УИХ-ын дарга, Ерөнхий сайдын цалин нэмэгдээгүй

Aдмин / Нүүр

УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар цалингаа хоёр дахин нэмсэн гэсэн агуулгатай нийтлэл өчигдөр нийгмийн сүлжээнд тавигдсан. Энэ талаар УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээллийн хэлтсийн дарга С.Батбаатартай холбогдлоо.

-Said.mn сайтын мэдээллийг үзсэн үү. Коронавирусийн цар тахлын энэ хүнд үед УИХ-ын дарга, Ерөнхий сайд, бусад төрийн өндөр албан тушаалтан, дарга нар цалингаа нэмсэн тухай байсан.

-Коронавирусийн цар тахлын цаг үетэй холбох хэрэггүй байх. Засгийн газрын 2019.12.25-ны 472 дугаар тогтоолоор төрийн нийт албан хаагчдын цалин 8 хувь нэмэгдсэн. Түүнээс хойш огт нэмэгдээгүй. 2019 оны сүүлч гэхээр цар тахлын үетэй хамаарахгүй л дээ.

-Засгийн газрын 2020 оны хоёрдугаар сарын 75 дугаар тогтоолыг дурдсан байсан л даа.

-Тэр 75 дугаар тогтоол төрийн улс төрийн албан тушаалтан буюу УИХ-ын дарга, Ерөнхий сайдад хамаарахгүй. Өөрөөр хэлбэл УИХ-ын дарга, Ерөнхий сайдын цалин нэмэгдээгүй.

-Дарга нар удаан жилийн, зэрэг дэвийн гээд овоо нэмэгдэл авдаг юм биш үү?

-Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд бол улс төрийн албан тушаалтан гэж би сая хэлсэн. Эдгээр хүмүүст төрийн алба хаасан хугацааны, зэрэг дэвийн гэх нэмэгдэл байдаггүй юм. Төрийн жинхэнэ албан хаагч буюу захиргааны, тусгай албан тушаалтанд л хамаардаг ойлголт.

-Цалингаа нэмээд 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс 8.0 сая орчим төгрөг авна гэж бичсэн байсан.

-Ийм хэмжээний цалинг хувийн компанийн захирлууд л авдаг байх. Төрийн өмчит зарим компанийн захирал 8-10 сая төгрөгийн цалин авдаг байж магадгүй мэдээлэл саяхан гараад байсан. Төрийн албан хаагчдаас хамгийн өндөр цалинтайд тооцогддог шүүгч нарын цалин ч наад яриад байгаа 8.0 саяын чинь талд нь ч хүрэхгүй.

Сэтгүүлч нөхөд маань буруу ойлголт, ташаа мэдээллээр олон нийтэд энэ мэт буруу мэдээлэл түгээхгүй баймаар байна. Ялангуяа цар тахлын энэ хүнд цаг үед. Олсон мэдээллээ сайтар нягтлах, холбогдох эх сурвалжаас нарийвчлан тодруулах нь сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагааны наад захын шаардлага шүү дээ..


Сэтгэгдэл

Иргэн [192.82.67.234] 2020-12-01 10:51:49

Ахмадын тэтгэвэр нэмээ.зээл авааагүй ахмадын мөнгө одоо л олго доо.

Зочин [119.40.98.177] 2020-12-01 10:40:24

ЗГ-н ажлын алба яамдын дарга түшмэдийнх 2-3 дахин нэмэгдсэн нь үнэн сэтгүүлч олсон мэдээгээ хүч оруулах гээд УИХ дарга ЕС гээд арай хамаагүй юмаар сэвчихсэн тэрнээс МАНай яамд ЗГ-н дарга түшмэлүүд цалингаа сайн нэмүүлсэн

MOGEUH [66.181.161.57] 2020-12-01 10:04:39

Mongolin Ontsgoi gamshgin ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga yavaj garaa saitar ugaaj gertee agaar solij maska zuuj hevshih MOGEUH

зочин [122.201.19.99] 2020-12-01 09:11:35

Чадваргүй засгийн газрыг хурдан ОГЦОРУУЛАХ хэрэгтэй Ковидоор маш их мөнгө хуслаа Хүрэлсүхээ

иргэн [122.201.26.34] 2020-11-30 21:41:59

Тэр 2-ынх нэмэгдээгүй байхаа. Та нарынхыг нэмэгдсэн гээд байсан штээ. Буруу гэж байгаа юм биш. Нэмэгдсэн юм уу, үгүй юу гэдгийг л асуугаад байсан даа

Irgen [202.9.40.147] 2020-11-30 21:08:23

Ed nar chin tsalin nemeed avsan ch ichdeg yxamsartai xymyys bish shy de lyivar xiigeed jdy tender geed ner zyygeed idcheed ideegyi avchaad avaagyi tuluugyi bj tulsun gm uursdiiguu tsairyylchixaa medne xar masad yu ch gej xelj tailj bno gej yridag xymyys

zochin [66.181.161.65] 2020-11-30 19:24:04

нэмсэн шүү дээ. ингээд л нэг хүн гарч ирээд үгүй гээд л хэлчихээр болчихдог юмуу. Нийт биш яам Их хурлбн тамгын газар, Хэрэн эрхлэх гээд л нэмсэн.

Zochin [202.9.46.73] 2020-11-30 18:59:52

Ene luiwarchid yu hiisen gej ondor tsalin awah yum we mgl ulsiig orond oruulsan muusain huwalznuud shuu dee uls dampuurch bhad yasan tsalin mongo nemeh we archaagui toriin emgenel

Зочин [66.181.161.3] 2020-11-30 18:53:09

Олны үг оргүй байдаг гүй ::::

Зочин [66.181.161.3] 2020-11-30 18:51:51

НЭМЭГ нэмэг хөөрхөс . Том нь томынхоо хэрээр бага нь багынхаа хэрээр л туйлдаг юм чинь энэ цар тахал - хорио цээрийн хүнд нөхцөл хүн л юм болоххоор тэдэцгээж байгаа биз . Нэмсэн л байгаасай унжуурга санжуурга нь ч юу билээ ...

Зочин [178.199.178.137] 2020-11-30 20:28:09

Нэмж хэрэгтэй ээ, ядаж чиний ур чадвар энэ цалинд тохирох уу гээд асуух асуулттай болно, зарим нэг нь ч өөрсдөө ичээд холдох байх, гэхдээ нөгөө цавчаа энэ тэр нь багасахгүй бол хэцүү еэ?!

Зочин [103.26.194.223] 2020-11-30 18:29:35

Төсвийнхний цалин нэмэгдэхээр хувийн салбарт ажиллаж байгаа бидний цалин ч дагаад нэмэгддэг юм шүү дээ. Цалин тэтгэвэр нэмэхэд юу нь буруу байнаа. Женкогийн сонгуулийн шоу ядаж сандарч байхад хажуугаар нь юу ч билээ, Ер нь Ерөнхийлөгчийг 2 дахь удаа сонгож огт болохгүй, 2 дахь 4 жилдээ л том том луйвраа хийдгийг урдах ерөнхийлөгчөөс бид харлаа шүү дээ


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.