Д.МӨНХБОЛД: УОК, ЭМЯ, Засгийн газар ямар ч арчаагүй, ажил зохион байгуулах чадваргүй гэдгээ харууллаа

Aдмин / Хууль

-Та аль аймгийн хүн бэ?

-Намайг Д.Мөнхболд гэдэг. Би Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэн. Улаанбаатар хотод түр барилгын ажил хийхээр ирсэн. Ажлаа дуусгаад буцах гэж байтал коронавирус гарч хөл хорионд орсон. Ингээд хөдөө орон нутгийн иргэдийг коронавирусийн шинжилгээнд хамруулсны дараа нутаг буцаах УОК-ын шийдвэрийн дагуу 119.mn сайтад арай гэж бүртгүүлээд СХД-ийн 19 дүгээр хороо 62-р сургууль дээр шинжилгээ өгөхөөр өглөө 08:30 цагт очсон. Миний шинжилгээ өгөх цаг 09:00 цаг байсан. Гэтэл шинжилгээ өгөхөөр очиход үүдэнд нь хүмүүс шавчихсан байсан. Ямар нэгэн зохицуулалт хийж байгаа ч хүн байхгүй. Ингээд цаг нь болохоор овог нэр, регистрийн дугаараар нь дуудаад оруулах юм болов уу гээд хэсэг харсан. Энэ зуур иргэдийн тоо нэмэгдсээр байсан. Ингээд миний шинжилгээ өгөх цаг болоход эх замбараагаа алдсан. Юун нөгөө 1.5-2 метрийн зай барих. Хүмүүс ирсэн дарааллаараа орно гэж зүтгээд цаг авсан бид нар ч цагаараа орно гээд бөөн юм болсон.

-Шинжилгээ өгсөн хэсэгт нь цагдаа, ЭМЯ, УОК-оос алба хаагчид зохицуулалт хийгээгүй юм уу?

-Аль байгууллагынх нь мэдэхгүй алба хаагчид 09:30 минутын үед ирсэн. Иргэд хэдий нь эмх замбараагүй байдал үүсгэчихсэн болохоор тийм ч амархан эмх цэгцэнд ороогүй. Сүүлдээ дарааллаа алдахгүй гээд бие биеэнтэйгээ наалдаж, тэврэлдээд зогсчихсон. Бараг бослого шахуу юм болж байсан. Энэ бол УОК,ЭМЯ, Засгийн газар ямар арчаагүй, ажилгүй, ажил зохион байгуулах чадвар муутай гэдгийг харуулж байгаа ганцхан жишээ. Юун нөгөө коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх. Тухайн иргэд дотор хэн нэгэн нь коронавирусийн халдар авчихсан явахыг үгүйсгэхгүй шүү дээ. Тэгвэл тэнд байсан бүх хүмүүс халдар авах эрсдэлтэй байсан. Хатуу хөл хорио гээд сүржигнэж юу боллоо. Гэтэл ганц ажил олигтойхон зохион байгуулж чадаагүйгээс болж энэ олон хүний хичээл зүтгэл талаар нэг боллоо.

-Та бүртгүүлсэн цагтаа шинжилгээгээ өгч чадсан уу. Яагаад иргэдийн бөөгнөрөл үүссэн гэж бодож байна?

-Шинжилгээгээ авсан өгч чадаагүй. Шинжилгээ өгөх цагт эмч нар нь ч ирээгүй байсан. Сүүлдээ хүчтэй нь хүчгүйгээ гэдэг байгалийн шалгарал болсон гэхэд буруудахгүй. Миний хувьд авсан цагаа үзүүлээд урд хэсэгт орж чадсан. Хамгийн гол нь 119.mn сайт нь ажиллахгүй байсан учраас цаг аваагүй иргэд хүрээд ирсэн юм байна лээ. Аргагүй шүү дээ. Анхнаасаа дутуу дулимаг мэдээллээр хангахаас гадна хагас дутуу үйлчилдэг сайт нээснээс болоод ийм завхарсан ажил болж байгаа юм шүү дээ. “Арванхоёрдугаар сарын 1-нээс хэдхэн хоног нээгээд дахиад орон нутгийн иргэдийг гаргахгүй” гэдэг мэдээлэл их гарсан. Тийм болохоор хөдөө орон нутгийн иргэд ямар нэгэн аргаар энэ шинжилгээнд нь хамрагдаад эхний ээлжийн автобусанд багтаад гэртээ харихыг л хүсээд байна шүү дээ. Айлаар олон хүн байна гэдэг хэн хэндээ амаргүй л байгаа шүү дээ.

-Та хэдэн цагт шинжилгээгээ өгсөн бэ?

-Үдийн 14:00 цаг өнгөрөөгөөд өгсөн. Хамгийн гол нь 5-6 хүн ороод 30-40 минут болно. Хариу нь гарах хүртэл бид гадаа хүлээхээс өөр аргагүй. Ойрын өдрүүдэд хүйтний эрч чангарч байгааг ч хэлэх үү. Өчигдөр бас чамгүй хүйтэн өдөр байлаа. Би яахав гэхэд өндөр настай, нялх хүүхэдтэй хүн ч олон байна лээ. Тэд нарт бүр л хэцүү байгаа шүү дээ. Зарим нь өчигдөр амжихгүй бол хонож дугаарладаг юм бил үү ч гэж ярьж байсан. Ер нь цаашид УОК, Засгийн газар, ЭМЯ-ныхан ажлаа олигтойхон хийж чадахгүй ард иргэдээ ингэж хөлдөө чирээд байвал харамсалтай. Ер нь тэгээд энэ их хариуцлагатай хүнд хэцүү цагт мэддэг, чаддаг хүмүүст нь хүлээлгээд өгчих хэрэгтэй юм.

Үргэлжлэлийг ӨДРИЙН СОНИН П.БАТЗАЯА


Сэтгэгдэл

MOGEUH [202.55.188.108] 2020-12-04 11:11:16

Mongolin Ontsgoi gamshgin ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga yavaj garaa saitar ugaaj gertee agaar solij maska zuuj hevshih MOGEUH

Зочин [223.11.150.19] 2020-12-04 07:06:06

olon yum yariad bailtgui ene zasgiin gazar sain ajillaj bgaa. hun bolgonii setgeld niitsssen zasgiin gazar bhgui olonhid n hurch chadaj bval tegeed bolj bna gesen ug. Hurelsukh sain zaluu, mundag uls torch, alsiin haraatai, zorigtoi sain udirdagch

Xxxx [64.119.22.245] 2020-12-06 20:52:23

PyaldagA

2002 ond solongost 4 say irgen 5 honogt shuud visa ogch baisan daa [64.119.24.60] 2020-12-04 04:11:27

2002 ond holbogiin dehiin avargiin omnohon solongost vizgui 4 say gadaadiin irgend 5 honogt bagtaagaad bugded n 2 jiliin viza darj baisandaa mash hurdan yamar ch asuudalgui zohion baiguulj bilee manaihan aliigaa aldaj baina aa

ЗОЧИН [202.126.89.82] 2020-12-04 02:11:31

СУМБУЗАР,СОД 2 СДА БОЛ МӨНГӨ Л ХАРЖ БАЙГАА НОВШ ТЭРНЭЭС УЛС ОРНОО БОДСОН ЮМ БАЙХГҮЙ.

Zochin [66.181.161.5] 2020-12-04 01:31:19

Ene Munhbold gegch uuriigii yu gen bodood tur luu davshilaad bn tur UOK mash sain ajillaj bgaa shu ta nar muusaan yumnuud harin archaatai baij tur ulaa demjij yavah heregtei chi mongol ulsiin neg irgen ni shu buhniig bitgii tur hiih yestoi tur tegsengui ingesengui gej bai bid uursduu archaatai eh bolson ulsdaa tus dem bolj eh orniihoo tuluu zutgeh yestoi harin turd shurgalsan avilgach eh ornoo hudaldagcadtai buh niiteeree hatuu temtseh uchirtai

Ард [64.119.27.214] 2020-12-04 01:26:54

УОК ШТАБ Содбаатар Огт ажиллаж чадахгүй байна. Олон зүйл дээр харагдаж байна

Зочин [202.9.47.0] 2020-12-04 02:59:22

Монголд оросын МЧС г хуулбарласан нь буруу болсон.үер ус гал түймэр газар хөдлөлт зуд турханы үед онцгой байдлын газар удирдлагыг хэрэгжүүлж болох ч цар тахал буюу өвчлөлийн үед онцгой байдлынхан удирдаж болохгүй гэдэг нь батлагдаж байна.

Зочин [66.181.177.183] 2020-12-04 01:11:14

Энэ Төрийн байгаа царайч нэг л биш ээ , Я Содбаатар гэм нүгэл хийсэн хүн шиг эрхэм сэтгүүлчид ээ гээд л нялганаад ажлаа мэдэхгүй энэ өвчнөө яаж дарах учраа олрхгүй мөнч их буруу шийд гаргалаа, ямарч з/ б гүй иргэд нь орлогогүй , сүүлдээ замбраагүй байдалд орлоо доо.

Зочин [66.181.178.221] 2020-12-04 01:03:12

Jagaa ahiin helseneer MUHAR HAR ZORIGoor buh ajiliig hiinee... Zorig hurehgui bol sethil ul hurnee. Dairaad bai

Зочин [122.201.21.106] 2020-12-03 18:18:45

УОК-ын дарга Янгугийн Содбаатарыг огцоруулахгүй бол улс орон хэцүүдлээ,

Зочин [172.58.87.116] 2020-12-03 18:01:54

Monhboldoo yu hiij giiguulsen bolood busdiin ajliig uguisgeed baigaa lalar novsh ve chi?

Zochln [66.181.161.77] 2020-12-03 16:30:54

T

Зочин [59.153.114.30] 2020-12-03 16:08:22

malaas dor bj uursunduu gomd

ЗОЧИН [202.126.89.86] 2020-12-03 12:44:36

ОРОСЫГ ДУУРАЙЖ ЦАР ТАХЛАА ЦАГААН ТАХАЛ БОЛГРЕ,ШАХМАЛТҮЛШНИЙ УГААРТАЛТ,ҮХЭЛ ЮУ БОЛЁОН БЭ? ЁЕКОВИД ЯРЬЖ БАЙХААР ШАХМАЛ ТҮЛШНИЙ УГААРТАЛТАА ӨГЛӨӨ БҮ Р МЭДЭЭЛЖ БАЙГААЧ,АМ АЖИЛ 2 ЧИНЬ АЛД ДЭЛЭМ ЗӨРӨӨД БАЙНА,

зочин [64.119.26.95] 2020-12-03 12:24:08

ХҮРЭЛСҮХИЙН ЗГ ОГЦРОХ ЁСТОЙ

зочин [115.65.47.30] 2020-12-03 11:30:40

ЗГ, УОК, ЭМЯ цар тахалд бүтэн 9 сар бэлтгэчихээд шалгалтандаа МУУ дүн авсан уу? Ажлыг удирдан зохион байгуулах ямар ч ур чадвар ЗГ, УОК, ЭМЯ-нд даанч алга даа. Дүн өвлийн тэсгим хүйтэнд ард иргэд ажилгүй орлогогүй, түлшгүй, идэх хоолгүй, өлсгөлөн, өвчтэй, зовлонтой гэртээ даараад, олигтой хоол хүнсгүй, дасгал хөдөлгөөнгүй, зүгээр сууж байна. Цар тахал, аливаа гамшгийн үед улс орны бэлэн байдал ямар байгааг бодитоор харуулав уу? 10 гаруй удаа эрсдлийн үнэлгээ хийгээд л, том том майхантай сургалт зохион байгуулаад л дэвээд л бэлтгээд л байсан биз дээ? Тэр их мөнгө юунд зарцуулагдав? Цар тахалтай яг нүүр тулахад сүр дуулиантай бэлтгэсэн нөгөө олон арга хэмжээ хэрэг болов уу? Ажил хариуцсан хүмүүс нь мэргэжлийнх үү? ур чадвартай юу? ачаалал даах уу? эсвэл 60 гаруй настай, 10-20 жил агентлагийн дарга захирал хийсэн хөгшчүүл үү? Монголчууд нэгийг бодож, хоёрыг тунгаах, асуудлыг бодитоор харж оновчтой зөв шийдэх цаг мөчтэй тулаад байна уу? Ард иргэдгүй бол улс гүрэн гэж байх уу?

Зочин [64.119.19.240] 2020-12-03 11:12:46

Зүггэр халхмжийн иөнгө авах бополтой хүний арга,, заль мэднээ

зочин [66.181.161.82] 2020-12-03 10:52:09

зүгээр олон юм битгий хуц тухайн замбаараагүй байдал үүсгэсэн өөрсдийнхөө ухамсаргүй байдлаа битгий төр лүү чих, нэг ёсондоо та нар гэр бүл найз нөхөд ойртож харьцдаг болгондоо хайргүй байгаагийн чинь шинж, тэднийгээ хайрладаг байсан бол хэн нэгний оролцоогүй өөрсдөө зайгаа барих ёстой байлгүй. Өөрсдийнхөө арчаагүйг төр лүү бүү чих. цэцэрлэгийн бага насны хүүхдүүд аль эсвэл оччихсон байсан юм уу. Арчаагүй сэтгэлгээний дороотолтой болчихсон нөхдүүд юм болгонд нь төр буруутай төр нь хүчээр зээл авахуулаад өрөнд оруулчихсан юм шиг зээлийг минь төлсөнгүй тэглэсэнгүй гэж хуцна ийм байж болохгүй ээ.

Зочин [49.0.212.3] 2020-12-03 13:52:06

Чи өөрөө ингээд энд тэндгүй хуцаж яв.

Зочин [202.126.89.221] 2020-12-03 13:16:05

Yg unen barag baaj sheehig ni hurtel tor hiih estoi ym shig aashlaj bn tsever huvi hunii uhamsar

zochin [202.55.191.130] 2020-12-03 12:09:08

Turiin alband ariin haalgaar chadvargui hun avdagiin gai shuudee. Nuguu chadvar muutai nuhduud ni ajilaa diildeggui buun uur utsaar bolson humuus!

Зочин [66.181.161.89] 2020-12-03 10:26:32

Ямар газар 119.мn-ыг хариуцаж, хийж байгаа юм бэ? Ер холбогдохгүй юм.


23 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
23 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.