Хээе, дарга нараа ард түмэн чинь бөөгнөрөөд байна, Корона тархахгүй юу

Aдмин / Хууль

Цар тахлын үед иргэдийг бөөгнөрөхийг хориглон бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлээд байгаа. Гэтэл бөөгнөрөл энд тэндгүй үүсч байна. Илжигний чихэнд ус хийсэн ч сэгсэрнэ, алт хийсэн ч сэгсэрнээ гэж үг бий. Үнэхээр УОК, НОК-ийг манай сайт шүүмжилж бичээгүй ажлаа тайван хийг хэмээн шүүмжлэл бичиж, хэвлэн нийтлээгүй. Гэтэл УОК болон НОК үнэхээр мэдрэмжгүй ажиллаж байгааг өгүүлэхээс өөр аргагүй байна. Тэд нийгмээ мэдрэхгүй, иргэдээ бүүр ч мэдрэхгүй байна. Иргэд тань гудамжинд зай авч зогсох биш тэврэлдэн бөөгнөрч зогссон үйл явдал 1 удаа биш нилээдгүй удаа давтагдаад байхад арга хэмжээ авдаггүй УОК болон НОК-ийн удирдлагуудад хариуцлага гэж алга. Хамрын доор хагарай бий гэдэг шиг жижиг асуудал шүүрч авч, хэрүүлийн алим шидэлцэн, хэд гурван үгээр маргаж суухын оронд бөөгнөрөөд байгаа иргэдээ 1,5 метрийн зай авдаг стандартаа бариулах тал дээр арга хэмжээ авахгүй юу? Я. Содбаатар, Д.Сумьяабазар даргаа... Орон нутгийн иргэдээс шинжилгээ авах нэрийдлээр бөөгнөрөл үүсгэсэн.

image

Гэтэл дуулиантай шинжилгээн авсны дараа 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр НОК-оос хариу шаардахгүйгээр иргэдийг шалган нэвтрүүлэхээр гаргах шийдвэр гарсан.

image

Шинжилгээний хариу шаардахгүй юм бол шинжилгээ авч яах гэж авсан бэ. Нэг шинжилгээ 150,000 төгрөгийн өртөгтэй. Гэтэл ард түмний төлсөн татварын мөнгөөр эрх баригчид УОК, НОК дураараа дургиж байна. Олон хүнийг бөөгнөрүүлж, өвлийн хүйтэнд өдөржин гадаа зогсоосны зорилго юу байсан бэ?Ковидоор айлгаж ард түмнээ ажил хөдөлмөр эрхлэх, сурч боловсрох, чөлөөтэй зорчих эрхийг хязгаарласан мөртлөө төрийн байж буй царай үнэхээр хэрэг алга. 10 сарын өмнөөс Ковидтой тэмцэнэ гэж татвар төлөгчдийн мөнгөөр гараа угааж, хулгайгаа хууль ёсны болгохын тулд хууль хүртэл баталсан. Эцсийн дүндээ шинжилгээ ч авч чадахгүй ийм байдалтайгаар удирдаж байна. Ард түмэндээ туслах биш ард түмнээрээ наадаж байна шүү. Өчигдөр л гэхэд, нийтийн тээврийн том оврын автобусны жолоочоос коронавирус илэрч ойрын хавьтлыг хайх энэ цагт тээврийн жолооч нараас өнөөдөр шинжилгээ авах үеэр мөн л бөөгнөрсөн байна. Шинжилгээний хариуг өгөх үүрэгтэй 119.mn сайт нь ажиллагаагүй болсон. Иргэдээр үнэхээр наадаж ханахгүй юм. Өөрийн биеэр очиж шинжилгээ өгөөгүй байтал хариу нь сөрөг гээд мессэж ирж байх жишээний. Үймэрсэн төр, аргаа барсан иргэдтэй Монгол Улс цар тахлын үед энэ улс төрчдийн байж байгаа царайг харуулж баталлаа.


Сэтгэгдэл

irgen [202.9.40.10] 2020-12-05 11:32:24

2020.12.04 nd TZ sport zaaland shinjilgee egsen.Dahiad 119 burtguul geed eneeder 5 nd burtguullee.2 dahia shu.Bas 6 nd 14-16 tsagiin hoorond dahiad shinjilgee eg geh uom.UOK Sodbaatar durakaa shiidveree ergej haraach.Chi gedsee ileed hevtej bdg.Bid dahin 2 burtguuleed dahin 2 shinjilgeend oochirlih uomuu.Hurdan hariu egeech

зочин [192.82.77.150] 2020-12-04 12:10:18

Уок .нок нэг журам ярина. Амьдрал дээр эсрэгээрээ нөгөө зай барих вэ. Наалдаад тэр вирусс чинь хэд хоногийн дараа аяндаа илрээд ирнэдээ.хэн буруутай вэ энэнд нөгөө хорио .нөгөө мөнгө хоол хүнс эм тариа бөөн зардал хараал ерөөл болж өгнөдөө

zochin [176.189.88.83] 2020-12-04 09:37:54

humuusiin uhamsar 1 iiimerhuu ,

Зочин [66.181.185.21] 2020-12-04 08:49:11

manaihan oocherloj chadahgui ym naaldaad zogsoh ym

Зочин [66.181.185.21] 2020-12-04 08:46:37

humuus zaitai oocherloj chadahgui ym.naaldaad l baih ym.shal teneg ymaa

Зочин [124.158.68.196] 2020-12-04 06:41:51

Айл өрх бүрээс 1 хүн шинжилгээ өг гээд утасдаж байна. Бөөн хүн цуглуулсан газар очиж бусад гэрийн гишүүддээ тараах нь.

Үнэн [192.82.68.2] 2020-12-04 15:02:11

Өрх бүрээс 1 гишүүн шижилгээ авна гэдэг . Олон хүн бөөгнөрсөн газар очиж шинжилгээ өгч байгаад нөгөөх Ковидоо авчихаад гэртээ нялах үр хүүхэд. Хөгшидөдөө тусгачиаад .гэр бүлийнхээ гишүүдээ эмнэлэгт өөртөйгөө тушаа гэж байгаа юм уу.. Арай ч дээ. Монголчууд минь цөөхүүлхэнээ шүү дээ. Амьдарч байгаа байрний хүмүүс н бас ад үзэж . Амьдрах хэцүү болохийн цагт үхэх үү тэ.

Зочин [192.82.64.248] 2020-12-04 06:36:26

хэдэн 1000 байтугай хэдэн 100 хүнийг ч нэг дор дуудаад шинжилгээ авбал, хэн ч байсан ямар ч ухамсартай, боловсролтой хүн ийм л байдалд орох байх, хариу нь хамаагүй юм бол, яах гэж ийм юм хийнэ вэ, одоо бас айл бүрээс 1 хүн шинжилгээ өг гээд утсадаад байналээ, хотынхныг бас бөөгнөрүүлж, халдварлуулах шаардлагатай байгаа юм боловуу даа...

Зочин [202.179.25.134] 2020-12-04 05:22:30

өөрсдийнх нь ухамсар л тэр зэрэгт шд,төр аваачаад наагаад зогсоочихсон юм уу

Zochin [202.126.88.156] 2020-12-05 05:02:01

Harin tiin. Ajliig n demjih ch gvi. Tur viryss taraachihsan um shig .uursdiinh n tuluu um hiigeed bhad uursdiiguu ch dogoh yhamsarg i.yamar ch umand bi.miniih. gesen setgelgeetei.bvgded n hiij bhad zaaval hvnii yrdyyr oroh geed hvnii ajiig bas uuriiguu ch hvndrvvleed daraa n buruug byadad ruu chihdegee bolioch

Зочин [192.82.64.248] 2020-12-04 06:39:01

төр ингэж шинжилгээ өгөхгүй бол гэр лүү нь явуулахгүй гэсэн

Зочин [103.229.178.26] 2020-12-04 05:14:55

юун 1,5метр зай барих !?? бүр бие биенийгээ араас нь тэвэрчихсэн оочерлоод зогсож бна ш дээ ???

Зочин [202.179.25.134] 2020-12-04 05:23:24

дулаахан сайхан байгаа биз,заримынх нь боов нь босоод

Nam bus irgen [139.5.216.101] 2020-12-04 05:08:39

Buh shatand nam dagasan doldoi tsunh barigsad shahaanii hulgaichuud shurgalsani gai garch baigaa yum.

Зочин [203.23.199.183] 2020-12-04 05:06:29

Манай эрх баригчдын байгаа царай нь энэшдээ.

Zochin [202.126.88.156] 2020-12-05 05:03:42

Erh barigchdiin byryy bish hvmvvsiin uursdiihn byryy. Yhamsargvi.yevcheergvi.

zochin [176.189.88.83] 2020-12-04 09:40:56

humuus n uursdiin uhamsar,ihenhi ni testee uguud huduu ger luugee harih gsn huduunii gunduugui mongolchuud bn daa ,21 r zuun dundaa orloo nuudelchidee,dundad zuunii setgehuitei bj bolhgui sh te.

Zochin [66.181.161.5] 2020-12-04 05:06:10

Uhruudee uusduu soyltoi uhamsartai baildaa buhniig UOK, NOK hiideg yum bish hun bolgond ochij ta zai bari geh yumuu bodooch mal tsarailj belenchleh setgelgeetei uhruudee

zochin [176.189.88.83] 2020-12-04 09:42:38

heleed yuhev,ingej setgej bga humuus uls tor yriad yvah yum daa chaavaas

Zochin [122.201.22.103] 2020-12-04 04:45:50

Арай л өөр зарчмаар зохион байгуулмаар байна. Ажилаа зөв зохион байгуул л да хотын даргаа. Ингэж зохион байгуулж байгаа бол нийтээр хөл хориог хэрэгжүүлэх ач холбогдол байхгүй шүү дэ. Нийт иргэд чинь хичээж л байгаа шүү дэ


20 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
20 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.