Цар тахлын эсрэг түр хуулийн хугацаа дууслаа, одоо яах вэ?

Aдмин / Хууль

Өнгөрсөн хавар УИХ-аас коронавирусийн цар тахлын эсрэг түр хууль баталсан нь өдгөө хугацаа нь дуусах гэж байна. Уг хууль нь Коронавиурст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай гэсэн урт нэртэй. Хавар дөрөвдүгээр сард батлаад он дуустал үйлчлэх түр хууль. Монголчуудын нэг хэлц үг байдаг. Сонин дээрээ соохолзоно, сониноо буурахаар гоохолзоно гэж. Үүн шиг л юм боллоо. Дэлхийг нийтээр нь түгшээж байгаа цар тахлыг эхэндээ бид боломжоороо сайн хамгаалж, хууль хүртэл гаргаж мөрдүүлээд байсан юм. Ковидын халдвар гараагүй байхад хатуу хөл хорио тогтоож, Цагаан сараа хүртэл хийгээгүй юмдаг. Төрийн наадмаа ч олон хүн бөөгнүүлж цуглуулахгүй гэж арай өөр хэлбэрээр хийсэн. Цар тахал гарлаа гэхэд олноороо цуглаж хавтгайдаа өвдчихгүйхэн шиг байя гээд эхэндээ энэ мэт сүрхий л байв. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр манайхны өнөөх “яав л гэж” хэмээх хайнга залхаг зан нь дээрээ ч, дороо ч хаа хаанаа сэдэрчээ. “Монголд ковид орж ирэхгүй, ирсэн ч үхэхгүй” гэдэг тэнэг зангаар хэдэн сарынхаа хүч хөдөлмөрийг юу ч үгүй болгоод хаячихлаа. Үнэндээ монголчуудын “яагуузай” гэдэг залхаг зан хуулийг давж гарлаа. Хууль гараад ч нэмэр болсонгүй. Хилээр шинжилгээгүй хүмүүс орж гарч л байдаг, тусгаарлалтад байгаа хүмүүс нь нийлээд найрлаж суусан гэхээр өнөө хуулийн хэрэгжилт ямархуу болж завхарсан нь тов тодорхой. Түр хуульд зааснаар УИХ болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн үеэр иргэдийн бөөгнөрлийг тодорхой журмын дагуу зохицуулсан. Бусад бүхий л төрлийн олон нийтийн арга хэмжээг хориглосон байсан. Хэдийдээ хэний тушаалаар тэр бүгдийг нээгээд, бужигнаад эхэлсэн, яагаад хууль хэрэгжүүлэгчид нь дуугараагүй вэ гээд асуудлууд өнөөдөр ар араасаа гарч ирж байна.

Үнэндээ ковидыг дотооддоо алдсан нь хуулийг яг таг хэрэгжүүлэх хэрэгтэй юм гэдгийг бидэнд тодорхой ойлгуулж өглөө. “Монголын хууль гурав хоног” гэдэг золбин ойлголтоосоо салах ёстой гэдгийг мэдрүүлэв. Хэдэн зуугаараа ковидын халдвар авчихаад, үхэх сэхэхийн даваан дээр хэд нь эмчлүүлж байж, хуулиа л дагадаг байж гэж амаа барьцгааж байна. Магадгүй ийм байдалд ороогүй бол “дэмий хууль гаргасан юм” хэмээн хашгирцгааж байгаа биз.

Ямартаа ч сүржин эхэлсэн ажил маань даржин дууслаа. Дотоодоо халдвар алдчихсан, нийтээрээ хөл хорионд ороод эдийн засаг нь таг зогсчихсон өнөөдрийн нөхцөлд түр хуулийн хугацаа дуусах дөхөж байна. Мэдээж сунгана биз. Уг хуулинд гадаадын дэвшилтэт арга туршлагыг судалж, дотооддоо хэрэгжүүлэх тухай нэг заалт байна билээ. Тэгвэл одоо бүтэн жилийн турш дэлхий нийтээрээ яаж амьдарч, эдийн засгаа хэрхэн сүйрүүлэлгүй авч үлдэж байгаа хамгийн сайн туршлагыг хуулиндаа тусгамаар байна. Таг хөл хорих биш, сайн хамгаалж, зэрэгцэн амьдрах гэдэг хувилбарыг хуулиндаа оруулахгүй бол эдийн засгийн үндсэн судаснууд болох том, жижиг компаниуд хаалгаа бариад дуусах нь. Хавар баталсан түр хуулиа хэрэгжүүлдэг бол энэ талын судалгаанууд аль хэдийнэ бэлэн болсон байх учиртай. Түүний аль таарахыг нь авч хуулинд суулгахаа хэлэлцээд л болно.

Европын холбоонд багтдаг улсууд хөл хориог үе шаттай хийж байгаа харагдаж байна. Тахлын ид дэгдэлтийн үеийг тооцоолж, хоёроос гурван долоо хоног хөл хориод буцаагаад нээж байгаа. Хүмүүстээ маск зүүж, хоорондын зайгаа барихыг шаарддаг. Ингэж эдийн засгийн урсгалаа хэвийн хэмжээнд байлгах арга чарга сэдэж байтал вакцин гарч ирнэ гэж тооцож байгаа болтой. Тэнд ковидтой зэргэцэн амьдарч байна, хамгийн эрсдэл багатайгаар. Үүнийг бид хөрсөн дээрээ буулгаж авмаар байх юм. Түүнээс биш хуулийг ард түмнийг номхон томоотой байлгах бороохой болгож баталмааргүй байна. Монголын хууль хэн нэгэнд зориулагдсан, эрх ашгийг нь хамгаалсан шинжтэй гардаг гэдгийг ШЕЗ-ийн дарга байсан хүн саяхан ярилцлагадаа дурдсан байсан. Хэдэн төгрөгийн цавчаа, эрх мэдлийн төлөөх улайрал зэрэг хувийн жижиг жижигхэн эрх ашгаа түр хойшлуулаад гайгүйхэн хууль гаргачих сэтгэл болон зүтгэл шинэ гишүүдэд байгаа гэдэгт итгэж найдахаас өөр арга алга. Одоогийн УИХ-ын гишүүд энэ бүхнийг бодолцож, судалгаа шинжилгээн дээр үндэслэсэн шинэ хууль батална биз ээ.

Үргэлжлэлийг ӨДРИЙН СОНИН О.ТУЯА


Сэтгэгдэл

Zochin [103.212.119.121] 2020-12-10 19:21:40

Xumuusiin shaxaltaar xucheer l neej bx shig bna da ... tsar taxal ayultai ... GAIGUI l bgaasai

Зочин [183.177.100.234] 2020-12-10 17:49:08

гадаадад тийм таатай бус байна. германд нас баралт их байгаа тул одоо хатуу хөл хорио тогтоохоор шийдэж байна

Зочин [192.82.74.117] 2020-12-10 15:03:31

Цар тахал алдсан албан хаагчдад хариуцлага тооцох нь зөв, Нарангэрэл авгайг бас солих хэрэгтэй

ИРГЭН [66.181.180.24] 2020-12-10 12:10:40

алдаа оноотой ч Сайхан л дуусах болно.Одоо олон юм яриад шүүмжлээд байлгүй дор бүрнээ хариуцалгатай хичээхэд л боно.Бидэнд эрсдэл үргэлж байх л болно.!!!!!хүн түүнд үргэлж бэлтгэлтэй .сэрэмжтэй.хариуцалгатай байх хэрэгтэй.Бидний өмнөөөс ажилсан бүх зүйлийг зохицуулж өгсөн Төр засаг .онцгой цагдаа тагнуул эрдэмтэд .бүх хүмүүст Эмч сувилагч ажилчид 1 -р баярлаж талархаж баына.энэдэлгүй бна гэджг ньагуу ажил юм.бүү шүүмжил!!!!!!!!!!"

zochin [64.119.18.8] 2020-12-10 11:58:25

odor bvr tsag minyt tytam medeelel xiij bxad orkyyd naashaa zvglej gai blox yumdaa ali gazaraas minii oxinii tolgoig zalgix gej irsen shylam be gedeg shig

zochin [64.119.18.8] 2020-12-10 11:53:18

yls dayaar xol xoriotoig medseer baij naashaa yavdag taliigchiin bolon ar geriixenii byryy xvnd ovchtoig ni medseer baij yavyyldag ni ter sym aimagt bgaa ork emch nariin byryy bish vv

zochin [64.119.18.8] 2020-12-10 11:48:45

tenegee zaaval covidoor xvn vxex bsan yum yy tegj baij chinii sanaa amrax yy

zochin [64.119.18.8] 2020-12-10 11:46:10

Тийм шүү яг үнэн хоол авч байх мөнгөөрөө шагийн архи аваад уучхсан одоо өлсөөд ирхээрээ хүний эрх энэ тэр гээд яана даа яана энэ оркуудад хүн чанар эх орон адаглаад ар гэрээ ч гэх сэтгэл үгүй

зочин [66.181.161.17] 2020-12-10 11:11:38

Монголд короногоор хүн үхсэнгүй. Харин өөрсдийнх тогтоосон журмын улмаас нэг хүн нас барлаа.

oirgen [202.9.41.33] 2020-12-10 11:11:20

Hurelsuh bol tiim sain udirdagch bish gedgiig estoi haruulj bn.Avtobus duuren 2 hytad oruulj.kovid taraasan bhd negch hytad yrihgui.dood udirdagch nariig n har.Sodbaatar.Sumiya.Shinjilgee egeed hichneen huleev.Odoo busnii bilet oldohgui yaj bn Deeguure uo ch medehgui hudlaa popdood .Olon hunii ami eresdlee.Shuud ed nariig zailuulah hetegtei.Hangalttai udaan doromjluullaa

Зочин [64.119.22.30] 2020-12-10 10:56:51

Одоо баахан ажилгүйчүүд гудамжинд гарч өдөржингөө хаа сайгүй тэнэж орой шөнө харьцгаана, хотод амьдрах гэж ирсэн гэр хороололын хир ханхлуулсан оркууд Прус лаазаа унаад халтур хийж байгаа нэртэй хотооор тэнэнэ, өөр яахын , үйлдвэрүүд гэж байхгүй, нэг нэгэндээ хятад хог зарж амьдардаг ард түмэн, нүүрс зарж амдьрдаг улс орон төр засаг


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.