Голомт банкнаас “Оюу Толгой” ХХК- ийн ханган нийлүүлэгчдэд зориулан уян хатан, таатай нөхцөл бүхий зээлийн гэрээг шинэчлэн байгууллаа
Голомт банк 2015 оноос ханган нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн бүтээгдэхүүнийг санаачлан, дэлхийн томоохон төсөл хөтөлбөр болох зэсийн баяжмал олборлогч “Оюу Толгой” ХХК-тай хамтран тус төсөлд оролцож буй 860 гаруй байгууллага, тэр дундаа 550 гаруй үндэсний компанийн 13,000 гаруй залуусыг дэмжин ажиллаж байна.
“Оюу Толгой” ХХК-тай хамтын ажиллагаагаа бид үргэлжлүүлэн өргөжүүлж, зээлийн нөхцөлийг ханган нийлүүлэгчдэд илүү уян хатан, таатай болгон шинэчлэн сунгах гарын үсэг зурах ёслол өчигдөр амжилттай болж өнгөрлөө.
Үүсээд буй хорио цээрийн дэглэмийн үед биечлэн уулзах боломжгүй ч нөхцөл байдалд уялдуулан хамтын ажиллагааны гэрээг цахим хэлбэрээр амжилттай зохион байгууллаа.

COVID-19 цар тахал гарснаар эдийн засгийн эрсдэл бий болж, ААН-үүд шинэ сорилттой тулгараад буй энэ цагт энэхүү гэрээнүүдийг шинэчлэн байгуулснаар “Оюу толгой” ХХК-ийн ханган нийлүүлэгчид богино хугацаанд өрсөлдөхүйц хүүтэй зээлийн санхүүжилтийг үргэлжлүүлэн Голомт банкаар авах боломж бүрдэж байна.
Түүнчлэн бүтээгдэхүүн, үйлчилгээний нийлүүлэлтээ үргэлжлүүлэн тогтвортой хүргэхээс гадна ханган нийлүүлэгч компаниуд болон тэдгээрийн ажилтнуудын хувьд санхүүгийн тогтвортой байдлаа хадгалахад дэмжлэг болно гэж бид найдаж байна.





































































Н.Шинэцэцэг: Энэ хэргийг үйлдсэн хүмүүс ялаа авах ёстой
Дональд трампын ууган хүү дональд трамп жуниор монголд аялахдаа minister tower-т буудалладаг шалтгаан
Баавгай бугуйлдаж, хүлсэн адуучин Ц.Мягмарсүрэн: Ойр хавьдаа айл ихтэй болохоор зүгээр хөөгөөд орхичихож чадаагүй
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй
Б.Пүрэвдагва: Улаанбаатарын түгжрэлийг бууруулах 5 алхам хэрэгжүүлнэ
А.Азбаяр: Италийн боловсролын систем нь чөлөөт орон зайг илүү олгодог
ЗГ: Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо
Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна
Будапештын “Их дуулга”-д Монголын 10 тамирчин барилдана
Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна