Дарга нарын ядрах бидэнд ямар ч хамаагүй ээ!!

Aдмин / Нүүр

Коронавирусийн цар тахал Монголд аюултайгаар тархаж байна. Ковидоор өвчлөгсдийн тоо өдөрт арав хориороо нэмэгдэн тахлын голомт хаа сайгүй илэрч сэтгэл сэртхийлгэнэ. Ард түмэн айдас түгшүүртэй байна. Хөл хорины хатуу дэглэмийн энэ өдрүүдэд иргэдийн итгэл найдвар Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын нуруун дээр байгаа. Монголын ард түмэн үхэх сэхээхээ үзэхдээ тулсан энэ аюулт цагт төр засагтаа итгэхээс өөр хэнд итгэж, амь амьдралаа даатгах билээ. Нэгэнт нүүрлээд ирсэн тахлыг даваад гарах хатуу үүрэгтэй Улсын онцгой комисс ямархан дэг журамтай, стратеги төлөвлөгөөтэй, гуйвашгүй нугарашгүй шийдвэртэй, урам зориг, эрч хүчтэй ажиллахаас улс орны хувь заяа шийдэгдэнэ. Түүнээ дагаад олон нийтийн итгэл, урам зориг сэргэнэ. Гэтэл Улсын онцгой комисс нэг л үлбэгэр, хийморь лундаа, зориг золбоогүй, сул дорой харагдаад байх юм. Бүр сүүлдээ дарга нар маань та хэдийн өмнөөс нойр хоолоо хасч ажиллаж байна хэмээн ялархаж тунирхан, юун олны итгэл сэтгэлийг бадрааж, хүч тэнхээ өгөх вэ. Зовох цагт нөхрийн чанар танигдана гэгчээр галын шугам дээр ажиллаж байгаа дарга нар ийм унхиагүй байхад ард иргэд бид чинь яахсан билээ.

Дарга нар ядарлаа гээд ялархаад байх юм. Та нар өөрсдөө л бидний дарга болох гэж, ард түмнээ удирдах гэж УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлж өрсөлдсөн биз дээ. Ухаандаа, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар та УИХ-ын гишүүний суудлаа орхиод өөрөө л хотын дарга болно гээд явсан бус уу. “Хотыг удирдаж чадна, би ажил хийх гэж шантаршгүй зүтгэх гэж хотын дарга болохоор шийдсэн” гээд л яриа хөөрөө өгөөд, томроод байгаагүй билүү. Тэгтэл ядарч зүдрэхээр юм болоогүй байтал, хүмүүсийн хэлээд байгаа шиг шинжлэх ухааны нээлт хий, шинээр вакцин гарга гээд өдөр шөнөгүй суулгачихсан биш юундаа ядрахав гэгчээр ингэж гоншигнодог чинь ямар учиртай юм бэ. Ёстой нөгөө уул үзээгүй байж хормой шууж, ус үзээгүй байж гутал тайлав гэгч болж байх чинь. Наад зах нь үндэсний бөхийн улсын аварга цолтой хүн айлын эрх нялцгай хүүхэд шиг гонгинохыг харах үнэндээ ичмээр байлаа.

Онцгой комиссын хурал дээр нийслэлийн Засаг дарга, нийслэлийн онцгой комиссын дарга юу гэж хэлснийг гэрийн хорионд байгаа ард түмэн бүгд харсан. Тэрээр “Ариутгалын ажилд 100-гаад хүнийг ажиллуулж байна, Улаанбаатар хотын хэмжээнд 2677 төрийн албан хаагч нэг сая таван зуун мянган иргэдийн аюулгүй байдлын төлөө ажиллаж байна” гээд л хоолой нь цахиртаад ирсэн. Мөн цааш нь 225 хогны машин жолоочтой нь гаргалаа, 1018 ачигч, золбин нохой муур устгагч найман хүн гаргалаа гээд нийслэлийн иргэдийн өмнөөс хог ачиж, золбин нохой муур устгаж байгаа хүн шиг муухай царай гаргаж, хөмсгөө зангидан биеийнхээ хэлэмжээр айхавтар эсэргүүцэл үзүүлж ярих нь тэр. Ингээд зогсохгүй хотын дарга маань “Ард иргэдийн төлөө нойр хоолоо хасаад зүтгэж байна” гэдэг юм. Үүнийг юу гэж ойлгох вэ. Ажил хийнэ гэж, нийслэлийн иргэдийн төлөө зүтгэнэ гэж өөрийн дуранд оччихоод ажил хийх болохоор “нойр хоолоо хасаад зүтгэж байна” гэж бөөн ялархал тунирхал байдаг. Ер нь Сумъяабазар гэлтгүй манай дарга, сайдууд ийм шантрамтгай, няцамтгай, тендер хусч, ждү хулгайлах болохоороо нүд нь сэргээд ирдэг, хоёр гуравхан өдөр дарааллаад ажиллачихаараа үхлээ хатлаа, би ганцаараа зүтгэж, нойр хоолгүй явж байна гээд гоншигнож гонгиноод, уйлаан майлаан болох нь холгүй. Аварга амьдрал гэдэг юмнаас мөн ч хол харагдах юм. Цаашдаа яана даа, ямар сайндаа л нохой муур нядлагчыг ноён хүн мэт шүтэж байх вэ дээ. Мэргэжлийг нь доош хийх гэсэнгүй, яг энэ тахлын үед үүнээс өөр ард олонд тустай мөн ч олон ажил мэргэжил байгаа шүү дээ. Сумъяабазар та төрийн наадмын түрүү хүртэж байсан хүн. Эрхбиш нэг мэхэнд хоёр унахгүй хичээж сурсан байх. Тэгэхгүй бол ард иргэд тэг зогсолтын үед оновчтой шийдвэр гаргаж, ард иргэдтэйгээ тулж ажиллаж байгаа Дарханы Засаг дарга Азжаргалыг Сумъяабазараар сольё гэх яриа хүртэл гарсан шүү.

Улсын онцгой комиссын дарга Шадар сайд Я.Содбаатар та бас л “Би дарга болно, Их хурлын гишүүн болно” гэж сонгуульд нэрээ дэвшүүлсэн. Шадар сайд ч болсон. Ерөнхий сайд та хоёрын зам мөрийг, хоорондын харилцаа, найз нөхдийн шугамыг ард түмэн сайн мэдэх учир юу хэлэх билээ. Нэгэнт л Шадар сайд болж Улсын онцгой комиссыг даргалж буйн хувьд өөртөө итгэлтэй, асуудлыг томоор харсан, эргэлт буцалтгүй зоримог шийдвэр гаргаж ажиллах цаг ирсэн. Эхэн үед таныг ард түмэн шүүмжилж, дэндүү сул, үлбэгэр байна, огтхон ч шийдвэр гаргахгүй, юу ярьж байгаагаа зарим үед мэдэхгүй байна гэцгээж байсан. Буруу зөрүү мэдээлэл өгч, алдаа оноо байсан л байх. Харин сүүлийн үеийн Шуурхай штабын хурлыг шийдвэртэй өөр арга барилаар явуулж байгаа нь харагдаж байна. Багахан шиг гонгинож, хэрүүлийн чанартай зүйлтэй бага орооцолдож, шуурхай шийдвэртэй, ажиллах хэрэгтэй.

Онцгой дэглэмийн энэ үед галын шугам дээр ажиллаж байгаа Онцгой байдлын даргаа хараад өрөвдөх юм. Генерал хүн байж ямар сул дорой, шийдвэргүй юм бэ гэх харуусалт бодол төрсөн. Онцгой штабын шуурхай хурал дээр Онцгой байдлын ерөнхий газрын дарга Г.Ариунбуянг ямар байдалтай байгааг хүмүүс хэдийнэ мэдэрчихсэн байгаа. Онцгойн дарга, генерал маань үг хэлэх гэж инээдэм. Таны ярьсан яриаг ард түмэн ойлгохгүй байна. Дэндүү оновчгүй, ямар ч эмх цэгцгүй, юу хэлэх гээд байгаа нь мэдэгдэхгүй, цаас харж уншин, түг таг, эг маг гэж ээрч муурч байх юм. Дээрээс нь ямар ч шийдвэргүй. Тухайлбал, баахан юм ээрч муурч хэлснийхээ төгсгөлд “Нэг зүйлийг анхааруулж хэлэхэд, улсын онцгой комиссоос энэ талаар ямар нэгэн шийдвэр гараагүй. Одоогоор судалж байгаа” гэх хариулт аваад ард түмэн шууд урам нь хугарч байна. Ерөнхий сайдын цэргийн ангийн хүүхэд учир онцгойн дарга боллоо гэж яригдаж байсан. Ангийн найзынхаа нэрийг баасталгүй, хамгийн хариуцлагатай онцгой албанд хамгийн хариуцлагатай хүнд бэрх цаг үед өөрийгөө зоригжуулж олигтойхон зүтгэх хэрэгтэй.

Гэрийн хорионд байгаа ард иргэд Онцгой комиссын шуурхай мэдээг л цаг түгшин хүлээж байгаа. Хэвлэлийн хурлын үеэр дарга сайдуудын гомдож гонгинохын завсраар өгч буй мэдээллийг сонсох гэж ард түмэн үйлээ барж сууна. Нэг хэсэг нь ядарч зүдэрч буйгаа ялархаж тунирхан хэлж байгаа бол зарим нөхөд сошиалын хэрүүл заргад тайлбар өгсөөр байгаад мэдээллээ дуусгах юм. Цахим хэрүүл гэдэг угтаа ямар ч хэрэггүй, үр нөлөөгүй, гэрийн хорионд хэвтэж байгаа нөхдийн зугаагаа гаргаж байгаа зүйл шүү дээ. Түүнийг нь шуурхай штаб, төр засаг, Ерөнхий сайд нь хүртэл ажил болгоод, асуудал болгоод сошиалд ингэсэн гэж гомдоллоод, хэрэгтэй мэдээлэл өгөхөөсөө хэрүүл хийгээд таарч байна. Зам тээврийн сайд Л.Халтар “Төмөр замчдын дунд өвчин гарсан гараагүй гэх маргаан сошиал ертөнцөөр баахан явлаа” гээд шувтан хэрүүл хийж, хий хоосон юм яриад, сошиалынханд өширхөн хорссон байдалтай үг хэлээд дуусч байх жишээний. Бусад сайдууд ч ийм дүр төрхтэй байгаа. Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээлэл дээр хүртэл ОБЕГ-ын дэд хурандаа Б.Ууганбаяр “Олон нийтийн сүлжээнд цэргийн төв эмнэлэгтэй холбоотой, бяцхан хүүхэд өлсөж байгаа бичлэг тавигдсан” гээд л ойж буусан. Хүүхдийн өдрийн хоолны менюг нь дэлгэж ирээд л сошиал гэх хий хоосон нөхөдтэй хэрэлдээд унасан.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх сэтгүүлчдийн асуултад хариулж байгаа нь гэж гурван цаг илтгэл тавьсныхаа төгсгөлд гэв гэнэтхэн “Гадаадын ажиллах хүчтэй холбоотой асуудлаар сошиал дээр янз бүрийн юм явдаг Монгол Улсын дархан хилээр ямар хүн орж гарч байгааг бид бүхэлдээ хянаж чадаж байгаа. Ямар нэгэн байдлаар гадны ажилчдыг хулгайгаар шөнө дөлөөр, хилээр нэвтрүүлж байгаа зүйл огт байхгүй. Зарим нэг хүмүүс эх орондоо хайртай юм бол улс үндэстнүүдийн хоорондын харилцаанд сэв суулгасан зүйл битгий бичээрэй. Эргээд гай болно шүү” гээд далийгаад явчихсан. Энэ мэтчилэн дарга сайдууд мэдээлэл өгөхдөө сошиал гэж элийрч балайралгүй үндсэн ажлаа ярих хэрэгтэй байна. Сошиалын хэрүүл улс орны хөгжил, цаг үеийн нөхцөл байдалд огтхон ч хамаагүй, ажилгүй нөхдийн хувийн зугаа гэдгийг дахин сануулъя. Ингээд эцэст нь хэлэхэд, дарга сайдууд минь төрийн түшээ шиг төрийн дархан түшмэл шиг байж, болохыг нь болж байна, болохгүйг нь болохгүй байна гэж зоригтой хэлж сураач ээ. Монголын төр ядарч ялархах юм бол Монголд өөр хэн ядарч ялархахгүй байх юм бэ. Ядарсан төртэй байвал яаж энэ тахлыг ялж гарах юм бэ, бид нар. Иймээс улс орныг удирдаж, галын шугаманд ажиллаж буй нөхөд эр зоригтой, тэсвэр тэвчээртэй, няцаж шантралгүй Монгол Улсынхаа хувь заяаны төлөө зүтгэх хэрэгтэй байна.

ӨДРИЙН СОНИН НОРОВЫН ГАНТУЛГА


Сэтгэгдэл

зочин [202.131.245.69] 2020-12-21 10:00:54

дарга гэдэг албан тушаалыг танил тал, улс төрийн намын томилгоогоор хашиж болдог болсноос хойш энэ албан тушаалын утга агуулга, нэр хүнд навс унаж, бараг л зүгээр сууж тэжээлгэдэг, улсын мөнгө хөрөнгийг завшиж баяждаг боломж гэж хүмүүс тооцдог болжээ. Дарга, захирал гэдэг албан тушаал бол үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, явцад нь хяналт тавьж, үр дүнг нь үнэлж, тэрнийхээ хэрээр хариуцлага, шагнал, алдар гавъяа хүртдэг нэг албан тушаал юм. Улс төрийн намууд ялангуяа намын дарга нар өрийн албанд балай томилгоо хийгдэгээ зогсоо.

Зочин [202.179.26.0] 2020-12-20 17:28:46

бас дэндүү тэгж болохгүй адилхан хүн их ядрахаараа амрах хэрэгтэй

б [66.181.182.223] 2020-12-20 12:09:29

Энэ Сумъагийн үс яагаад ургахгүй байнаа

Gantullgad 108$ [202.9.40.221] 2020-12-18 23:56:46

Ene nuhurt $ ugie edbel darga bolgie ene hudal bichij

Zochin [202.126.90.125] 2020-12-19 16:09:09

UOKomiss sain ajillaj baigaa Sodbaatar saidad bayarlalaa

ЗОЧИН [150.129.142.40] 2020-12-19 13:25:55

ОДОО НААДУЛ ЧИНЬ ЖИЖИГ ТОМ ЯМАР Ч ШИЙДВЭР БИЕ ДААЖ ГАРГАХ ЧАДВАРГҮЙ. УГ НЬ БОЛ БИЕ ДААСАН АЛХАМ ХИЙХ ЭРХ МЭДЭЛТЭНГҮҮД ШҮҮ ДЭЭ. УГААСАА ТЭР ПОП ХҮРЭЛСҮХ НЬ ДЭЭРЭЭС НЬ ГАР ХӨЛ АМЫГ НЬ УДИРДАХААР НААДУУЛ ЧИНЬ ИЛҮҮ Л ҮГ ДУУГАРВАЛ БҮХ ЯЛЫГ НЬ ҮҮРЭХЭЭР БАЙГАА. СОЦ ТОГТОЛЦОО ЧИНЬ ОНЦГОЙ ҮЕД ИЙМ ГАЙ БОЛДОГ. МОНГОЛЧУУД ЯАХ ГЭЖ ИЙМ СОНГОЛТ ХИЙСЭН ХОХЬ ЧИНЬ.

Зочин [64.119.17.184] 2020-12-18 23:34:12

Хэцүү цагт Ерөнхий сайд,ОБЕГ,ЭМЯ-ны зөвлөмжөө л дага олон юм ярих хэрэггүй.Эвтэй байж л энэ хэцүү үеийг давна шүү монголчуудаа.Эвтэй л бай

Зочин [202.9.46.79] 2020-12-19 06:20:47

Маш зөв

Зочин [192.82.67.144] 2020-12-18 23:08:51

Хэцүү бэрх үед хэл амаа татаж, эе эвийг хичээцгээе. Монголын заяа их шүү.

Зочин [202.9.46.79] 2020-12-19 06:21:24

Их зөв

Zochin [43.242.243.214] 2020-12-18 21:49:47

Buh l salbart namin tomilgoogoor ochigsod amar ajil,hurdan ih mongo olon gej irdeg uym shig bga uym,ehneesee batigdaad,uldsen shantraad,zarim n ajildaa irehee boliod,goyo uym ih bolnoo

Зочин [202.21.108.41] 2020-12-18 21:32:44

өмнөх АН ын эб ба луйварчид ядрах байтгуай үхсэн ч монгол улсад хамаагүй

Зочин [134.209.23.13] 2020-12-18 20:15:37

Шадар сайдын хичээл зүтгэл, арга ухаанд олон нийт баярлаж байгаа шүү

Зочин [202.9.46.79] 2020-12-19 06:21:41

Тийм шүү

зочин [192.82.67.210] 2020-12-19 05:16:32

Үхсэн нохойн оцгор

Баяр [134.209.23.13] 2020-12-18 20:13:25

Маш сан ажиллаж байгаа Улсын онцгой комисст баярлалаа

Зочин [202.9.46.79] 2020-12-19 06:22:05

Ваярлаж байгаа шүү.

Зочин [134.209.23.13] 2020-12-18 20:14:31

Маш сайн ажиллаж байгаа УОК -т баярлалаа

Зочин [64.119.23.163] 2020-12-18 20:01:18

Одоо болтол дахиж голомт гараад байгааг сайн ажиллаж байна гээд хуураад яахав дээ.

Tuyaa [202.9.40.60] 2020-12-18 19:54:10

Shadar saidiin bag sain ajillaj baina

Бодол [66.181.161.25] 2020-12-18 18:19:13

Шадар сайд Я.Содбаатар ажлаа сайн хийж байгаа амжилт хүсье

Зочин [66.181.161.10] 2020-12-18 18:40:00

Санал нэг бна. Шадар сайд л хамгийн давгүй нь бх шив дэ. Хотын мэрийг үнэндээ ойлгохгүйн! Яаж 4 жил ИХ-д суусын.

Зочин [66.181.187.182] 2020-12-18 18:08:59

Содбаатар жинхэн дарга хүн шиг байгаа. Алтанхуяг үлгэр жишээ авбал таарна. Алтанхуяг байсан бол сэтгүүлчидын ухаж ухаж бодож бодож асуусан шал өмхий асуултанд ухаан алдаад үхсэн байгаа.

Codbaatar super!!!! [202.21.124.19] 2020-12-18 17:29:33

Содбаатар супер

Зочин [66.181.166.36] 2020-12-18 17:28:49

tusa гэж тролл юу ярина вэ. Энэ хүн зөв л юм бичсэн бна ш дээ. Ийм үед л ямба эдэлж буйгаа үйлдлээр үзүүлдэг юм. Чи бас л гоншигносон , шимэгч хорхой бх даа

tusa [66.181.168.82] 2020-12-18 16:38:35

Хэт туйлрал муу үр дагавар авчирдаг юм даа. Гантулга гуай. Өөрийгөө их л мундаг зүйл бичлээ гэж бодоод байгаа юм уу. Нийгмийг талцуулж, дарга цэргээр нь ялгаж, ялгаварлан гадуурах уур амьсгал бий болгож байгаага мэдэж байгаа юм уу. Олон түмнийг өдөөн хатгаж, юу хүсээд байгаа юм. Эцэст нь улс орны аюулгүй байдалд ноцтой үр дагавар авчирвал та хариуцлагыг нь үүрэх юм байгаа биз дээ. Та тийм хэмжээний зориг гаргах аавын ххүхэд биш л дээ. Дарга бол албан тушаал. Уг албан тушаалыг бид нартай адилхан хүн хашдаг юм. Хэн ч гэсэн амрах эрхтэй ш дээ. Цаг үеэ олсон сэдвээр бичиж бай гэж зөвлөе. Хөөрхий дөө. Арга ядсан арга л даа.

Зочин [202.126.89.238] 2020-12-22 02:19:03

Chi odoo hvn darmtlad bga yum yy vnen l yum bichsen bnshde hevlliin erh choloo hybi hvnii vzel bodol gej bnda. zvger idej yygad hevtej bn gej bodson yum y ene darga nar olon yum hystalgui ajilaa l sain hiih heregtei bn

Зочин [202.21.108.41] 2020-12-18 21:47:57

Элбэгдоржийн ацны цаас элбэг АН ын даамсаг энэ бол үнэн туйлширал

Zochin [109.89.151.254] 2020-12-18 16:23:30

Mongold kopona orj irexgyi yum shig beltgelgyi suutsgaaj, udirdax ur chadvargyi xymyyseer bag byrdyylj, shinjlex uxaanaas gajsaar baixad yxer shig zytgesen sh yadralgyi yaxav dee !!!

Зочин [202.179.24.33] 2020-12-18 15:28:33

үнэн л бичиж

Иргэн [202.126.90.103] 2020-12-18 15:43:07

Том ландтай дарга нар ядраад байхгүй. Тэд ардаа юмтай.Жирийн ардууд хоосон хонох гэж байхад.

Зочин [192.82.74.42] 2020-12-18 15:17:42

Дарга нар эрх мэдэл , ашиг сонирхолоо хамгаалах гэж л энэ албан тушаалд ухэн хатан тэмцэж байна. Хэрэв тийм биш бол манай улс бар битгий хэл том эдийн засагтай ардууд нь аз жаргалтай , айх аюулгуй болсон байх даа. Даанч одоогоор арай л байна

Nam bus irgen [66.181.180.119] 2020-12-18 14:53:28

Mongolin turiin ajilchidiin unen nuur tsaraig l bichsen bna. Zuv bna. Social-aar ajlaa yavuulj baigaa ni unen sh dee. 1 shiidver gargaad margaash ni tsutsalj baigaa ni unen sh dee. Tootsoo sudalgaagui shiidver, mergejliin bish chadvargui humuuseer darga hiilgeheer yaj ajil uragshaa yavahiin.

Зочин [124.158.83.134] 2020-12-18 14:38:31

ЕР НЬ ДАЖГҮЙ АЖИЛЛАЖ БАЙНА.ЦАГДАА ДАРГАГҮЙ ЯЛАРХААД БАЙХ НЬ Л ХЭЦҮҮ ЮМ.УГ НЬ БИДНИЙ ТӨЛӨӨ ЗҮТГЭНЭ ГЭЖ СОНГОГДОЖ ЦАЛИН МАЛИН АВЧ БАЙГАА БИЗ ДЭЭ.ХҮЧЭЭР НӨГӨӨ ГАГАРИНЫ ОНИГОО ШИГ НИСГЭЭГҮЙ БАЙЛТАЙ.

Зочин [202.9.46.79] 2020-12-19 06:25:18

Гэхдээ хөөрхий минь харж байхад үнэхээр ядарч байгаа бололтой хүмүүс байна шүү.Тэдэнд ядаж үгийн урмыг бид өгөх хэрэгтэй шүү таминь ээ.

Зочин [202.21.98.238] 2020-12-18 14:28:02

YADMAGHAN HUMUUS YAMBAND SUUSAN YADMAGHAN TUR CH BOLDOO... IREH SONGUULIAR SURUG HUCHIN TODROH NI TODORHOI BOLJ BH SHIV DEE...

Зочин [202.21.98.238] 2020-12-18 14:27:03

ZA TEGEED HUULI ZUIN SAID NI BAS SOCIAL YARISAN EMZEGHEN TSETSGIIN DELBEE... YADAJ BHAD TER AMBASELMAA GEJ YOSTOI NEG UG HELNII BAYALAGGUI, MASH OILGOMJGUI YARIDAG HUNEES UUR HUND OILGOGDHOOR YARICHIHDAG HUN ERUUL MENDIIN YAMAND BHGUI BOLTOI...

Монгол [66.181.186.145] 2020-12-18 13:21:13

Бүх төрийн алба хашигч нар адил тэднийг хэн ч гуйж ажиллуулаагүй тэд гуйж гувшиж ажилд орчихоод ард түмэний төлөө ажил хийж бгаа шиг аашлахаа зогсоо

er n manai tor zasag ineedtei gede n haragdaad bain daa [66.181.182.107] 2020-12-18 12:59:54

sardaa 5-10 say togrog avch baigaa gesen dee yuondaa uurlaad baidag yum zavshaan shuu dee

Зочин [64.119.25.224] 2020-12-18 12:58:20

Namaig gargaad ali mori nohoi met zvtgej bool shig hudulmurlue ard tvmen ta bvgd khaan geed songuuliar tegeed bsan bzd odoo zuragtaar ene hvmvvs garahaar haadiigaa zagnaad bga yum shig daramtlah geed bga yum shig l bhii

Зочин [103.229.121.56] 2020-12-18 12:51:43

Дархан хот хун ам цоохон УБ хотод 1,8 сая зун амьдардаг ялгаа зондоо бна хумуусийг ажлыг нь дарамтлахгуй хийлгэх хэрэгтэй бугд маш хэцуу нохцолд ажиллаж бна бид харин гэртээ суугаад шуумжлээл

Зочин [66.181.161.97] 2020-12-18 16:04:59

Дарханыхан даргыгаа Монгол банкны бодлогын хүүнээс ч өндөр хүүтэй хэд хоногоор зээлж болно шдээ. УБ-чууд чинь хүний хүнийг залчихаад зүв зүгээр авчраад ажиллуулахгүй, хөөрхөөн тордоод л буцаана.

зочин [192.82.72.53] 2020-12-18 15:27:16

Дарханчууд ч хүн чахар ёстой муу улс юм даа. Даргаа түр өгөөч гэж та нараасаа Улаанбаатарчууд нь ганцхан юм гуйж байхад дүлий царайлаад ядарсан цагт хүнийй чанараа харууллаа даа. Ядаж манай даргад зөвлөлгөө өгүүлчихгүй дээ. Гомдсоон гомдсон ........ та нар юм гуйваа.

zochin [202.9.46.241] 2020-12-18 12:32:11

ugaasaa l mungu khusakh gej l orson ni ene udaa uvchnuus bolood bolomj muu b.gaad l uurlaad b.naa daa ....

Зочин [202.9.40.27] 2020-12-18 11:43:34

Энэ нэг унжийсан. Генералыг сольдоггүй юмуу хииморьгүй сдаа өвгөн бэээээ

N [98.169.33.79] 2020-12-18 11:34:18

Nyambaatar gej neg heruulch nohor um l bol horino tsagdana shuu gej ailgadag bolloo. Uzel bodloo erh cholootei ilerhiildev ardchilsan niigemd amidarch bgaagaa martchihsan umuu esvel darga bolohooroo hunees iluu bolood shuumjlel huleej avahaa bolison hun bolood bna Heruulbaatar geech

Зочин [64.119.20.101] 2020-12-18 11:21:09

Ёстой загатнасан газар маажих шиг Эрхэм Дарга нарын арчаагүй байдлыг зөв хэллээ. Одоо чамтай байлдаад эхлэх вий дээ. Монголын Дарга нар гэж ямбагнаж ярвайсан, үг сонсож чаддаггүй эмзэгхэн дэлбээнүүд шүү дээ

өрд түмэн [202.126.90.144] 2020-12-18 11:05:23

мөнгө төгрөг хулгай хийж идэж уух болохоороо ядрахаа мартчаад нүд ам нь гялалзаад аймаар ажилсаг болчдог биз дэ та нар үнэхээр ядраад бга бол наад албан тушаалаасаа их хурлын гишүүнээсээ татгалзсан шигээ татгалзчаач би очиж дарга хийе гудөюамжинд л жинхнэ ард түмний төлөө хүмүүс яваа энэ улс тбрийнхөн өөрсдийнхөө төлөө кармагаа яаж түнтийлгэх вэ дампуурсан компаниа яаж босгох вэ хамаатан ах дүү нараа яаж аятайхан мөнгө иддгэг албан тушаалд тавих вэ гэж л өдрийн бодол шөнийн зүүд болж явдаг бас ах дүү нар нь жижигхэн хурган дарга болохоороо цалин байхгүй хүнд бичиж мөнгө иддэг юм бна лээ ш дээ аудит юу ч хийхгүй бгааг далимдуулж ор байхгүй хүнд хий хоосон тушаал гаргаал цалин бичээл нябо тойгоо хувааж шамшдаш

Зочин [202.179.21.224] 2020-12-18 20:49:31

ЭНЭ ХҮМҮҮС САЙН АЖИЛЛАЖ БАЙГААГ ЗӨВХӨН МОНГОЛЧУУД БАЫТУГАЙ ГАДААДЫНХАН ҮНЭЛЖ БАЙГАА ХЭРЭВ МУУ АЖИЛЛАЖ БАЙСАНСАН БОЛ БИД НЭГ САРААС ЭХЛЭЭД Л КОРОНО ТАРХАХ МАГАДЛАЛТАЙ БАЙСАН Гэтэл манай улс дотроо алдалгүй 10 сар болж гадаадаас олон мянган хүнээ татаж авлаа Сая дотроо өвчин гарсан ч бас л улс даяараа алдчихалгүй тогтоож байна Гэтэл гадаадад олон мянгаараа халдвар авч олон мянган хүн нас барж байна Гэтэл манайх одоогоор хүн нас бараагүы байна Ганц сар хатуу хөл хорио тогтоолоо Тэгэхэд харин сэтгүүлчид АН намынхан 2л ард олны сэтгэл санааг үймүүлж хамаг юм л болохгүй байна гэж ялархаж тунирхаж гомдоллож үгээ барах юм Гэтэл гадаадынхан 1 сараас эхлээд л өвчин эхэлж одоо болтол хөл хориотой хориогүй амьдарцгааж баына Үүнииг бичсэн сэтгүүлч хэн нэгнии даалгавраар хиисэн бүхнииг үгүысгэх гэж оролдож байна Гэхдээ хичнээн муулсан ч энэ хүмүүсиин хиисэн бүхэн олны нүдэнд ил үр дүн нь тодорхой байна

Зочин [139.5.218.107] 2020-12-18 11:02:55

Яг үнэнийг л бичсэн байна штээ, том дарга нар короногоор шоу хийгээд л сууж байна, хийсэн дорвитой зүйл эдэнд алга, юун ядрах худлаа ялархаад л зайгаад тавиад өгөөсөй.

Зочин [66.181.185.212] 2020-12-18 10:49:01

Корона ч мөнгөөр төрийн байгууллагын даргын ажлыг худалдаж авсан хүмүүс, бялдуучлалаар төрийн албанд үлддэг албан хаагчдын мэдлэг, чадварыг харуулж байна. Энэ гамшиг 20 жил лав үргэлжилжээ, өртөөгүй салбар байхгүй болох нь өдөр ирэх тусам харагдаж байна.

Ad [124.158.97.138] 2020-12-18 10:44:57

Ydraad baival bolio chaddagt ni ajla ogoo durandaa darga boltsgooson bizdee

Зочин [103.9.90.130] 2020-12-18 10:32:24

Норовын Гантулга гэх бичээч бас нэг их мэдэгч , номлогч гарч ирвээ яасан ч их мэддэг юм ямарч мундаг юм бүгдийг нь зөв буруугаар нь үнэлээд л дүгнээд өгөх юм байна л даа. Ямар үг хэлэхээ , яаж харахаа , яаж суухаа энэ нөхрөөс асууж зөвшөөрөл авцгаа. Хувьсгал ялсны дараа чөтгөрийн тоо олширсон гэдэг шиг одоо үед хэдэн мундаг их мэдэгч номлогч нар байна аа улаан бал сэтгүүлч Шодой, тв9 Билгээ , Пүжээ за тэгээд нөгөө торролууд манлайлана даа. Энэ хэдийг харахаар нөгөө хүний өмнөөс "ИЧИХ" маш хэцүү гэдэг л болох юм даа.

Зочин [124.154.15.36] 2020-12-18 10:58:34

Хүний нэр хүндэд халдаж, дур зоргооороо бичихдээ ядаж албан тушаал цол хэргэмийг нь зөв бич!!! Чи дүгнээд байдаг хэн юм ? Сошиал гэдэг чинь элдэв янзын ам дамжсан худлаа мэдээлэлээр дүүрэн байдаг. Чамайг бодвол улс орондоо олон жил зүтгээд сайн мууг амсаж үзсэн хүмүүс . Үхсэн баас чиний дүгнэх гэж юу байдгийн!!! Элий балай юм!!

эдийн засагч [66.181.186.170] 2020-12-18 10:20:16

ЕРӨНХИЙ САЙДЫГ ЗОДСОН ГЭЭД Л ЯРИГДАХ БИЧИГДЭХ БОЛЛОО. ЕРӨНХИЙ САЙД СУМЪЯАБАЗАРТ ЗОДУУЛААДЛ ХОТЫН ДАРГА БОЛЛОО ГЭСЭН. ЭНЭ ЧИНЬ ГЭМТ ХЭРЭГ БИЗ ДЭЭ. АЛЬ ЭСВЭЛ ХУЛГАЙЛСАН ЮМ АА ХУВААЖ ЧАДАХГҮЙ ЗОДОЛДООД БАЙГАА ЮМ УУ . ҮҮНИЙГЭЭ НЭГ ТАЛДНЬ ГАРГАХ ХЭРЭГТНЙ БАЙМААР ЮМ. МӨН ХЭДЭН ЖИЛИЙН ӨМНӨ ЕРӨНХИЙ САЙД САНЖИЙН БАЯР НЭГ КОМПАНИЙХАНД ЗОДУУЛСАН, ХАМГААЛАГЧ НАРАА БИТГИЙ ОРОЛЦ ГЭСЭН ЯРИА ГАДУУР НЭГ ТАРЖ Л БАЙСАН. ЭНЭ ЕР НЬ ЮУ БОЛООД БАЙНА АА ??????

Irgen [202.9.40.31] 2020-12-18 11:02:35

Xyviin erx ashgiin tuluu xoorondoo zodoldoj alban tyshaal avdag avsnaa oligtoi xiij chadaxgyi gonginoj ylarxana yls ornii ajil amidraliig gexeesee ilyytei uuriin xyviin ashig sonirxoliin tuluu mergejliin bys ymnyyd ene ylsiig oligtoi avch yvna gej ylger zorilgo ni uur ym chin ard tymen olon ydaa songyyli xiigeed bga ch xeniig songood bgagaa bodox gyi bgagiin balag yls oron ydyyran baylagiig ni xedxen zallitan shynaltan xyvaaj idej zarj bga ene turiin lyivarchidiig zailyylaxgyigeer yls xugjixgyi

ЗОЧИН [202.126.90.3] 2020-12-18 10:17:41

БИ ДАРГА БОЛНО ГЭЖ ХӨЛӨӨ ХУГАЛЧИХ ГЭЭД Л ГЙЛДЭЖ БҮҮР АВИЛГА ӨГЧ ДАРГА БОЛЦГООГОО БИЗ ДЭЭ ЮУНДАА ГОНШИГОНООД БАЙГАА ЮМ ТЭГЭЭД ХИЙЖ БАЙГАА АЖЛЫН УР ЧАДВАР БАЙХГҮЙ ХИЙ ЯЛАХСАН НОВШНУУД ОДОО ЗАЙГАА ТАВЬЖ ӨГ

зочиэ [202.9.40.248] 2020-12-18 10:17:13

Хамгийн их ядарч байгаа хүмүүс бол ХҮСТийн эмч сувилагч асрагч ариутгагч лобарантууд шүү.Жинхэн өвчтэнтэй тулж аж ллаж байгаа хүмүүс л энэ хүнд үед нойр хоолгүй ажиллаж бна.Дарга нарын ядрах энэ хүмүүсийн дэргэд юу ч биш

Зочин [139.5.218.107] 2020-12-18 10:57:35

Харин тиймээ, том дарга нар ерөөсөө ядраагүй шүү, худлаа ялархаад новшнууд больчихно л биз, бид өөр шударга хүмүүсээр удирдуулмаар байна, эмнэлгийн салбарынхан харин жинхэнэ хөдөлмөрлөж байна даа тэгээд эрсдэлтэй нөхцөлтэй нүүр тулж байна.

123 [122.201.23.84] 2020-12-18 10:22:03

яг үнэн

Zochin [103.57.92.114] 2020-12-18 10:16:31

Nymbaatariig ogtsruul gd oriliod bh uom.Tsar tahal aimshigtai gol ajil udirdaj bga Sodbaatar.Sumuya Menhsaihan gd suudliin begleesiig hurdan solih heregtei.Heden hunii amiar togloh uom.Ariunbutan gj bas Uuganbayraasaa door hel ugtei buyan uomda.Chadvargii humuusees bolj Huuk ee ner chin 10.20 higarch bn.

Зочин [119.40.103.3] 2020-12-18 10:15:14

uheh geed baival uur huneer soligdooch lalruudaa

Зочин [192.82.69.71] 2020-12-18 09:59:36

Яаж мунхаг шидвэр гаргахаараа Мулгуубазарыг хотын даргаар тавьдаг байна аа, Мулгуубазарт бөхийн багшийн ажил л тохирно

Зочин [66.181.178.212] 2020-12-18 10:32:20

Албан тушаалын наймаа гэж юм байна.

enh [103.26.195.17] 2020-12-18 09:53:45

Gantulga gedeg hun er ni joohon ys haydag buluu oldbol muljij bugs haraad doloodog tsunh baiwal barichih hun chanar t

Иргэн [202.126.92.99] 2020-12-18 09:37:37

Норовын Гантулгаа, сэтгүүлчээ, таны нийтлэл Монголчуудын тамын тогооны үлгэрийг санагдууллаа, Та энэ хүмүүсийн оронд байсан бол энэ хэмжээнд ажиллаж чадахааргүй ядарсан сэтгэхүйтэй богино бодолтой, их аилд нухлагдаж ядарч үзээгүй хүн байна, тэгээд л бусдад атаархсандаа үгүйсгэж хэдэн үг холбож мөнгө олдог хувь тавилантай төрсөн хүн байна, Хэрэггүй э, зөв сэтгэж зөв ярьж бусдын хийснийг хүндэтгэж сур, тэгвэл ядаж танд дутсан хувь тавилан үр хүүхдэдэд нь заяаж сайн сайхан ихийг хийж бүтээж яваа энэ хүмүүс шиг нэр төртэй амьдарч магадгүй шүү

Зочин [192.82.78.66] 2020-12-18 16:56:12

Тийм шүү.

зочин [103.57.94.181] 2020-12-18 11:08:27

Санал нэг байна. Өөрөө мэдэх чадах юмгүй, хийж бүтээсэн юмгүй атлаа бүхнийг хараар будаж олны дунд яс хаяж таашаал авдаг сурвалжлагч нараас ард түмэн залхаж байгааг тэд огт ойлгож мэдрэхгүй нь даанч гачлантай.

Зочин [66.181.161.4] 2020-12-18 09:36:09

Үгүй хө ЕС - аа, энэ корона- г яая даа байз ..??!!! Эсвэл төрийн ордонд шанаадсан шигээ шанаадчирмаар , эсвэл Сумкад элэгдүүлсэн шигээ элэгдүүлчихмээр ... нэг талд нь гарч авахгүй бол толгойгий чинь цустхана байна шүү ...

Зочин [139.5.217.31] 2020-12-18 09:17:37

ta turuulj yambiig edlj baigaa bol yaliig n uureh yostoi. getel ta nar yambaa hetruulj davuulj edleed bna

Зочин [66.181.161.99] 2020-12-18 09:13:15

Надаас өөр чадах хүн байхгүй гээд. л ДАРГА болцгоодог болсон хойноо ажил хийж буй царай нь энэ.Энэ хүмүүсийг ДАРГА болгосон ЕС сайн ажиллуул, эсвэл хал.Хариуцлага тооцно энэ тэр гээд л 4 жил худлаа ярив,хэнд ямар хариуцлага тооцсон бэ??????????

Дарга [202.126.90.87] 2020-12-18 09:09:49

Дарга боддог , шийдвэр гарагдаг , тушаал өгдөг , ажлыг хийлэгдэг , энэ бүгдийн дараа оновчтой бол мундаг дарга гэж магтагддаг , алсын хараатай , ирээдгүйг хардаг гээд л. Харин гоншигноод бодол нь алдаа гүйцэтгэл нь нуранга бол ялаа үүрэх ёстой . Үүнийг л тангарга гээд байгаа .

Умбаа [66.181.185.119] 2020-12-18 09:07:23

Дарга нарч олон жил өөрсдийгөөн бодож сайхан явсан да одоо эд нарыг юугийн бодох юм дуртайдаа хор найруулж идэж уух гэж дарга болоо биз дэ

Зоч [66.181.161.100] 2020-12-18 09:05:50

Улс орны хувь заяаг ямар ч үед үүрнэ гэж гарч ирсэн монгол орны лидер болсон улс шүү дээ!! Одоо л ойлгож байгаа юм уу?!!. Янз бүрийн ховын чанартай мэдээллийг тоохгүй байх ухаан алга уу?!. Тэвчээр алга уу?!.. Хэрвээ алга бол шуурхай хэн нэгэнд байраа хурдан тавьж өг!! Хараахан бүх зүйл дор орчоогүй дээр нь...

Zochin [64.119.16.189] 2020-12-18 09:05:21

Uls ornuud irgedee hamjaalaad vaccinsa hiigeed ehellee bid yah be ?Hamgiin suuld manai oron hiih uu?

зочин [122.201.23.84] 2020-12-18 08:47:21

Яг үнэн, бүр нэг мэдсэн юм шиг бичсэн байна. Заримдаа бүр үнэн бодитой мэдээлэл сонсох биш дарга нарын хий хоосон үг яриа их яваад байсан юм

зочин [202.179.27.112] 2020-12-18 08:39:22

энэ корона их ачтай. ажил хийхгүй ямбалдаг ялаа үүрдэггүй дарга нарын ямбыг нь эдлүүлэхгүй ялыг нь харин ч нэг үүрүүлж байна. хэн юу чаддаг, чадаггүйг ёстой нэг үнэн мөнөөр нь сайхан шүүгээд өгөхюм. үүний ачаар дарга нар ямар их ялтай ажил хамаг мөнгөө төлж иавснаа мэдэж байгаа. сумъябазар ч амаа барьж байгаа бий вий. их хуралд ширээний ард хүн шүүмжичхээд унгас алдаад сууж бөйсан бол дээр байсийн

Зочин [66.181.180.119] 2020-12-18 14:53:58

Kkk. Yag unen.


78 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
78 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.