Хууль зүйн сайд хувийн сонирхолтой байна

Aдмин / Хууль

УИХ-ын 2020 оны сонгуулийн дараа У.Хүрэлсүхийн шинэ Засгийн газрын хаалгыг цөм өшиглөөд орж суусан сайд бол Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар юм. Учир нь Үндсэн хуулийн 2019 оны өөрчлөлтөөр Засгийн газарт давхар дээлтэй дөрөвхөн сайд байхаар заачихсан. Тэгэхээр гишүүдийн дундаас шигшигдэж шилэгдэж сайд болно гэсэн үг. Харин Х.Нямбаатар шилээний сайд мөн үү гэвэл үгүй. Сайд нар тодрох сүүлийн өдрүүдэд нэр нь гарч ирээд, яагаад ч юм тэр чигээрээ л сайд болсон. Тэр утгаар нь Засгийн газрын хаалгыг цөм өшиглөж орсон гээд байгаа юм.

Томилогдох гэж байхад нь Ерөнхийлөгч юу гэлээ дээ, “...Нямдоржийн хэмжээнд ажиллахгүй бол салбарынхан чинь тоохгүй шүү” гэж зөвлөж байлаа.

Х.Нямбаатар сайд болоод хагас жил болох гэж байна. Салбарынхан нь яаж байгааг бүү мэд.

Харин олон нийтэд сүрхий “тоогдож” эхэллээ. Мань эр сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, ер нь монгол хүний мэдэх хийгээд үг хэлэх, мэдээлэх эрхэнд халдсан хууль санаачлав.

Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг ХЗДХЯ-ны албан ёсны сайтад 2020 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдрийн 23:58 цагт байршуулжээ. Ердөө жилийн өмнө Эрүүгийн хуулийн 13, 14 дүгээр зүйлд “Худал мэдээ тараах” гэмт хэрэг гэснээ дахин өөрчлөх нэмэлт, өөрчлөлтийн саналыг гаргасан байгаа юм.

Үүгээр сэтгүүлчид 1-5 жилийн хорих ял, хэвлэл мэдээллийн байгууллагад 10-80 сая төгрөгийн торгууль ногдуулах заалт орох гэж буй аж.

Зөвхөн сэтгүүлчид ч бус фэйсбүүк, твитер, бусад цахим сүлжээнд мэдээлэл түгээсэн, шэйрлэсэн иргэд ч энэ зүйл ангиар шийтгүүлнэ.

Дам, бас том утгаараа өнөөдрийн ардчилсан нийгэмд амьдарч байгаа хүний ганц дархан эрх болох үг хэлэх эрх үүгээр хязгаарлагдана. Сэтгүүлчид ч, жирийн иргэд ч ззнийг эсэргүүцэж эхэллээ.

Х.Нямбаатар хуулийн төслөө хамгаалах гэж өдөр бүр хуулийн төслөө өмөөрч амыг нь хамхих гээд байгаа хэвлэлүүдээр гүйж явна. Ийм заалт хийхгүй бол болохгүй, өөрөө машид хохирсон гээд “кейс”-үүдээ ч ярьж байна.

Х.Нямбаатарын Эрүүгийн хуульд хийх гээд байгаа заалт хаанахын, хэний бодлого вэ. Энэ заалт хуульд орвол хэний, юуг хөндөх вэ. Ингэчихвэл үр дүн нь болох вэ гэдгийг тэр өөрөө мэдэж байгаа болов уу.

Дүгнэлт бол “...Тэр асуудлыг томоор нь харахгүй байна. Зөвхөн өөртөө учирсан шийдэхийг хүсч байна” гэж гарна.

Х.Нямбаатар бол Засгийн газрын ХЗДХ-ийн сайд, тэр утгаараа Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Үүний зэрэгцээ УИХ-ын гишүүн, энэ утгаараа хууль санаачлах эрх түүнд бий. Гэхдээ энэ Эрүүгийн хуульд оруулах өөрчлөлтийг ХЗДХ-ийн сайдын хувьд удирдан боловсруулжээ.

Үүгээр юу хэлэх гээд байна гэхээр Х.Нямбаатар нэгдүгээрт, өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Үндсэн хууль зөрчиж байна. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд “...Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ” гээд 16.16-д “...Итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй” гэж заасан байдаг. Энэ нь Х.Нямбаатарын боловсруулсан Эрүүгийн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг шууд хориглох ёстой юм.

Хоёрдугаарт, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хуульд бас халдаж байна. Ийм нэртэй, 1998 онд батлагдсан, дөрөвхөн заалттай, хэдхээн үгтэй, мэгзэм шиг нэг хууль манай салбарыханд үйлчилдэг.

Түүгээр Х.Нямбаатар байтугай Засгийн газар, УИХ ч хэвлэл мэдээллийн салбарыг “чиглүүлэн хөгжүүлэх” эрхгүй. Хуульд “Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг баталгаажуулахад оршино” гээд заачихсан.

Бас уг хуулийн 3.1-т “...Төрөөс олон нийтийн мэдээллийн агуулгад хяналт /цензур/ тогтоохгүй” гэсэн заалт байдаг. Энэ утгаараа Х.Нямбаатарын хуулийн төсөл Монгол Улсад 22 жил үйлчилж буй хуульд халдсан байна.

Цар тахал гэж бужигнахаас өмнөхөн Цагдаагийн байгууллагын дэргэд мэдэх, мэдээлэхийг хянах тусгай нэгж байгуулаад л байсан. Тэр нь Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 3.2-т “...Төрөөс хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтлэх, нэвтрүүлэх мэдээлэлд хяналт тавих байгууллага байгуулахгүй бөгөөд ийм хяналтын үйл ажиллагааг санхүүжүүлэхгүй” гэж заасныг зөрчсөн л байх жишээтэй.

Х.Нямбаатарт уншуулах бас нэг заалт бий. Уг хуулийн Хоёрдугаар зүйлд “...Хэвлэл мэдээллийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлыг хязгаарласан хууль батлан гаргахыг хориглоно” гэж бий.

Үүнтэй зэрэгцээд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага алдаа мадаг гаргах, Х.Нямбаатарын хүсээд байгаа “худал мэдээлэл” түгээсэн үед хүлээлгэх хариуцлагыг ч тодорхой заажээ. Хуулийн 3.1-т “...Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь өөрийн нийтэлж, нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ” гэчихсэн. Зөрчлийн болоод Эрүүгийн хуульд үүнийг хамаатуулан татах заалтууд оруулсан.

Түүнчлэн Х.Ням­баатарын боловсруулсан энэ төсөл У.Хүрэлсүхийн Засгийн газрын бодлого байв уу, аль эсвэл Х.Нямбаатар хувийн тоглолт хийгээд ийм төсөл санаачилсан уу. Үүнийг мэдэхийн тулд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг харах хэрэгтэй. Энэ хөтөлбөр өнгөрсөн наймдугаар сард батлагджээ.

Хөтөлбөрт хэвлэлтэй холбоотой ганц заалт байдаг юм. 2.6.4-т нь “...Хэвлэл мэдээллийн салбарыг үнэн бодит мэдээлэл түгээх, соён гэгээрүүлэх чиглэлээр хөгжүүлнэ” гэж бий. Гэхдээ үүнийг ойлгоход төвөгтэй. Яг юу бодож ийм үг өгүүлбэр оруулсан нь хачин. Бодвол их л гүн бодож хийсэн бололтой юм.

“...Бодит мэдээлэл түгээх, соён гэгээрүүлэх чиглэлээр хөгжүүлнэ” гээд байгаа юм шүү. Олон дахин уншаад ч ойлгогдохгүй. Хачин абсурд заалт байгаа юм. Ямар сайндаа л “...Яруу найрагч Цэндийн Чимэддорж гуайн “...Мал буянаа яаж адуулан маллахыг марксизмаар заалгахгүй ээ” гэдэг шиг Монголын хэдэн сэтгүүлч мэдээ нийтлэл яаж бичихээ Засгийн газраар заалгах дээрээ тулаагүй л дээ” гэж манай салбарын ланжгар хэлж байхав дээ.

Хэдхэн хуулийн хэдхээн заалт харахад Х.Нямбаатарын хуулийн төсөл өч төчнөөн зөрчилтэй байна.

“...Монгол Улсынхаа иргэн бүрийн төлөө” гэдэг Ерөнхий сайд У.Хүрэлсүх “...Ийм хууль санаачил” гэж Х.Нямбаатарт тушаал даалгавар өгөөгүй л байж таарна.

Тэгэхээр ингэж хуультай, төртэй зөрчилдөн байж монгол хүний үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхэнд халдаж буй нь Х.Нямбаатарын хувийн сонирхолтой холбоотой болж байна. Тэр өдөр бүр ямар нэг хэвлэлээр ярьж байгаа, түүнийг үзээрэй, ойлгогдоно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин Б.ДАМДИН-ОЧИР


Сэтгэгдэл

Зочин [122.201.21.208] 2020-12-23 19:04:59

худал үнэнг хэн тогтоодог юм ер нь. хүн болгон өөрийгөө гүтгүүлсэн гэдэг биздээ. ер нь олны нүдэн дээр өндөр албан тушаал хаших гол эрсдэл нь олон түмнээс ирэх шүүмжлэл хардлага шүүдээ. тийм хүлээж авахгүй гэж байгаа бол зам мөрөө цэвэр байлга. угаасаа хүний үг хэлэх эрх чөлөөг хаах гэж байгаа бол тэгээд тэрүүгээрээ яв, дарангуйлалтай хаалттай нэг сүржин хурандааг тахин шүтсэн улс болоод хэнд ашигтай хүн ард сайхан амьдрахуу, улс орон хүчирхэгжихүү, ардчилал муу муухай сайн сайхандаа биш ардчилал байгаа учраас бусад улс монголыг хүлээн зөвшөөрч байгаа үгүй бол биднийг хэнч тоохгүй хайхрахгүй. ардчилал эрх чөлөөгөө устгаж дарангуйлал тогтсон улс болхыг дэлхий дээр ганц л улс хүсч хүлээж байгаа тэр нь манай урд хөрш. ер нь ч ман гээч нам энэ нөхрөөр дамжуулан үндсэн хууль бусад хуульд илт хятадуудад таатай нөхцлүүдийг тусгуулж чадаж байгаа. бидний сонголт ямар байхаас гадаад ертөнц биднийг хүлээж авах эсэх нь шийдэгдэнэ бид одоохондоо эрх чөлөөтэй байгаа

such [66.181.180.152] 2020-12-23 15:28:24

1-24

Зочин [103.10.23.104] 2020-12-23 15:00:33

Энэ хуулийн өөрчлөлт зөв зүйтэй, бусдын гар хөл болсон сэтгүүлчид худал хуурмаг мэдээллээр ард түмний төөрөгдүүлдэг учир хуулийн хатуу арга хэмжээ авдаг байх онц чухал шшардлагтай. Ямарч зүйл хэмжээ хязгаартай, худал хэлэх бол хүн алсантай адил гэдэг зүйр үг ор үндэсгүй биш болмой.

Зочин [202.9.40.187] 2020-12-23 16:11:48

Iim jisheegeer ug heleh erh chuluug chin buheld ni hyazgaarlah geed bna.

Зочин [202.21.112.250] 2020-12-23 11:08:50

Хүрэлсүх маань энэ хэдэн хэл ам таталсан сайдуудаасаа болж унах бй дээ..мөн ч их хэл ам таталхиймдаа

Иргэн [59.153.115.108] 2020-12-23 09:02:55

Маш зөв хүнийг доромжилж амьдрах утгагүй 100%дэмжиж байна

Зочин [124.158.80.179] 2020-12-23 03:01:21

Худал мэдээ тарааж, хүн гүтгэвэл ялаа эдлэх л хэрэгтэй шд. Өмхий амтай новшнууд цөөрнө биз

ХУЦАЦГАА [202.126.92.99] 2020-12-22 23:01:08

ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛЖ БАЙГАА НЭРИЙН ДООР БУСДЫГ ДОРОМЖИЛСОН ГҮТГЭСЭН ХАР МУУХАЙ МЭДЭЭЛЭЛ ТАВЬДАГ, ТЭГЭЭД ЭНЭ НЬ БҮҮР ЁС СУРТАХУУНЫ ДОРОЙТЛУУДЫН МӨНГӨ ОЛОХ АРГА, АЖЛЫН БАЙР БОЛЖ ХУВИРЛАА, ЦААНА НЬ НЭР ТӨРӨӨ СЭВТҮҮЛСЭН ХИЧНЭЭН ОЛОН ХҮН ХОХИРЧ СЭТГЭЛ САНААНЫ ДАРАМТ УНАЛТАД ОРЖ БАЙГААГ ТЭНЭГҮҮДЭЭ БОДООЧЭЭ, НЯМБААТАРЫН ЗӨВ, ЗОРИГТОЙХОН ЭНЭ АЖЛАА ХИЙГЭЭД ДУУСГА, ЭНЭ ЁС СУРТАХУУНЫ ДОРОЙТЛУУД НОХОЙНУУД ХУЦАЖ Л БАЙГ

toli [83.215.197.107] 2020-12-22 22:49:46

mongolin buh darga, said, ih hurlin gishuud, ero hii said, eronhiilogch huwin sonirhol n 1 bairand bdag

ард [202.9.46.205] 2020-12-22 21:16:20

ард түмэнд төрииин хулгаачуудииин долларыг уул уурхайг олж өгнө гэж гарсандаааа малуудааа

zochin [202.9.46.0] 2020-12-22 19:46:51

turiin khulgaichuud khuuli bus khurunguu nuukh gesendee l iim khuuli gargaj b.na shuu dee ...

Зочин [103.26.194.223] 2020-12-22 17:28:38

Жүжигчин Навчаа АН -ын санхүүжилтээр ажилладаг, сурвалжлагчид, хошин урлагийнханаас бүрдсэн маш хүчирхэг харлуулах арми өдөр шөнөгүй ажилладагийг илчиллээ.

Зочин [103.26.194.223] 2020-12-22 17:23:20

Үзэл бодлоо илэрхийлж байна гээд хэн нэгнийг, хэн нэгнээс хөлс авч гүтгэж, гутаан доромжилж, амьтны нүүр харах аргагүй болгож бах таваа хангаж, өс хонзонгоо авчихаад, ардчилал эрх чөлөө ярьж болохгүй ээ

Зочин [64.119.26.248] 2020-12-22 17:21:38

Заавал гүтгэх доромжлох албатай юмуу. Хэн нэгнийг гүтгэхгүй, доромжлон гутаахгүй хэдхэн жилээ амьдраад дуусгаж чадахгүй юу, орилолдоод л байх юм.

Зочин [103.26.195.65] 2020-12-22 17:21:19

Үнэн дээ

зочин [192.82.72.44] 2020-12-22 17:15:31

Аль аль талдаа л байна даа. Хүн доромжлох бол асуудал биш юм аа даа. Анархизм байж болохгүй л дээ. Хэлтэй амтай ,заргач хүн хол явдаг нийгэм.

Zochin [202.126.89.182] 2020-12-22 14:38:50

Ene oilgomjgui zalitai hun shig bgaa yumdaa tsag hugatsaand l itgey de haray

Зочин [59.153.114.202] 2020-12-22 15:14:22

Харин тэгж санагдаад байх юм

Зочин [64.119.17.74] 2020-12-22 14:04:59

Өөр хуультай байсан бол наад дагзийг чинь 100 банздах юмсан

Зочин [103.26.194.10] 2020-12-22 13:15:10

Нямбаатар ах насанд хүрээгүй охид хүчиндээгүй гэж бүрэн итгэчихье. Харин нэг залуухан аня цэргийн эмнэлэгээс үйлчилгээнийх нь талаар байж боломгүй муухай мэдээлэл тараачихлаа. Даарч байгаа л гэнэ. Халуун ус ч өгдөггүй л гэх шиг. Бүр аймаар нь эмч үзээгүй гэх шиг. Би андуу сонссон ч байж магадгүй шүү. Тийм бол уучлаарай. Тэгвэл энэ аня худал мэдээ тараасан байвал 5 жил дан хийлгэхүү эсвэл 80 саяаар пан хийлгэхүү? Мэдээлэл үнэн байвал яанаа..........яах вэ? Нямбаатар ах энэ тухай олон нийтэд хариулж өгөөч.

Зочин [103.9.90.130] 2020-12-22 11:48:08

Худал мэдээлэл тарааж болохгүй, хүн гүтгэж болохгүй л гэсэн санаа явж байна шүү дээ юу нь буруу болчихоод Нямбаатар лүү зохион байгуулалттай дайраад байна аа эрхэм сэтгүүлчидээ та нарын хоолоо олдог арга нь худал мэдээлэл, хүн гүтгэх шантаажлах юм уу. Би жирийн иргэн надад үг хэлэх , хэвлэн нийтлэх , бурууг шүүмжилэх эрх бий үүнийгээ ч эдэлдэг . Харин үндсэн хуульд хүн гүтгэх , худал мэдээлэл тараах эрхтэй гэсэн үг хэллэг алга байх ч ёсгүй .

Зочин [64.119.17.74] 2020-12-22 14:03:29

Муу бөгс долоогч п

zochin [202.9.46.0] 2020-12-22 11:44:16

Turiin deeremchdiin bulkhaig ni bichikheer gutgeleg bolgono barimtii ni olood irekheer murduj tagnasan geed yal ugnu arai l davarch b.na daa ...

tusa [66.181.168.82] 2020-12-22 11:31:49

Хүнийг янхан, бэлгийн хүчирхийлэгч ,хүчиндэгч гэж хэлэхээр гэр бүл , үр хүүхэд нь юу гэж бодох бол. Навчаа гэдэг авгай хийсэн үйлдлээ бусдад битгий нялзай. Юун их хуралд дэвших.Өөрийгөө юу гэж бодоод байгаа юм. Амандаа орсон бүхнээр хүнийг доромжлоод байна гэдэг уг хүний ёс суртахууны хамгийн бүдүүлэг хэлбэр. Сэтгүүл зүйн асуудал руу битгий оруулаад бай. Навчаа гуай. Үйлдсэн хэргээ та хүлээнэ ш дээ.

Зочин [202.179.15.3] 2020-12-22 14:51:35

ЧИ БИТГИЙ УЛИН ХУЦАА ХАХА ..НЭГ ТЭНЭГИЙН ГОМДЛООР МОНГОЛЧУУД БОГД ДАРЛАГДАХ УУ ТЭЭ МАЙ ...

Зочин [103.212.118.34] 2020-12-22 10:56:22

Юун хууль зүйн сайд улаан балын сэтгүүлчийн асуултанд хэлэх үгээ ололхгүй байгаа хүнээр яах билээ дээ. Наад суудал чинь Оюун Эрдэнэ, Батзандан нарыг дагаж гүйж байж авсан шагналын суудал биз дээ ийм хүнээр сайд хийлгэх ч гэж дээ

Зочин [202.179.15.3] 2020-12-22 10:49:57

БУУДЧИХМААР ПЗДАКУУД ХЗДХЯ Д ОРЧИХООД СОЛИАРЧ ӨГӨХ ЮМ АА.. ХҮНИЙ АМЫГ Л ХААЖ ТАГЛАХ ӨӨРСДИЙГӨӨ ТЭНГЭРТ ТУЛТАЛ МАГТУУЛАХ ХУЛГАЙЧ АЛУУРЧИД ЯАСАН ИХ БОЛОО ВЭ ? ХҮРЭЛСҮГ ПЗДА Ч ИХ ДЭВЭРГЭХ ЮМ ДАА ИМ ПЗДАКУУДИЙГ.. МАНЫ ПЗДАКУУД ХЭТЭРХИЙ ДАВАРЧ БАЙНА ШҮҮ ...НОВШНУУДАА

Зочин [103.26.194.143] 2020-12-22 10:29:22

Ээ хөөрхий МАН -даа ч биш Хүк Оюук гээд дэмжсэн юмсан шал худал боллоо

Шаардлага [103.229.120.144] 2020-12-22 10:04:35

Тэрбум төгрөгтэй шүүгч байгаа нь шударга биш гээд хашигарч байсан Х. Нямбаатар 1 жилийн дотор 1. 4 тэрбумын орлоготой болсон. Ямар бизнес ийм ашигтай байна. Хөрөнгөө нотлох ёстой

Үзэд бодол [202.126.92.131] 2020-12-22 09:33:19

Монгол улсын иргэн итгэл үнэмшилтэй байх , үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх нь чөлөөтэй хэвээрээ байгаа харин дуртай зүйлээ бодож төсөөлж тэрийгээ олон нийтийн хэрэгслээр илт худал мэдээллийг тарааж бусдын эрхэнд халдаж хүний амьдарлаар тоглож гутаан доромжлох эрх хэнд ч байхгүй муусайн троллуудыг хариуцлага тооцох л хэрэгтэй. Тэр улаанбалаар хархад их зөв төсөл гаргасан байнлээ хэвлэлийхэн өөрсдөө зөв бурууг шийддэг зөвлөлтэй болно гэж алийн болгон уяанаасаа алдарсан нохой шиг хүссэн болгоноороо ард иргэдийн тархийг угаах гэсийн.

Зочин [192.82.73.29] 2020-12-22 09:22:37

Илт худал мэдээлэл тараасан этгээдэд хатуу хариуцлага хvлээлгэх хэрэгтэй. Ард тvмэнд баримт нотолгоотой vнэн мэдээлэл хvргэх нь хамгийн чухал. Хэвлэн нийтлэх эрх, vvрэг, хариуцлага, ухамсарыг салгаж ойлгохгvй байх.

Зочин [202.179.21.246] 2020-12-22 09:58:52

Unen hudal-g yaj medeh ve???? Almas , suns, Nisdeg Tavag /UFO/h jilari garig geed ilt hudal medeelel USA Europe Turkey geed zondoon ulsuudad bdag. Tegleed geed yal avsan setguulch bhgui. Ingej eronhii zaalt oruulaad bh hereggui. Nisdeg tavag Ulaanbaatar deeguur nislee gej hudal medeelel taraagaad 5 jiluun yal avah uu?????

Зочин [66.181.161.118] 2020-12-22 09:22:27

modon tolgoi

Зочин [202.21.98.238] 2020-12-22 09:17:15

KHURELSUKHIIG DAHIJ DEMJIHGUI BH HAMGIIN GOL SHALTGAAN BOL NYAMBAATAR, SUMIYABAZAR, SODBAATAR NAR YUM! IREH SONGUULIAR HUN-II TULUU SANALAA UGNUU! AN MAN HOYULAA SHAL HUDLAA GEDGIIG HARUULSAN ON JILUUD BLAA!!!

Зочин [202.9.46.58] 2020-12-22 09:02:17

zail hooson tolgoi

Зочин [66.181.188.160] 2020-12-22 08:57:38

Энэ тэнэгийг зайлуулах хэрэгтэй.

Нямбаатараа Ахын түү дөлөвших хэрэгтэй байнгал өрөвлзөл эсвэл үг сөрж бгаа харагдхын BABY.. [202.55.188.94] 2020-12-22 08:56:18

Хөөрхөн дүү


37 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
37 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.