Хүн нь байтугай морь нь дайчин нөхрөө орхидоггүй гэж дуулдагсан, Монголчууд

Aдмин / Нүүр

Гадаадад ганц монгол эмэгтэйг хаячихаад ирснийг сонсоод танд ер нь юу бодогдов. Тэр эмэгтэй вирус-тэйг Франкфуртын нисэх онгоцны буудал дээр байсан монголчууд мэдээд л шуугилдаж, “Бид түүнтэй хамт нисэхгүй” хэмээн орилолдож. “Шинжилгээний хариу эерэг гарсан хүн энд байна, шинжилгээний мэдүүлгийг дахин шалгаач ээ...” гээд зорчих танхимаар нэг юм болж. Ингээд ЭСЯ-ны ажилчид монголчууддаа ад үзэгдсэн тэр эмэгтэйн талаар “Авч явах юм уу, яах юм” гэж нааш нь асуужээ. Онцгой комисс нь онгоцонд суулгахгүй байх чиглэл өгч. Чиглэл болохоос үүрэг өгөөгүй. Өнөө Франкфурт дээр байсан Элчингийнхэн нь “Дараа нь юу ч болох билээ” хэмээн хариуцлагаас айж, амиа хичээн “Таныг битгий суулга гэсэн” хэмээн тэр эмэгтэйг хаячихаж. Товчхондоо болсон процесс энэ. Монголчууд яагаад өөрөө өөрсдийгөө ч танихгүй болтлоо ёс суртахууны хувьд ялзарч, доройтолд орсноо Франкпфуртад эх орон нэгт эмэгтэйгээ ялгаварлан гадуурхсан энэ үйлдлээс харж болно.

Монголчууд чинь уг нь дуундаа хүртэл дуулдаггүйсэн биш билүү. “Сайхан монгол морь” гэж ард түмэн даяараа мэдэх дуунд,

...Дайны талбарт эндсэн эзнээ

Дайсны саварт өртүүлэлгүй

Дайчин нөхөрт нь хvргэж өгөөд

Нулимс бөмбөрүүлж зогсож байсан

Сайхан монгол морь минь

Сайхан монгол морь минь... гэж. Найр, наадам бүрийн магнайд энэ дууг хадааж байдагсан. Энэ мэт мянга мянган уран бүтээлийн үнэ цэнэ, хүмүүсийн сэтгэлд нөлөөлөх ёс суртахууны чанар нь тэгээд худал хуурмаг, дүр эсгэсэн, зүгээр л нэг цуурай төдий байсан хэрэг үү. Олон хүн мэдэх энэ дууны үгээр бол юун харь нутагт нэгнээ орхиж хаях, шархдсанаа байтугай үхсэнээ хүртэл чирээд ирдэг гайхамшигтай ард түмэн биш юм уу. Тэгтэл тулсан үед өөрсдийнхөө байж байгаа царайг хар.

Сая Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Одоо бид цар тахалтай гардан тулаанд орж байна” гэж хэлсэн. Үнэндээ тахал, дайн хоёр адилхан. Тэгэхээр Ерөнхий сайдын үг үнэн. Энэ цар тахлыг дайн гэж ойлгож байна. Тахлын голомтод халдвар авсан иргэнээ хаячихаад ирж байгаа нь, дайны талбарт нөхрөө орхиод ирж байгаатай яг адилхан хэрэг. Шулуухан хэлэхэд Монголын төр, монголчууд, хүнийхээ хувьд, ёс суртахууны хувьд ийм л адгийн шаарууд болчихжээ. Монгол руугаа адилхан амь тэмцэж яваа хүмүүс байж. Өөрсдийнхөө ямрыг өөрсдөөсөө харцгаасан болохоор юу хэлэхэв. Харин Монголын төр ийм хүйтэн, хүнлэг бус байж болохгүй. ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг, “40 настай монгол хүний халдварын шинжилгээний хариу эерэг гарсан. Бид онгоцонд сууж буй хүмүүсийг эрсдэлд оруулахгүй байхын тулд буцаасан. Тус иргэн Чехээс ирсэн” хэмээн мэдэгдсэн юм. Өмнө нь УОК-ынхон том даргын вирус тээсэн охиныг яг энэ Франкфуртаас битүү хамгаалалтын хувцас өмсгөөд буланд суулгаад аваад ирж байсан нь худлаа юм уу. Гүтгэлээ гэж миний өөдөөс сөрөөд он сар өдөр, нэр хаягтайгаа дуудуулж шившиг болцгоох юм уу, та нар. Франкфуртад хаягдсан эмэгтэй герман хэлний мэдлэг муу, тус газарт таних хүн байхгүй, мөн мөнгөгүйн улмаас хүнд нөхцөлд үлдсэнийг бүгд мэдэж байсан. Монголын төрийг хамгийн ихээр буруутгах шалтгааныг энд хэлье. Хэн ч маргахгүй ганц л үнэн бий. Тэр онгоцон дотор, тэр нислэгээр ирж байгаа иргэд дотор вирусийн халдвартай нэг бус хүн байгааг бүгдээрээ мэдэхийн цаагуур мэдэж, гадарлахын цаагуур гадарлаж байсан. Хэрэвзээ тэр хаясан эмэгтэйн төлөө хэн нэг дарга Онцгой комиссынхон руу ярьсан бол Франкфурт дээр ажиллаж байсан Элчингийнхэн, бусад албаны хүмүүс хэн нь ч асуудалгүй тэр эмэгтэйг суулгаад ирэх байсан. Бодит үнэн үүндээ байгаа учраас л адгийн шаар болжээ гээд байгаа юм...

Өөрсдөө л эх орондоо тухтай ирж байвал боллоо гэсэн монголчууд бидний эгоист хандлага бол ёс суртахууны бодит доройтол мөн. Франкфуртын тэр онгоц ирлээ, маргааш нь нислэгээр ирсэн зургаан иргэнээс корона илэрлээ гэж албан ёсоор мэдээлсэн. Долоон хүн болгоод авчрахад юу нь болохгүй байсан юм бэ, хамт ирсэн монголчууд аа, Улсын онцгой комиссынхоон.

Үнэндээ монголчууд бидний ёс суртахуун хэврэг байна. Бид өнгөрсөн 100 жилд лавтай ёс суртахууны тухай ярьсан, бичсэн. Бидний бичсэн туурвисан уран бүтээл бүхэн ёс суртахуун, сайхан сэтгэлийн тухай байсан. Үүгээрээ бид хүмүүжиж, төлөвшиж байгаа гэж бодож ирсэн. Өнөөдөр ч гэсэн Монголын нийгмийн сэтгэл зүй тэр аяараа ёс суртахуун, хүнлэг сэтгэлд уриалсан урлаг уран сайхан, утга зохиол, ухаалаг санаа илэрхийлсэн туурвилуудын дунд хөвж, живж байгаа. Тэрний ид шид тэгээд хаана байна. Хаа байсан соц нийгмийн үеэс л “Холбоочин Жанчив бидний алдраа...” хэмээн дуулж, эр зориг, эх оронч үзлээр хүмүүжиж байна гэж бодсон. Эх орон, ард түмнийхээ төлөө Түвдэнгийн Бор шиг хаднаас үсэрч, Матрасов шиг цээжээрээ бууны ам хааж бусдыгаа хамгаална хэмээн хүмүүжсэн. Ядаж залуу үе маань тэр “Тусгай салаа” киноны Дэндэв шиг бусдын төлөө сэтгэлтэй байх талаар бодож чадаж байгаа юм уу. “Фауст” жүжиг бол агуу хэмээн саяхан л дээр доргүй шуугьж, сонгодгуудаар амьсгалж байгаа бололтой байсан. Тэр жүжгээс ганц афоризим цээжлээд “Ядаж энэ цаг үед, ийм үзэл санааны хэлтэрхийтэй ч болтугай явъя даа” гэж хичээж байгаа хүн байгаа юм уу...

Цар тахлын хүнд үед төрийг төлөөлсөн хүн бүхэнд араас нь буу тулгаж ажил хийлгэхгүй бол амиа хичээцгээх нь. Тэд төрийн хүнд байх ёс суртахуундаа анхаарах цаг болж. Монголын ард түмэн зовлон үзээгүй, өлсөж үзээгүй, дайн үзээгүй, тахал ч үзээгүй ард түмэн гэдгээ мэднэ. Гэхдээ анхны тулаандаа ороод л ийм аймхай, хулчгар, амиа хичээсэн, ёс суртахуунгүй баймааргүй байна. Голомтлон тархаж байгаа мэдээ ихсэх бүрт тулааны талбарт байгаа төрийн бүх шатныхан амин хувиа хичээж, зайгаа бариад, дүр эсгээд байвал энэ вирусийг чинь тэгээд хэн дарах юм бэ. Хэн вирустэй тэмцэх юм бэ. Гэртээ хоол эргүүлээд, утсаараа бусдыг шүүмжлэхээс өөр ид шидгүй байгаа нийт монголчууд энэ вирусийг чинь дарах юм уу. Монголын төрийн ёс суртахуунтай, эр зоригтой, шударга албан хаагчид л шат шатандаа тэмцэж байж энэхүү Цар тахлыг сөнөөнө шүү дээ. Тийм болохоор тэдэндээ Монголын төр хангалттай цалин урамшууллыг нь цаг алдалгүй өг. Идэх, шүүмжлэхээс өөр идгүй, амиа хичээсэн ард түмэн чинь наад вирусийг чинь дарж чадахгүй. Ядаж хуулийн ёс суртахуунд итгэж найдъя. Хувийн ёс суртахуун өнгөрсөн хэрэг. Гэхдээ ингээд хаядаг зүйл биш юм. Хувь хүний ёс суртахуун гэдэг бол хүний уураг тархинд байгаа эерэг энергийн өгөгдөл. Энэ өгөгдлийг нь сэргээхийн төлөө нийгэмд нөлөөтэй гэгдэх олны танил, салбар бүрийн одууд одоо хичээцгээх хэрэгтэй. Одоо л та бүгд ёс суртахууны талаар ярь, бич, лайв хий, зөв хандлагын талаар үзэл бодлоо нийгэмд хүргэ. Монголын ард түмний "Ороо нь ороогоороо, жороо нь жороогоороо" гэдэг үг бий. Энэ бол сайн нь сайныгаа, муу нь муугаа татдаг зүй тогтлыг илэрхийлсэн үг. Монголчууд өдөр шөнөгүй амьдралын чанараа дээшлүүлэх тухай боддог нь мэдээж. Тийм бол үзэл бодол, үйл хэргээ ёс суртахуунтай болго. Түүнд нь нэмэр бол. “Бид ямар нийгэмд амьдарч байна вэ?” гэж хэн нэгэн асуувал “Бид ёс суртахуунгүй нийгэмд амьдарч байна” гэж хариулахаас өөр үг алга. Тийм байж “Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...” гэж 30 жил дуулчихсан байгаа юм даа...

ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ


Сэтгэгдэл

Зочин [202.55.188.41] 2020-12-29 14:05:15

Bi ene muu emegtei shig engeed uldwel bas hoorhiiloltei baih née geed bodchin hun baihgui l baij fee chaawas. Oodgui boljee zarim humuus

zochin [103.212.118.12] 2020-12-29 06:44:37

manjiin darlald 200 jil, araas ni orosiin darlald 70 jiliin ur dun, odoo erh barij bgaa namiin buruu, uur henii ch bish amid bgaa zasaglaj bgaa 50, 60, 70, 80 oniihonii buruu, ted orosiin darlald humuuisen uls, 90 oniihon bol aldagdsan ueiihen, 2000 oniihon l ene ulsiig hugjuulne baih huniig hugjuulne baih gej itgehees,

Зочин [66.181.187.182] 2020-12-28 23:48:48

Малнаас дороо мэдэвүү. Монгол хүн иймл хүн шүү дээ. Хулгайч, гуйлгачингууд.

ИРГЭН [202.55.188.40] 2020-12-28 23:15:26

КРОНО КРОНО ГЭЭД Л ИХ МАЯГЛАХ ЮМ. ӨӨР БУСАД ӨВЧИН ЭМГЭГЭЭР ХҮН АМИА АЛДАЖ БАЙХАД ТЭРЭНТЭЙГЭЭ ГАРДАН ТУЛААНД ОРЖ ТЭМЦДЭГГҮЙ ЯАСАН ЮМ ВЭ? ИХ ХАЛУУНТАЙ ГАРУУД ЮМАА МАНАЙХАН...

toli [83.215.197.107] 2020-12-28 23:09:23

mongolchuud ue uein l heden 100 jilees l iim amia bodson humuus gedgiig bugd medne biz de.

сүртэйм [66.181.161.123] 2020-12-28 17:13:13

Уянгын халил, домог хайлахаа больчих. Битгий тэнэгт. Бүх юм байгаагаараа л байна. Монголчууд хэмээх арчаагүй, хулчгар, дорой, өөртөө итгэлгүй, адгуус ястан угсаатан жамаараа л аж төрж байна. яачихаав?

Зочин [103.229.121.136] 2020-12-28 15:43:04

ардчилал гэж

Зочин [66.181.161.123] 2020-12-28 17:22:57

хохь чинь. хойд солонгос руу яваад бавуул. соцын үед тэгээд диваажин шиг байсан уу? зүгээр гүүгл орохгүй, онлайн хэрүүл хийхгүй, улсын бүх хэргийг ганцхан бүлэг удирдаад яваг л дээ, хүссэнээр чинь. бүх насаараа амьдраад үзчих. тэгээд ойлгоноо та. урд хөрш яг тийм тогтолцоотой, очоод тэндээ сайхан амьдрах гээд үз. бүх юм худлаа шүү дээ. хүмүүс арчаагүй л бол арчаагүй, хулчгар бол тэгээд л хулчгар, эхээс унахдаа тийм л юм хойно донгодоо яах юм? чи хүн шиг амьдарч чадаагүй л байхгүй юу. онлайн ингэж юм бичиж байгаадаа баярлавал барав.

Зочин [59.153.87.8] 2020-12-28 13:41:35

Нөгөө вирустэй ирсэн хэд нь мөн л хамт явахгүй гээд хашгирч байсан байхдаа хэ хэ

Зочин [66.181.183.157] 2020-12-28 09:58:52

Bitgii tenegt... juram duremee dagana... tahaliin virus tussan huniig yahaaraa teeverleh gej... hajuud ni hen suuhiin, bituu orchind bugdeeree korono tusaas ireh biz. Uruvduh umaa uruvd.

Зочин [81.4.110.27] 2020-12-28 09:49:51

tegeed boon virustei humuus suulgaad ireh bsan yum uu tanai gert virustei hun oroyo gevel hun chnaraa bodood chi oruulah bhaa

Морь [202.126.89.186] 2020-12-28 09:19:28

Морь гэнэ үү...Чигчий хуруунаас доогуур болсон ш дээ.

Зочин [202.9.46.184] 2020-12-28 08:02:15

үнэнийг бичжээ.Бусдын төлөө гэсэн сайхан сэтгэл байхгүй бол хорвоог тэр хүн хэзээ ч "азжаргал"-тай туулахгүй шд.Амиа бодсон арчаагүй тэд...УОК,ГХЯ-ны Мөнхтүшиг нар ёстой хүн чанараа харуулсан явдал боллоо.Ийм л арчаагүй хүмүүсээр бид төрөө удирдуулсан б.на шд.Хүний нутагт өвчин туссан тэр монгол эмэгтэй яах болж б.на. Тэр хүн энд амьдрах аргагүй эрхэнд л гадагшаа явсан юм шд.Та нарын арчаагүй бодлогын үрээр.

Зочин [195.46.106.44] 2020-12-28 07:56:03

Төрийг төлөөлж байгаа хүн нь арчаагүй, чадваргүй болохоор төр ийм муу нэр дуулж байгаа юм. Гадаадад байгаа иргэдийн асуудлыг ГХЯ-ны Мөнхтүшиг гэдэг хүн төрийн өмнө хариуцан зохицуулж байгаа биз дээ. Тэр хүнээс Ерөнхий сайд хариуцлага асуух, тэр хүний арчаагаа алдсан шийдвэрээс болж төрийн нэр салхинд хийсэж байгаа учир хариуцлагаа тооц. Хариуцлагагүй хүнтэй нүүрлүү нь харж байгаад улалзуулаад, хөхөлзүүлээд хариуцлага яриад сурчихаач Ерөнхий сайдаа.Ингэж сурвал нэр хүнд чинь багагүй өснөдөө.

Зочин [202.9.46.208] 2020-12-28 07:27:34

Ниргэсэн хойно нь бүү хашгир... бүх юм болдгоороо болоод л өнгөрч, харин одоо ийм тохиолдолд яах вэ гэдгээр л ухаанаа уралдуулж гарц хайцгаая. Энэ нөхцөлд дэлхий яадгийг бас мэдэцгээе. Хамгийн хүнд цаг үед бусдад тусалж гэрэл түгээж чадахгүй байгаа бол, өчүүхэн тэр өөрийн нь гэрлийг элдэв муу үгээр бүү хаагаач ЗАРИМ БИЧИГЧИД МИНЬ.

Зочин [59.153.113.212] 2020-12-28 07:26:43

holsnii bichech nar ingej eliirmeergui bnaa erm ner nymbaatarin buruutgagdaad bgaa huuli ene maygaarraa udahgui buur niigmiin zahialgaar nbatlagdhin bnl doo

Зочин [103.26.194.223] 2020-12-28 06:56:58

Энэ бичсэн этгээдийг хамт суугаад яв гэвэл яах бол доо,

Зочин [103.26.195.97] 2020-12-28 06:49:50

TURIIN ALBAND arvhaagui bertegchin olshirsonoos Mongol novsh boljiine dee

х [202.9.46.157] 2020-12-28 05:49:43

үхсэнээ хииж гадаадуудын дэвсгэр болж явсан л баыдииидоо монгол эмсүүүд эрчүүд нь новш болхооор

Зочин [203.23.199.221] 2020-12-28 05:44:14

Манай онгоц хойно аргалж тусгаарлаад аваад ирэхгүй дээ.Тэр орилсон хүмүүс удахгүй корона тусаад үхэх байлгүй дээ.

заяа [202.126.90.19] 2020-12-28 05:43:48

тэндээс ирсэн 2 хүнээс л илэрсэн биздээ...

Зочин [202.126.89.22] 2020-12-28 05:28:04

Онгоцондоо дор хаяж таван хүн тусгаарлах зүйл хийж болдоггүй юм боловуу

зочин [202.179.27.168] 2020-12-28 05:20:17

чи өөрөө тэр онгоцонд суух байсан бол дунд орсон орилоод байж байх байсан даа. ирсэн хойноо тэр хүнээс халдвар авчихлаа. би эрүүл онгоцонд суусан гэчихсэн байж байна даа. энэ бол хууль дүрмийнхээ дагуу хийгдсэн ажил байх. орхигдсон хүн халдвартай гэдгээ нуусан байсан гээ биз дээ. нуугаагүй бол арга хэмжээ хурдан авагдах байсан байхаа. сенсаац дэгдээж ард олныг талцуулахаа боль.

цог [103.10.22.86] 2020-12-28 05:17:48

.коммунист оросын шууд заавраар монголын дээд угсаатан, оюун санааны удирдагч хэсгийг устгаж хүн чанар мөхөх эхлэлийг тавьсан. капиталийн төлөө бие биеэ барьж идэх тэмцэлдээ амрах завгүй явж байна. ийм үед хүнлэг нинжин сэтгэл гарах уу .хэсэг орос эмч нар ковидтой хүмүүсийг эмчилж эрсдэлд орохгүй гэж ажлаа хаясан тохиолдол гарч байв. хүсэн мөрөөддөг барууны ертөнц чиньчөлөөт байдлыг минь хязгаарлаж байна гэж эсэргүүцэн жагсацгааж өвчний халдварыг тэлж олон зуун мянгаараа эрсдэж байна .

Зочин [202.9.46.201] 2020-12-28 18:05:08

Tm shuu unen hellee

zochin [202.21.109.37] 2020-12-28 04:57:37

KOVIDTOI DAIN ZARLACHIHAAD OOROO ARD TUMNIIHEE ARD NUUGDDAG UDIRDAGCHTAI ARD TUMENDEE BID SONGOLTOO BURUU KHIIJ DEE BID

үнэнч [192.82.69.40] 2020-12-28 04:39:18

Та бүхэн сонс одоо цагт новшийн монгол хулгайч монгол урвагч монгол бүх муу бүхнийг шингээсэн хөгийн монгол хүн даанч олон болсон цэвүүн цаг болсон доо

Зочин [66.181.161.123] 2020-12-28 17:19:59

угаасаа олон байсан байхгүй юу дуракаа. Хуйх нь ил гараагүй л байсан юм. өнгөрсөн нийгэм сайхан байсан гэдэг чинь зүгээр өлөн ходоодоо аргацааж, гар хангалга хийж байгаа арга. Тиймээс биш монгол хэзээ ч хүн шиг нийгэм байгуулж сайхан амьдарч байгаагүй. соцын үеийг сайхан гэж бодож байгаа чинь зүүд шүү дээ, эвий минь.

Зочин [64.53.213.82] 2020-12-28 04:57:22

Tegeed ongots duuren covid avchirah estoi baisan yum uu? Ongots agaaraa dotoroo erguulj selgej yavdag shine agaar ordoggui nohtsol iluu hund uuniig medeh uu?

Зочин [150.129.142.24] 2020-12-28 04:33:14

bugd l birus teej irsen ter huniig orhidog n ih buruu

Зочин [66.181.190.102] 2020-12-28 04:32:25

Hergiin ezen n hen iim yum zohiogood hudlaa sensaatslaad bna Udriin sonin henii sonin be Buh tuslamjaas uuruu tatgalzaj bgaad tV 9 ruu utsaar yaridag Ongotsnii buudlaar duuren shuum uusgeed yaj ongotsond orohiin oilgomjtoi shde Hen ch heniig hayaagii shuu

зочин [103.229.123.43] 2020-12-28 04:23:41

Амин хувиа бодсон хувийн эрх ашигт хөтлөгдсөн бэртэгчин энэ төрх байдал зах зээлийн нийгмийн харьцаанаас үүдэлтэй биш үү Монголын онцлогтой социализм хэрэгтэй

Зочин [66.181.161.123] 2020-12-28 17:18:37

нэг юм асуучихья. монголчууд хүн шиг байсан бол ямар ч системтэй байх хамаагүй хүн шиг л байх байсан биш үү? тэнэг хүмүүст ямар ч систем тохирдоггүй юм, тэр бол үнэн. Мал бол мал. Соц байна уу, фашист байна уу, хаант засаг байна уу, ардчилал байна уу, гомо лесби нийгэм байна уу хамаагүй. Гол нь монгол хүндээ л байгаам. Тэнэг арчаагүй хулчгар болохоор тэр. Явах замналаараа л явж байна. Бусдаас буруугаа хайгаад, өөрийгөө зовсон гээд, хий мөрөөдсөөр авсандаа ор.

Иргэн [202.126.90.87] 2020-12-28 04:21:54

Бичээч нар минь битгий сүржигнээд бай COVID-19 нь тодорхой болсон хүнийг тээвэрлэхгүй ш дээ. Бусад нь хамаагүй юу.

Зочин [202.21.98.238] 2020-12-28 04:16:11

TENEG SETGUULCH HUTSAAD BAI CHI! UHLIIN AYULTAI UVCHNII HALDVAR AVSAN HUNIIG MEDSEER BJ UR HUUHEDTEIGEE HAMT SUULGAAD 8 TSAG NISEE GEHUU...!!! CHI UURUU TEND BSAN BOL HAMGIIN TURUUND ZAILUUL GEED ORILJ BGAA SHDEE SHAADAG SDA MINEE!!!

Зочин [64.119.23.219] 2020-12-28 04:07:34

Gadaaad olon amidraad urehed mongolchuud yamar oodgui huvia hicheesen zantai um uzej nud tailaagui yamrch bolovsrol humuujilgui mortloo ih zantai hooson tolgoitoi hurtei togrogiinaraas uhen tatan yavsan shunaltai zan surtahuungui, egoust uzeltei ayaganii hariu odortoo agtanyy hariu jildee shuu busad ni yamrch test hiilgeegui mortloo shuu uhaan muutai humuus gedgiig tod haruulj baigaa shuu ataarhuu shunaltai humuus

Зочин [202.9.40.59] 2020-12-28 04:02:18

90 оноос өмнө сэтгэл, хүн чанар гэж хүмүүст байсан юмаа. Харин энэ ардчилал, зэрлэг капитализм ын буянаар хүний мөн чанар алдагдаж, мөнгө албан тушаалыг шүтэх болсон ажгуу

Зочин [66.181.178.212] 2020-12-29 04:19:09

Тэр магтаад байгаа 90-н оноос өмнө амьдарч байсан новшнууд чинь одоо чамайг ийм болгочихоод байж байна тэгэхээр тэр үеийнхэн ёс зүйгүй сайн хүний дүр эсэгж баг өмссөн жинхэнэ худрагагүй амьтад байсан нь эрх чөлөө завшаан гарангуут төрд шургалж үнэн дүр төрхөө харуулж төрийн эрх мэдэлээр улс орныхоо эд баялагийг өлсгөлөн бэрд болон тонож зуу наслахгүй байж мянган үеээрээ идээд ч барахгүй хөрөнгө цуглуулж санаа нь цадахгүй хуурайлж байна тэр үеийн ёс зүйтэй гээд байгаа хүмүүс чинь чамайг хуурсан байна малаа сүүлийн 30-н жил аль үеийнхэн төр барьсаныг мартаагүй биз дээ одоо зарим нь тэтим үг ч гэх шиг өөрөө хэзээч мөрдөж байгаагүй бөөлжис цутгам юум ярьж чиний толгойг угааж байна тэнэгээ

Зочин [66.181.161.123] 2020-12-28 17:16:24

ямар ч үед хүн шиг байвал хүн гэдэг юм. Өөр тогтолцоотой болохоор хүн биш болж байгаа нь бидний л өөрсдийн байгаа байдал. соц байхаар хүн байгаад, өөр байхаар хүн биш болж байгаа нь бидний буруу биш өөр хэний буруу юм? хохинээ хохь нь гэхээс. Заяа чинь тэр.

Зочин [203.91.115.49] 2020-12-28 03:56:50

За больж үз дээ. Социализмын үеийн үзэл суртлаар тархидах гэж байна уу гүй юу? Зориуд ийм утгаар дуу зохио гэж төв хорооноос үүрэгдсэн болохоос ямар ч адгуус ийм комунист зарчимтай байх боломжгүй. Энэ бол юу ч биш. Дайсны штабаас нууц баримт хулгайлж ирдэг эх оронч морины тухай найруулга хийгээд арай хэтрэх байх гээд буцаагдаж байсан үе шүү дээ. Тэр эмэгтэйг гадуурхсан тухайд бол эх оронч мориноос илүү жам ёсны натурал үзэгдэл тохиож. Хэн ч байсан тэгнэ. Энд эх оронч үзэл, комунист үзэл суртал, эв нэгдэл түй ч хамаагүй. Ерөөсөө ийм байх ёстой. Үүнийг эрх ашиг гэж байгаа юм шүү дээ. Энэ бол жам ёсны бас хамгийн натурал хандлага.

Зочин [66.181.161.92] 2020-12-28 04:04:39

битгий дэмийр өөрийгээ тэр хүний оронд таьиад бодоод үз хармйн нутагт бартийтэл чи хоцордоо

Хэн нэгэн [202.9.40.157] 2020-12-28 03:30:04

Яг үнэн энэ арчаагүй байдлаа ардчилал гэж боддог хувиа бодсон амиа бодсон хүн сүгнүүд л монголыг цөлмөж идэж доройтуулж гадныханы бөгс долоож мөнгийг шүтэж харийн боол болж байж нэгнийгээ орхидог арчаагүй шээснүүдийг эх орон бүү хүлээж ав

Зочин [66.181.161.60] 2020-12-28 03:12:32

Эцсийн өдрүүдэд хэцүү цаг ирнэ гэдэгийг мэдэж ав! Хүмүүс өөрсийгөө хайрлагид! Мөнгийг хайрлагчид болноо....!

Зочин [202.126.92.99] 2020-12-28 02:50:29

Өөхсдийгөө АРДЧИЛАГЧИД гэж хэлдэг ЭЛБЭГДОРЖ, БАТ-ҮҮЛ нарын л тарьсан ГАЙ.

Зочин [64.119.25.156] 2020-12-28 17:45:37

Онгоцноос нэг эмэгтэйг орхисон тухай ярьж бна мал минь Бидний өмнөөс энэ 2 хүн чинь тэмцэж өнөөдөр биднийг гадаад улс оронд зорчуулах эрхийг олгуулж өгсөн шүү Харин энэ тэнэг комунистууд чам шиг гуйлагчингуудыг өнөөдрийн хоолоор чинь хуураад чи маргаашаа харах чадваргүй хоол горьдоод л шогшиж явна даа хөөрхий шавхруу горьдогч минь

Зочин [66.181.161.123] 2020-12-28 17:15:13

та нар гайнд дарлагдаад явж байгаа нь танай тавилан. Хохь чинь гэхээс өөр юүкэв.

Иргэн [66.181.176.66] 2020-12-28 02:24:36

ХЭРВЭЭ ИЙМ ӨВЧТЭЙ ХҮНИЙГ ӨӨРИЙН ЧИНЬ ХАЖУУД СУУЛГААД ЯВЪЯ ГЭВЭЛ ЯАЖ СҮЙД БОЛЖ ЯАХААРАА МИНИЙ ХАЖУУД СУУЛГАДАГ ЮМ БЭ ГЭЭД ЦАМНАЖ ГАРНА ДАА.

Зочин [64.53.213.82] 2020-12-28 04:59:21

Bugd l tegiishd edgereheer ni avchirna shdee yamar tendee uh geed orhij baigaa bish!

Zochin [202.55.188.105] 2020-12-28 02:22:11

Frants irgeniig kovidiin haldvartai gehed Frantsiin elchin said irgenee uuriin tusgai ongotsoor avch yviy gehed bid emchilj chadna bitgii yvaach gej guigaad baihaar ni tus elchin Manai irgeniig sain emchleerei geed 1 terbum tugrugiig HUSUT iinhend ugsun. Mun ter Frants irgenii ajilladag komfanias HUSUT iin emnelelt emchluulegchded heregtei tonog tuhuurumjind zoriulaarai gej 500 say tugrug uguhud Nymhuu hul huurtsug bolon ajilchidtaigaa huvaaj idsen.Tegeheer ter emegteig emchilj baigaa ulsiin emnelt Manai irgeniig sain emchleerei geed 1 terbum 500 say tugrugiig HUSUT ees shiljuuleh heregtei.Zovoh tsagt nuhriin chanar tanigdana.

Зочин [203.91.118.150] 2020-12-28 02:21:10

Яг үнэн. Ядарсан нэг эмэгтэй иргэнээ ингэж дээрэлхлээ. Гэтэлд тэр онгоцонд ирсэн иргэнээс бас л илэрсэн шүү дээ. Яг ямар ялгаатай байсныг би л лав мэдэхгүй байна. Харин ч авчирч ирээд эмнэлэгтээ эмчлээд эдгээгээд авах ёстой байлаа. Үнэхээр муухай нүнжиггүй загнасан шүү Монгол улс.

Зочин [64.53.213.82] 2020-12-28 05:00:47

Shinjilgeenii hariu oor bna lalaraa!

Зочин [202.9.46.122] 2020-12-28 02:21:09

Орк монголчууд

zochin [220.195.67.106] 2020-12-28 01:43:59

Mongol hunii mon chanar muudsan, dargad taalagdah gedeg ovchinoor, buh shatandaa ovchilson, hariutslagaas zugataj bval, busad ni ersdel uureh ni hamaagui bolson tsag. Erh barigchid ni amia bodson, bertegchin zantai bolohoor, ard tumnees hun chanar neheed hereggui bolson

монгол бол монгол [66.181.161.123] 2020-12-28 17:14:22

угийн л муу л байсан байхгүй юу. Нээх хуучин үе хүн сайн байсан гээд үлгэрт итгэхээ боль. тэр чинь зүгээр домог.

Халх [202.126.89.158] 2020-12-28 01:34:00

Үүнийг тэрлэгч та эхлээд өөрөөсөө асуу , таны л бодол , яагаад ишлэл авсан дуу , Жанчив баатар гэж тухайн цагтаа таны төлөө таны энэ өгөрсөн бодлын ишлэл болох гэж дуу бичиж , амиа өгөөгүй гэдгий бөөрнхий толгойндоо ухааран тунгаануу

Зочин [192.82.75.186] 2020-12-28 01:29:57

Юу гээд сүрчигнээд байгаа юм бэ? Тохиолдлоор тэр хүний халдвар чамд, танай гэр бүлийхэнд чинь тусвал ингэж худлаа сүрчигнээд байх уу . Журам бол журам.

Зочин [66.181.161.123] 2020-12-28 17:13:37

Сүрчиг - үнэртэй ус. Зөв үг: сүржигнэх.

Unen [69.136.177.11] 2020-12-28 00:45:30

Uneniig bichjee. Iim bolood udaj bainoo. Zurh sethelgui humuus gedgeeree aldartai enethegchuud hurtel iim yum hiihgui baina daa. Ara ch dee gemeer l bolj dee mongolchiid.

i love cows [59.153.87.62] 2020-12-28 00:29:47

МОНГОЛЧУУД ХҮНИЙ АДАГ БОЛСОН ШҮҮ ДЭЭ, БЭРТЭГЧИН, ШУНАЛТАЙ, удахгүй сүйрэх малнууд

Зочин [202.9.46.122] 2020-12-28 09:14:59

1990 оноос хойш хувиа бодсон бэртэгчин үзэлтнүүд болчихсон болохоос 90 оноос өмнө тийм хувиа бодсон бэртэгчин үзэл байгаагүй.

Зочин [223.104.39.54] 2020-12-28 08:42:58

yg unen.adagiin malnuud mglchuud.hun chanar gj ogt bhgui.huseed ch hereggui.

Зочин [66.181.160.60] 2020-12-28 00:09:28

Nuli covid bval haynshdee andaa

зочин [202.179.26.31] 2020-12-28 00:05:40

юун ч сүртэй сүрхий гарчиг тавиав. сүйд болох юу байна. гамшиг болж байхад энд тэнд цагаачилж яваа аль хүнийг гэх юм. бүгд л адил шүү дээ? энэ чинь тэр хүний өөрийх нь асуудал. тэр тусмаа өвчин туссан бол. юун морь зорь энэ тэртэй харьцуулах. нарийндаа тулбал өнөөгийн монголчууд малаасаа долоон дор муухай санаатай болж. өөрт тохиолдсон өчүүхэн гайг ажлаа хийж байгаа хүмүүс төр засаг энэ тэр рүү шахаж мөнгө төгрөгний ашиг завшаан эрж байгаа нь илэрхий л байна шүү дээ?


63 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
63 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.