Д.Дорлигжавын батлуулсан хуулийг Х.Нямбаатар хэрэгжүүлнэ

Aдмин / Хууль

Өнгөрсөн онд өөрчлөлт оруулсан хуулийн хэд хэдэн заалт энэ оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхлээд байна. Үүний нэг нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хорих ял биш зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, цахим бугуйвч зүүлгэх юм.
Анх 2015 онд ХЗДХ-ийн сайд Д.Дорлигжав байх үед Эрүүгийн хуульд дээрх ялыг нэмсэн байдаг. Гэсэн ч тодорхой шалтгааны улмаас хэрэгжилтийг хойшлуулаад байв.
Тэгвэл 2020 оны есдүгээр сарын 16-ны өдрийн Засгийн газрын хуралдаанд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлэх асуудлыг танилцуулан, Засгийн газраас тогтоолын төслийг батлуулсан юм. Х.Нямбаатар сайд болсныхоо дараа хийсэн анхны ажил нь гэхэд болно. Тийм ч учраас Х.Нямбаатарын хууль гэж нэрлэсэн учиртай.
2020.09.16. Засгийн газрын хуралдааны дараа ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэхдээ “Зорчих эрхийг хязгаарлах ял нь үндсэн гурван агуулгатай. Нэгдүгээрт, тухайн ялтан цахим бугуйвч болон хөлийн бугуйвчийн аль нэгийг зүүснээр оршин суугаа газраасаа гарахгүй байх хязгаарлалтад ордог. Хоёрдугаарт, зорчих тодорхой маршрутыг нь баталгаажуулна. Тухайн маршрутаасаа гарахгүй. Гуравдугаарт, тодорхой хэн нэгэнтэй уулзахгүй хязгаарлалтыг тогтооно. Энэ ялыг 2015 онд баталсан ч техник, тоног төхөөрөмжийн нөхцөлийг бүрдүүлэхийн тулд хэрэгжиж эхлэх хугацааг хоёр удаа хойшлуулсан” гэжээ. Ийнхүү Д.Дорлигжавын батлуулсан хуулийг Х.Нямбаатар барьж авч, хэрэгжүүлж эхлээд байна.

“Цахим бугуйвчийн үнэ нууц”

Хуулийг хэрэгжүүлэхээр 2021 оны Улсын төсөвт 6.5 тэрбум төгрөг тусгасан байна. Мөн “Бодь электроникс” нийлүүлэхээр урьдчилгаа авсан гэх мэдээлэл байгаа юм. Хууль зүйн байнгын хороогоор өнгөрсөн аравдугаар сарын 28-нд салбарын төсвийн талаар хэлэлцсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд “Энэ цахим гаванд 6.5 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Энэ чинь Солонгосын “Койка”-гийн зээл тусламжаар ч бил үү, Үндэсний хэмжээнд программ хангамжийг нь хангачихна гээд явсан, тэр төсөл хаачив. Нэг гав нь ямар үнэтэйгээр тооцож үүнийг тавьж байгаа юм бэ” гэхэд Хууль зүйн сайд Х.Нямбаатар “Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлэх бүх бэлтгэл ажлыг бид хангаад ажиллаж байгаа. Өмнө нь “Экзим” банкны 15 сая орчим ам.долларын хөнгөлөлттэй зээлээр авах байсныг зогсоосон. Бид нэгдүгээр сарын 1-нд эхлүүлэх хэмжээний худалдан авалтуудаа хийж байгаа. Шаардлагатай гэвэл мэдээллийн нууцтай холбоотой асуудал учраас нэг бүрчилж үнийг нь гаргаж танд өгч болно. Ирэх онд бид 1080-2000 ялтан зорчих эрхийг хязгаарлах ялаар шүүхээр шийтгүүлэх ийм тоон судалгаа гарсан. Энэ ялын ач холбогдол үр дагаврын талаар одоо яриад хэрэггүй байх гэж бодож байна” гэсэн байв. Тэгэхээр цахим бугуйвчийн үнэ, худалдан авалттай холбоотой асуудал бүгд нууцын зэрэглэлд багтаж байгаа юм.
Монгол Улсад COVID-19 халдвар дотоодод тархахаас өмнө буюу дөрөвдүгээр сарын 9-ны өдөр УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы үеэр халдвараас сэргийлэх зорилгоор шоронд хоригдож байгаа зарим ялтны ялыг хөнгөлөх, чөлөөлөх асуудлыг авч үзэх шаардлагатай гэх асуудлыг хөндсөн байдаг. Тэгвэл УИХ-ын даргын яриа удахгүй хөрсөн дээр буух бололтой. Тодруулбал, зарим ялтныг зорчих эрхийг хязгаарлах ялаар тооцуулж шоронгоос гаргах асуудал яригдаж байгаа юм байна.
Олон улсад энэхүү ялыг дэлхийн 40 гаруй оронд хэрэглэдэг бөгөөд АНУ,БНСУ,Швейцарь, ОХУ, Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн долоон төрлийн цахим бугуйвчийг манайх туршжээ. Цахим бугуйвч нь хүний биед харшил өгөхгүй, хүний гар болон хөлөнд зүүхээр тохируулсан. Хөнгөн жинтэй, ус, доргио, шорооны хамгаалалттай, халуун хүйтэнд тэсвэртэй, таслах, тайлах, оролдох үед анхааруулга өгөх бөгөөд зөрчил гаргасан тохиолдолд хуульд заасны дагуу хорих ялаар солихоор тогтоолын төсөлд тусгажээ.

Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйл.Зорчих эрхийг хязгаарлах ял

1.Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ.

2.Шүүх тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан ялтныг бусдад аюул учруулах эрсдэлтэй гэж үзвэл тодорхой хүнтэй, бусадтай харилцахыг хориглож болно.

3.Ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солино.

4.Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх энэ хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан байдлаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж заажээ.

Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН Т.БАТСАЙХАН


Сэтгэгдэл

Зочин [64.119.24.64] 2021-01-06 12:13:07

Энэ хүнээс өөр сайд болох хүн олдохгүй байсан юм бол Нямдоржийг нь хэвээр нь байлгахгүй яасын Нямбаатар бол Тэмүүжингийн өрөөсөн дугуй биш юм уу

Зочин [64.119.24.161] 2021-01-06 00:51:16

Олигтойхон өндөр боловсролтой, төрийн ажлын туршлагатай зөвлөхүүд авч ажиллуулахгүй болч боорлуулаад таарах нь дээ Нямбаатар минь

Зочин [202.126.90.83] 2021-01-05 20:43:56

Шилэн данс

Зочин [202.126.89.111] 2021-01-05 15:27:39

Зариг өнөрөөгийн алын долоож хөхсөн бузартсан амьтан да

Шавь эрка [66.181.178.220] 2021-01-05 13:12:47

Орхон сургуульд мундаг багш байлаа.хувийн сургуульд гэж өөр эрх зүй заагаагүй шүү улсынхтай адилхан хичээл ордог юм шүү Үгээ олж яриарай.тэнд дандаа цагдаагийн мундаг доктор профисор эрдэтэд хичээл зааж байсан юм шүү.шавь нар нь өнөөдөр УИХ ын гишүүн аймаг сумын засаг дарга цагдаагийн хурандаанууд болон Төмөр замын салбарт үр бүтээлтэй ажиллаж байгаа шүү.залуу хүнийг дэмжихийн оронд элдэв өө хайж тамын тогооны үлгэр шиг татаж унагахаа болих хэрэгтэй.өөгүй хүн гэж энэ дэлхийд байхгүй.

Зочин [122.201.21.136] 2021-01-05 11:15:03

Чадах хүнд нь ажлаа хурдан өгнө үү!

Zochin [202.9.46.208] 2021-01-05 11:04:58

Ene buguiwchiig chin solongost huchingiin hereg hiisen hund zuudeg shuu dee yalaa idelj garch ireed daraa ni ajiglah jurmaar zuudeg buguiwch shuu dee nyambaatar amisgaa zohioson yum bish sogiin yumiig huulj bgaa nowsh shuu dee tegehdee buruu huulj bna naad nowsh chin ooroo setgej chadah nowsh naadah chin bish

Зочин [122.201.19.99] 2021-01-05 11:00:52

Орхон төгөссөн маанаг цүнх баригч ХЗДХ сайд хийх ч гэж Энэ улс хаашаа яваад байнааа Мэнгэт Нямдоржын хувийн салбар юм уу Дэд сайд Баатаржав гэж авлигачин цагдааг самаосан

Зочин [103.212.119.107] 2021-01-05 10:52:13

Бүхэл бүтэн улсын хууль цаазыг Орхон дээд сургууль гээч хувийн сургууль төгссөн санаатай төлгөн коммунистаар тоглуулдаг нь тавилан юм даа

зочин [202.179.21.192] 2021-01-05 10:19:49

ХЗДХС Нямбаатар гуай түрүүхэн ухаалаг гав гээд цэцэрхээд л дараа нь болохоор Хар Тамхичидад зориулсан 1000 ортой сувилал эмнэлэг барина гээд цэцэрхээд л байсан ХЗДХСайд нь бүр хар тамхичтайгаа эвлэрч байх юм

ЗОЧИН [202.126.90.117] 2021-01-05 09:35:12

ЭНЭ БАЛАЙ МОНГОЛ ОРНЫ ОНЦЛОГ ГЭЖ МЭДЭХГҮЙ ШУУД Л ХУУЛЖ БУУЛГААД БАЙГАА ЮМ МАЛЧИН ХҮНД ЯАЖ ЦАХИМ БУГУЙВЧААР ХЯНАХ БОЛ ХАРЖ Л БАЙЯ ЦАХИМ БУГУЙВЧ НЭРЭЭР МӨНГӨ ХУЛГАЙЛЖ БАЙГАА НОВШ БАЙНА


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.