Төсөв сохорч, түмэн сөхөрч байна, баатарыг сүхд Хүрэл ээ!

Aдмин / Эдийн засаг

Шударга ёсны төлөө, МАНАН бүлэглэлтэй тэмцэж байна гэсэн имиж бүрдүүлж Ерөнхий сайд У.Хүрэлсүх ард түмний дунд нэр хүндээ өсгөж, Монголын номер нэг рейтингтэй улс төрч болсон. Дараа нь дэлхий нийтэд тархсан Корона вирусыг Монголдоо нэвтрүүлээгүй хааж чадсан гэсэн амжилтаар сонгуульд орж, үнэмлэхүй ялалт байгуулсан билээ. Хууль хяналтын байгууллагад тогтсон хонгилыг нураана, авлигач шүүгч, прокурорыг устгана, шударга ёс тогтоох байх гэсэн горьдлого Ард түмний дунд буй хамгийн том хүлээлт. Мэдээж улс орноо зөв удирдаж, эдийн засгаа сайжруулж, иргэдийн амьдралд нэмэр болно гэсэн хүлээлт дараа нь бий. У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болохоос эхлээд хамт яваа хүн бол Сангийн сайд Ч.Хүрэлбаатар. Хүрэлсүх Миеэгийн бүлэглэл, Ж.Эрдэнэбатыг 33-ын бүлгээр сүхдэж унагаад Ерөнхий сайд болохдоо л эдийн засаг санхүү, мөнгөний бодлогоо Хүрэлбаатарт даалгаснаар хоёр Хүрэлийн хоршил эхлэсэн. Цэргийн сургууль төгссөн, шадар сайд гэхчлэн голдуу цэргийн чиглэлийн сайд хийж ирсэн Хүрэлсүхийн эдийн засгийн харах нүд, сонсох чих, бодох уураг тархи нь Хүрэлбаатар гэсэн үг. Улс төрд онь холбон тоглосон нөхрөөсөө ч зөрөн байж Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдаар тавьсан. Бүр өөрийгөө ч сөрсөн гэхэд болно. Нэхэн сануулахад, 2017 оны арваннэгдүгээр сарын 2-нд У.Хүрэлсүхийн Засгийн газрын бүрэлдэхүүнийг УИХ-аар хэлэлцэж байхад Ж.Мөнхбат гишүүн “...Энэ засгийн газрын хамгийн эмзэг цэг нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатар боллоо. Ерөнхий сайд та уул уурхайн лицензтэй хүн танхимдаа авахгүй гэсэн мөртлөө яагаад ийм хүнийг зүтгүүлээд байгаа юм бэ” гэж хэлж байв. Мөн Ерөнхийлөгч Хүрэлбаатарыг Сангийн сайдаар томилж болохгүй хэмээн хориг тавьсан ч дийлээгүйг бодоход Сүхэд Баатар их л чухал сайд байсан бололтой. Ковидоос болоод бүтэн жил орчим хугацаанд Монгол Улс хилээ хааж, төсөв бүрдүүлэгч хувийн хэвшлийнхэн, аж ахуйн нэгжүүд хагас дутуу ажилласан болж ирлээ. Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нарын өнгөн дээр Корона вирусыг Монголдоо алдснаар байдал бүр ч хэцүүдлээ. Энэ үед л өнөө гал сөрөн байж авсан Баатарын эдийн засгийн бодлого Сүхэд хэрэг болох учиртай. Гэвч их санасан газар есөн шөнө хоосон гэгч болж байна. Өрийг өрөөр дарж шоудаж ирсэн Ч.Хүрэлбаатар сайдыг төсөвтөө илүү үрэлгэн зардлууд, элдэв хөшөө, байшин барилга, тансаг хэрэглэлд зарах мөнгөө танаж, ард иргэд аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн бодлого явуулах болов уу гэсэн хүлээлт байсан ч өмнөх шигээ л зардал нь данхайсан, үрэлгэн төсөв оруулж ирж батлуулсан. УИХ дахь сөрөг хүчин, гишүүн Т.Доржханд нарын зөв үгийг чихнийхээ хажуугаар өнгөрөөн байж батласан төсөв нь хэрэгжиж эхлээд хэдхэн хонож байхад тодотгох асуудлыг зарим гишүүд, эдийн засагчид яриад эхэллээ. Ямар төсөв батласан бэ гэдгийн ганцхан жишээ энэ. Өөрөө тэр талын мэдлэг муу болохоор бүхнийг Баатартаа найдаад даатгаж орхисон Сүх ч үгээр нь явсаар өнөөдрийг хүрэв. Үр дүнд нь төсөв нь сох дутаж, сая оны төгсгөлд Эрдэнэт, Эрдэнэс-Таван толгой хоёроос тус бүр 300 тэрбум төгрөг татвартаа урьдчилан зээлж авч байж төсвийн цоорхойгоо нөхсөн сураг сошиалд харагдсан. Карантинаас болж үйл ажиллагаа нь зогссон ААН-үүд эхнээсээ үүд хаалгаа барьж, гэртээ хоригдсон иргэд цалингүй, орлогогүй, Коронагаар биш өсгөлөнгөөр үхэхдээ тулж ирлээ. MCS-ийн барьсан тансаг хотхонд амьдардаг, амралтын өдрүүдээр агаар салхинд зуслангийн хаусандаа архи уун алжаалаа тайлчихдаг, гадаадад, “Ганнамд Хаустай” эрхмүүд ард түмний амьдралыг яаж ч ойлгохов дээ. Тэднийг ойлгоно гэж итгэж сонгосон ард түмэн л хөөрхий. Энэ янзаараа явбал У.Хүрэлсүхийн нэр хүнд байнга унасаар Ерөнхийлөгчийн сонгуультай золгох нь. Өрсөлдөөд ялагдах, эсвэл ялагдахаас айн хулчийж, өөр хэн нэгнийг дэвшүүлэх сонголт Сүхэд үлдэж байна. Харин Баатар бүхний ард нэр цэвэр үлдэж, Сүхийг өөрөөр нь сүхдүүлчихээд, дараагийн Ерөнхий сайд, намын даргын суудалд суух боломжийг бүрдүүлсээр. Увс хүний тэвчээртэй, дотуур зан гэж энэ л дээ! Өдрөөс өдөрт унаж буй нэр хүндээ аврахын тулд У.Хүрэлсүх сайд танхим дотроосоо ганц нэг сайд явуулах хэрэгтэй болж байх шиг. Соёлын сайд С.Чулуун, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нарын нэр цавчуулах сайд нарын тэргүүн эгнээнд дуулдаж эхэллээ. Байгаа оноогүй цавчилт гэж энийг хэлнэ. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэргэжлийн залуу хүн, цар тахлын энэ үед боломжийн ажиллаж байна гэж иргэд үзэж байгаа нь сошиал дээрх комментоос харагдаж буй бол Соёлын сайд С.Чулуун сая Хүүхдийн төлөө фонд байгуулах ажил санаачилж, хэдэн тэрбумын хандив цуглуулж чадсан. Тэд өмнөө тавигдсан үүрэгт ажлаа сайн хийж байна. Ард түмний амьдрал доройтож, ААН-үүд хаалгаа барьж буй нь Соёлын сайдтай, Эрүүл мэдийн сайдтай ямар ч хамаагүй. Энд зөв бодлого гаргаж, улс орон, ард иргэдийн санхүү, эдийн засгийн хамгаалж үлдэх үүрэгтэй хүн нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатар. Хоёр Хүрэлийн хоршил хэзээ нэгэн цагт салж л таарна. Тэр цаг нь иржээ. “Баатар”-ыг сүхдэх цаг ирсэн бололтой. Сэлэмээ сугал Ерөнхий сайд аа! Ажлаа мэддэггүй, хэдэн жил өөрийн чинь тархийг угааж, буруу мэдээллээр ханган, буруу бодлого явуулж ирсэн Сангийн сайдаасаа салж, эдийн засгийн бодлого явуулах хэмжээний хүн томил. Ингэж байж МАН 100 жилийнхээ ойгоор явагдах сонгуульд амжилт үзүүлэх боломж бүрдэнэ.


Сэтгэгдэл

Зочин [192.82.78.69] 2021-01-06 17:30:11

Hohino ee. Tavilan yum daa

zochin [202.126.89.19] 2021-01-06 05:32:48

ХОРИОГОО суллаж чөлөөлөөд бүх хүмүүсээ ажлыг нь хийлгээ хүүхдүүд оюутнуудаа крантилчихсан байхад болно Эмч нар өвчилсөнийг нь л эмчлээд байхад болно. хангалттай цалин хангамж өгч байгаа шүү дээ.Угаасаа УОК энэ өвчнийг барьж чадахаасаа өнгөрсөн хорвоо болсон

Зочин [122.201.19.99] 2021-01-06 00:26:43

Хүрэлбаатарыг үтэр түргэн зайлуулаа

ЗОЧИН [150.129.142.138] 2021-01-06 02:56:59

ЮУ Ч ХИЙЖ ЧАДАХГҮЙ БАС ЧАДВАРГҮЙ СЭТГЭЖ ЧАДАХГҮЙ ЮМНУУДЫГ СОНГОСОН , ХАЙРТ НАМ ГЭЭД БАЛАЙРААД БАЙСАН МОНГОЛЧУУД ОДОО ГОРЫГ НЬ АМСАЖ ДЭЭ. ЭД НАР ХҮЧЭЭ НЭГТГЭЖ ИДЭХ ГЭЖ Л БАЙСАН ОДОО ТИТЭМ ГУАЙ БҮХНИЙГ ИЛ БОЛГОЖ БАЙНА.

Зочин [64.119.24.161] 2021-01-05 16:49:10

МУУр багш Багабанди, Хаянхярваа, Бадамсүрэн мэтийн 60 гарсан 70 дөхсөн, насаараа төрийг шимэгчилэн амьжиргаа залгуулсан хувалзуудаасаа салж чадахгүй Хүрэлсүх муу байна шүү

Zochin [66.181.161.32] 2021-01-05 14:17:19

Muu yumand huzuu seereeree holbogdson Hurel nert 2 oroolongiin unen torh ni yr ni il bolj bnadaa.. Mongolchuud sohroogui harj baigaa shuu.Ene 2-n ohroh tsag ene hund uyd ulam l oirtoj bna daa..

ЗОЧИН [150.129.142.138] 2021-01-05 14:27:25

СҮРЭЛ СҮГ АРД ТҮМНИЙГ ХУДЛАА ХООСОН УРИАЛГААР ХУУРАХГҮЙ ШҮҮ. БОДИТ ДЭМЖЛЭГ ХЭРЭГТЭЙ. ЧАДАХГҮЙ БОЛ НАМТАЙ ХАМТ БҮРМӨСӨН ЗАЙЛУУЛНА ШҮҮ.

Зочин [192.82.74.143] 2021-01-05 14:14:30

Гарчигаас нь эхлээд л юу ч ойлгосонгүй

Зочин [172.58.140.198] 2021-01-05 16:46:30

Garchignaas ni bugd oilgomjtoi unshih ogt shaardlaggui!

Увсынхан [192.82.67.210] 2021-01-05 12:32:06

Увсынхан ёстой нэг хаяагаа заавал хадардаг гэж байгаа шдээ бүр бичигдээгүй хууль!!! ёстой лалраас бүр цаашаа хогийн ардууд.хүн чанар гэж огт байхгүй. Золбин бас өлөн юм үзээгүй муусайн увсынхан.

Tur [202.55.188.107] 2021-01-05 16:43:33

Yas haysan iim gadnii nuhduudiin medee oruulj hereggui shuu hairan tsag mini

Зочин [66.181.161.80] 2021-01-05 16:25:04

Увсынхан муу нэртэй байж тэгээд хэнийхэн мундаг нэр цэвэр юм бэ! Нэрлээрэй! Тогоон дотроо ингэж хагаралдах хамгийн муухай ингэж бичиж байгаа хүн цусан бохирдсан эрлийз хурлийз хүн байх

Зочин [64.119.19.100] 2021-01-05 11:08:39

Цар тахлыг давахын тулд хийх ёстой авч ЗАсАГ эрх баригчдын хийгээгүй ажлууд: 2р зэргийн лаборитори байгуулаагүй . Хэдхэдэн шатлалт буюу А ба Б болон В гм төлөвлөгөө байхгүй-иймээс ажлууд эмхцэгц дэс дараагүй - шат бүрд хатуу мөрдөх дүрэм журам ч байгууллагуудын ажил үүргүүд зох.байгуулалт гээд тодорхой болгосон зүйл алга Төсөвт вакцины мөнгө санаатай тусгаагүй. .ААНүүд иргэдэд тулгарч буй бэрхшөэлүүдэд цаг тухайд хариулах зөв үйлдэл юу ч алга. Эмнэлгүүдийг огт бэлтгээгүй хувийн улсын гэж ялгаварлаж маш том алдаа гаргалаа

Зочин [66.181.161.40] 2021-01-05 10:32:51

17 сая $ оор Xотгор шанагын уурхайг зарж баяжсан сангийн сайд, тэрбум гаруй тугругийн хадгаламжтай ерунхий сайд нарын амь амьдрал нь Xурэл мэт бат хамгаалагдсан тул бидний зовлонг мэдрэх уу? Ядаж энэ их хадгаламжийнхаа хуунээс татгалзаж иргэддээ улгэр узуулж уриалаад, иргэдээ 2/3 сарын банкны хуу, ур тулбуруус нь чулуулух сэтгэл эднээс гарахгуй л бгаа биздээ. Тэгэхэд ард иргэд нь хумсаа хуйхлан бж хандив цуглуулж молигдуулаад л...

Зоч [66.181.161.2] 2021-01-05 08:54:52

Нийтлэлч гуай (хүү минь ээ!! ) олон түмэнд бичиж нийтэлж байгаа юмаа анхааралтай хянаж бай.. Энэнд чинь увс хүн ямар хамаатай юм бэ? Онцгой хүн байдаг ( муу санаатай, дотуур тамиртай, монгол хүнээс өөр) битгий ингэж бич, ярь. Бид бүгд адилхан монголчууд. Хүүхдүүд маань хүртэл увсынхан гэж онцгой мангас шиг амьтан байдаг гэж ойлгоод байна шүү!!!!

Увс хүн хог, дөрвөд бол бүр дүүрээ [103.229.121.35] 2021-01-05 12:04:40

За даа миний мэдэх 3-4 увс бол ер нь л хөгийн гарууд л байна лээ. Цаанаасаа нэг ёозгүй.

Бэрх [66.181.189.218] 2021-01-05 08:27:09

Увсын ард түмэнийг хөгийн зантай ганц сайдаар дүгнэж болохгүй шүү бид бүгд нэг монголчууд ард түмэн дунд сайн сайхан ч бий муу муухайнч бий.энийг бичигчид зориулав.

Зочин [66.181.161.80] 2021-01-05 16:29:49

Увсынхан монголын нэрийг1940өөд оноос эхлээд дэлхийд цуурайтуулсан шүү !увсынхан гэж ад үзээд байгаа нөхөр яав ч цэвэр монгол хүн биш хужаагийн бохир цус холилдсон хүн сүг байх

zochin [202.9.46.32] 2021-01-05 08:16:49

30 jiliin chini turiin khulgai deeremiin uil laig ulsaaraa amsaj b.na muu tiirenguudee...

Зочин [66.181.190.214] 2021-01-05 08:02:00

Ард иргэдээ боддоггүй яасан сайд дарга нар вэ! Ард иргэдгүй бол улс оршин тогтнохгүй хамгийн түрүүнд ард иргэдээл бодох хэрэгтэй бид нэгэн бие мэт амьдрахгүй бол биенээ хайрлахгүй бол. Бусад улс орны идэш л болно.

Зочин [202.9.46.133] 2021-01-05 07:58:49

Хүрэлсүх банк луйвардсан,Хүрэлбаатар Монгол улсыг луйвардсан хэн нь том б.на.Чадах уу???

Зочин [64.119.18.147] 2021-01-05 08:15:34

ХҮРЭЛСҮХ ЭЭ БИДНИЙ ТАТВАРААС ОРЛОГОГҮЙ БОЛЖ БАЙГАА ИРГЭДЭД ТЭТГЭМЖ ӨГӨӨ, ЮУНЫ ЧИНЬ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ВЭ, УВСАД ГЭХЭД Л ХҮРЭЛБААТАРЫН НАЙЗ НАР ГАНЦ НЭГ АМБААР БОСГОЖ ХУЛХИДААД МӨНГӨ НЬ ХҮРЭЛБААТАР РУУ ОРДОГ ГЭЖ БАЙНА Ш ДЭЭ. ХУЛГАЙЧ НАР ӨЧНӨӨН ТОНОЛОО, УУЛ УСААР НЬ АВААД ХЯТАДАД ЗАРЖ БАЙНА. ЖИНХЭН БАЯЛАГИЙН ЭЗДЭД ИЙМ ҮЕД Л ХЭДЭН ЦААС ӨГӨХГҮЙ ЮМ БОЛ ЮУНЫ ТӨЛӨӨ ТЭР БАЯЛГИЙГ ЧИНЬ ХАДГАЛДАГ ЮМ БЭ. НААД ХҮРЭЛБААТАР ЧИНЬ ӨӨРӨӨ ГЭДЭС НЬ ЦАТГАЛАН БОЛОХООР ӨЛСГӨЛӨН ХҮМҮҮСИЙГ ОЙЛГОХГҮЙ ИХ ЧАНГА САНГИЙН САЙД БОЛЖ ПОПРООД БАЙНА. БҮР ЯДАРСАНД НЬ ХЭДЭН ЦААС ӨГЧ БАЙГААД ЧАНГА ХӨЛ ХОРИО ТОГТООГООД ӨВЧӨӨ ДАРААД АВ.

Зочин [103.229.122.68] 2021-01-05 07:54:00

Энэ засгийн БААТАРууд муу байнаа. Ам баатарууд л юм. ХҮРЭЛ,НЯМ,СОДбаатаруудаа зайлуул.

Иргэн [124.60.114.164] 2021-01-05 07:43:16

Үнэхээр Ц.Оюунгэрэл ерөнхийлөгчийг Ундармааг сулласан гэж буруутгаж байгаа бол хатуу сэтгэлтэй харгис эмэгтэй гэдэг нь харагдаж байна.Шүүх сулласан гээд бичээд байсан.Хичнээн буруу юм хийж өөрийгөө түмэн зовлонгоор сүлбэсэн ч гэсэн энэ хүн хүн шүүдээ.Хорт хавдрын 3 удаагийн хагалгаанд орсон эрүүл мэнд нь муу шоронгиын Эмнэлэгт эмчлүүлж байсан гэж өмгөөлөгч нь мэдэгдсэн.Эх хүн эмэгтэй хүний хувьд өрөвдөж байлаа.Эрх мэдлийн төлөө улайрсан өрөвдөх сэтгэлгүй ийм эмэгтэй ёрөнхиылөгч хэрэггүй.Өөриынхөө хэр хэмжээг мэд. оагдаж

Зочин [202.9.46.133] 2021-01-05 07:56:23

Ундармааг хэзээч яагаад ч өмөөрч болохгүй.Энэ хүн 3сая иргэнээр тоглоом тохуу хийж бахаа хангасан хүн.Хатуу гэлээ үнэнийг хэлэхэд энэ хүн хорвоогоос зайлж буруу юм хийсэн хүн ямар шийтгэл хүртдэгийг үлдсэн харж буй хүмүүст харуулах ёстой.Шударга байсан бол би хайрлаж хамгаалах болно.Гэвч...

Зочин [122.201.22.104] 2021-01-05 07:32:05

Үнэнийг бичжээ. Хотгор шанагыг яаралтай огцруулах хэрэгтэй.

Иргэг [45.72.129.9] 2021-01-05 10:06:27

Зөвөө

Зочин [202.126.89.111] 2021-01-05 07:26:24

Мулсын е сайд ийн албыг хүүк биш хүрэлбаатар гэж дөрвөд хашаад удаж бна

Зочин [66.181.185.100] 2021-01-05 07:20:30

Авилгалжсан төсөвтэйгээ Хүрэлсүх Хүрэлбаатар нар огцор та нараас илүү аавын хүү ээжийн охидууд зөндөө байна

Иргэн [66.181.190.23] 2021-01-05 07:19:58

Аль аль нь дэмий биздээ

xochin [202.126.89.173] 2021-01-05 07:16:51

nogoo boh hotiin darga amiduu, orlogch ni geed uheents um garaad bna, adildaa adil 2 godil

иргэн [66.181.191.219] 2021-01-05 07:16:30

үнэн зүйлийг голыг нь олоод бичсэн байна Үнэндээ сангийн сайд дэндүү муйхар юмаа Өмнөх оны төсвийг тодотгохгүй гэж гүрийсээр байгаад үнэнд гүйцэгдэх үед тодотгосон.Одоо шинэ төсвийг бас гүрийсээр тодотгохгүй улсыг дампууруулж ард иргэдийг өлсгөж сөхрүүлээд ковид тусгаад дуусгах бололтой.Ажил хийсэн хүн алдана ухааралдаа

иргэн [192.82.73.41] 2021-01-05 07:04:33

Эд нарийг бүгдийг татан буулгавал таарна.Короноо та нарийг ёстой ямар чанартай болохийг шалгаж бна даа.луйварнь ийм байдаг .Үнэн илэрнэ.Худал хуурмаг нь шийтгэгдэг юм.!!!!!!!!!!!!

Унэнийг хэлье [59.153.112.84] 2021-01-05 07:02:41

Хурэлбаатарыг Сангийн сайдаас авсан нь туйлын буруу, Увсчуудын Санаа нь буруу хумуус, туун дотроо Энэ Хурэлбаатар бол Сангийн сайд битгий хэл, Агентлагын дарга ч байж болохгуй этгээд, Хурэлбаатараасаа салчихвал чиний ажил чинь бутэмжтэй урагшлана Хурэлсухээ

Irgen [202.9.40.152] 2021-01-05 06:55:40

Sain ediin zasagch munguu yund yaj zarax erdiin medleg setgelgyi ylsiin tusviig yrgyi zardlaar idej hushuu barimal shavar xaalga soeliin ordon syragchgyi syrgyyli tsetserleg oron nytgaar neg tusuvluj bgag sain ediin zasagch gedeg bol syrgyyliin ni tugsuugyi zaxiin emgen ch naad tyvshind chin ajillachina er ni ene nam nertei byleg xylgaichidiig odoo mongolchyyd zailyylax tsag bolson yls ornoo xar

Мянгат [64.119.16.107] 2021-01-05 06:55:24

Хотоор нэг өлссөн, өрөвдүүлэх гэсэн, өр барагдуул гэсэн, өмч нэхсэн, хорио цуцал гэсэн хүмүүс байна. Тэдгээрийг хөдөө малчдад туслах ажилтнаар өлсүүлэхгүй, өрөнд оруулахгүй, малын араас дураараа явах баталгаа өгч явуулмаар юм байна доо.

Зочин [64.119.25.8] 2021-01-05 06:41:12

Тэр Чулуун гэгчийг зайлуулах хэрэгтэй.

Зочин [192.82.78.30] 2021-01-05 06:36:08

Хүний махан идэштэн Хүрэл чулуун зүрхтэн тэгээд цааш нь юу гэдэг билээ, манайхаан

Зочин [122.201.24.201] 2021-01-05 06:29:12

SAIN zodoldood dampuurSTgaa...etsest ni olon tumen HOJINO.

Зочин [192.82.67.210] 2021-01-05 05:58:19

Сумьябазар бүр монголоос зугтаад явцан уу тэр хүн хаана байна?

ЗОЧИН [150.129.142.138] 2021-01-05 06:10:23

ХҮРЭЛ ЗҮРХТЭЙ сүх ХҮРЭЛ ЗҮРХТЭЙ баатар ХОЁР МОНГОЛЫН АРД ТҮМНИЙГ БҮРМӨСӨН ЭЛГЭЭР НЬ ХЭВТҮҮЛЖ БАЙНА. ЭНЭ ХОЁР ХҮРЭЛ ЗҮРХТЭНГҮҮДИЙГ ДАРУЙХАН ЗАЙЛУУЛАХГҮЙ БОЛ ОЙРЫН ХЭДЭН ЖИЛ СЭХЭХГҮЙ БОЛНО ШҮҮ.

Зочин [192.82.77.133] 2021-01-05 05:56:53

5n eh oron ch haachsan be? tedniig dagaldan baysaj orilood bsan urlagiin bie unlegch zaluus haachsan ve? nugel nudeeree gardag wm shuu. ur huuhduud deer chin buuna gulugnuudee. uhaaraach

Зочин [202.55.188.91] 2021-01-05 05:56:15

ард түмэн Хүрэлбаатарт сайн байхад улс төрчид их дургүй байдын яагаад тэгдэг юм бол. өнөөдрийн байдлаар энэ мүнээс илүү сангийн байд олдохгүй шүү маш сахилга баттай магадгүй тийм болхоор нөгөөдүүл нь үздэггүй байх идэж уухад нь саад болоод

Зочин [122.201.22.104] 2021-01-05 07:32:49

Хол очиж гуц.

ЗОЧИН [150.129.142.138] 2021-01-05 06:06:35

АРД ТҮМЭН ЯАХААРАА ХҮРЭЛБААТАРТ САЙН БАЙХ ВЭ. ЭНЭ УВСЫН АМЬТАНААС 5.2 ИХ НАЯД ТӨГРӨГӨӨ НЭХЭЖ АВЬЯ .КОВИДЫН ЭСРЭГ ЗАРЦУУЛАХ МӨНГӨ ГЭЭД ХАДГАЛУУЛСАН

Гомбо [139.5.218.74] 2021-01-05 05:55:34

Жингэр нохой хуцаж л бна.Жингийн цуваа явдагаараа л явнаа.

zochin [192.82.72.43] 2021-01-05 05:42:06

Хүрэлбаатараас өөр сангийн сайдыг ийм түвшинд хийчих хүн одоохондоо монгод байхгүй. Бүү харлуул. Маш сайн эдийн засагч шүү

Зочин [122.201.22.104] 2021-01-05 07:33:08

Хол очиж гуцаарай.

Зочин [192.82.77.133] 2021-01-05 05:57:52

chi huviin hevshil avch yvj uzeegui turiin alba haagch baih oo. dundaj davhrag chin nuran unaj bn

Unshigch [192.82.72.212] 2021-01-05 05:41:28

Hurelbaatar harin ch uuriin gesen bodol, bodlogotou, ediin zasgiig haritsangui gaigui avch yavj chadaj bgaa. Ene suuliin jil bol hen ch bsan barits aldahaar bna. Tsaashid ch gaigui avaad yavna bh

Одоохон цавч [66.181.176.157] 2021-01-05 05:40:00

Шууд зайлуул

Зочин [192.82.77.81] 2021-01-05 05:31:48

Зөв шүү

тунгаагч [66.181.161.43] 2021-01-05 06:56:14

Уул нь тэр олон соёлын төвүүдэд их хэмжээний төсөв гаргасан байна лээ.Үүнийгээ танаж энэ ядарсан ард олондоо өмнө нь авч байсан цалингийнх нь ядаж 70-80 хувийг нь тооцож тарааж өгвөл их л буян болмоор байх юм.Ард олон чинь ажилгүй маш их ядарч байгаа шүү.Үр хүүхдүүд нь идэх хоолгүй,аав нь ажилгүй,ээж нь бага зэрэг идэх юмнаасаа үр хүүхдүүддээ өөрөө идэхгүй хувааж өгөөд л,өөрсдөө хоосон байгааг төр засаг минь ойлгож бушуухан ажлын бараа харуулаач.Хоосон ард иргэд маань тэр олон соёлын төвүүдэд чинь хэзээ ч очихгүй шүү дээ


53 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
53 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.