Улсын хэмжээнд 42 байранд 1283 хүн тусгаарлан ажиглаглалтад байна

Aдмин / Хууль

Мэргэжлийн хяналтын байгууллагын нийт 2135 албан хаагч МХЕГ, НМХГ, 21 аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Хилийн боомтуудад Шуурхай штаб болон эргүүл хяналт, тандалт хийн ажиллаж байна.

ХАЛДВАРГҮЙТГЭЛ: Өнгөрсөн 24 цагийн (2021.01.12-ны 06:00 цагаас 2021.01.13-ны 06:00 цаг хүртэл) хугацаанд улсын хэмжээнд 32,800 м2 талбайд хийгдсэн урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт, 24 объектын 7633 м2 талбайд хийгдсэн голомтын эцсийн ариутгал халдваргүйтгэлийн үйл ажиллагаанд хяналт тавьж, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллав.

ТУСГААРЛАН АЖИГЛАХ БАЙР: Улсын хэмжээнд 42 байранд 1283 хүн тусгаарлан ажиглаглалтад байна. 2021 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр 533 иргэний гэрийн ажиглалтын хугацаа дуусчээ.

ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН БЭЛЭН БАЙДАЛ: Эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлын хяналт шалгалтыг 4 эмнэлэгт хийж, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой зохион байгуулалтын болон хувийн хамгаалах хэрэгсэл, халдваргүйтгэлийн бодис, эм, эмнэлгийн хэрэгслийн тоног төхөөрөмжийн хангамж дутагдалтай, тусгаарлах өрөөгүй зэрэг зөрчлийг илрүүлэн албан шаардлага, зөвлөмж өгч зөрчлийг арилгуулах арга хэмжээ авав. /Хэнтий, Өвөрхангай, Дундговь, Архангай/

АХУЙН БОЛОН АЮУЛТАЙ ХОГ ХАЯГДАЛ: 100 объектын ахуйн хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлт, устгалын байдал, 1022 байгууллага, аж ахуйн нэгж гадна орчны 50 м хүртэлх газрын цэвэрлэгээ хийсэн эсэхэд хяналт шалгалт хийж зөвлөмж өглөө.

Улаанбаатар хотын эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдал устгалын төвлөрсөн байгууламжууд болох Элемент ХХК, Элемент медикал ХХК-иудад 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар 172 эмнэлэг, эм хангамжийн байгууллага, 8 тусгаарлан ажиглах байр, 30 түргэвчилсэн оношилгооны цэг, Буянт-Ухаа боомт дахь ХМХА-наас 6390,6 кг хог хаягдал тээвэрлэж, цуглуулсан байна. Цуглуулсан 6390,6 кг хогийг устгасанаас 3945 кг хогийг халдваргүйжүүлсний дараа булж, 2445,6 кг хог хаягдлыг шатаах зууханд шатааж устгасан байна.

ХЯЗГААРЛАЛТ, ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМИЙН ХЭРЭГЖИЛТ: УОК, НОК, АОК-ийн шийдвэрийн дагуу үйл ажиллагааг нь хориглож, хязгаарласан 63 байгууллагад хяналт хийж, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авсан.

Үйл ажиллагааг нь хориглоогүй худалдаа үйлчилгээний 1823 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавьж илэрч буй зөрчлийг арилгуулах, халдвараас урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж өглөө. Хяналт шалгалтад хамрагдсан байгууллагын 278 нь үйлчлүүлэгч, ажиллагсдын бие засах, гар угаах нөхцлийг бүрдүүлсэн, 474 нь хүн хоорондын зай барих шаардлагын хэрэгжилтийг хангуулсан байна.

ХИЛИЙН БООМТ, ГҮНИЙ ХЯНАЛТ: Улсын хилээр нэвтрэн орсон 960 тээврийн хэрэгсэл, 874 жолооч, хилээр гарсан 970 тээврийн хэрэгсэл, 872 жолооч, зорчигчид хяналт шалгалт хийж, тээврийн хэрэгслийг халдваргүйжүүлэлтэд хамруулан халдвараас сэргийлж ажиллалаа. Жолооч нарт халдварын шинж тэмдэг илрээгүй байна.

Улаанбаатар хот дахь гүний хяналтын бүсэд 46 аж ахуйн нэгжийн 3759.06 тн бодис, бараа бүтээгдэхүүнийг хяналт шалгалтад хамруулан хилээс чөлөөлөв.

ШАЛГАН НЭВТРҮҮЛЭХ ТОВЧОО, АГААРЫН ЧАНАРЫН ХЯНАЛТ: Улсын хэмжээнд дотоодын авто тээврийн шалган нэвтрүүлэх хяналтын цэгээр 4436 тээврийн хэрэгсэл нэвтрэх үеийн халдваргүйтгэлийн үйл ажиллагаанд 291 улсын байцаагч хяналт тавьж 9306 (шинжилгээ өгсөн 3389) иргэнд зөвлөгөө өгсөн.

Тавантолгой түлш ХХК 3792.92 тн түлш үйлдвэрлэж, 3381 тн түлш борлуулалтад гаргажээ. Нийслэлд сайжруулсан түлш борлуулж буй цэгийн 66 цэгт хяналт хийхэд 363.7 тн түлшний нөөцтэй байна.

УНДНЫ УС ХАНГАМЖ, УРЬДЧИЛАН ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ: 1 объектын ундны усны аюулгүй байдал, ахуйн болон урьдчилан цэвэрлэх 1 байгууламжид хяналт шалгалт хийсэн.

ЛАБОРАТОРИЙН ШИНЖИЛГЭЭ: Улсын хэмжээнд Мэргэжлийн хяналтын байгууллагын харъяа 25 лабораторид 359 дээж шинжилгээнд ирж, 219 дээжийн шинжилгээний хариу гарчээ. Шинжилгээгээр хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний 27 дээж шаардлага хангаагүй байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.