Улсын Дээд шүүх: Ж.Эрдэнэбат нарт холбогдох хэргийн шийдвэр магадлалыг хүчингүй болгож, прокурорт буцаалаа

Aдмин / Хууль

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт холбогдох хэргийг шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр хянан хэлэлцлээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2020 оны 7 дугаар сарын 6-ны өдөр хянан хэлэлцээд прокуророос С. Мандахбатад яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон цагаатгажээ. Харин Ж.Эрдэнэбатыг улс төрд нөлөө бүхий этгээд өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт зохион байгуулагчаар, бүлэглэж хамтран оролцсон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 6 жил хорих ял оногдуулсан байна. Б.Отгонбаатарыг улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт зохион байгуулагчаар, бүлэглэж, хамтран оролцсон гэм буруутайд, Д.Ганбат, Д.Түвшинжаргал нарыг улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт хамжигчаар, бүлэглэж хамтран оролцсон гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Отгонбаатарт нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 6 жил хорих, Д.Түвшинжаргалд нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 5 жил хорих, Д.Ганбатад нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 3 жил хорих ял тус тус оногдуулжээ.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зарим өөрчлөлт оруулж, Д.Түвшинжаргалд оногдуулсан ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жил хорих, Д.Ганбатад оногдуулсан ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 30 сая төгрөгөөр торгох болгон өөрчилж, бусад шүүгдэгч нарт оногдуулсан ялыг хэвээр үлдээсэн юм.
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал хуулийн шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр тус тус хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэлээ.


Сэтгэгдэл

зочин [122.201.19.99] 2021-01-18 09:47:43

М.Энхболд У.Хүрэлсүх хоёрын маш том тохироо явагдаж байнаа

ЗОЧИН [202.126.89.115] 2021-01-18 09:41:59

МОНГОЛД МӨНГӨНИЙ ӨМНӨ ХУУЛЬ МӨХӨС ГЭДГИЙН ХАМГИЙН ТОД ЖИШЭЭ, ШЗҮҮХИЙГ БҮРЭН БҮРЭЛДЭХҮҮНЭЭР НЬ СОЛЬЖ БАЙЖ ШИНЭЧЛЭЛ ХИЙГДЭНЭ ТЭР БОЛТОЛ МӨНГӨНИЙ ӨМНӨ БҮГД СӨХӨРНӨ.

ЗОЧИН [202.126.89.115] 2021-01-18 09:40:42

НӨГӨӨ БОСОО ХӨХ МОНГОЛ ГЭЭД Л СОЛИОРООД БАЙДАГ НӨХДҮҮД ЭРДЭНЭБАТЫГ ӨМГӨӨЛЖ МӨНГӨӨР ЖАГСАЖ БАЙГАА НӨХДҮҮДИЙГ ТАРААХГҮЙ ЯАСЫН ӨӨРСДӨӨ МӨНГӨ АВААД ТАГ БОЛСОН ДОО БОСОО ХӨХ Ч ГЭХ ШИГ МӨНГӨНИЙ ШАНТААЖЧИДЫН ҮНЭН НҮҮР ЦАРАЙ ИЙМ Л БАЙНА ДАА ТЭГЭЭД НЭГ ИХ ЭХ ОРОН ШУДАРГА ЁС ЯРЬЖ МӨНГӨТЭЙ КОМПАНИУДЫГ Л ШАНТААЖ ХИЙДЭГ НОВШНУУД БАЙНА

Цаад. Санаа нь.... [59.153.115.102] 2021-01-18 01:10:33

Одоо эд нарын ялыг Ардын хувьсгалын 100 жилийн ойн Оршоолийн хуульд нийцууллж ногдуулна. Тэгээд л боллоо. Ойлгомжтой ш дээ.

Tsogt [66.181.184.201] 2021-01-17 19:19:10

Маш зөв шийдвэр гаргажээ

Zochin [66.181.161.70] 2021-01-17 19:53:24

Hutsvaa chi muu har hulgaichuudiig

nasaar ni hori [125.30.92.20] 2021-01-17 10:01:44

YAL ni hungudsun baina geed butsaasan bailgui dee

Zochin [66.181.161.70] 2021-01-17 19:53:51

Tiim bol sain bn

Зочин [202.126.89.195] 2021-01-16 23:23:50

Ongol sunej bn duu. Ene shuuhgch nariig yaah vee

Зочин [43.242.243.242] 2021-01-16 17:21:10

Шүүх шударга байлаа. Тост тосон бумбын нурууг улсын тусгай хэрэгцээнд авсныхаа төлөө энэ хүнийг хичнээн сар хичнээн ч хууль зөрчиж барьж хорив доо. Юу ч мэдэхгүй малнуудад хэлэхэд та нар хэзээ нэг цагт энэх хүний зөв байсаныг ойлгох болноо. Ойлгохгүй тэр чигтээ байх ч малнууд зөндөө байгаа байх

Злчин [202.9.40.15] 2021-01-16 18:24:20

Харин тиймээ. Үндэслэлгүй, энгийн хүнд ч ойлгомжтой зүйл дээр ял өгөөд сууж байдаг хууль шүүхийнхэн.үнэхээр мэдлэг чадвахгүйгээ харуулж л бна гэхээс өөр хэлэх үг алга. Хуулийг зөрчсөн бол яалтай гэх сан.

Эрка [202.126.89.225] 2021-01-16 17:06:47

Дээд шүүх шударга шийджээ.Анхан болон нийслэлийн шүүхэд улс төрчдийн бууны ноход бий бий, тэднээс салах хэрэгтэй

Зочин [66.181.185.100] 2021-01-16 14:56:42

Улс төрийн хоригдлууд суллагдаж Рүрэлсүхийн дарангуйлал нурэ эхлэв үү

Зочин [172.58.140.248] 2021-01-16 14:13:56

Za za manan yalj bgaa yum bna ta nartai huviin tootsoo hiihees dee!

Зочин [202.126.90.143] 2021-01-16 14:09:40

Монгол ялж байна уу, МАН ялж байна уу? 100 жилийн наадмын түрүү бөх хэн бэ?

Зочин [66.181.183.237] 2021-01-16 13:40:01

хулгай хийсэн илт байхад хэргийг хэрэгсэхгүй болгоно гэдэг Монголын шүүх авилгалд нэвт идэгдсэний илрэл юм. Жирийн иргэн нэг үхэр хулгайлсаны төлөө 8-10 жилийн ял авч шоронд сууж байна.Гэтэл энэ хулгайч албан тушаалаа ашиглаад 5 аймгийн үзэсгэлэнт онгон байгаль ,газар орныг өөринхөө комданип хулгайлаад авчихсан нь зөв юм уу? Монголын шүүх арай дэндэж байна.

За за [202.9.40.235] 2021-01-16 13:26:27

Ёстой мундаг юмаа манай дээд шүүх мандан бадар эрх мэдэлээ урвуулан ашиглах ашигтай юм бна тээ хэдэн сар гүрийгээд цагаадаж чадаж бнаа

иргэн [66.181.190.37] 2021-01-16 13:14:07

Ха ха ха. Шүүхийн "хараат бус байдал" гэж энэ үү?

иргэн [192.82.78.208] 2021-01-16 12:58:39

Сая сонгуулиар хорсон хүмүүс Хэлмэгдүүлэлт байсан шүү!!!!!!!!!!!""ингэж хүмүүс хохироож байхаар жинхэн акулууд нь дээрээ үлдээд тэнэгтээд л сууж бна даа хөөрхий.Шүүх бүр төрд баригдчихсэн идэгчихсэн байна даа зөйлуул.!!!!!""яаж зөв шийдвэр гарахвэ дээ.!!!!!!!!!!

Зочин [202.126.89.181] 2021-01-16 12:22:05

Үнэн зөвийг хурдан шүүгээд асуудлыг хурдан шийдээд өгөх нь зөв

Зочин [202.126.89.191] 2021-01-16 11:52:38

Буруу шийтгэсэн гээд бөөн нөхөн олговор өгөх үү... Бурзайж дээ.

Зочин [66.181.181.88] 2021-01-16 11:47:29

Төрийн алба тэртусмаа төриын өндөр албхн тушаал хашиж буй хүмүүсиын ялыг өндөр болгох ёстой!! Нэг хүнийг хохироож хулгай хийсэн нөхөр 10 жил хоригддог бхад бүхэл бүтэн улсыг 3 сая хүнийг хохироож хулгай луйвар хийх 2 өөр шүү!!! Хятад улсын ялын бодлого яг ийм бга. Нэг хүн хохироогоод энгийн иргэн 10 жил хоригдож бхад 3 сая хүн хохироосон нөхрийг бүх насаар нь хорих энүүхэнд!! Үнэхээр улс орны хөгжил амьдралын төлөө ухаан сэтгэл зүрхээ зориулж чадах шуналгүй хүн л төрийн өндөр алба хашиж гэмээ нь улс орон хөгжинө! 30 жил хулгай луйвар хийж энэ улсын өнгөтэй өөдтэй болгоныг луйвардаж идсэн нөхөд одоо заылж бх ёстой газраа бай!!!

Зочин [66.181.181.88] 2021-01-16 11:56:22

БҮХ ХӨРӨНГИЙГ ХУРААЖ УЛСЫН ОРЛОГО БОЛГО!!!

Зочин [66.181.181.88] 2021-01-16 11:55:18

Тэрбум тэрбумаар хулгай хийгээд 4-6 жил хоригдож гарч ирээд төрийн албанд ажиллаад дахиад хуёах хуультай байхад энэ төрийн луйвар хулгай хэзээ ч арилахгүй!!! Төрийг өндөр албан тушаал хашиж хулгай луйвар хийсэн хүнийг бүх насаар нь хориод бүх насаар нь улс төрийн эрх, төрийн алба хаших эрхийг хасдаг больё!! ТЭРБУМ ТӨГРӨГ ХУСААД 4 ЖИЛ ХОРИГДООД ГАРДАГ БОЛ ТИЙМ АШИГТАЙ БИЗНЕС ИОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД БХГҮЙ!!!!

Зочин [103.57.95.88] 2021-01-16 11:41:05

2 nuurtee shuuh onigoo

Mөөн [202.9.40.18] 2021-01-16 11:24:47

Луйварчингууд шорондоо л байж бай даа. Удахгүй бүр хүндрээд 10 н жилийн чанга дэглэм болно. Заааааа

зочин [139.5.218.51] 2021-01-16 11:21:44

Идэж уудаг хусдаг нь буруугүй ,амар сайхан улс болжээ чөтгөр алгад

Зочин [150.129.142.49] 2021-01-16 11:14:18

Эрүүгийн анхан шатны шүүхийн шүүгчдын мэдлэг чадвар үнэхээр эргэлзээ төрмөөр . Иргэний шүүх захиргааны шүүхийн шүүгчдийн мэдлэг чадвар хууль хэрэглээ нь эрүүгийн шүүгчдээс хамаагүй илүү санагддаг

Зочин [66.181.161.55] 2021-01-16 10:59:20

Сүртэй сайхан шүүнэ нэр төртэй сайхан буцаана. Ард түмнээсээ уучлал гуйчихсан. Одоо жүжиг төгсөв.

иргэн [64.119.22.186] 2021-01-16 10:57:08

Анхан шатны шүүхийн шүүгчид МЭДЛЭГ муу байхаа давж заалдсан бараг бүх хэрэг буцаад байх юм,Мэдлэг чадвартай нь дээд шатандаа очоод байдаг юм уу эсвэл дээдчүүл нь хахуул аваад байна уу Буруу шийдвэр гаргасан шүүгчид хариуцлага тооцоод байвал хэрэг сунжрах нь багасмаар байна,

нам [64.119.22.143] 2021-01-16 10:52:49

Тэгнээ тэр эрдэнэбат буруугүй. Тийм юм хийх хүн бишээ.

Зочин [192.82.71.203] 2021-01-16 10:32:44

Ардын намынхан том дуугараад байсан тэгээд дээд шүүхээс ингэж шийдэж дээ одоо хэргийг нь цагаадгах юм бна. Захиалгаар яллаж , сулалдаг шүүхтэй Монгол улс арай юмаа тоглоомын төр болж

ЗОЧИН [66.181.187.218] 2021-01-16 10:30:51

ЭРДЭНЭБАТ НАРЫГ ИЙМ ГЭМТ ХЭРЭГ ХИЙСЭН НЬ БУРУУГҮЙ ГЭЖ АРАЙ Л ХЭЛСЭНГҮЙ, ИНГЭСГЭЭД Л БҮГД ЦАГААТГАГДАЖ СУЛЛАГДАНА, ӨНӨӨДӨР МӨНГӨГҮЙ, ЭРХ МЭДЭЛГҮЙ БОЛ БУРУУГҮЙ БАЙСАН Ч ХЭДЭН ЖИЛ ШОРОНД ХОРИГДОХ ЯЛ АВНА, МӨНГӨТЭЙ, ЭРХ МЭДЭЛТЭЙ БАЙСАН ХҮМҮҮС БОЛ ЯМАРЧ ХҮНД ГЭМТ ХЭРЭГ ХИЙСЭН ТЭГСГЭЭД СУЛЛАГДАНА, ЭНЭ БОЛ МАН-ЫН ХУУЛЬ, ХҮЧНИЙХЭН, ШҮҮХ, ПРОКУРОРЫН ЖАМ ЁСНЫ ШИЙДВЭР МӨН ГЭДГЭЭ ДАХИН НЭГ НОТОЛЖ БУЙН СОНГОДОГ ЖИШЭЭ БОЛ ЭНЭ, БАЯРЫН ХЭРЭГ.ӨНӨӨДӨР МУ-Д ШУДАРГА ШҮҮХИЙН ТУХАЙ ЯРИХ НЬ БАЙТУГАЙ САНАХЫН Ч ХЭРЭГГҮЙ.

Зочин [59.153.115.150] 2021-01-16 10:21:11

Хуулийн зүйл заалтыг буруу хэргэлсэн АНХАН ШАТНЫ ШҮҮГЧ нарт хариуцлага оногдуулдаг байх ёстой

Иргэг [103.26.194.228] 2021-01-16 10:13:23

Шүүх иргэдэд халтай эрх мэдэлтэн мөнгөтнй хүмүүсд ээлтэй л байгаа

Зочин [122.201.24.120] 2021-01-16 10:05:30

Анхан шатны шүүхийг “хуулийн шаардлага хангаагүй “ гэж дээд шүүх үзжээ. Ойлгосонгүй. Шүүх нь хууль биелүүлэхгүй юм бол хэн биелүүлэх вэ ?! буруу шийдвэр гаргасан анхан шатны шүүгч хариуцлага хүлээх үү, шагнуулах уу

Батаа [202.126.89.84] 2021-01-16 17:26:26

Эхнээсээ нотлох баримтгүй хэрэг байна гээд бусад шүүгчид анхааруулаад байхад чичирсээр байгаад ял өгсөн. Энэ анхан шатны шүүгчид нэг бол хахуул авсан эсвэл улс төрчдийн шахаагаар ял оноосон нь илт болж байна. Тэрнээс биш нотолгоогүй дан хардалтад үндэслэн шийдвэр гаргах хүмүүс биш дээ энэ анхан шатны шүүгчид. Дээд шүүх зөв залруулга хийж байгаад талархаж байна.

ИРГЭН [66.181.181.83] 2021-01-16 10:23:21

АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ХЭРЭГ БАЙГАА ЮМ УУ ШУДАРГА ШИЙДЭХГҮЙ . ХАМГИЙН ӨНДӨХ ЦАЛИН АВНА МОНГОЛ ШУДАРГА ЮМ ГЭЖ БАЙНА УУ ТА МИНЬ ЭЭЭЭЭЭ

Монгол [202.126.88.193] 2021-01-16 09:47:06

Хар жагсаалтаас гарах хуурамч арга байждээ,ард түмнийг хуурч чаддаг юм байна,харин дэлхийн улс гүрэнг чадахгүй байх яанадаа.Буцахвий хар жагсаалт

Зочин [66.181.161.12] 2021-01-16 09:43:28

Сайхаан - сайхан , өчигдрийн баталсан шүүхийн шинэчлэлийн хуулийн үзэл санаа ... нар шиг гийгүүлж байна . Монголын ЕС -уудын хэргийг онцгой тэмдэглэлт баярын өдрүүдээр " гүйцэтгэдэг " байсан гэдэг шиг НАМ - ТӨРИЙН удирдагчдын авлига - албан тушаалын гэмт хэргүүдыг онцгой хууль батлаад л гүйцэтгээд байх юм байна л даа ...

зочин [203.91.115.41] 2021-01-16 09:41:26

Монголын шүүхийн байгууллагын ажил гэж нэг холион бантан,эргэж буцсан заа даа буцаав гэдэг бол бүр мод болсон арга аж.Шүүх шийдвэл шийдсэн шиг шийдэх хэрэгтэй.Түүнээс хатуу,зөөлөн энэ тэр нь бидэнд хүртээлгүй хэрэг, гагцхүү мэргэн баймаар.

Иргэн [66.181.181.83] 2021-01-16 09:34:44

ШҮҮХ ШИЙДВЭР ГАРГАЖ ЧАДАХГҮЙ БАЙНА ГЭДГИЙН БАТАЛГАА ЮУ ??


42 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
42 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.