Оюутолгой юу билээ, Л.Оюун-Эрдэнэ хэн билээ...

Aдмин / Хууль

Өмнөговийн Ханбогд сумын нутаг дахь Оюутолгой орд бол Монголдоо байтугай дэлхийд дээгүүрт орох нөөцтэй гэдэг. Зэсийн орд гэж томъёологддог ч алт, мөнгө, молибден зэрэг бүхий л төрлийн ашигт малтмалтай баялаг юм.

Оюутолгой ордын зэс алтны нөөцийн ТЭЗҮ-ийг 2010 онд баталсан байдаг. Дараа нь 2015 онд шинэчилж баталжээ. Энэ ТЭЗҮ-ээр Оюутолгой орд нь 31.4 сая тонн цэвэр зэс, 1200 тонн алт, 7850 тонн мөнгөний нөөцтэй гэж үзжээ.

Энгийнээр ойлгоё гэвэл найман ширхэг “Эрдэнэт”, 30 ширхэг “Бороо гоулд”-тай тэнцэнэ гэдэг юм.

Харамсалтай нь Оюутолгой төслийн 2009 оны аравдугаар сарын 6-ны Хөрөнгө оруулалтын гэрээ, 2015 оны тавдугаар сарын 18-нд байгуулсан Дубайн гэрээ Монголд ашиггүй болсон. Тэр нь жил ирэх тусам нотлогдсоор л байна. Манайх ордоо өгөөд хувь эзэмших биш, “Рио Тинто”-ийн гаргасан зардлыг хамтран төлөгч болж хувирсан. Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсанаас хойш Монголд төлөх асар өндөр дүнтэй татвараас “Рио Тинто” бас бултсан.

Тиймээс энэ хоёр гэрээг байгуулсан Засгийн газрын нэг Ерөнхий сайд нь шүүхээс ял авч, нөгөөх нь гадагшаа зугтаад алга болсон. Бас Сангийн сайд нар нь шоронд ороод байна.

Одоо У.Хүрэлсүхийн Засгийн газар Оюутолгой төслийн алдааг залруулахаар ажиллаж байгаа юм. Арбитрын шүүхэд маргаан үүсгээд явж байна.

Мэдээж хэрэг, Монголын Засгийн газар “Рио Тинто”-д бууж өгч болохгүй. Гэрээнүүдийн алдааг засаж, Монголдоо 34 хувийнх нь ашиг ирдэг болгох хэрэгтэй. Энэ бол Засгийн газрын үүрэг юм.

Харамсалтай нь энэ Засгийн газар Оюутолгойн төслийг Монголдоо хэрэгтэй болгож чадахгүй бололтой. Учир нь “...Засгийн газрын ажлын хэсгийг ахалж буй Л.Оюун-Эрдэнийн хийж буй алхам Монголоо “алаад” дуусах вий” гэдэг болгоомжлол маш ноцтой хэмжээнд яригдаад эхэллээ.

Юу гэвэл 2020 оны арванхоёрдугаар сарын 13-нд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулагч “Рио Тинто” компанитай хийж буй хэлэлцээрийн талаар “...Засгийн газар 2015 онд байгуулсан Дубайн гэрээг цуцлах саналаа “Рио Тинто”-д тавьсан. Бид дангаараа цуцалж чадахгүй. Далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээтэй холбоотой асуудал Монголын талд асар ашиггүй гэдэг нь тодорхой болсон” гэсэн. Мөн хэдхэн хоногийн өмнө ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонго “...Урьдчилсан байдлаар далд уурхай 2051 он хүртэл ногдол ашиг авахгүй. Цаашлаад 22 тэрбум ам.долларын өртэй үлдэх тооцоог “Рио Тинто” Монгол Улсын Засгийн газарт өгсөн” гэлээ. Ноцтой мэдэгдэл шүү. Эдгээр мэдэгдлийг тойроод карантинд суугаа монголчууд талцчихсан нүдэлдэж байна.

Ер нь бол Засгийн газрын ажлын хэсэг, Л.Оюун-Эрдэнэ ингэж болохгүй. Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн асуудлаар “Рио Тинто”-той маш болгоомжтой харилцах учиртай. Хов базаж байгаа юм шиг “... “Рио Тинто”-д би тэгж хэлсэн”, “... “Рио Тинто” бидэнд ингэж мэдээллээ” гэж зарлаад байж болох уу. Эдгээр мэдээллийг нэгэнт эхэлсэн Арбитрын маргаан дээрээ нэг тийш болгох ёстой.

Эсвэл асуудал яаж дуусахыг, Арбитр хэрхэн шийдэхийг Л.Оюун-Эрдэнэ мэдрээд эхэлсэн үү. Манайх Арбитр дээр ялагдаж, татвараа сул хаяж, Дубайн гэрээнийхээ дагуу цаашаа үргэлжлүүлэх нөхцөл үүсчихэв үү. Тийм болоод Л.Оюун-Эрдэнэ ийм “вакцин” хийгээд унав уу. Л.Оюун-Эрдэнэ ингэж мэдэх л нөхөр.

Оюутолгой бол бүх монголчуудад хамаатай сэдэв, баялаг мөн. Тийм боловч Л.Оюун-Эрдэнэ үүгээр популизм хийж, нэр төр олж авах гэж, аль эсвэл алдвал хариуцлагаас бултах аргаа хайж улайрах хэрэггүй.

Ерөөс энэ нөхөр өөрийнхөө хийгээд сурчихсан “хэт монголжуу улс төр”-өөр “Рио Тинто”-г буулгаж авна гээд үзэж байх шиг байна. Тэр бүтэхгүй. Түүн шиг худлаа юм байхгүй.

Тиймээс Л.Оюун-Эрдэнэд “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувь, Оюутолгойн 34 хувь хоёр чинь огт өөр юм шүү гэдгийг ойр хавийнхан нь ойлгуулчихвал зүгээр байгаа юм.

Бод доо, Л.Оюун-Эрдэнэ гэж хэн билээ дээ. Тэр том эдийн засаг, уул уурхайн хэр зэрэг мэргэшилтэй вэ. Бас олон улсын түвшинд тоглох туршлага чадвар нь хэр вэ. Харвард төгссөн гээд тархинд нь далан мэргэжил, туршлагын “хард” суулгачихаагүй л юм бол барахгүй. Амжихгүй. Аль аль нь болоогүй л залуу шүү дээ.

“...Хүн хэмжээгээрээ, тэмээ тэнгээрээ” гэж нэг сайхан үг бий. “...Даахгүй нохой булуу хураана” ч гэдэг. Л.Оюун-Эрдэнэд Оюутолгойн асуудал томдоно. Үүний оронд тэр “Эрдэнэт үйлдвэр”, “Хөгжлийн банк”-ных нь ажлын хэсгээ хариуцаад “Зөвхөн Монголдоо” улс төрөө хийгээд явж байсан нь дээр.

Энд нэг сонин улс төр бас гарч ирж байна. Нэг хэсэг “...У.Хүрэлсүх нь Л.Оюун-Эрдэнийгээ “Эрдэнэт үйлдвэр”, “Хөгжлийн банк”-ны ажлын хэсгээс гаргаж хаяад, улс төрийн буланд шахчихлаа” гээд л улс төр хавиар яриад байлаа шүү дээ. Энэ худлаа байжээ. Хөшигний ард эсрэгээрээ өрнөж байжээ. Юун буланд шахах, бүр Монголын топ орд Оюутолгойгоор Л.Оюун-Эрдэнийгээ тоглуулж суужээ. Энэ бол улсын асуудал болохоос Хэнтийн хэдэн хөшөөний тухай яриа биш юмсан.

Яагаад Л.Оюун-Эрдэнэд энэ том “тоглоом”-ыг өгсөн бэ. Монголын төр, МАН хоёр боловсон хүчний ийм дутагдалд орчихоо юу. Гээд сонин юм их байна.

Ер нь тэгээд Оюутолгойн асуудлыг барьчихсан суугаа Л.Оюун-Эрдэнэ “ордон”-уудыг бол базчихсан байж мэдэх л юм байна. Барын юуг бага дээр нь гэдэг билээ, мөдхөн энэ Л.Оюун-Эрдэнийгээ олуулаа элбээд ч хүчрэхээ болих вий дээ.

Өнгөрсөн хугацаанд үзүүлсэн “ид шид”-үүдийг нь МАН-ынхан мартаагүй л байгаа байлгүй. Бүгдийг нь “барьж иднэ” гээд салахгүй зуучих нөхөр байна лээ шүү.

Тэгэхээр У.Хүрэлсүх одоо алдаагаа засах цаг нэгэнт болжээ. Тэр ойрын үед шуурхай шийдвэр гаргаж, эхний ээлжинд Л.Оюун-Эрдэнийгээ Оюутолгойн асуудлаас гаргах ёстой.

Тэгээд Д.Бямбасүрэн гуай, Ч.Хурц гуай, бүр Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун гишүүнээ сонсож, дадал туршлагатай улстөрчөөр Засгийн газраа төлөөлүүлсэн нь хамаагүй дээр хувилбар болно.

Түүхэнд нэрээ яаж үлдээх вэ, Төрийн ордны хананы зургаас хэтрэхгүй Ерөнхий сайд байх уу гэдэг хамгийн их хамаатай асуудал бол энэ.

Дахин хэлэхэд, Оюутолгой юу билээ, Л.Оюун-Эрдэнэ хэн билээ дээ. Алдана шүү. Монгол хохирно.

Бас л буруу тооцоолсон байгаа юм шүү. Анх ЗГХЭГ-ын дарга болоод довтолсоор байгаад “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг “сахал” Д.Эрдэнэбилэгээс булаагаад авчихсан юм. Тэр хүн гэнэдсэн. Төрийн өндөр албан тушаалд “бинго”-доод гарч ирсэн нэг муу бацаанд дийлдэнэ гэж тооцоогүй нь тодорхой байдаг юм.

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: “Зууны мэдээ" сонин


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.106] 2021-01-19 20:13:31

Дамдиночироо чи жинэхэн аймаар хүн б.на. ОТ-одоо асар их баялгаа гаргачихаад б.гаа шд. 10-гаруй жил ажилласан мөртлөө нүүдлийн хэдэн ажилчдаар түрий бариад ард түмний баялгийг ямарч ашиггүйгээр зөөж өөрсдийнхээ халаасыг түнтийлгэж б.на шд. Оюун-Эрдэнэ,Ганбаатар нараас өөр луйварчдын эсрэг зоригтойхон дуугарч ард олныгоо хамгаалах эрх мэдэлтэн алга б.на шд.

зочин [202.179.27.169] 2021-01-19 18:09:31

Энэ бичиж байгаа нөхөр жинхнээсээ ОТ-оос мөнгө авчихаж, хөөрхий бичсэн юмыг нь хардаа, эхлээд ОТ-н гэрээг засах хэрэгтэй МУ-д өгөөжгүй гэчихээд засах гэж байгаа хүнийг муулаад, ийм ядарсан юм бичихэд нөгөө гадаадууд нь ойлгохгүй болохоор мөнгөө өгсөн л байхдаа. Баяр, Сайханбилэг нар одоог хүртэл ард түмнээ мулгуу гэж үзсэн хэвээрээ. Цаг хугацаа өнгөрөхөд түүхэнд тэр 2-ын авилга, хулгайн хэрэг, эх орноосоо урвасан хэрэг л бичигдэнэ.

зочин [203.91.115.51] 2021-01-19 14:07:19

Энэ Дамд иночир гэж нэг юм чинь юу юу гэнэ вэ,хэлд ороогүй хүүхэд аятай юу гээд шулагнаад байгаа хэрэг вэ.Ёстой Оюу толгойг төлөөлж дуугарахдаа хэн ч ойлгохогүй,хэнд ч хүртээлгүй гоншигножээ.Энэ мэт нөхдүүд Оюу толгойг тавиад туухад нь үргэлж туслаж, өвдөл сөвдлөөр хоололсоор байгаа хэрэг.Энэ нөхрийнхөөр бол Оюу толгойн 300 тербум доллор дээр нэмээд 22 тербум доллорын өрөө өгөөд даший шог болох юм байна л даа.Монголоос гар ч байгаад донгосвол таарах нөхөр үү.

Zochin [103.10.22.117] 2021-01-19 08:32:04

Mongolchuud hiisen geree sh de ted aldsan bol Ouynerdene bas aldaj bolnoo Bidnii tolgoi hurehgui bn gsen ug.Delhiid bid hen bolohoo zarlasan geree shiwshig yum da oyun erdenedee sain tusalchih hun bhgui yum bh da.

Зочин [192.82.77.158] 2021-01-19 13:51:55

энэ зууны мэдээний нухур хуурхий луйварчдаас хэдэн халтар юмаар худалдагдсан юм болдоо..... урувдултэй юмаа....?????

Зочин [64.119.27.185] 2021-01-19 08:11:41

Ene mangar batsaan chadah ym boluu daa neg l sain itgej uguhgui bgaashuu buhel buten uls gurniig tuluulj bgaa hun zorigtoi shudraga bh estoi tegtel riotintogoos aisan guisan uuruu hereg hiisen met gululzsun shinjt bhin tus tas hurts daichin hun l ene asuudaliig shiidej chadna

хазгар чоно [202.126.89.215] 2021-01-19 02:54:56

оюунэрдэнэ хийж байгаа ажил зов.оюунэрдэнэ шиг монголоо гэсэн,ард тумнээ гэсэн монгол залуучууд олон болоосой.оюун эрдэнийг дэмжиье,монголчуудаа.алдагдасан баялагаа эргуулэж авья.

Зочин [192.82.77.158] 2021-01-19 13:34:09

энэ залууд итгэж болно зув шүү ....

Зочин [66.181.190.12] 2021-01-19 02:22:39

оюук улс орны том асуудал шийдэх гээд зүтгэж байгаа хүн. мэдээж дахин сонгогдох, ерөнхий сайд болох, цаашлаад ерөнхийлөгч гээд хүсэл байгаа. сайн юм хийх гэж байгаал улсаа хорлочих вий дээ. 300 жилийн дарлал, 30 мянган хүний амь, 70 жилийн доромжлолоор төлж авсан тусгаар тогтнол шүү. ухаангүй сайхан сэтгэл аюултай, нуухыг нь авах гээд нүдийг нь сохолчихвооо!!! хор найруулж улс төр хийх гэдгээс хамаагүй их ухууан, жинхэнээсээ ухаан мэдлэг алсын хараа шаардах ажил шүү. Чи Пандора бокс нээсэн. Энийгээ дарж хааж чадахгүй бол алсдаа монгол улсыг мөхөөх аюул бий шүү

Зочин [103.57.93.50] 2021-01-19 01:53:24

оюунэрдэнэд итгэж байна.битгий яс хая.

Эрдэнэтуяа [202.179.21.211] 2021-01-19 01:17:43

НИЙТЛЭЛИЙГ УНШИХАД ХӨЛСНИЙ БИЧЭЭЧ БИЧСЭН НЬ МАШ ТОДОРХОЙ ХАРАГДАЖ БАЙНА. РИО ТИНТОГООС АЙХ ХЭРЭГ ОГТ БАЙХГҮЙ. САНХҮҮГИЙН АУДИТ ОРУУЛААД МОНГОЛЫГ ХОХИРООСОН НӨХӨН ТӨЛБӨРИЙГ ДОР ХАЯЖ 3 НУГАЛЖ ТӨЛҮҮЛЭЭД ГЭРЭЭГ ЦУЦЛАХ НЬ ЗӨВ. ОЮУН-ЭРДЭНИЙГ АРД ТҮМЭН ДЭМЖИЖ БАЙНА. МОНГОЛООСОО УРВАГЧИД ӨЧҮҮХЭН ӨТНҮҮД АЙЖ САНДАРЧ ТАРХИ УГААХ ГЭЖ ХИЧЭЭЖ БАЙХ ШИГ БАЙНА. ЭРҮҮЛ САРУУЛ МОНГОЛ УХААНТАЙ ХҮН БҮР ОЙЛГОЖ БАЙГАА. МАШ ИХ БАЯЛАГАА АШИГЛУУЛЧИХААД ӨРТЭЙ ҮЛДЭНЭ ГЭДЭГ БОЛ ТЭНЭГ АСУУДАЛ. НЭГДҮГЭЭР АНГИЙН ХҮҮХЭД Ч ИЙМ ГЭРЭЭ ХИЙХГҮЙ ШҮҮ МУУ СЭТГЭЛГҮЙ ИРЛИЙЗ УРВАГЧИДАА.

Hvn [202.126.88.170] 2021-01-19 03:18:44

Arai l hudaldaachid

ИРГЭН [59.153.87.164] 2021-01-19 00:54:24

ХӨЛСНИЙ БИЧЭЭЧ УРВАГЧИД УЛЬЖ ХУЦАЖ БОРГОЖ Л БАЙГ ОЮУНЭРДЭНЭ БОЛ МОНГОЛ ЗҮРХ ТАРХИТАЙ МОНГОЛ ХҮҮ. С.ЗОРИГ. М.ЗЭНЭЭ, О.ДАШБАЛБАР, Ж.НАРАНЦАЦРАЛТ, О. ЭНХСАЙХАН НАРЫГ ХОРЛОСОН ЭТГЭЭДҮҮДИЙГ ОЛЪЁ ГЭВЭЛ ЭНЭ ДАМДИНОЧИР МЭТИЙН ХУДАЛДАГДСАН УРВАГЧИДТАЙЛ ИХ ОЙРХОН, ИЖИЛ ТӨСТЭЙ ТЭДНИЙ УРАГ ХАМААТНУУД ДОТОР Л ХАЙХ ЁСТОЙ, ИЙМ ҮХЭЭРҮҮДЭЭС БОЛГООМЖЛОХ НЬ ЗҮЙТЭЙ, ЭД НАР ЯМАРЧ МУУХАЙ ГҮЖИР ГҮТГЭЛЭГ БУСАРМАГ ҮЙЛ ТЭР Ч БҮҮ ХЭЛ АЛЛАГА ХИЙХЭЭС БУЦАХГҮЙ, УРВАГЧ БОЛ УРВАГЧ Л ШҮҮДЭЭ

Mongol [202.55.188.102] 2021-01-18 23:57:55

Demjij bna

Зочин [103.229.121.215] 2021-01-18 22:55:48

ЭРГҮҮТСЭН МОНГОЛЧУУДАА ОРКУУДАА, МОЯАЧУУДАА. ҮХЭР МОНГОЛЧУУДАА, ТЭНГЭР ЗАЯАТ МОНГОЛЧУУДАА БҮГДЭЭРЭЭ НЭГ ЗҮЙЛИЙГ ОЙЛГОО ОДОО, ОЮУТОЛГОЙН ТӨСӨЛ ГЭДЭГ ЧИНЬ БЭЭЖИЙН, МОСКВА 2-Г ОРОЛЦУУЛААГҮЙ ХИЙГДСЭН ГАНЦХАН ТОМ ТӨСӨЛ МИНЬ ЮМ. ЭДИЙН ЗАСАГ УЛС ТӨРИЙН ХАРААТ БИШ ГЭДЭГ ЭЭ ХАРУУЛСАН ГАНЦХАН ЗҮЙЛ МИНЬ. ҮҮНИЙГ НЬ ҮГҮЙСГҮҮЛЖ ХИЙСЭН ШИЙДВЭР ГАРГАСАН ХҮМҮҮСИЙГ НЬ ЯАЖ МУУХАЙ ХАРАГДУУЛАХ ОРОН ШОРОНД ХИЙЖ БАЙНА ВЭ, ТӨЛСӨН ТАТВАРЫГ НЬ ХАРААДАХААЧ ЭЭ. МОНГОЛ УЛС ТУСГААР УЛС ГЭДЭГТ ИТГЭДЭГ ХҮН БИЧЛЭЭ, САЙН БОДООРОЙ. /МОНГОЛЫН ТӨРД ҮНЭНЧЭЭР ЗҮТГЭСЭНД НЬ ХАЛТАЙ. А.АМАР / МОНГОЛЫН ТӨРД ЗӨНДӨӨ ОЛОН ҮНЭНЧЭЭР ЗҮТГЭХ ААВЫН ХҮҮ, ОХИДУУД ТӨРСӨӨР БАЙХ БОЛТУГАЙ,

Зочин [103.229.121.215] 2021-01-18 22:46:43

Оюутолгой Оюунэрдэнэд үнэндээ томдоно. Эрдэнэтийг яаж самарч байна даа. Оюунэрдэнэ ээ Оюутолгой чинь Монголын эдийн засаг улс төрийн тусгаар тогтнолын дархлаа юм аа... Муу багийн конторын жижүүрт арай л ахадсан сэдэв болоод бна даа.

Зочин [202.55.188.41] 2021-01-18 21:41:51

Монголчууд ордоо ашиглуулж ашиглуучихаад өртэй үлдэх нь хохь нь тиймүү ЗУУНЫ МЭДЭЭ дамдин очир хатигаа Онгон охиноо хүнд өгөөд цоолуулчихсан юм чинь одоо тэр охин хэрэггүйээ гээд сууж бсан ёронхийлэгчтэй бсан ард түмэн дээ бид юм эргэдэг юм шүү модны улаан өргөсөө

Zochin [66.181.191.180] 2021-01-18 21:39:48

Oyutolgoin gereeg saijruulah tsag ni yag odoo shuu. Daraa gesen oilgolt baihgui mongolchudaa

Зочин [66.181.161.122] 2021-01-18 21:34:54

Оюу толгойн гэрээг зассан хүнийг ерөнхийлөгч болгоно шүү

Зочин [192.82.70.167] 2021-01-18 20:38:45

tsag n irsen bol uurchluh heregtei

зочин [103.57.94.119] 2021-01-18 20:16:19

Монгол улсын нэг хэсэг газар буюу Оюу толгойн ордыг Рио Тинтогийн булаан эзлэгчизд гадаадын танк, нисэх онгоц, их буу, явган цэрэгтэй арми бусдын нутгийг булаан эзлэдэг шиг эзлэн авлаа. УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч, улс төрчид бусдад булаан эзлэгдсэн газар нутгаа хамгаалахгүй таг чимээгүй сууна. Яагаад? Яагаад гэвэл тэд эх орноосоо, ард түмнээсээ урвасан байна, тэд булаан эзлэгчдийн гар хөл болсон байна.

Зочин [202.126.89.130] 2021-01-18 19:37:59

Дэлхийд гайхуулах баялагтай уурхайгаа ашиглуулаад монгол улс өрөнд орох болж байгаа юм бол газар нутагаа сэндийчлүүлэх хэрэг юун гэрээг цуцлах хэрэгтэй. Засагийн газар Хурц, Содном, Бямбасүрэн, Даваасүрэн, Болорчулуун, Жаргалсайхан нарын бүрэлдэхүүнтэй комисс томилж Оюунэрдэнэд туслуулах хэрэгтэй.

Зоригтхүү. [202.126.88.225] 2021-01-18 23:53:53

Ганбаатрыг хэрхэвч орхиж болохгүй.ОТ н луйврыг анх эсэргүүцсэн хүн бол тэр мөн. Улсаа барын аманд өгсөн Баяр Баярцогт Гансүх Зоригт нараасаа ял асуу цаазал.Монгол улсын ирээдүйг харлуулсан луйварчдыг өршөөгөөд байдаг шүүгчдээ зайлуул.

эмээ [202.126.88.130] 2021-01-18 18:46:34

ОЮУНЭРДЭНЭ ХЭН БЭ ГЭЖ ҮҮ ? БИ НАМ ДАГАЖ ОРДНЫ ХУЙВАЛДААНААР ЭРХ МЭДЭЛД ХҮРСЭН БАНДИ ГЭЖ ХАРИУЛЪЯ. ОЮУ ТОЛГОЙ ЮУ ВЭ? ГЭЖ ҮҮ. ОЮУ ТОЛГОЙ МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ ӨМЧ. ТИЙМ БАЙТАЛ ОЛОН ЖИЛ ЭНЭ ГЭРЭЭГ ЭЗДЭД НЬ ҮЗҮҮЛЭЛГҮЙ ҮЁ ҮЁИЙН УЛС ТӨРЧИД ӨӨРИЙНХӨӨРӨӨ ТАЙЛБАРЛАЖ ИРСЭН НЬ Л ШУДАРГА БИШ ЯВДАЛ ГЭДГИЙГ АРД ТҮМЭН ОДОО ОЙЛГОХ БОЛСОН БАЙМААР ДАА. ЯАГААД АРД ТҮМЭН ЯЛСАН НАМ АШИГ ХАРСАН УЛС ТӨРЧДИЙН ҮГЭЭР ҮЙМЭЖ ТЭНЭГТЭХ ЮМ БЭ ? ХАРИУЛААРАЙ ?? ОДОО АРД ТҮМЭН ЭНЭ ДУУЛИАН БОЛСОН ГЭРЭЭТЭЙ ТАНИЛЦАХ ЦАГ БОЛСОН. ИЙМД ГЭРЭЭГ ИЛ ТОД БОЛГО. ДАРАА НЬ АРД ТҮМНИЙ САНАЛЫГ АВ !!! ҮҮНИЙГ ШУДАРГА ЁС, АРДЧИЛСАН ЁС ГЭНЭ ШҮҮ. ПОПЛИСТУУДЫН АВЧ Ч БОЛОХГҮЙ ХАЯЖ Ч БОЛОХГҮЙ ТАЙЛБАРЫГ СОНСОХОО БОЛЬЦГООЁ !!! ГЭРЭЭГ ИЛ ТОД БОЛГОХЫГ ШААРДАЖ БАЙНА. АРД ТҮМЭН УЛС ТӨРЧДӨӨС ИЛҮҮ УХААНТАЙ УЧРААС ЗААВАЛ ЗӨВ ШИЙДВЭР ГАРГАНА ГЭДЭГТ ИТГЭХ ЁСТОЙ.

Зочин [202.179.27.169] 2021-01-19 18:26:32

тэнэгээ гэрээ нь Монгол Англи хувилбар дээрээ ил болсон, уншаач. Ил болсон гэрээ МУ-д асар их хэмжээний хохирол учруулсан байна засья гэж байна одоо ойлгож байна уу

Зочин [202.126.89.77] 2021-01-18 18:45:31

Хойч үедээ үлдээ үр чинь үлдэж үндэстэй мод ургадаг хорвоо тэд сайхан цаг нь ирхээр ашиглаж баялагтаа эзэн сууг одоо үе хэцүү үе энэ олон уурхай хайгууль лизинзийг зогсоох хэрэгтэй монголын ард түмэн яаж амьдарч байна ядаж араб шиг амьдарч байвал яахуу гэхсэн тэрний оронд залуучууддаа толгойнд нь юум хий өндөр технологи эзэмшүүлж өндөр технологийн үйлдвэрүүд байгуул энэ зуун технологийн зуун

Уул уурхайн инженерүүд, маркшейдер [43.228.129.129] 2021-01-18 17:27:02

ОТ ТЭЗҮ-ийг дахин мэргэжлийн багаар шалгуулах ёстой. 10 жилийн дотор ашигаа өгч эхлэхгүй тийм ТЭЗҮ баталж байдаг тэнэг юм дэлхийд байхгүй шүү, Энэ Дамдин-Очир мэтийн Багабандитангууд Монголоо гэх сэтгэл зүрхгүй, мөнгөнд худалдагдсан юмнууд дуугайл эзнийхээ угаадсыг долоогоод хэвт. Түүхийн дурсгалт хөшөө цомирлагууд чинь хэдэн үеэрээ идэх хоолыг чинь бэлдэж бгаа юм

Ж.Онгар [202.179.21.208] 2021-01-18 16:42:47

Хүнийг ингэж доогуур үнэлж болохгүй, Хэдийгээр өөр намын хүн ч гэсэн Оюун-Эрдэнэгхувьд дэгүүр үнэлдэг шүү, мэдлэг боловсролтой залуу, итгэж болох байх, ажил, албанд амжилт хүсье. Хэт их хардлага, болгоомжлол сайн биш, амжилтыг бууруулах, ажлыг үр дүнгүй болгох аюултай

немо [103.206.195.230] 2021-01-18 16:06:23

Оюун эрдэнийг дэмжиж б на ,,,,,, монолчууд чамайг дэмжинээ Оюун эрдэнээ урагшаа ............... Дамдин дорж мэтийн хөлсний нохойнууд бичиж л байг

иргэн [66.181.161.32] 2021-01-18 15:58:00

Ёстой бодууштай нийтлэл байна. Оюутолгойгоор их зөв оролдох хэрэгтэй байх. Хэтэрхий тактикгүй, шоу маягаар ажиллацгаагаад байна.

Зочин [122.201.24.226] 2021-01-18 16:38:12

яг үнэн хэлжээ манай попууд өөрсдөө хахууль авах гээд айлгадаг юм шиг Сайханбилэгийн захидалыг харлаа бодууштайл хэрэг

зочин [66.181.180.70] 2021-01-18 15:48:07

Бямбасүрэн гуай их л үнэн юм ярьж байна билээ дээ иймэрхүү тулхтай хал үзсэн хүмүүсээс үг сонсод буруудахгүй шүү

zochin [79.122.10.83] 2021-01-18 15:15:49

Riogoos bolgoomjilsoor baigaad ugee helj chadahgui zugeer haraad suu gej uu . Odoo ugee heleh tsag ni bolson

Зочин [66.181.180.152] 2021-01-18 15:08:37

30 тайдаа сумын галч байсан нь үнэн бол нээрээ л оюутолгой юу билээ, оюунэрдэнэ юу билээл юмдаа

Ард чинь ах нь байгаа [192.82.68.61] 2021-01-18 14:53:38

Орос ах чинь байгаа ядарвал хэлээрэй хань болно шүү. Баабар, баатар, хүзүүгүй нарыг холхон байлгаарай. Зүтгээд байх айх хэрэггүй.

Зочин [64.119.23.56] 2021-01-18 14:20:49

Ашиг олохгүй өрөнд баригдаж өтөнд идүүлэх шинжтэй бол цуцалсан нь дээр

Зочин [192.82.73.9] 2021-01-18 14:13:05

Зоригтой үүээд бай Оюун-Эрдэнээ. Ард түмэн дэмжиж байгаа. Эрдэнэт дээр байгуулсан гавьяаг тань бид мартахгүй. Олигархиуд амар дийлдэхгүй

Zochin [213.127.59.108] 2021-01-18 14:10:46

Oyunerdene chadna, ireeduin Erunhiilugch shuu.

Зочин [202.126.89.130] 2021-01-18 19:00:21

Заавал ганцаараа гавъяа байгуулах гэж зүтгэх хэрэггүй.Ард түмэн ойлгож байгаа. Монголынхоо хөгшин залуу гайгүй толгойнуудыг гадаад дотоодоосоо цуглуулаад час хийсэн баг бүрдүүлээд ажлаач. Хурц, Бямбасүрэн, Содном, Даваасүрэн, Болорчулуун, Жаргалсайхан нарыг оруулаад нэгэн санаанд зангидаад явхад ёс журмандаа орж л таарна.

Зочин [192.82.73.9] 2021-01-18 14:08:26

Рио тинтогийн эсрэг дуугарсан болгоныг популист бла бла гэдгээ боль. Бат-Эрдэнэ аврага, Ганбаатар нарыг юу юу гэж байлаа. Цаг хугацаа өнгөрөх тусам тэдний зөв байсан нь харагдаж байна. Наад Оюу толгойн гэрээ чинь Монголчуудыг тэнэг болгож харагдуулж байна дэлхийд. Монголчууд бол Африкчууд биш шүү Риогийнхоон.

Зочин [139.5.219.170] 2021-01-18 14:32:43

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАА НЭМСЭЭР БАЙГААД ЗАРДЛААРАА ДАРАМТАЛЖ МОНГОЛД ХЭЗЭЭ Ч АШИГ ӨГӨХГҮЙ МЭХЭЭ РИО ХИЙСЭНДЭЭ ХОХЬ НЬ. 34 ХУВЬ ГЭ ЭРСДЭЛ ЗАРДАЛ ХУВААЛЦАЖ ТЭНЭГЛЭЖ БАЙХААР БҮХ ТАТВАРАА АВААД РОҮАЛТАА НЭМЭЭД НЭГ САЙН ДЭД БҮТЭЦ БАЙГУУЛУУЛАХААР ГЭРЭЭ ХИЙГЭЭД ЯВСАН НЬ ХАМААГҮЙ ДЭЭР ШҮҮДЭЭ. ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ ТАЛ МЭДЭЭЖ ӨӨРИЙН ЭЗЭМШЛИЙН ХУВЬД НОГДОХ ЗАРДАЛ ЭРСДЛИЙГ ХАРИУЦАХ ЁСТОЙ ТУЛ РИОГИЙН БУРУУ Ч БАС БИШ. ХАХУУЛИЙН ШУНАЛЫН ТУЛАМ ТӨРИЙН ЯР ТЭМБҮҮ С. БАЯР, БАЯРЦОГТ, ХУЖАА ЗОРИГТ НАРТ ИДҮҮЛСЭН ТӨР ХОХЬ НЬ

Зочин [192.82.73.9] 2021-01-18 14:04:15

Популизм юу байхав дээ. Үнэн байдлыг албаны хүмүүс мэдээлэл өгч байгаа нь зөв. Рио тинто гэж даварсан, Монголыг дээрэлхсэн компани байнаа. Оюун-Эхдэнийн зөв, битгий гадны ноходтой нийлж боорлоод бай

Зочин [139.5.219.170] 2021-01-18 14:34:12

РИО ТИНТО БУРУУГҮЙ ТЭР ҮЕД ГЭРЭЭ ХИЙСЭН САНЖИЙЙН БААС, 2 ХУЖААДАА ЯЛЫГ НЬ ҮҮРҮҮЛ ХОЙШИД СУРГАМЖ БОЛОГ

ЗОЧИН [64.119.26.225] 2021-01-18 13:57:22

ОЮУН ЭРДЭНЭЭГ ДЭМЖИЖ Б.НА РИО- ГИЙН ХУЛГАЙЧДЫГ ШАХААД ОРОСЫГ ОРУУЛАХ АРГА ЧАРГА БАЙВАЛ ЗҮГЭЭР ДЭЭДСИЙГ ХАХУУЛЬДАЖ СУРСАН ХУЛГАЙ НАРААС САЛВАЛ САЙН

Зочин [66.181.185.100] 2021-01-18 13:45:32

Oyunerdene bol hudlaa popor shuudee medleg chadvar ni olon ulsiin tuvshind haana ni ch hurehgui shuudee

Зочин [66.181.176.138] 2021-01-18 13:39:58

ГЭРЭЭГ ХҮЧИНГҮЙ БОЛГООД МОНГОЛ ИНЖЕНЕРҮҮД ТӨСЛИЙН УДИРДЛАГЫГ ГАРТАА АВБАЛ ЧАДНА ШҮҮ. . ЯМАР Ч БАЙСАН ӨРГҮЙ АШИГТАЙ БАЙЛГАЖ ЧАДАХ Л ЁСТОЙ.

Зочин [68.146.199.167] 2021-01-18 13:27:46

Ene xulsnii bicheech bna

Зочин [66.181.161.16] 2021-01-18 13:21:31

Оюу толгой Оюунэрдэнийг буулгаж авахаар ажиллаж эхэлсэн гэж ойлгогдож байна. Хөлсний бичээч бичжээ. Горьд гэж хэлмээр байна.

Зочин [202.131.233.10] 2021-01-18 13:13:17

Зориг гаргаад үзэх цаг нь болсон алийн болгон дуугай явах юм

Зочин [192.82.68.151] 2021-01-18 13:13:14

Минийхээр асуулт гарчиг Оюу толгой юу юм Монгол улс хэн юм гэж тавимаар байна. ОюунЭрдэнэ гэж хүн Монгол улсын нэг улс төрч.

худалч [202.126.89.155] 2021-01-18 13:12:25

"ордоо өгөөд" бид ордоо өгөөгүй, тэр ордыг олборлох эрхийг өгсөн - ингээд худлаа бичээд амьтны толгой эргүүлээд байх хэрэггүй байх аа

Зочин [122.201.24.120] 2021-01-18 13:05:08

Багабанди гуай титэм үгээ хэлэхгүй юм байх даа Одоо л хэлмээр юм

Зочин [66.181.161.56] 2021-01-18 18:01:21

Тиим шүү

цог [103.10.22.67] 2021-01-18 12:58:19

авилга хахууль өгч бусдын баялгийг тонодог нь Рио тинто гийн шилдэг арга гэж дэлхий бүгд мэддэг болсон. Сайханбилэг яагаад та нар Рио тинтог монголд оруулахгүй гээд байгаа юм гэж УИХ чуулган дээр уйлан дуугарч байсан . эргээд үзвэл бичлэг нь байдаг бол монголчууд минь үзэх хэрэгтэй.

Зочин [66.181.161.56] 2021-01-18 18:06:35

Рио тинто чин эдиин засгиин алуурчид гэрээгээ цуцал монголд ямарч ашиг баихгүй

халх монгол [203.91.115.54] 2021-01-18 12:54:56

үнхээр юч мэдэхгүй малнууд ойлгохгүй зүйлээрэй мэдэм хийрэх юм да хэл амни татаасай.нээрээл оюутолгой юу билээ.олгой толгойт оюунэрдэнэ хэн билээ нэрээч бичэж чадахгүй хүн байн лээ монголчууд шалгаад үзээрэй за

Зочин [202.179.24.242] 2021-01-18 12:48:36

ОЮУТОЛГОЙГ ЯГ ОДОО ЗОГСООЖ БАЙГААД УЧРАА ОЛЖ БАЙЖ ЦААШ ЯВАХ ЭСЭХ ЭЭ ШИЙДНЭ. ДАМДИН-ОЧИР ЧИ ХОЛ ОЧИЖ УНГА. ОЙЛГОСОН УУ...

Зочин [139.5.216.215] 2021-01-19 06:44:03

Яамар их үзэн ядаж бнаа өөрийгөө хэний жомбо гэдийг хэлж өгөөд бн

зочин [202.179.25.132] 2021-01-18 18:40:57

Яг үнэн хэллээ.

Хариулт [66.181.160.5] 2021-01-18 12:42:57

Ямартай ч 1рт. Оюун-эрдэнэ бол тусгаар МУ-н ЗГХЭГ-н дарга.Энэ албан тушаал нь Рио тинтотой заамдалцахд хангалттай. 2рт. Энэ хүн анх зоригтойгоор бүлэглэлийн эсрэг дуугараагүй бол ОТ байтугай Эрдэнэтийн талаар ч дуугарах хүн цөөхөн байсан үе саяхан. 3рт. Та нарын санааг зовоож байгаа бол зөв хүнээ тавьсан байна.

Зочин [202.179.27.169] 2021-01-19 18:19:51

яг хэллээ

Зочин [103.57.95.246] 2021-01-18 12:35:29

болохгүй нь юу байгаа юм солиорч байна уу санаатай ингэж байна уу хэн ч ингэж иргэний зориг гаргахгүй байгаа шүү дээ энэ залуу шиг бай

Дел [202.55.188.102] 2021-01-18 12:33:44

Оюутолгойг зөв замд оруулаж байвал хэнч байсан яахав

Зочиг [202.126.88.163] 2021-01-18 12:28:33

Энэ арчаагүй сэтгүүлчийн байж байгааг хар. Монголд ашиггүй гэрээг аль болох хурдан цуцлах хэрэгтэй. ОТ- г харийн дээрэмчид, дотоодын авилгачдад ашиглуулж байснаас өөрсдөа бүсээн чангалан хэмнэлттэй амьдарч, хойч үедээ үлдээх хэрэгтэй

Зочин [202.126.89.130] 2021-01-18 19:08:18

Санал нэг байна

зочин [192.82.74.231] 2021-01-18 12:27:00

Сталин маршил Жуковийг шоронгоос гаргаж дайны хэцүү үед шууд фронт командлуулж ялалтанд хүргэж байсан шиг Энхсайхан Бямбасайхан зэрэг дэлхийтэй ярьж чадах хүмүүсээ ашиглаачээ ХИЙ хоосон эх орончид уурхай ч үгүй элгээрээ тэвэрсэн улс болгох гээд байгаа юм биш үү

Зочин [192.82.77.158] 2021-01-19 14:03:17

зүв энэ 30 жилд Энхсайхан шиг мундаг зоригтой ерунхий сайд байгаагүй шүү ......дахин нэг тавиад үзмээр байна ...

Зочин [202.126.89.130] 2021-01-18 19:11:09

Энхсайханч арай үгүЙээ, Бямбасайханыг нь мэлэхгүй юм.

Зочин [202.179.25.29] 2021-01-18 15:33:53

ineed hurgeb

иргэн [66.181.167.254] 2021-01-18 12:35:48

Жуков шоронд байсан гэж сонсоогүй юм байна ????

Зочин [202.21.108.10] 2021-01-18 12:16:35

OyunErdeniig demjij bna ehelsen ajlaa guitseeh bolomj olgoh heregtei

Mongol [66.181.182.156] 2021-01-18 12:07:13

ENE ASUUDLAAR S.GANBAATARAAS UUR XUN TEMTSEEGYI 14 JIL BOLJEE ODOO UIX,ZG OROLTSOJ BAIGAAD BAYARLAJ BAINA.OYUN-ERDENE SAIN BAINA ZALUU XYNII XURD,XYCHEE BYY ALDAARAI

MONGOL [66.181.182.156] 2021-01-18 12:01:45

ОЮУ ТОЛГОЙ МОНГОЛЫН ӨМЧ/ОЮУН-ЭРДЭНЭ МОНГОЛЫН ХҮҮ, БИД ӨӨРСДИЙГӨӨ ТӨЛӨӨЛӨХ ЭРХИЙГ ОЛГОСОН ЮМ.

Haa [153.230.28.194] 2021-01-18 12:00:48

Hoich uedee uldee.

зочин [103.229.122.30] 2021-01-18 12:00:32

та монгол хүн мөн үү

зочин [66.181.161.123] 2021-01-18 11:44:49

Зөв юм ярьж байгаад бурууддаг тогтолцоогоо халмаар байна.Чадна чадахгүй нь хамаагүй сэтгэл зүрх нь эх орондоо байг .Оюутолгойгүйгээр амьдарч л байсан.

Зочин [202.126.89.168] 2021-01-18 11:42:32

Б Дамдин очир та монгол улсыг басаад байна даа Рио тинтог цаад талаас нь магтаад монгол бол 20 хувьсагч ерөөсөө ойлгохгүй зүгээр баялагаа өг гээд байна уу . Магтангаа матдаг гар уу .Цусаа хольмор вэ .

zochin [36.11.224.222] 2021-01-18 11:36:31

ene chine ardchilsan hulgaich nariin sait biluu dahij orohguie

зочин [103.9.90.100] 2021-01-18 11:34:27

Гэрээг цуцалсан нь дээр юм биш үү, ямар ч ашиггүй, хайран баялагаа гадагш нь ачуулаад дууслаа.Өдөрт хэдэн арван машин ачаа гардаг гэсэн.Бидэнд ашиг өгөхгүй, баячууд нь улам хувалз болоод байж байхаар гадныханд ухуулахгүй цуцласан нь зөвөө.Баялагаа өгөөд өрөнд ороод байж байх ямар хэрэг байнаа.2038 он, цаашлаад 2051 он хүртэл ашиг өгөхгүй гэж байж болохуу, дээр нь 20 гаран тэрбумын өртэй, арай ч дээ. Оюун-Эрдэний алхам зөв, дэмжицгээе

эдийн засагч [124.158.83.185] 2021-01-18 11:34:07

ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭГ МАН БАЙГУУЛСАН. НАМЫН ДАРГА САНЖИЙН БАЯР ХАР ТОЛГОЙГООРОО ХАРИУЦАЖ БАЙГУУЛСАН . ГЭХДЭЭ ТЭЗҮ НЬ БАТЛАГДААГҮЙ БАЙХАД ХАР ТОЛГОЙГООРОО ХАРИУЦАНА ГЭЭД С.БАЯР ГЭРЭЭ БАЙГУУЛСАН. ТЭГЭЭД ИХ ХУРАЛ ДЭЭР САНЖИЙН БАЯР ТА НАР ЦУГ БАТЛАЛЦСАН ШҮҮ ДЭЭ ГЭЭД, БОХЬ ЗАЖИЛСАН ШИГ СУУЖ, ТОМОРЧ БАЙНА ЛЭЭ. ИЙМ БОЛОХООР МАН ЭНЭ ГЭРЭЭНИЙ ТӨЛӨӨ АРД ТҮМНЭЭС ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ЁСТОЙ. ЦААШЛААД МАНАН-НД ХАРИУЦЛАГА ТООЦОХ ХЭРЭГТЭЙ.

иргэн [202.179.25.112] 2021-01-18 11:32:00

Оюунэрдэнэ бол монголын төлөө гэсэн зүрх сэтгэлтэй хүн бна лээ. том бүлгийн өөдөөс зоригтой үзэж байгаа өөр хүн байхгүй л байгаа шүүв энэ олон шүүмжлэгч нар хэрэгтэй зүйлд дуугарахгүй дэмжихгүй л байгаа шүү

Зочин [202.9.40.252] 2021-01-18 11:20:46

АРДЧИЛСАН НАМЫН САЙТАД ТАРХИДУУЛАВ‼️‼️‼️‼️‼️

tur [106.35.210.139] 2021-01-18 11:16:25

DAMDIN OCHIROO chi bol chinhen urwagch chamshig gulugnvvd ene ulsad bagtaj shingehgvi gazar udahgvi irnee

Шж [202.126.88.70] 2021-01-18 11:14:58

Хүн хүч техник технологиин ашиглаад монголчууд өөрснөө хийнэ гэхээр гадаад дотоодын дарамт их бна шүүдээ.тэгэхээр бид баялгаа үнэлээд зарчихлдаа.

Иргэн [66.181.190.24] 2021-01-18 11:13:38

Хөлсний бичээчид одоо болноо, Оюун-Эрдэнэ л энэ ажлыг хийж чадна шүү дэ

Зочин [66.181.160.3] 2021-01-18 22:57:45

Yag zuv Oyunerdene chadnaa amjilt

Зочин [202.55.188.34] 2021-01-18 11:10:37

С.БАЯР.ОТ-Н ГЭРЭЭГ БИ ТОЛГОЙГООРОО ХАРИУЦНА.С.ЭРДЭНЭ.ЧИНИЙ ХИРТЭЙ ТОЛГОЙГООР МОНГОЛЫН АРД ТҮМЭН ЯАХ ЮМ.ЭХ ОРНЫ ЭРХ АШГААС УРВАЖ ДЭМЖСЭН ХҮМҮҮС НЬ ХАРИУЦЛАГАА ХҮЛЭЭГЭЭРЭЙ.2009 ОН.УИХ.

зочин [64.119.19.182] 2021-01-18 11:01:15

Энэ хүн мэдлэг нимгэн хоосон толгой өнгөний л хуурам ч зантай даа.

Suh [202.126.89.203] 2021-01-18 10:55:21

Oyunerdeniig demjij bna.mongolchuud bayalgaa aldah uu es aldah uu gedeg mun ard tumen urtui uldeh uu yrgui uldeh uu gedeg asuudal shuu dee. Bid bayalgatai ezen baij ur ashgiig ni hurteh erhtei ard tumen bizdee

Ч. МОНГОЛ [192.82.78.201] 2021-01-18 10:53:05

РИО-ТИНТО ЭЛБЭГДОРЖТОН -НУУД АРБИТОРЫН ШҮҮХ ДЭЭР ЯЛАХ ХЭРЭГҮҮ ? АРБИТОРЫН ШҮҮХ НЬ ЭЛБЭГДОРЖТОНГУУДЫН ШҮҮХ БУЮУ МОНГОЛЫН ШҮҮХ ШИГ ЮМ БАЙГААМУУ? БАС ТЭНД НЬ ХУРЦ НАР НЬ БАЙХУУ? ОТ-ЫН ГЭРЭЭГЭЭР БАХАРХАДАГ НЯМДОРЖ НАР БАС ТЭНД НЬ ГҮЙЛДЭЖ МОНГОЛЫН ДАРААГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ НЬ БИ БАЙГААМ ГЭЭД ТОМОРЧ ЯВАА ХЭРЭГҮҮ?... УГ НЬ АЛЬЧ ШҮҮХ БАЯЛАГЫН ЭЗЭН -МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ ХҮСЭЛ ЗОРИГООС ДАВЖ ШИЙДВЭР ГАРГАВАЛ ТЭР ШҮҮХ ДЭЛХИЙН ӨМНӨ ШИВШИГ БОЛНО ГЭДГЭЭ ОЙЛГОХТОЙГОО БАЙМААР!!! ХЭРВЭЭ ТЭР АРБИТОРЫН ШҮҮХ НЬ МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ ХҮСЭЛ ЗОРГИЙГ ҮЛ ТООЖ РИО- ТИНТО, ЭЛБЭГЁРТОНГУУДАД ЯЛАЛТ ӨГВӨЛ ОТ -Г АВЧ ҮЛДЭЭД ЛУЙВАРЧДЫГ ХӨӨГӨӨД ГАРГИЙЛДАА... ТЭГЭЭД АХИАД ЯАЖ ШҮҮДЭХИЙГ НЬ ҮЗИЙ!!! ОТ-Г АШИГЛАЛТЫГ НЬ ХЭВИЙН ШУДРАГА ЗАРЧИМААР МЕНЕЖМЕНТИЙГ НЬ ХИЙГЭЭД ЛУЙВАРЧДЫН ҮҮСГЭСЭН "ӨР"-ИЙГ ЗӨВ ТОДОРХОЙЛОЖ ХААГААД БҮХ МЭДЛИЙГ " ШУДРАГААР БУЛААЖ АВЧ -ШУДРАГА ЁСЫГ //ХАМГААЛИЙ// ТОГТООХ НЬ ЗҮЙТЭЙ. АВИЛГАЧИД ЛУЙВАРЧДАД ҮХЛИЙН ХАТУУ ЦОХИЛТ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ...

Zochin [59.153.85.78] 2021-01-18 10:47:02

Баялагаа өгөөд өрөнд орсноос, баялагаа хойч үедээ үлдээгээд бүр болохгүй байгаа бол зээл аваад өрөнд орсон нь дээр

Зочин [139.5.218.195] 2021-01-18 10:44:42

Оюунэрдэнэ тэмцэж байна . Хүрэлсүх юм болгоныг хүнээр хийлгээд өөрөө хариуцлагын гадна үлдээд сурчихсан жинхэнэ хулгайч байжээ

Зочин [202.126.92.99] 2021-01-18 10:29:06

Оюутолгойг ашиглахаа больчихъё. Монголын баялгыг заавал одоогийн бид ашиглах шаардлагагүй. хүүхдүүддээ үлдээе.

чойжамц [202.9.40.44] 2021-01-18 10:26:56

хулгайч нар одоо хамтраад дайралт хийж байна бууж өгч болохгүй тэгээд өрөнд орсоноос гэрээг нь цуцлана гэж шаардах хэрэгтэй өөр арга байхгүй

zochin [202.179.15.71] 2021-01-18 10:26:54

hentii yalna medev u

Иргэн [103.26.194.210] 2021-01-18 10:22:16

Оюуэрдэнэ л зоригтой тул үзэж байнштээ бусад нь эн асуудлыг оролдохоос айж байна. Үзээд нэг талдаа хшиггүй гэрээ байвал цуцлах гэрээний нөхцөлөө сайжруулах л хэрэгтэй.

Сэрдамбий [202.179.3.16] 2021-01-18 10:21:10

Монголд ашиггүй бол хайран баялагаа луйвардуулах хэрэггүй шүү, Оюутолгойг хэсэгтээ хаана л биз, монголчууд нэг хэсэгтээ хэрэглээгээ танах хэрэгтэй, хавтгайрсан халамж, төрийн нүсэр аппарат , хэт илүүдсэн хэрэглээг танахад л хангалттай, сонгууль арай болоогүй байна Хүүкээ одоо зоримогхон хөдөлж дээр миний хэлсэн санаануудыг хэрэгжүүлхийг санал болгоё

Зочин [64.119.23.213] 2021-01-18 10:13:51

Даваасүрэн энэ гэрээг батлахад оролцож явсан хүн шүү одоо хүрэлсүх сэтгэлээсээ хандахгүй бол ямар ч ахиц гарахгүй шүү

Зочин [66.181.160.4] 2021-01-18 10:12:19

oyun erdeniig demjij baigaa setgeltee zaluu haragdaad baigaa

Зочин [202.9.46.142] 2021-01-18 10:09:29

Оюутолгойн гэрээ бол манан бүлэглэл риотинто хоёрт ашигтай гэрээ болсон.

Зочин [66.181.180.254] 2021-01-18 09:53:07

ХЭР БАЯЖИХЫГ НЬ ХАРАХ ҮЛДЭЭ ЮУ?

Уншигч [66.181.180.192] 2021-01-18 10:03:35

Оюутолгойгоос хэдэн бор юм авч л дээр энэ бичигч.монголчууд бид эх орондоо үеийн үед элдвээр хэлж хоролсоор ирсэн.монголд муу нь дандаа иймэрхүү нөхдүүд байдаг.

Зочин [93.90.205.140] 2021-01-18 09:52:39

ИЙМЭРХҮҮ УРВАГЧ ПЯЛДАГУУД ХУЦАЖ Л БАЙГ, ЭНЭ ЗАХИАЛГААР БИЧИГЧ 2 ҮЗҮҮРТЭЙ ЗҮҮ БАРИЧИХСАН ПИА ВЭ? ОЮУ ТОЛГОЙГ НЭГ ХЭСЭГТЭЭ Л БҮРЭН ХААХ ХЭРЭГТЭЙ. МОНГОЛ УЛС ИЙМ ЛУЙВАРЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ БОЛОХГҮЙ. ОЮУ ТОЛГОЙТОЙ ТОЛГОЙГҮЙ АМЬДРААД Л ИРСЭН. УХААН СУУГААД ҮР ХОЙЧ НАР МААНЬ АШИГЛАГ.

ЗОЧИН [202.126.89.115] 2021-01-18 09:52:00

ХУЛГАЙЧУУД ОЮУН-ЭРДЭНИЙГ ГООЧЛООД БАЙХ ХЭРЭГГҮЙ ЭХ ОРОН АРД ТҮМНИЙ ТӨЛӨӨ ЯВАА ХҮН ЮУТАЙ Ч ТУЛХАД ХАЛГАДАГГҮЙ ЮМ ХУЛГАЙЧУУДАА ОЮУН-ЭРДЭНИЙН АРД АРД ТҮМЭН БАЙГАА РИО ТИНТО-Г ХӨӨГӨӨД ГАРГА ӨРИЙГ АРД ТҮМЭН ТӨЛӨӨД БҮСЭЭ ЧАНГАЛААД ХЭСЭГХЭН ХУГАЦААНД АМЬДАРЧ ЧАДНА ТЭГЭЭД УДААН БАГААР Ч ГЭСЭН ӨӨРСДӨӨ ОЛБОРЛООД ЭХЭЛБЭЛ ЭНЭ ЧИНЬ ЖИНХЭНЭ ХӨГЖИЛ БОЛНО.

Зочин [202.9.47.30] 2021-01-18 10:29:39

ЦАГ Нь БОЛСОН .


105 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
105 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.