"Цалинтай ээж"-ийн 50 мянган төгрөгийг ирэх долдугаар сараас олгохгүй

Aдмин / Хууль

Нийгмийн халамжийн тэтгэмжит хөтөлбөрүүдийн нэг болох 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс Цалинтай эх хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Тодруулбал, 0-3 насны хүүхдээ асарч байгаа эхэд сар бүр 50 мянган төгрөгийн тэтгэмж олгодог. Тэгвэл 2021 оны 7-р сарын 1-ний өдрөөс "Цалинтай ээж" хөтөлбөрийг зогсоож, хүүхдээ асарч буй эхчүүлэл 50 мянган төгрөг олгохгүй байх Үндсэн хуулийн цэцийн зүгнэлт гарчээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр баталсан Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг, 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалт, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 11 дэх заалтыг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцжээ.

Үндсэн хуулийн уг маргааныг хянан хэлэлцээд гаргасан 01 дүгээр дүгнэлтдээ, Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “Энэ хуулийн зорилт нь ... 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эх ...-т тэтгэмж олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.”, 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтад ““хүүхдээ асарч байгаа” гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 106.1-д заасан хүүхэд асрах чөлөөтэй болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.3-т заасан ажилгүй эх 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгааг;”, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “Төрүүлсэн 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эх сар бүр хүүхэд асарсны тэтгэмж авах эрхтэй.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль ...-ийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг ... хүйс ...-ээр нь ялгаварлан гадуурхаж үл болно. ...”, Арван зургадугаар зүйлийн 11 дэх заалтын “улс төр, эдийн засаг, нийгэм соёлын амьдрал, гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй тэгш эрхтэй. ...” гэж заасныг тус тус зөрчсөн байна гэж дүгнэжээ.

Иймээс Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийн “... 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эх, ...”, 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтын ““хүүхдээ асарч байгаа” гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 106.1-д заасан хүүхэд асрах чөлөөтэй болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.3-т заасан ажилгүй эх 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгааг;”, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн “Төрүүлсэн 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эх сар бүр хүүхэд асарсны тэтгэмж авах эрхтэй.” гэснийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тус тус түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Ц.Сандаг-Очир нар цэцийн дунд суудлын хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон Улсын Их Хурлын гишүүн С.Чинзоригоос асуулт асууж хариулт авсан юм. Мөн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Б.Дэлгэрсайхан, Ц.Мөнх-Оргил нар үг хэлж байр сууриа илэрхийлэв.

Үг хэлсэн гишүүд цэцийн 2021 оны 01 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзэж байгаа, түүнчлэн Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай, Хөдөлмөрийн тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн зохих заалтыг 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн нь хуульд өөрчлөлт оруулах, шаардлагатай хөрөнгө төсвийг шийдвэрлэхэд зориуд тавьж өгсөн хугацаа гэж ойлгож буйгаа хэлж байв.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 01 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхийг дэмжсэн бөгөөд цэцийн дүгнэлтийн холбогдох заалтаар санал хураалт явуулж шийдвэрлэн энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтов.


Сэтгэгдэл

Зочин [202.126.90.133] 2021-01-28 09:17:17

Ene hvmvvs eh hvnees garch eh hvneer usguuleegvin bhdaa

Zochin [77.205.117.60] 2021-01-28 01:28:43

Ээжүүд эсэргүүцэж баина. Араи дэндүү бна. Хүүхдиин мөнгө цалинтаи ээжиин мөнганүүддээ хүрэхээ болточдээ. Хүн амаа өсгөх тариин бодлого чинь энэ шүү дэ. . 5О мянган төгрөгөө хасууллахгүи эсэргүүцээрэи ээжүүдээ!!!!!!!!!!!!

Зочин [66.181.161.106] 2021-01-27 22:34:48

Ene bur arail yum daa. Anhnaasaa zurchilgui batlahgui dee 50.0 tugruguu uguh gj ih yum bolnoo bas dutuu olgono. Odo bas haschlaa.

Зочин [192.82.68.129] 2021-01-27 15:26:46

Хүнээс хүн гарна шүүдээ.Хатсан баас гаргах гэж яаж зовдогоо нэг санадаа Тийм болохоор хамгийн аюултай хамгийн хэцүү үхэх сэхэхийн зааг дээр ирж байгаа тэр эхийг боддоо,за гарлаа ээж хүүхдээ хөхүүлнэ, хуурайлна,шөнө нойргүй,өдөр амс хийх чөлөөгүй тэр нялзрай юмыг ,асрана хамгаалана,өсгөнө ер л ёстой там гэж хэлмээр үнэн хэцүү ийм аймаар хүнд ажлыг хүүхэд төрүүлсэн ЭХ ХҮН ганцаар л үүрдэг юм.Хамгийн хариуцлагатай хамгийн хүнд ажлаа хийж эхчүүддээ 500,000 төг,Харин хүүхдээ асардаг аав нарт бол 50000 төгрөг болж байгаа тэд ер нь хүүхдээ өсгөх үүрэгтэй шүүдээ харин төр харж үзээд 50000 өгвөл сайн л байна.Харин ХҮҮХЭД ТӨРҮҮЛСӨН ЭЭЖҮҮДЭД 500000 төгрөг өгвөл таарна

Зочин [66.181.161.14] 2021-01-27 12:21:30

Shaltagshdee, huuhdee harj bgaa etsguud uldej bn genguutee heseg saatuulj, heden tugrug hemneh sanaa biz. Tegeed l songuuli duhuhuur ugch baatriin dur esgene dee. Hembeh bolohoor l huuhdiin mungu, eejiin tsalin, odongiin mungu ruu l ordiin. Uur hemneh yum alga uu chaavaas. Uul ni uursduusuu ehlevel ard tumen saishaah l bhdaa aiiiiin???

С.Г [202.72.247.58] 2021-01-27 10:51:47

Оюун санааны оргил болсон эрдэмт лам нарыг толгой дараалан хэлмэгдүүлж, бузар хэрэг үйлдсэнийхээ төлөө Төр уучлалт гуйж. Бурханы шашинд нөхөн олговор олгож байгаа нь МАШ ЗӨВ байна. Орчин үеийн мэдэхгүй байх нь аргагүй. Бөөнөөр нь аваачиж буудаад булж байгаа нь одоо харагдаж байгаа бол та бүхэн унтаж ч чадахгүй шүү дээ. Түүхээ ойлгож, бурханы шашиныг зөв ойлгооч ээ. Сая хүрэнгүй ард түмний талыг нь хэлмэгдүүлсэн АРДЫН НАМ одоо л нэг ухаарч байгаа юм уу даа.

Зочин [64.119.24.173] 2021-01-27 10:39:01

ЛАМ НАРТ ӨГӨХ ГЭЭД ХАСАЖ БАЙГАА ЮМ УУ? ЦАЛИНТАЙ ЛАМ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ.

зочин [202.126.90.72] 2021-01-27 10:28:20

ЭРГҮҮ ХЭДЭН ХУВАЛЗ ЛАМ НАРТАА ӨГӨХ 12 ТЭР БУМ ТӨГРӨГ ГАРГАХ ГЭЭД ХЭДЭН ЭЭЖҮҮДЭЭС МӨНГӨ ХАРМАЛЛАА ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ ГЭГЯ БАЙГУУЛЛАГЫГ ТАТАН БУУЛГА АВИЛГАЧ МӨНГӨТЭЙ ХҮМҮҮСТ ҮЙЛЧИЛДЭГ ДЭЭД ШҮҮХ ЦЭЦ 2-ЫГ ТАРАН БУУЛГА

Зочин [202.9.40.249] 2021-01-27 10:26:06

Сард $18 ш дээ чааваас. Ёстой хүүрүүд юмаааа

Зочин [66.181.167.69] 2021-01-27 10:05:14

urh tolgoilson etseg ehed ulirald neg udaa tetgemj olgodog ni amidrald nileen tus dem boldog shvv uursdiinhuu amidraliig ydarsan ard irgediinhee amidarliig neg ergeed haraach ta nart bol 420000 tugrug bol negjnii chini l mungu bh ard irged chini bol 1.2 sariin guril budaanii mungu shvv durakuudaa


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.