Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ганхүүгийн Пүрэвбатын уран бүтээлээс хүргэж байна

Aдмин / Энтертайнмент

Монголын Урчуудын эвлэлийн нэрэмжит шагнал, Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ганхүүгийн Пүрэвбатын уран бүтээлээс хүргэж байна.
Бурханаа, уран бүтээлээ хийж бүтээгээд түүгээрээ өөрөө гэгээрдэг, мөн олон хүнийг гэгээрэлд хүргэх учиртай.
1965 онд Төв аймгийн Борнуур суманд төрсөн. 1982-1985 онд Дүрслэх урлагийн дунд сургууль, 1987-1990 Гандантэгчилэн хийдийн Шашны дээд сургуулийн урлахуйн анги. 1990-1993 Энэтхэг улсын Дарамсала XIV Далай ламын ивээл дэх Төвдийн бурхан урлалын сургуулийн урлахуй ухааны ангид суралцаж Буддын урлахуй ухааны мэргэжил эзэмшсэн. 200 орчим бурханы сонгомол шүтээн зургийн бүтээл, бурханы сонгомол тиг болон зураасан зургийн бүтээл 80 аад сонгодог шүтээн зургийн бүтээл, 30 гаруй шуумал, шавар бурхан, зээгт наамал, цутгамал сийлбэрийн бүтээл туурвихын зэрэгцээ, урлах ухааны онол аргачлалын 70-аад эх зохиолыг төвд хэлнээс монгол хэлнээ орчуулж, “Их Монголын суварга онол хийгээд бүтээх ёс” \2005\, Бурханы шашны сүм, дуганы урлал, чимэглэлийг сэргээн амилуулах Монгол уламжлалт арга ухааны гарын авлага бичжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Очирваань шүтээнийг бүтээн залах тухай” зарлиг 2005 оны 5-р сарын 31-нд гарч аймаг бүрээс уран хатгамалч, оёдолчдыг шалгаруулан 2007.11 сард цугларан ирж МУСГЗ бурханч лам Г.Пүрэвбатын удирдлага дор УГЗ Б.Цэрмаа оёх, наах, хатгах урлалыг гардан хийлгэж 21 аймаг, Өвөрмонгол, Буриад, Халимаг нийт 28 хүн их шүтээнийг хугацаанд нь амжилттай дуусгажээ. Мөн Г.Пүрэвбат лам Мэгжид Жанрайсаг бурхныг шүншиглэх, IX Богдыг занданшуулах, Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарын шарилыг Төрийн ордноос зөөж оршуулах, Монгол Төрийн шүтээн Есөн хөлт цагаан тугийг амилуулах зэрэг ажилд гар бие оролцсон.Тэрээр нутагтаа Аглагийн хийдийг үүсгэн байгуулж, барьж босгосон нь өдгөө дотоод гадаадын жуулчид очих дуртай газар болжээ.
Анх удаа Нидерландын Вант улсын хун тайж Клаусын нэрэмжит шагналыг Монголын үндэсний соёл болон шашны өвийг хадгалах, хамгаалах, хойч үедээ өвлүүлэх үйлст оруулсан хувь нэмрийг үнэлэн бурханч лам Г.Пүрэвбатад энэхүү нэр хүндтэй шагналыг гардуулсан.
Түүнчлэн байгалийг урлах 500 гаруй, амьтныг урлах 800 гаруй уламжлалт эх загвар, сүм хийдийн шүтээн чимэглэх 400 гаруй загвар туурвижээ.














Artist Mongolia


Сэтгэгдэл

ninj [87.214.24.143] 2021-02-26 19:42:16

Mundag uran buteelch hun shuu , eruul enkh az jargaliig husii , Deer zarim humuus uran buteel burhan 2 oo ylgahgui bh shig bna , huniii hiisen buteel yaaj burhan boloh ve de , burhan gedeg huniii zurh setgeld monkh orshih bodigaal , harj baigaa buh zuil chini shashin , dotood setgeliin mon chanar bolood bysalgan ariusch baigaa tani burhan bolno

Иргэн [103.14.36.18] 2021-02-26 10:15:55

Сайхан бүтээлүүд байна, Сайн сайхныг хүсье.

Зочин [202.131.227.30] 2021-02-24 11:53:00

Бурхан гэж ёр бусын хүчтэй аврал энэрэл нигүүлсэлээ өгдөг гэж боддог гэтэл нэг хүн янз бүрээр зохиогоод зураад байхаар утгагүй сонин санагдаад байх болж дээ Бурханыг хүн хийгээд байхаар Бурхан биш урлагын бүтээл гэж хэлсэн нь дээр байх даа

иргэн [59.153.87.162] 2021-02-22 16:01:49

МОНГОЛЧУУДЫН НЭГ ХЭСЭГ НЬ ИЙМ БУЛАЙ БУЗАР ҮХЭЭРИЙГ ШҮТЭЖ ДЭЭДЛЭЖ БАЙХАД УЛС ОРОН БУУРАН ДОРОЙТОЖ МӨХӨХ НЬ АРГАГҮЙ. ХЭТЭРХИЙ ТЭНЭГ МУЛГУУ МУХАР СҮСЭГТ АВТСНЫГ ЭНДЭЭС ХАРАХАД АЙМШИГТАЙ БӨГӨӨД ӨРӨВДӨЛТЭЙ

зочин [59.153.87.162] 2021-02-22 15:54:02

ЖИНХЭНЭРЭЭ ХОНИНЫ АРЬС НӨМӨРСӨЭ ЧОНО ГЭДЭГ ЧИНЬ ЭНЭ ПҮРЭВБАТ ГЭГЧ ХОРТ ААЛЗ ШҮҮ

Г.Пүрэвбат зураачид [122.201.31.67] 2021-02-22 11:39:25

Г.Пүрэвбатын талаар их л олон хүнээс сөрөг муу юм сонсож байлаа. Мөнгө цагаан нүд улаан байж болохгүй ээ лам гуай. Лам хүн зүй нь хамаг амьтны тусын тулд өөрт нь итгээд хандсан хүн бүрт буян хийж явах ёстой баймаар. Гэтэл сэтгэл рүү нь ус цацаж бүхнийг зоосны нүхээр харж хялбар амар аргаар мөнгө олоод байвал өөрт нь муу л баймаар санагдах юм. Г.Пүрэвбат түүнийг огт тоохгүй байхыг бодоход бурханы шашин эсвэл шал худлаа юм уу. Лам гуай та энд бичигдсэн хүмүүсийн сэтгэгдлүүдийг уншаад өөртөө дүгнэлт хийгээрэй гэж зөвлөх байна. Тэнэг ард түмэн гэж байдаггүй юм шүү, ор үндэстэй болоод л хүмүүс ингэж бичсэн байгаа.

наро ванчин тахалыг 88 шидээр устган завханыг израйль болгоно [66.181.161.22] 2021-02-22 10:29:13

танай чингисхаан чинь төвдиин соронзонгомбо хаан болоод сууж байна доромжлол

eej [103.57.94.138] 2021-02-20 23:44:46

gaihamshigtai dahin davtagdashgui uran buteelch mundag shuu amjilt

зочин [202.126.90.85] 2021-02-20 21:33:54

Бүгдийг зоосны нүхээр харсан муухай хар шуналын дэвтэй бирд байгаа юм. Үхсэний чинь бурхан. Элдвийн аймаар аймаар гаж хэлбэр дүрстэй зүүдэнд ормоор сүнс сүгнүүд л үйлдээд хүмүүсийн тархийг угааж хорлож суудаг хүн. Шарын шашин бол хар тамхи мөн түй.

pkxny [202.179.25.43] 2021-02-25 12:06:35

ТЭГВЭЛ ЭНЭ ЧИНЬ ЖИНХЭНЭ ЗҮСЭЭ ХУВИРГАСАН ЧАРАЛБА БАЙНА ДДАА

иргэн [103.26.195.107] 2021-02-22 00:26:53

энэ гадны шашинынхан монголын гэсэн болгоныг нулимах юм юум энэ маш аюултай

эгэл [192.82.76.199] 2021-02-20 15:53:04

Гайхамшигтай. Пүрэвбат ламтанд сайн сайхныг хүсье Бусдыг муучлагч бүхэн гэгээрэх болтугай

Зочин [66.181.185.152] 2021-02-20 14:47:59

yasan goe ym be estoi goe zursan bn.hund iim avyas zayadag goe ymaa.amjilt husii

Зочин [202.9.46.133] 2021-02-20 09:24:17

Gaikhaltai

Зочтн [202.9.46.154] 2021-02-20 09:20:41

Тэгээд нэг муу хүн баахан Бурхан зохиогоод хийчихдэг болсон юм уу . Яасан өрөвдөлтэй юм бэ ..Мангаснуудыг бодвол арай дээр болсон юм уу ккк

Зочин [109.192.195.179] 2021-02-20 03:24:38

Huuchin mongol avgaigaa balbadag bsan uudgui er dee. Tegeed salsan.

Зочин [98.253.30.34] 2021-02-19 23:10:02

Burhan shuteen gedeg talaas n bish Urlag , urlagiin neg torol gedeg talaas n manaihan haraasai gej husej bna. Uneheer master iymaa ter ungo budag.

Зочин [64.119.20.36] 2021-02-19 22:27:06

За битгий солиороод бай хүн зурна гэвэл энэ хүн шиг сургуульд нь сурахад хэн ч сурдаг юм.Энэ хүн их шуналтай хүн тийм биш бол яах гэж оршуулгын газар гэж монголчуудаа үхэхэд нь хүртэл мөнгө нэхээд ичихчгүй тэнэгтээд сууж байгаан битгий ийм бүхнийг ЗООСНЫ НҮХЭЭР ХАРСАН ӨӨДГҮЙ ШАДНЫ ГАР ХӨЛ БОЛСОН ЮМНУУДЫГ ӨМӨӨРЧ ДАРВАЙ ЗА.САЙН БОДДОО НМЙСЛЭЛЧҮҮДИЙН ТАРХИН ДЭЭР ХҮҮРИЙН ГАЗАР АЖЛУУЛААЛ БИДНЭЭС ХИЧНЭЭН ИХ МӨНГӨ ХУСАЖ БАЙНА ГЭЭЧ ЭНЭ БОЛ ӨӨДГҮЙ ҮӨН ШҮҮ

иргэн [64.119.21.233] 2021-02-19 20:58:20

Энэ хүн их хөдөлмөрч бүтээгч шинийг санаачлагч зураач сийлбэрч ийм л хүн.Хөдөө орон нутгаас очиж Аглаг бүтээлийн хийдийг гэр бүлээрээ очиж үзье гэж бодож байгаа.Таны хийж бүтээж урлаг шашны их үйлсд тань баярлаж явдаг шүү..Сайн үйлс үргэлж дэлгэрэх болтугай!

смьт [64.119.19.84] 2021-02-19 19:25:29

Муулж байгаа хүмүүс өөрсдөө бийр бариад зураад үз. Энэ бол асар их хөдөлмөр, авьяас, тэвчээр шаардсан ажил. Шагнал нь хүнээ олсон. Би энэ хүнтэй уулзаж байсан сайхан, дөлгөөн зантай хүн байсан.

иргэн [64.119.17.6] 2021-02-19 20:35:18

дархан хүн бурхан ухаантай гэж монголчуудын үг байдаг

Зочин [64.119.20.36] 2021-02-19 19:15:23

Энэ хүн аймаар муухай ааштай юм байдаг хүн загнаж байгаа нь ёстой муухай дээрэлхүү хүн байдаг.Харсан хүмүүс ийм аймаар хүн байсан юмуу гээд маш гайхөж байлаа яг 4 жилийн өмнө Аглагын хийд дээрээ байсан даа.Түүнээс хойш их шуналтай бусдыг энрэх сэтгэлгүй хүн гэж бодсон шүү.Зураач яах вэ өчнөөн олон жил сурсан сайн багшийн л ач даа

Амжилт хүсье [66.181.179.31] 2021-02-19 17:33:53

Мундаг юм. Сонгодог бүтээлүүд болжээ. Урт насалж удаан жаргаарай

Зочин [88.103.231.157] 2021-02-19 16:26:46

Сэжиг царайтай муу ёр хүн бнаа.

Зочин [80.215.77.135] 2021-02-19 16:17:04

Наанаа буян бурхан ярьсан цаанаа со авгайтайгаа оршуулгын газар зарж баяжсан нүгэлтэн

Зочин [64.119.24.45] 2021-02-19 15:23:47

агуу хүн юм аа ...бурханд залбирий .

Зочин [66.181.161.114] 2021-02-19 15:15:32

Гайхалтай юм. Ийм мундаг зурдаг гэж бодож байгаагүй юм байна.

Зочин [183.177.97.70] 2021-02-19 15:06:50

хамаг амьтаны тусын тулд бурхан бүтэх болтугай.

Зочин [103.212.119.171] 2021-02-19 14:53:58

Amjilt

Зочин [150.129.141.60] 2021-02-19 14:44:11

Урлаг соёл шашины том зүтгэлтэн. Жинхэнэ шашин соёл жуулчлалыг хөгжүүлэхэд бодит ажил хийсэн хүн.энэ цагийн сайн уран бүтээлч сайн судлаач эрдэмтэн сайн бүтээн байгуулагч

Зочин [103.212.118.147] 2021-02-19 13:21:27

Аглагийн хийд сайхан шүү. Хорио тавигдахаар очноо. Гүй ээ мөн хөдөлмөрч хүн шүү.

Zochin [202.126.88.72] 2021-02-19 12:55:28

Gaihaltai butuuleed ! Aglagiin hiidiin buteeluud ! Ene uran zuraguud bugd l Mongoliin ard tumnii niigmiin burhanlig setgehuin omch bolj hoch ued l uldene shuu dee !

Зочин [66.181.190.133] 2021-02-19 12:40:16

Мундаг уран хүн юм

ИРГЭН М [59.153.87.162] 2021-02-19 12:09:38

БУРХНЫ НЭР БАРЬЖ ЗАЛИЛАН ХИЙЖ АМЬДАРДАГ ЦУС СОРОГЧ ХУВАЛЗ МАШ ЗАЛЬТ ЛУЙВАРЧИН ПҮРЭВБАТ ЗОВЖ ҮХНЭДЭЭ

Иргэн [202.126.88.179] 2021-02-19 13:36:28

Монголчуудын үхлээр, оршуулгын бизнес хийдэг гэсэн үү?

хүн гүтгэх хуультай шүү [66.181.177.181] 2021-02-19 12:29:49

чамайг яаж залилсан юм. Буянтай хүн гүтгэж байж нүгэл хурааж, гор гарах вий дээ

Зочин [202.179.21.206] 2021-02-19 12:02:19

Үнэхээр их бүтээлч хүн шүү Ард олныг амьдралын үнэнд суралцахад их тус болох хүн гэж боддог Ард олонд лекц их хиих хэрэгтэй байна Бурхан багшиин сургаалууд. нь амьдралын бодит үнэнииг сургасан байдаг гэж би боддог Энэ сургаалуудыг ард олон бидэнд сургаж чадвал одоогиин болох бүтэхгүй байгаа олон зүйл аяндаа зөв замдаа орж улс оронч хөгжих боломжтой бид Бид дэндүү эд материалын шуналтай атаархуу өөрөөсөө бусдыг ам ангайх бүртээ шүүмжилсэн юм бүхнииг төр засагтаа лаахайдсан залхуу хүмүүс болчихоод байна Бидэнд амьдралын бодит үнэнииг сургасан үндэснии сургаал номлол гэж алга Тэр нь бурханы сургаальд байх шиг байна

зочин [103.10.23.138] 2021-02-19 11:46:39

Уран хүн бурхан ухаантай гэдэг үнэхээр орчин үеийн Занабазар шүү амжилт хүсье.

Зочин [202.126.90.17] 2021-02-19 11:44:36

Энэ Пүрэвбат ч дээ мэдэхгүй хулхи лам гэж сонссон юм байна. Жинхэнэ лам хүн буян үйлдэх ёстой баймаар.уул нь.

Зочин [202.131.251.130] 2021-02-19 11:08:14

gaihamshigtai buteeluud

Зочин [64.119.24.186] 2021-02-19 10:53:47

Аглагын хийдийн тэр зүүн талын дуганд орж үзсэн үү, баахан сэжиг хүрэм бузар шулам чөтгөрүүд хийсэн бсн. Энэ хүн сүнсээ чөтгөрт худалсан байх гэж боддог. Энэ зургуудыг жорлонд хэрэглэх хэрэгтэй

Зочин [202.9.47.48] 2021-02-19 10:37:11

Зохиомол бурхан бүтээж хүмүүсийг мунхруулахаа больж үз.

иргэн [64.119.17.6] 2021-02-19 20:33:50

чи харин гадны шашины хүн байна даа танай бурханыг зохиомол гээд байвал яахуу

Зочин [150.129.141.136] 2021-02-19 14:14:44

Хүн мэддэг юмаа л яридаг чи ч дээ чамаас ялгадах үнэртэж байна

zochin [202.70.46.20] 2021-02-19 11:05:58

chi bid 2 yu ch hiij chadahgui bj duugai l baij uz ene buteeliin 1 zuraasiig chi bid 2 niileed ch zurj chadahgui hunii hiisn buteeliig muu hellee geed chi ene hunii chigchii huruunii uzuurt ch hurch chadahgui

Зочин [66.181.187.116] 2021-02-19 10:57:33

huts

зочин [66.181.161.57] 2021-02-19 10:35:27

Гайхалтай

Зочин [66.181.161.105] 2021-02-19 10:32:25

та үнэхээр хойч үед гайхахдахаар бүтээл бүтээжээ

Зочин [103.57.95.63] 2021-02-19 10:18:02

Уран хүн юмаа.яяБүтээлүүд нь үеийн үед уламжлагдан дуурсагдах болтугай.


49 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
49 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.