Дархан-Уул аймагт Ирэх 7 хоногоос вакцинжуулалтын ажил эхэлнэ

Aдмин / Орон нутаг

Дархан-Уул аймгийн онцгой комисс өчигдөр /2021.02.21/ хуралдаж, дараах шийдвэрүүдийг гаргажээ.
Үүнд:
- Дархан-Уул аймгийн сум хоорондын хөдөлгөөн 2021.02.22-ний 10:00 цагаас эхлэн нээгдэнэ. / 7 хоногт 1 удаа зорчих, тухайн сумын Онцгой комисст бүртгүүлнэ/
- Караоке, Диско баар, хүүхдийн тоглоомын төв, нийтийг хамарсан үйл ажиллагаа явуулахыг хориглосон хэвээр байна.
- Улаанбаатар хотоос ирэх иргэдийг Smartdarkhan.com цахим сайтаар 2021.02.21-ний 17:00 цагаас эхлэн 2021.02.23-ны өдрийг хүртэл бүртгэнэ. / Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу иргэдээ татан авна./
- УБ хотоос бусад аймаг, сумаас ирэх хүсэлтэй Дархан-Уул аймгийн иргэдийг хүлээн авна.
- Ерөнхий боловсролын сургуулийн 9-12 дугаар ангийн сурагчдын танхимын давтлага хэвийн үргэлжилнэ.
- Дугуйлан секц хэвийн үргэлжилнэ. /Халдвар хамгааллын дэглэм баримтлах/
- Уул уурхайн ээлж солилцох ажил хэвийн үргэлжилнэ.
-Хүнс, малын тэжээл, өвс тээвэрлэлт хэвийн явагдана.
- Архи согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдан борлуулах үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ./ Баасан гараг бүр архи согтууруулах ундааг худалдахгүй, үйлчлэхгүй /
- Дархан-Уул аймгаас гарах иргэдийг 2021.02.21,22-нд Smartdarkhan.com цахим хаягт бүртгээд 2021.02.23-нд НЭГДСЭН зохион байгуулалттайгаар гаргана.
-Ирэх 7 хоногоос вакцинжуулалтын ажил эхэлнэ.
- Дархан-Уул аймгаас гарсан иргэд 30 хоногтоо буцаж ирэхгүй.


Сэтгэгдэл

Зочин [192.82.71.145] 2021-02-22 17:54:23

Дархан хаанаас авах юм

зөв хөдөөний оркуудаас [66.181.178.225] 2021-02-22 15:49:39

хөдөөний оркуудаас эхэлж тарих хэрэгтэй МАНг сонгодог эргүү малнуудаас эхэл

зочин [202.131.246.158] 2021-02-22 13:01:26

ЗӨВ ЗӨВ


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.