ЭМЯ: 16,777 хүнд PCR шинжилгээ хийхэд 46 хүнээс КОРОНАВИРУС илэрлээ
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Өчигдөр улсын хэмжээнд 16,777 хүний сорьцод шинжилгээ хийхэд 46 хүнээс халдвар илэрсний 22 нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-нээс илэрчээ.
Улаанбаатар хотын хэмжээнд коронавируст халдварын батлагдсан тохиолдол 1,960 болсон. Харин Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдол 2,801 боллоо.
Өнөөдрийн байдлаар нийтдээ 689 батлагдсан тохиолдол эмчлэгдэж байна.
Үүнээс,
- Маш хүнд-1
- Хүнд-7
- Хүндэвтэр-62
- Хөнгөн-619 хүн байгаа юм.
Сэтгэгдэл
Зочин [202.179.25.246] 2021-02-25 06:12:35
Өчигдөр буюу Нэг хаалга нэг шинжилгээ нь дуусчихаад бөөнөөрөө холилдчихсон энэ үед ийм олон илэрч байгаа бол юу гэсэн үг вэ?