Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!

Aдмин / Нүүр

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө Хэнтийн нутаг, Сэлэнгийн өмнөд хэсэг, Төв аймаг, Дорнодын хойд хэсгээр, маргааш өдөр Дорноговь, Сүхбаатарын нутаг, Өмнөговийн зүүн хэсэг, Дорнодын өмнөд хэсгээр цасан болон шороон шуурга шуурна.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Нутгийн зүүн хагаст цасан болон шороон шуурга шуурч, нутгийн хойд хэсгээр хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

2021 оны 02 дугаар сарын 26-ны 20 цагаас 02 дугаар сарын 27-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Нутгийн баруун хагаст баруун хойноос, зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна.

Агаарын температур: Ихэнх нутгаар хүйтэрч шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 29-34 хэм, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Эг, Үүр голын хөндийгөөр 24-29 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон голын хөндийгөөр 17-22 хэм хүйтэн, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, бусад нутгаар 12-17 хэм, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 16-21 хэм, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Байдраг голын хөндийгөөр 12-17 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, бусад нутгаар 7-12 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 18-20 хэм, бусад хэсгээр 14-16 хэм, өдөртөө 10-12 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос секундэд 8-13 метр, зарим үед секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө 15-17 хэм, өдөртөө 7-9 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос секундэд 8-13 метр, зарим үед секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө 17-19 хэм, өдөртөө 9-11 хэм хүйтэн байна.

2021 оны 02 дугаар сарын 28-наас 03 дугаар сарын 04-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

3 дугаар сарын 3-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно. Салхи их төлөв секундэд 6-11 метр байна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 16-21 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө,Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 12-17 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай, энгэр ээвэр газраар шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна. 3 дугаар сарын 1-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
УРЬДЧИЛАН МЭДЭЭЛЭХ ХЭЛТЭС


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.