Д.Баярхүү: Дэлхий дахин “Хүйтэн дайн”-ы үеийнх шигээ маш гүн хуваагдалд орох болов уу

Aдмин / Эдийн засаг

Олон улсын харилцааны судлаач-профессор Дашдоржийн Баярхүүтэй ярилцлаа.

-2013 оны эдийн засгийн уналтаас хойш дэлхий ганц ч өдөр амар байсангүй. Өнгөт хувьсгал, поп удирдагчдын худалдааны дайн гээд л. Энэ бүхнийг та олон улсын харилцаа судалдаг хүний хувьд юутай холбож тайлбарлах вэ?

-Даян дэлхий ихээхэн донсолгоонтой байгаа нь гарцаагүй үнэн бодит байдал. 2014 оны Украины хямралаас тэр донсолгоон эхтэй. 2015 оноос Сирийн дайнд Орос, Өрнөдийнхөн оролцож, тэр донсолгооныг цааш дэвэргэсэн. 2020 оны намаржин өрнөсөн Нагорно-Карабахын дайн ч үүнд нэрмээс болсон. Гээд нэрлээд байвал олон баримт нотолгоо гаргаж ирж болно. Гэхдээ дэлхийн бодлого тодорхойлж явуулдаг улс гүрнүүд корона гэх гамшгийн өмнө эвлэлдэн нэгдээд, түүнтэй нэгдсэн зориг хүслээр тэмцээд, хэрүүл тэмцэл, өрсөлдөөнөө зогсоохгүй байгаад л өнөө цагийн гол эмгэнэл орших болов уу.

Дэлхийн шинэ дайны босгон дээр тулж ирлээ, бараг л дэлхийн III дайн дэгдчихлээ гэх шахуу дүгнэж бичиж байгаа гадаадын улстөрчид, судлаачид бишгүй дээ байна. Ямар ч гэсэн шинэ “Хүйтэн дайн”, эсвэл “II Хүйтэн дайн” дэгдэх нь дэгдсэн. Өнөөгийн Орос-Америкийн, Орос-Өрнөдийн харилцаа, Хятад-Америкийн харилцаа гэхэд л зарим талаар “Хүйтэн дайн”-ыхаа үеийнхээс дордоод байна.

-Дордож байна гэдгээ та баримтаар ярьж болох уу?

-Оросоор жишээлье л дээ. Ердөө улстөрчдийнх нь аман заналхийллийг аваад үз. Улаан шугам давж болохгүй шүү хэмээн анхааруулсаар байтал Оросын эсрэг явуулж байгаа бодлогыг нь хар даа. ОХУ 2014 оноос хойш санкцанд байна. АНУ, Өрнөд Европ үгсэж байгаад л хориг тавина. Оросын эдийн засгийн хамгийн эмзэг сектор руу хориг тавьбал Орос нь Европын Холбоотой харилцаагаа таслахад бэлэн байна гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров зурагтаар ярихыг бид харсан. Тэр байтугай энх тайвныг хүсч байгаа бол дайнд бэлтгэ гэж хэлэхийг нь хүртэл сонссон. Бусад ертөнцөөс таслагдахыг Орос хүсэхгүй, гэхдээ түүнд бэлэн байх хэрэгтэй гэж ярьсан шүү дээ. НАТО-гийн үйл ажиллагаа орчин үеийн ертөнцийг аюул, эрсдэлд орууллаа хэмээн Төрийн Думын Олон улсын хэрэг эрхлэх хорооны дэд дарга Дмитрий Новиков дүгнэсэн. НАТО-г сулруулах хүсэл ганц Орост байдаг биш, эрүүлээр сэтгэдэг бусад орнуудын ч хүсэл бас тийм гэж яг хэлнэ лээ. Америкийн заналхийлэл ч тоогоо алдаж байна. ТТГ-ын захиралд нэр дэвшсэн Вильям Бернс Сенатын хорооны хурлаар орж байхдаа Хятад, Оросын аюул заналын тухай тодорхой ярьсан. Хятадтай өрсөлдөх явдал АНУ-ын хувьд геополитикийн хамгийн том сорилт байх болно, харин Орос бол унаж яваа эзэнт гүрэн, тэгэхдээ дутуу үнэлж болохгүй хэмээн улайм цайм ярьж байна лээ. Барак Обама номдоо Оросыг хэт их гүрнийхээ статусыг алдсан гээд онолдоод, Оросын сул талуудыг ярайтал биччихсэн байна лээ. Оросыг геополитикийн ацан шалаанд оруулж, олон талаас нь боорлох кампанит ажиллагаа бүр ч эрчимжлээ. Жо Байдены өнгөн дээр бүр төрөлжиж төгөлдөрших нь байна. Беларусьт хүний эрх зөрчлөө, ардчиллыг устгалаа гэх аян шалтаг гаргаад Беларусь, Украин хоёрыг Европын Холбооны интеграцид оруулахад тусална хэмээн Байдены ярьсныг Төлөөлөгчдийн Танхимын гишүүн хатагтай Марси Каптур ил болголоо. “Төв болон Дорнод Европы Коалиц” гэх ТББ-ын цахим хуралд тэрээр хэдхэн хоногийн өмнө тэгж ярьж байсан. Трансатлантын холбоотны харилцаагаа Трамп сулруулаад байсныг эргэж бэхжүүлэх, улмаар Европын Холбоонд Беларусь, Украин мэтийн орнуудыг гишүүн болгох нь Байдены туйлын зорилго гэх шахуу ойлгогдож байна. “Беларусь дахь ардчиллын тухай хууль” гэдгийг баталчихаад өнгөт хувьсгалыг нь тал бүрээр дэмжихээ мэдэгдлээ. Вашингтоны эл алхмыг Европын Холбоо уухайн тас шүүрч аван ОХУ-ыг тойруулсан геополитикийн цагариг үүсгэх бодлогоо ил цагаан явуулж байна. 2009 оноос хэрэгжүүлсэн Европын Холбооны Дорнод түншлэлийн бодлого (The EU’s Eastern Partnership policy) эдүгээ хуучин Зөвлөлтийн зургаан улсыг хамарлаа. Үүнд Армен, Азербайжан, Беларусь, Гүрж, Молдова, Украин нэрлэгдэнэ.

-Өнөөдөр дэлхий даяар коронавирус гэх нэг дайсантай гурван он дамнан тулалдаж байна. Цар тахлаас болж олон зуун мянган ажлын байр үгүй болж, эдийн засгийн нөхцөл амаргүй байдалд байна. Энэ нөхцөл байдлыг та юу гэж дүгнэж байна вэ?

-Энэ цар тахал, хөл хорио мэдээж олон улсын харилцааны өрнөлтөд нөлөөлж байна. Ялангуяа олон улсын хамтын ажиллагаа, олон улсын худалдаа, хөрөнгө оруулалт, иргэдийн харилцан зорчих, бүр ардын дипломатын үйлсэд ч сөргөөр нөлөөлж байгааг бид олж харлаа. Үүнийг бид өдөр тутам дэлхийн хэвлэл мэдээллээс олж үзэж сонсож, бас өөрсөд дээрээ ч мэдэрлээ. Корона тахлын аюул эдийн засаг-санхүү, нийгэм-сэтгэл зүйд очиж маш хүнд туслаа. Хичнээн вакциндаад ч ойрын хоёр гурван жилдээ энэ хүндрэлийг дэлхий дахин давж чадахгүй гэсэн дүгнэлт л гадаадын сайтуудад голлож байна.

-Удаа дараа болж буй энэ үйл явдлууд дэлхий нийтийг дайны үеийнх шиг л сэтгэл зүйтэй болгочихжээ. Одоо дэлхий даяар II дайны дараах үе шиг амар амгаланг хүсч байх шиг.

-Мэдээж, үргэлж зөрчилдье, тэмцэлдье, үхэлдье гэх хүсэл тэмүүлэлтэй улс үндэстэн байхгүй шүү дээ. Гэвч их гүрнүүд ашиг сонирхолдоо хөтлөгдөөд өрсөлдвөл юу болж хувирдаг жишээ сургамж шүү дээ. Коронавирус гэх аюулт тахал их гүрнүүдийг эвлэлдүүлэн нэгдүүлээд, тэд нэгдээд ганц хүчирхэг вакцин бүтээгээд дэлхийг өвчнөөс нь салгачихаж болмоорсон, уг нь ердийн хар ухаанаар бодоход. Тэгэхэд одоо коронавирусийн эсрэг вакцинаараа өвөр хоорондоо өрсөлдөж байна шүү дээ. Вакцин бүтээх түгээх дээрээ бараг холбоотон, түншээ тодорхойлох шахуу өрсөлдөөн болж байна. Хөгжиж буй ядарсан орнуудыг хувааж аваад вакцинаа шахах нь байна. Вакцинаараа Орос нь Францад геополитикийн ялалт байгуулчихлаа хэмээн Францын улс төр судлаач Паскаль Бонифас гэдэг хүн Ouest-France гэх хэвлэлд ярилцлага өгөхдөө хэлсэн байсан. Энэ санаандгүй үг биш байх аа.

-Ер нь энэ бүхэн дэлхийн бодлогыг хааш нь дагуулж байна вэ?

-Дэлхий дахин “Хүйтэн дайн”-ы үеийнх шигээ маш гүн хуваагдалд орох болов уу гэх айдас нүүрлээд ирлээ. Жо Байден сонгуульд өрсөлдөж байхдаа ч, одоо албаа хашихдаа ч холбоотны тухай их ярьсан, ярьж байна. Холбоотнуудтайгаа хамтарч даян дэлхийн худалдааны дүрэм журмыг тогтооно, тэгснээрээ Хятадын эсрэг сөрөн зогсох болно, АНУ дэлхийн эдийн засгийн 25 хувийг бүрдүүлдэг, харин дэлхийн эдийн засгийн өөр нэг 25 хувийг бүрдүүлдэг ардчилсан бусад орнуудтай хамтран Хятадын тулгалтыг эсэргүүцэх болно гэсэн нь Америк-Хятадын харилцааг бүр ч чангалах шиг боллоо. Оросыг геополитикийн бүслэлтэд оруулахад Армен-Азербайжаны дайн бүр ч түлхэц үзүүллээ. Турк өөрөө холбоотны том бүлэглэл үүсгэж байх шиг байна. Турк бол НАТО-гийн гишүүн, НАТО дотроо томхон зэвсэгт хүчинтэй улс. Бүс нутагтаа Умард Киприйн Туркийн БНУ гэсэн ганц холбоотонтой байсан бол одоо Азербайжан гол холбоотон нь боллоо, араас нь тэр альянсад нь Казахстан, Узбекистан, Туркменистан, Киргиз, Тажикистан нэмэгдэх бүрэн магадлалтай гэж үзэж байна. Учир нь Нагорно-Карабахын дайныг ашиглаад Кавказ руу гүнзгий ороод ирсэн Турк хуучин СССР-ийн орон зайд чөлөөтэй ажиллах бололцоогоо хангачихсан. Донбасст туркийн хөлсний цэрэг очоод байлдаж байна гэсэн хар мэдээ гараад ирэхэд гайхахааргүй болсон. Армены дотоод улс төр болохоо байж, төр-засаг нь тогтворгүй, арми нь яаж ч мэдэхээр байна. Армены зэвсэгт хүчин ялагдал хүлээснээр ирээдүйд Орос-НАТО-гийн хооронд дайн дэгдэх аваас иймэрхүү сценараар төгсөх болов уу гээд оросын өөрийнх нь судлаачид хүртэл анхааруулж байна лээ. НАТО-гийн бүрэн эрхт гишүүн Турк Оросын хувьд хэтдээ геополитикийн ноцтой сорилт болж мэдэх төсөөлөл бууж байна. Хар тэнгисийн эрэг хөвөөлсөн таван улс байдгийг хоёр нь болох Украин, Гүрж хоёр НАТО-гийн гишүүн болохоор хэтийдсэн лобби хийж, Гүрж нь шалгуурыг нь гайгүй хангасан бололтой. Европын Холбооны тал баримтлагч нэг бүсгүй Молдовад Ерөнхийлөгчөөр сонгогдчихоод Оростой хэл ам татлаад эхэллээ. Азербайжан цаашаа шуударчихлаа. Энэ мэтээс үзвэл Хар тэнгис, улмаар Төв Ази тэр чигтээ НАТО-гийн тоглолтын талбар болчих магадлал хэтдээ бодитой мэт. Гүн хуваагдал гэж ярьсных Ази ч эвслийн дахин бүлэглэлийн босгон дээр байна. “Хүйтэн дайн”-ы үед АНЗЮС, АЗПАК, СЕНТО, СЕАТО гэхчлэн империалист цэргийн эвслүүдийн тухай бид бишгүйдээ сонсож мэдэж байсан бол өнөө цагт тэр нь яг давтагдах аястай QSD–Quadrilateral Security Dialogue буюу Дөрвөн талт аюулгүй байдлын яриа хэлэлцээ гэх шинэ эвсэл бүрдэж, түүнийг Азийн НАТО гэж нэрлэх нь түгээмэл байна. Энэ нь АНУ, Япон, Австрали, Энэтхэгийн дөрвөлсөн цэрэг-стратегийн альянс маягтай төлөвшиж байх шиг. Мэдээж сөргөлдөгч нь Хятад, Орос л байж таарна. Тэгж ч зарлаж байна. Гэх мэт хуваагдлын, дахин бүлэглэлийн олон баримт дурдаж болно. Африк өнөөдөр их гүрнүүдийн геополитикт ямар үүрэгтэй, ямар шинэ тавцан болчихоод байгаа, Оросын хөлсний цэрэг Африкийн олон оронд очиж яагаад байлдаж байгаа, Хятад Африкийг эдийн засгийн талаас нь барьцаалаад авсан, Хятад-Энэтхэгийн хоорондын маргаантай, хилийн будлиантай асуудал гээд ярьвал их яриа өрнөхөөр байна.

-Дэлхий нийтийн бодлого чиглэл ийм байгаа тохиолдолд бид яах ёстой вэ?

-Монгол мэтийн жижиг улс том гүрнүүдийн геополитикийн хатуу ширүүн өрсөлдөөнийг хүсэхгүй. Хэний нэгнийх нь талд орж, түүний нэг оролцогч байх бололцоо ч байхгүй. Ийм ширүүн өрсөлдөөн дунд манай улс төвийг сахиж, аль алинтай нь найрсаг харилцаагаа үргэлжлүүлэн, хэвийн түвшинд нь явуулах нь өлзийтэй.

-Манай улсын хувьд ч нөхцөл байдал амаргүй байна. Цар тахлаас эдийн засагт үүссэн хор уршиг хэсэгтээ л шүдний өвчин байх нь ойлгомжтой болоод байна. Энэ тохиолдолд бид яг яах ёстой вэ?

-Манай улс цар тахлын үед анх удаа хүндрээд сүйд болж байгаа гэдэгтэй би хувьдаа санал нийлэхгүй. Харин эсрэгээр өөр аргумент гаргаж тавимаар санагддаг. Монголын эдийн засаг түүхэндээ 17.3 хувьд 10-аад жилийн өмнө хүрсэн байх. Дэлхийн II дайнаас хойш ганцхан Хятадын эдийн засаг л 16.5 хувийн өсөлтөд хүрлээ хэмээн гайхуулж байсныг манай Монгол давж гарч байв шүү дээ. Тэр их оволзсон өсөлт, өсөлт дагаж орж ирсэн их мөнгө хаачсан болоод өнөөдөр эдийн засаг нь тэг заагаад иргэдийнх нь 1/3 ядуурчихсан юм бэ гэж би асуумаар санагддаг. Тэр “17.3 хувь” чинь ядуурлыг нь устгаад хаячих нь яасан юм бэ.

ӨДРИЙН СОНИН ОТГОНШАРАВЫН АРИУНЦЭЦЭГ

image


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 13:05:54

ZAP [202.9.40.50] 2021-05-05 13:05:54

Зочин [202.179.27.29] 2021-03-13 15:17:23

17.3% baihad NAN ideed halamjid taraagaad songyylid dyysgasan..s.bayar.batbold gm MAN.iinhan idsen

Зочин [66.181.180.111] 2021-03-12 13:10:18

end bas neg zvil aldaa bna, tadjikuud pers garaltai tul turkiin turan evseld orohgui l dee. iran uls afganstan tadjkd ih nolootoi l doo.iranii noloonii uls l daa tadjikuud ..iran uls turkiin ih turanii vzeliig demjihgui deer hyatad oros 2 ch demjihgui l de.amerikuud l oros iran hyatadiig sularuulah gej fan turkiin turan tosoliig demjij baij magadgui shu.irand gehed 13 say azeruud bii, hyatad uigariin musilmanuudiig gol dotood daisanaa gej bodoj bga..iranii noloo livan siri irak afganstan tadjikd ih bii shuu..zobhon shiitiin ornuudaas gadan hel soel neg afganstan tadjikd noloogoo barij baih bodolgo ybuulij bgaa.

Бидний төлөө ОХУ-аас өөр хэн ч хөдлөхгүй. [202.131.225.53] 2021-03-12 11:38:14

Европын Холбоо болон АНУ-руу ГАРЧИХСАН хэдхэн монголчуудаа бодвол тэдний хамаатан садан нь эвсэлд үл нэгдэж "төвийг сахьсан" бодлого баримтлаад БАЙМААР байгаа байх. Гэтэл бодит улс төр буюу Real Politics-т тэгэж болдоггүй. Монгол Улсдаа байгаа монголчуудын хувьд Монгол Улс нь ОХУ-тай эвсэхээс өөр аргагүй. Манай тусгаар тогносон байдлыг Оросоос өөр хэн ч хамгаалж, хангаж ЧАДАХГҮЙ.

tun zob shuu.. [66.181.180.111] 2021-03-12 13:01:39

tantai sanal neg bnaa, sayhan armen azerbaijenii dainaar l amerik baruuniihan nogoo ardchilsan geh jijeg yduu armeniig bish daranguilagch deglemtei musilman shashint neft hiin baylagtai azeruudiig demjij blaa da.ted bvr dainaa zogsoo medegdel gargaad bolson do. yamar tusalamj vzvvlsengui dee.hoorhii armenuud ardchilsan hubisgal hiij 2000 hvntei amerikiin elchin saidiin yam bguulij orosiin baaziig haahiig shaardaj ervanid jagsaal bolj blaa.odoo armenuud sorosiin san zvhej haraaj bn da..

Зочин [139.5.219.148] 2021-03-12 10:49:36

mongoliin gadaad bodlogiig sain todorhoiloh udirdagch l heregtei bna daaa er ni delhii niitiin baidal uneheer l evgui bgaa shuuu.

Зочин [66.181.188.147] 2021-03-12 09:17:52

2012 оны Монголын ЭЗ-г 17.3% хөгжүүлсэн ЗГ-ыгСү.ББатболд удирдаж Атрын 3-р аян,бусад сангуудыг бий болгон зөв зарцуулсанд байгаа юмаа. Одоогийн ЗГ-г Сү. Батболд удирдвал дор нь босгоод ирнэ дээ!!!

tenegtee.. [66.181.180.111] 2021-03-12 13:02:57

luibarchin su.batboldiin ach gej yugaa bh be de, oyuintolgoind heden say dollar orj irred baahan hudalaa osolt bolson ch dee..

эгэл [64.119.25.81] 2021-03-11 23:02:21

Хэт дөвийлгөх хэрэггүй, зүгээр л хүн шиг амьдарцгаахаа бод Олон санаа гаргаж байж хүний өвөрт давхиад орчихов .Наад газар нутгаа хар 2 талаас нь өм хазсан гамбир шиг харагдаж байгаа биз дээ Үлдсэн дээрээ хөгжихөө л бод

би [192.82.76.109] 2021-03-20 20:13:31

чи харин зөв хандлагатай байна

Иргэн [202.9.40.136] 2021-03-11 21:48:57

Зөв ярьж бна. Манайх геополитикийн зөв бодлого барихгүй бол тусгаар тогтнолоо алдаж ч мэдэхээр бна. Хятад зөөлөн хүчний бодлогоосоо татгалзаад АНУ тай шууд сөргөлцөөд эхэлсэн, Тайвань Гонконг Өвөрмонгол Шинжаан Уйгар Төвдийн чиглэлд барих бодлогоо цэрэг зэвсэг зэрэг хүчээр шийдэх арга барил харилцаанд шилжүүлчихсэн. Өмнөд хятадын тэнгисийн маргаантай арлууд дээр зэвсэгт мөргөлдөөн хийж үзэх цаг нь ирчихсэн юм шиг санагддаг. Харин бид нар хэнтэй хамтрах буюу хэнээс бодит тусламж авч болохоо одоо л тооцож хувь хүний баяжих гэсэн арчаагүй зангаа мартан ард нийтийн эрх ашгийн төлөө толгойгоо уралдуулахгүй бол оройтох гээд бгаа юм биш үү. Нам эрх мэдэл, албан тушаал, байр машин гэж хөгийн арчаагүй шуналаар том юмаа алдчихвий дээ гэж айх юм. Оюуны тураалд ороод цөөхөн хэдэн зөв.удирдагч ч олдохоо болилоо. 76 толгойлогч биш юмаа гэхэд ерөнхийлөгчийн байр суурийг эзэлж чадах ганцхан хүнийг л ольё гэхэд тархинд ганц ч таарах хүн орж ирэхгүй юм.....

иргэн [192.82.76.109] 2021-03-20 20:17:06

Тэгвэл та л энэ жижигхэн улсыг удирдахуу даа.

Зочин [103.212.118.115] 2021-03-11 20:37:34

Дэлхийн дайны хярвас ханхалж эхэлсэн хэр яаж өрнөх нь удаавтар байж үр дүнд нь маш их задрал явагдаж жижиг улс орнууд ихээр бий болж бүгд биеэ даасан бодлого явуулж угтаа цаад мөн чанар нь шашинаараа нэгдэх болно . Хятад орос энэтхэг ану бүгд задарч дуусаад дэлхийд энх амгалан цаг ирнэ. Одоо ухаалаг хүчтэй улс орнууд дайнд бэлдэж байгаа нь нууц биш монгол мал андаа найдаж байна өөр юу ч байхгүй

ишии [202.9.47.0] 2021-03-11 19:21:38

мах гурил идэж хөгиин амьдармааргүй байна 5одтой буудалд тарвалзаж амьдармааар байна

Зочин [66.181.180.111] 2021-03-12 13:03:50

ergvv mal tegeed hujaad ochiod amidaraa ch dee.

Зочин [64.119.24.148] 2021-03-11 17:33:25

ББаярхүүгийн нийтлэл судалгаа бол бас ч анхаарууш.тай зүйл байдаг. Энэ удаад ч мөн адил. Харин Монголын 17 хувийн өсөлт гэгч нь үнэндээ хөөс өөрийгөө хуурсан бабль инфляц, зэсийн үнийн түр зуурын өсөлт-хууралт байсан билээ. түүнийг нэг х амжилт гээд хөөрөөд байх нь утгагүй.

Зочин [202.131.227.26] 2021-03-11 16:11:21

АНУ ч хог л доо. Хутган үймүүлж, луйвардаж, мөлжихдөө л сайн. Бид өөрийн гэсэн бодолтой, бодлоготой байх ёстой. Гадны тэжээврүүдийг цэвэрлэх л хэрэгтэй байна даа

Зочин [192.82.67.130] 2021-03-11 15:54:45

ene hun saihan burah umaa uug hused bgn bol

Ягшдээ! Энэ үед бид дуртай дургүй аль нэг талыг дагах болно. [202.131.225.53] 2021-03-11 13:39:07

Хүйтэн дайн давтагдвал дэлхий Барууны хөгжилтэй орнууд, Орос-Хятадын сателит орнууд гэсэн цугамаар хуваагдана. Гуравдах хүчин гэвэл Энэтхэг-Иран-гм-ийн улсуудын бүлэглэл байна. Тэгэхлээр Монгол нь Орос, Хятадын хооронд хавчуулагдсан "амиа чу-тай тээж яваа" улсын хувьд нэг сүрхий төвийг сахьсан бодлого хэрэгжүүлж ЧАДАХ ЮМ УУ?

зочин [103.229.121.42] 2021-03-11 12:11:08

хямрал монголд хамаагүй шдээ мал гурил 2 байхад амьдраад л байна яаж хийгээд

Зочин [192.82.84.237] 2021-03-11 17:35:13

Chi hodoodoo tegej amidardag bhaa zailaa олон улсын харилцааны талаар мэдэхгүй мал байж

иргэн [64.119.17.77] 2021-03-11 12:09:29

Энэ нэг юмны амнаас олигтой юм унахаа болж.Амьдрал чинь угаасаа сөрөлдөж байж сайханыг нь мэдэрч амьдардаг хорвоо.Хүн бүхэн гэм нүгэлдээ гэмшиж түүнийгээ сөрж сайхан замийг олж авдаг юм.Бартаад зам туулдаг юм.шулуун нь даоаа нь бий болно.!!!!!!!!!""


23 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
23 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.