Г.Дугаржав: Би биш бол чи хийхгүй гэсэн эрх ашиг Казиногийн хуулийг унагаж ирсэн

Aдмин / Хууль

Монгол Улсад казино байгуулах санаачлага 20 жилийн өмнө гарч, таван удаа оролдлого хийсэн ч бүтэлгүйтсэн. Казино тойрсон асуудлаар эдийн засагч, доктор Г.Дугаржавтай ярилцлаа.

-1998 онд манай улс казиногийн хууль баталж, хүмүүсээ бэлтгэсэн. Тусгай зөвшөөрлөөс болоод зарим албан тушаалтнууд ял авч хуулийг хүчингүй болгосноос хойш таван удаа оролдоход бүгдэд нь уналаа. Тухайн үед Казиногийн хуулийн ажлын хэсэгт байсан хүний хувьд юу гэж хардаг вэ?

-Манай улс 1990 он хүртэл төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай, социалист системийн орнуудын лагерт багтаж байлаа. Энэ үед мөрийтэй тоглоомын бизнес хуулиар хориотой байсан.

Өөрөөр хэлбэл, 1990 оны ардчилсан хувьсгал, 1992 оны шинэ Үндсэн хуулиас хойш чөлөөт зах зээлийн эдийн засагт шилжиж, нийгэм тэр аяараа ялангуяа бизнесийн салбар цоо шинээр хувийн хэвшил дээр тулгуурлан хөгжих зам тавигдсан. Үүнээс үүдээд хувийн хэвшлийн санаачилсан бизнесийн шинэ шинэ төрлүүд манай улсад анх удаа орж ирэх болсон юм. Түүний нэг нь казино юм. Хэдийгээр бараа гаргаж хил дамнуулж зарахгүй байгаа ч казино бол аялал жуулчлалын үйлчилгээний экспортын төрөлд багтдаг. Хэрвээ хязгаарлагдмал казино байгууллаа гэж бодоход гадаадын тоглогчид, жуулчдаас их хэмжээний мөнгө олох боломжтой бооцоот тоглоомын нэг төрөл юм.

Шинэ Үндсэн хуультай болсноос зургаан жилийн дараа Монгол Улс түүхэндээ анх удаа казинотой болсон. 1998 онд Казиногийн хууль баталж, Мон-Макао компани лиценз эзэмшиж диллерүүдээ бэлтгэж Чингис хаан зочид буудалд казино байгуулсан. Тэр үед Монголчуудад нээлттэй, дотоодын иргэд үйлчлүүлж болдог байсан шиг санагдаж байна. Гэтэл казиногийн тусгай зөвшөөрөл олгохдоо гаргасан үйлдэл зарим улстөрчдийг хэрэгт хөтөлж, нэр бүхий хүмүүс ял авснаар жилийн дараа хуулиа цуцалсан. Үүний дараа 2007 онд Ц.Шаравдорж, 2010 онд Д.Хаянхярваа нарын гишүүд хуулийг өргөн барьсан нь гурав дахь оролдлого байсан. Энэ үед би Казиногийн хуулийн төслийг боловсруулах дэд ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байлаа. Тухайн үед Гадаадын хөрөнгө оруулалтын газрын орлогч дарга байсан учраас казиногийн тэр хуулийн төслийг бичилцсэн. Үндсэндээ анхны ноорог нь миний компьютер дээр гарсан гэж хэлж болно. 2015 онд дахиад Казиногийн хуулийн төслийг өргөн барьсныг 2020 онд парламент буцаалаа. Одоогийн энэ парламентад дахин өргөн баривал Монгол Улс казинотой болох зургаа дахь оролдлого болж байна.

-Монгол Улс казинотой болж чадахгүй байгаагийн шалтгааныг юу гэж харж байна вэ?

-Таван удаа батлах гэж оролдсон гэдэг бас их сонин үзэгдэл. Казиногийн хуулийн батлуулах их хэцүү. Батлуулахгүй байх харин амархан. Казино гэхээр л бохир мөнгө, хар тамхи, биеэ үнэлэлт гээд хорьдугаар зууны адал явдалт кино хүмүүсийн санаад хамгийн эхэнд орж ирдэг. Үүн дээр дөрөөлсөн ашиг сонирхлоор казиногийн хуулийг эсэргүүцэх маш амархан.

Казиногийн хуулийг баталж болохгүйдээ байгаа юм биш. Монголын ард түмэн ч тэгтлээ их эсэргүүцээгүй. Өөрөөр хэлбэл, Ховд аймгийн Зэрэг суманд суугаа малчин казиногийн хуулийг эсэргүүцээгүй. Монголд бизнес солонгорч, ажлын байр, орлогын эх үүсвэр нэмэгдэхэд жирийн иргэн тэгтлээ ундууцахгүй нь тодорхой. Харин эдийн засгийн бүлэглэл, эрх ашгийн сонирхлууд л давамгайлдаг. Тэр нь юу вэ гэвэл улстөрчдийн би хийхгүй бол чи ч хийхгүй гэсэн эрх ашиг, дотоод зөрчил л казиногийн хуулийг энэ олон жил унагаж ирсэн. Казиногийн ашиг сонирхолдоо намайг оруулахгүй бол хуулийг дэмжихгүй гэсэн зарчмаар популизм хийдэг. Асар их мөнгөний дүнтэй бизнес явж байгаа учраас оролцох сонирхол нь давамгайлаад байна. Өөрөө гээгдэж үлдээд байгаа юм шиг санагдаад л, эрх ашиг нь хангагдахгүй бол тэгээд л эсэргүүцээд галт зэвсэг, мафитай кино яриад л дайрчихдаг.

-Монгол Улс нэг сая жуулчин авна гэж олон жил ярилаа. Аялал жуулчлалыг татах нэг хэлбэр нь казино гэж харж байна л даа?

-Монгол Улсын тэргүүлэх ач холбогдол бүхий зургаан салбарын нэг нь аялал жуулчлал. Гэтэл жуулчдыг соронзон мэт татдаг бизнесийн нэг төрөл бол казино. Жишээ нь намайг 14 жилийн өмнө Сөүлд суугаа Элчин сайдын яаманд ахлах дипломатаар ажиллаж байхад тэнд 14 казино байсан. Жуулчид онгоцны буудлаас пиг дүүрэн автобус автобусаараа л ирнэ. Харин казинод Солонгос иргэн орох хориотой буюу хязгаарлагдмал. Мөн зарим нь төрийн өмчтэй учраас Өмнөд Солонгосын Соёлын яам хүртэл хувийн хэвшилтэйгээ түншлээд эзэмшдэг казино ч бий.

Аялал жуулчлалын салбар одоо ДНБ-ий дөрвөн хувийг бүрдүүлж байна. 2019 онд 577 мянган жуулчин авсан. Тэгэхээр хуучны байлдаантай киноны сэтгэлгээнээсээ салж чадвал казино сая сая жуулчин татах хөшүүрэг болно. Засгийн газар ч аялал жуучлалын салбарыг үсрэнгүй хөгжүүлэх талаар шаардлагатай бүх арга хэмжээг авч, бүх нөөц боломжоо ашиглана гэдгээ салбарынхантай уулзах үеэрээ хэлсэн. Тиймээс аялал жуулчлалын салбарын үсрэнгүй хөгжлийн дараагийн шатанд гарах гэж тэмүүлж байгаа бол казиног зоригтой барьж авах хэрэгтэй. Анхны төрт улсыг байгуулсан Хүннү гүрэн, Луут хот, Хар балгас, Хархорин, Эзэн богд Чингисийн төрсөн нутагт түшиглэсэн түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэхээс гадна казино байгуулчихвал аялал жуулчлалын томоохон цогцолбор төвүүдтэй болох боломжтой. Солонгос гэхэд 1953 онд хойгийн дайн дуусаад 1967 онд казино байгуулсан. Казино нээснээс хойш жуулчны урсгал дөрөв дахин нэмэгдсэн гэдэг. Энэ жишгээр болдог бол одоогийн 577 мянгаараа бодоход казинотой болчихвол жилд хоёр сая гаруй жуулчин хүлээж авахаар харагдаж байна.

-Бусад улс орныг харвал казино­гийн татвараар их хэмжээний орлого бүрдүүлдэг. Манайх ч гэсэн тооцоо судалгаа хийсэн байдаг?

-Казино дэлхийн хамгийн ашигтай арван бизнесийн долдугаарт ордог. АНУ казиногоос жилдээ 33 тэрбум ам.доллар, Макао сард 2.7 тэрбум ам.доллар олдгоороо одоо бараг Лас-Вегасыг гүйцэж байгаа. ОХУ дөрвөн бүсэд казино байгуулах зарлигийг Ерөнхийлөгч нь гаргалаа. Хятадууд Макаогийн казиног өргөжүүлэх бодлого баримталж байна. Казакстанд казиногийн хоёр тусгай бүс ажилладаг. Хамгийн хаалттай социалист улс болох Умард Солонгос хүртэл казино байгуулаад удаж байна. Энэ мэтээр дэлхийн 30 гаруй улс казинотой. Хэрэв дэлхийн жишгээр явья, эдийн засгаа солонгоруулж жуулчин татъя гэвэл казиногоос зугтах аргагүй. Монгол Улсын эдийн засаг 10 тэрбум ам.доллар байхад Макаогийн казинонуудын нэг жилийн орлого 32.4 тэрбум ам.доллар байх жишээтэй.

-Казино байгуулья гэвэл шийдэл нь ямар байх вэ. Монголчуудад хаалттай байх, хяналт тавих зэргээр тодорхой зохицуулах шаардлагатай?

-Шийдлийн хувьд монголчуудад хориотой, гадаадын иргэн, жуулчдад зориулсан хязгаарлагдмал казино байх хэрэгтэй. Гадны казиногийн төвүүдэд татварын байцаагч, эрүүл, ахуй, мэргэжлийн хяналт, цагдаа гээд бүх хяналт бий. Казиногийн бизнес хөрөнгө оруулалтаа хамгийн хурдан нөхдөг. Гадны туршлагаас харахад хоёр жил гаруй хугацаанд л зардлаа нөхдөг юм билээ. Экологид ямар нэг хор нөлөөгүй. Алт, зэс, нүүрснээс хамаагүй эрүүл бизнес. Хууль батлагдвал үзвэр, тоглоомын газар, спорт, амралт цэнгээний газар бүхий олон улсын стандартад нийцсэн өргөтгөсөн аялал жуулчлалын цогцолбор хэлбэрээр үйлчилгээний төвүүдийг байгуулах шаардлагаа манай төр засаг заавал тусгаж оруулах хэрэгтэй. Зөвхөн казиногоор хязгаарлагдахгүй ажлын байр, үйлчилгээний төвүүдийн дам орлогууд маш их байдаг. Жуулчдын тоо нэмэгдэхийн хэрээр авиа компанийн орлогод үлэмж нөлөөлнө. Өмнө нь нэг удаа Айдсын давааны урд ч билүү казино байгуулахаар төлөвлөж байсан. Ер нь Замын-Үүд боомт ч юм уу зэлүүд газар байсан нь дээр байх. Бүтээн байгуулалтаас эхлээд дотоодын аж ахуйн нэгжүүд бүх ажлыг гүйцэтгэнэ. Ингэснээр зах зээлээ тэлж, эдийн засгийн чадавхи нэмэгдэж санхүүгийн системд нэмэлт орлогын эх үүсвэр бүрдэх юм.

Монголын улстөрчид иргэдтэйгээ хамт нэг шийдэлд хүрч зориглох цаг болсон. Казинотой боллоо гээд алдах юм байхгүй. Байдаг л нэг бизнесийн төрөл шүү дээ.

Манай улс мөрийтэй тоглоомыг хуулиар зөвшөөрдөггүй орон. Зөвхөн гадаадын иргэдэд нээлттэй гэдэг утгаараа түрээсийн үйлчилгээ үзүүлж байна л гэсэн үг. Харин Монгол Улсын иргэдэд хаалттай казино гэсэн нэг л өгүүлбэр хуульд оруулахад л болно. Манайд бол казиног хувийн хэвшил хариуцсан нь тохиромжтой. Төр, хувийн хэвшил хамтарсан ч болно. Хамгийн чухал нь хэн нь хэзээ хэрхэн хөрөнгө оруулах вэ л гэдэг асуудал. Засгийн газар ноогдол ашиг авч болно. Үгүй гэвэл хувийн хэвшилдээ өгөөд өндөр татвараа хатуу авах хэрэгтэй. Эхний ээлжинд хоёр лиценз гаргаад эргэлтэд оруулмаар байгаа юм. Түүнээс эдийн засгаа сэргээнэ гээд гадаадаас хүүтэй мөнгө зээлээд байж болохгүй. Эргээд бидэнд өр болж үлдэнэ.

-Хуулиа өргөн бариад бат­лаад ка­зино байгуултал бас хуга­цаа шаар­дагдана. Аль болох түргэвч­лэ­хийн тулд яг одоо юунаас эхлэх вэ?

-Манай улс шиг их өртэй улсад хамгийн хурдан хугацаанд мөнгө олох, өрөө төлөх боломжийэ нэг бол казинотой болох явдал юм. Гурван жилийнхээ төсөвтэй тэнцэх хэмжээний өртэй улс орон хоёр арга замаар л өрнөөс гарна. Нэгдүгээрт, гадаадын шууд хөрөнгө оруулалт буюу хамтарсан төсөл хөтөлбөрийн үр шим. Хөрөнгө оруулалтын орчинг хамгийн таатай, ямар ч төр засаг солигдсон гар хүрэхгүй байх залгамж чанартай байх дархлаа үүсгэх хэрэгтэй. Үүний нэг жишээ бол, АНУ-ын компьютерийн үйлдвэрүүд Тайваньд байршдаг. Хөрөнгө оруулалтын таатай орчин байгаа болохоор Тайваньд үйлдвэрээ байгуулж байна. Ийм л хөрөнгө оруулалтын таатай орчин, суурийг бүрдүүлж өгөх хэрэгтэй. Хоёрдугаарт, экспорт. Маш олон төрлийн бараа бүтээгдэхүүний, эрдэс баялаг, түүхий эдийн экспорт хийж байгаа үнэн. Гэхдээ нэмээд 1-2 казино байгуулая, маш их дэм болоод л явчихна. Манай улс жилдээ нэг казиногоос 74, хоёр лиценз өгчихвөл 148 тэрбум төгрөг олох тооцоог гаргасан байна лээ. Зөвхөн 2 лицензээ зарахад л 70 тэрбумыг авч байж өгнө шүү дээ.

Сингапурын төр засгийг олон жил удирдсан Ли Куан Ю “Сингапурын ард түмнийг ядуу тариачны амьдралаас орон сууцанд оруулах амархан. Харин ямаагаа авч орох сэтгэлгээг нь өөрчлөхөд хэцүү байлаа” гэж хэлсэн байдаг. Үүнтэй адил Монголчууд бид сэтгэлгээний хувьд өөрчлөгдөх хэрэгтэй. Эрүүлээр сэтгэдэг залуу үе төрж байна гэж харж байгаа. Төр засаг, УИХ, магадгүй Засгийн газар санаачлаад бүх дотоод маргаан, зөрчил, хувийн эрх ашиг амбицаа хойш нь тавиад казиногийн хуулиа шуурхайлах хэрэгтэй. Цар тахлын үеийн эдийн засгийн хүнд нөхцөл байдлаас гарахад туслах нэг зоригтой “тариа” нь казино байж болно.

Ярилцлагаас онцлох эшлэл

-Хэдийгээр бараа гаргаж хил дамнуулж зарахгүй байгаа ч казино бол аялал жуулчлалын үйлчилгээний экспортын төрөлд багтдаг.

* * *

-1998 онд Казиногийн хууль баталж, Мон-Макао компани лиценз эзэмшиж диллерүүдээ бэлтгэж Чингис хаан зочид буудалд казино байгуулсан.

* * *

-Казиногийн хуулийн батлуулах их хэцүү. Батлуулахгүй байх харин амархан.

* * *

-Казиногийн ашиг сонирхолдоо намайг оруулахгүй бол хуулийг дэмжихгүй гэсэн зарчмаар популизм хийдэг.

* * *

-Хуучны байлдаантай киноны сэтгэлгээнээсээ салж чадвал казино сая сая жуулчин татах хөшүүрэг болно.

* * *

-Монгол Улсын эдийн засаг 10 тэрбум ам.доллар байхад Макаогийн казинонуудын нэг жилийн орлого 32.4 тэрбум ам.доллар байх жишээтэй.

* * *

-Монголчуудад хориотой, гадаадын иргэн, жуулчдад зориулсан хязгаарлагдмал казино байх хэрэгтэй.

* * *

-Манайд бол казиног хувийн хэвшил хариуцсан нь тохиромжтой.

* * *
-Манай улс жилдээ нэг казиногоос 74, хоёр лиценз өгчихвөл 148 тэрбум төгрөг олох тооцоог гаргасан байна лээ.

* * *

-Эрүүлээр сэтгэдэг залуу үе төрж байна гэж харж байгаа. Төр засаг, УИХ, магадгүй Засгийн газар санаачлаад бүх дотоод маргаан, зөрчил, хувийн эрх ашиг амбицаа хойш нь тавиад казиногийн хуулиа шуурхайлах хэрэгтэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин С.УЯНГА


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:26:00

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:26:00

зочин [66.181.190.64] 2021-04-01 10:04:12

Монголчуудыг оруулж болохгүй казино нээх хэрэгтэй гэж солиороод байх юм ,бид тоглож наадах эрхгүй ,барлагууд юм уу? Монголчууд бид нүүрс ухах ямаа самнаж ноолуур зарахаас өөр бизнес сэтгэх чадваргүй болж байна.

Зочин [202.21.107.100] 2021-03-31 10:03:38

Монголд маш олон жилийн дараа л казино орж ирэх боломжтой. Лав л энэ новш тэрийг үзэх нас нь хүрэхгүй.

Зочин [66.181.178.54] 2021-03-31 09:34:18

Монголд казино байгууллаа гэж бодоход дээр суугаа пизда нар монголын газар нутгийг хятад хэмээх том ломбарданд барьцаалан тавьбал тэгээд дуусаа.

Зочин [43.228.131.110] 2021-03-31 06:36:39

Энэ Энхбаярын гөлөг хэдмйдээ доктор бролчихсон юм. Худлаа шаагаад байгаарай.

toli [89.144.221.92] 2021-03-30 21:40:09

mongol ulsiig ard tumentei n neg moson suruuli gehgeegui l jum bol kasino in huultai boloh heregteo

Монгол [202.55.188.33] 2021-03-30 19:01:04

Зөв л дө. Одоо бол гадаадийхан ирээд хямдхан аялаад л буцаж бн шдэ. Мөнгийг нь саах үйлчилгээнүүд алга!

Монгол [122.201.31.197] 2021-03-30 18:20:05

Зөвхөн гадаадын иргэдэд үйлчилдэг 4 казино байгуулах хэрэгтэй. Замын Үүд, Алтанбулаг, Улаанбаатар, Ховдод. Эдийн засгийн хувьд үнэхээр ашигтай эрүүл бизнес шүү дээ. Юун тэр хар тамхи, биеэ үнэлэлт гэж эргүү эртний юм яриад байна аа. Европын хотууд тэр чигээрээ казино байна. Хаана тэр сөрөг тал нь байгаа юм. Хурдхан казиногоо байгуулаад 40%-ын татвараа аваад, дээр нь тэр үзэн ядаад байдаг Хятад оросуудынхаа мөнгийг хуу хамаач.

Мафи үүсэх дэд бүтэц, шалтгаан бий болно. [202.131.225.53] 2021-03-30 18:42:26

Тэр орос, хятадуудад чинь ҮЙЛЧЛЭХЭЭР Монголын талаас тодорхой ДЭД БҮТЭЦ, т-л үйлчлэгч, орчуулагч, мөнгө хүүлэгчид, монгол эхнэрүүд, янханууд, эднэрийг АТГАДАГ гэмт хэрэгтнүүд гарч ирнэ. Тэгээд л Монголд зохион байгуулалттай гэмт хэргийн бүлгүүд үүснэ,

Зочин [202.9.46.42] 2021-03-30 16:48:22

Авилгажсан нийгэмд хэрэггүй. Хууль, шүүх хараат байгаа ийм үед сөрөг тал нь давамгайлна. Төсвөөс хулгайлсан их хэмжээний мөнгө угаах арга. Захиалгат нийтлэл бололтой

Монголд гэмт хэрэгтнүүд хэрэгтэй гэж үү? [202.131.225.53] 2021-03-30 14:18:26

Хятадын гэмт хэрэгтнүүдийн нөлөөг Монголд оруулах гэж байгаа бол казино байгуулна биз. Лав л Хятадын төрийн албан хаагч, хөдөлмөрчид, оюутнууд бол казинод тоглож болохгүй. Харин Оросын баячууд дотор гэмт хэрэгтнүүд ч бий, төрийн албан хаагчид ч бий. Гэхдээ оросын төрийн албан хаагч нар мурийтай тоглохыг нь Ес зүйн дүрмээр хорьчихсон. Тэгэхлээр аль аль талаас бизнесын баячууд буюу гэмт хэрэгтнүүд л орж ирэх байх. Монголд ЭНЭ хэрэгтэй гэж үү?

Зочин [202.21.107.103] 2021-03-30 10:24:49

Энэ нохой тархи угаах гэж бас их жон жон хийж байнаа. Солонгос,Тайван 2 бол Америкийн хараат нэг муж нь л гэсэн үг. Макао, Сингапур 2-ын газар дээр байгаа бүх хөрөнгө, казино, байшин барилга нь Америк, Англи барууны орнуудын хөрөнгө. Манай томчууд казиногийн мөнгөнд хамаагүй шунаж байж Энхбаатар,казино Байгаль нар шиг болов доо!!!

Anhaa [64.119.22.115] 2021-03-30 10:12:38

Ene surug setgegdel bicheed bga humuusiig oilgohgui ymaa uursduu hiij buteesen yum yuch bhgui busdiig doosh hiij kaif avdag har usan tolgoinuud uls ornoo hogjuulii gesen ymrch setgel bhgui uursduu sanaa onoo gargahgui baij chaavas tegeed nasaaraa neg priustei uhtlee lizingee tuluud uhtsgee sn ywaa negendee os sanadag malnuuda

demjij bnaa [66.181.188.84] 2021-03-30 09:06:19

Huuchin niseh buudal deer Kazino barival hamgiin tohiromjtoi, mongolchuud oroh horiotoi gevel shuud demjeed hiih hergetei bna daa6 Zuv ajil shuu

Д [202.126.88.159] 2021-03-30 07:34:49

Шинэ нисэх буудал аль аль хил дээр байх чөлөөт бүсүүдэд барихад л эдийн засгийн дагах нөлөөлөл нь асар их дээ

Зочин [66.181.178.54] 2021-03-30 07:10:18

Эхлээд биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө засчихаад дараа нь улсаа хөгжүүлэх талаар ярь даа.

Зочин [103.57.93.92] 2021-03-30 06:40:55

Монголыг хөгжүүлэхгүй гэсэн гадний бодлого байсаар байгаа цагт иргэд нь хүртэл харанхуй бүдүүлэг байдаг

Зочин [139.5.219.14] 2021-03-30 05:59:34

Оюука хүүд хувь өг, дорхоноо шийдэгдэнэ.

Зочин [66.181.161.67] 2021-03-30 05:55:13

ard tumnii medleg denduu nemgen bn ehleed bolovsroloor duurgeh heregtei mun kazino gej u ve gedegiig hun bolgond oilguulah heregtei bhaa 21 r zuunii kazino gej tgd daraan uu geh um odoo bol tsag n bish bn aa

солиотнууд [77.38.148.28] 2021-03-30 05:41:11

солиорцгоо та нар ..архинд донтож арчаагаа барж байж, дээрээс нь казино байгуулах гэнэ..бага дэмиййр, олон зуун залуус тэр гайд чинь орж орон гэрээ алдана

Zuv demjine [66.181.188.84] 2021-03-30 05:26:36

Odoo yag tsag tohiroo ni burdej uls oron mungugui hetsuu bna yadaj l kazino baiguulchaach

зочин [66.181.190.64] 2021-03-30 04:32:38

Шинэ нисэх буудалын ойр казино байгуулахад тохиромжтой, УБ онгоцоор ирсэн жуулчин ,тоглогч ,замын үүд, эсвэл Алтан булаг явж казинод тоглох хэзүү, МАН төр барьж байгаа үед казиногийн хууль батлагдаж казинотой болно гэдэг үлгэр байх аа.

Мэнд амоор [192.82.91.169] 2021-03-30 04:28:52

Маш зөв шүү. Хурдан хэрэгжүүлэх хэрэгтэй. Зөв зүйлийг дэмжиж байж бид өр ширгүй сайхан амьдрах болноо. Сайхан мэдээ өгсөн доктор Г.Дугаржав танд баярлалаа

Зочин [103.229.121.109] 2021-03-30 04:09:42

Зөв санаачилга байна шүү дэмжиж байна

Зочин [66.181.187.63] 2021-03-30 04:09:18

Солонгос улс хаалттай казино байгуулаад эдийн засгаа маш хурдан сэргээсэн. Тэр хэмжээгээр аялал жуулчлал үсрэнгүй хөгжиж иргэн бүр орлоготой, англи хэлтэй болсон юм даг. Тухайн үед гадныхныг эсэргүүцдэг байсан нь ажилгүй паразитууд байсан. Одоо улсыг нь харв Зоригтой шийдэл хэрэгтэй

Зочин [64.119.17.63] 2021-04-01 20:18:57

Солонгос казиногоор хөгжсөн юм биш, Алуулсан ерөнхийлөгч зөрж байж металлург, машины үйлдвэр, түүнийг дагаад зам тээвэр нь хөгжсөн,,, тэр нь том улсад ашиггүй байсан тул алуулсан...

Зөв [202.126.88.159] 2021-03-30 04:02:42

Бид нар аялал жуулчлалыг автобусаар хэдэн настай хүн авч явах гэдгээр харахаа хязгаарлах хэрэгтэй. Бусад төрлүүдийг нь ч гэсэн хөгжүүлэх хэрэгтэй

Mandaa [66.181.187.63] 2021-03-30 04:00:47

Mash zov zuil hundluu. Casino mongold mash heregtei. Hurdan huuliaa batlaad ene dampuursan ediin zasgaa sergeemeer bn

Дэмжинээ!!! [203.91.115.41] 2021-03-30 03:59:00

Замын Үүд, Алтанбулаг 2 дээр байгуулчих чөлөөт бүс дээр маш тохиромжтой. Казино улсад маш их ашигтай

Д [202.126.88.159] 2021-03-30 03:58:06

Аялал жуулчлалаар эдийн засгаа хөгжүүлсэн олон орон Казинод маш их ач холбогдол өгдөг. Казино бариад хаалттай гэхдээ Монголчууд ажиллавал эдийн засаг сэргээд ирнэ дээ

Дэмжигч [122.201.22.94] 2021-03-30 03:57:47

Эдийн засаг хүний зөв дүгнэлт. Хэт туулшрахгүй хуульчлаад өгвөл манай эдийн засагт хэрэгтэй санаачлага санагдаж байна.

Дашка [202.126.88.159] 2021-03-30 03:56:05

Эдийн засгаа дэмжих хамгийн зөв шийдэл байна даа. Ажлын байр ч маш их нэмэгдэнэ

zochin [202.9.46.61] 2021-03-30 03:49:04

Энэ эргүү сда юу гээд улин хуцаад байгаа юм. Монголд казино хамгийн хэрэггүй зүйл мал минь. Үхсэн ацны чинь доктор моктор вэ. Иймэрхүү гөлөгнүүд доктор болчихоод байгаа юм даа. Түй тонил цаашаа үхэр толгойт оо

Хурдан хуулиа гарга! [203.91.115.41] 2021-03-30 03:46:19

Маш зөв санаачлага байна. Казино бол ашигтай бизнес, ажлын байр, татвар орлого нэмэгдэнэ.

Зочин [103.229.121.222] 2021-03-30 03:08:35

Хэн дуртай монготэйн гарч ирээл Казино байгуулах гэнээ бас оорсдийн хоронгоо осгох бодол ард иргэдэд бу огохийн казино гэхээс илуу ядаж дотоодоо ажлын байр бий болгож иргэдээ дэмжих бодол байдгуй

эв эрүүл [202.179.26.238] 2021-03-30 03:07:58

Тэр өрсөлдөөд явуулдаггүй 5 гаруудыг хооронд мөрийтэй тоглуулаад хожсон 2 нь хамтраад байгуулаг.Үлдсэн 3 нь бүү гай бол.

Зочин [64.119.26.60] 2021-03-30 02:57:54

Хужаагийн гар хөл болсон амьтан шүү энэ хулгайч.

Зочин [66.181.182.69] 2021-03-30 02:30:53

Замын үүд бол хамгийн таатай газар. Өөр үсрэнгүй хөгжил тэнд байхгүй.

zochin [202.9.46.76] 2021-03-30 02:20:55

gazar bayalagaa khyanaj chadakhgui b.j bas kazino meteer oroldoj uls irgedee sunuukh ni dee muu lalaruud...

зочин [66.181.182.218] 2021-03-30 01:49:33

мөрийтэй тоглоом ярисан хүний адгийн шаар.иргэн баян бол улс баян.энэ зарчимыг эхлээд хий,хийгээд хэрэгжүүл.


41 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
41 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.