Архангай аймагт: Сүүлийн 24 цагт Шинээр 23 тохиолдол батлагдаж, 2 хүн бүрэн эдгэж эмнэлгээс гарлаа

Aдмин / Орон нутаг


Архангай аймгийн Ковид-19 халдварын нөхцөл байдлын талаар АОК-оос мэдээллэж байна. Сүүлийн 24 цагт батлагдсан тохиолдлуудын ойрын болон дам хавьтлын 577 сорьцонд PCR шинжилгээ хийж, шинээр илэрсэн 23 тохиолдол бүртгэгдлээ.
Үүнд:
Эрдэнэбулган суманд – 9,
Эрдэнэмандал суманд – 9,
Хайрхан суманд – 5 тохиолдол тус тус байна.

Ийнхүү нийт COVID-19-ын батлагдсан тохиолдлын тоо 118 болов.
Эрдэнэбулган – 90 тохиолдол
Хайрхан – 11 тохиолдол
Эрдэнэмандал – 13 тохиолдол
Ихтамир – 1
Батцэнгэл – 3 тохиолдол бүртгэгдлээ.
Хэвтэн эмчлүүлж байгаа 99 иргэнээс биеийн байдал хүндэвтэр 15, хөнгөн 84 иргэн эмчлүүлж байна. Мөн сүүлийн 24 цагийн байдлаар нэмж 2 өвтөн эдгэрч, эмнэлгээс гарсан ба нийт эдгэрсэн 19 боллоо. Өнөөдрийн байдлаар Эрдэнэмандал суманд 18 ортой, Хайрхан суманд 6 ортой тусгай эмнэлэг дэлгэн батлагдсан тохиолдлуудыг эмчилж эхэллээ.

Ойрын хавьтлын 1100 иргэнээс тусгаарлах байранд – 24, гэрийн тусгаарлалтад 1050 иргэн байна. Харин 2-р хавьтлын 2816 иргэн мөн гэрийн тусгаарлалтад байна.
Батлагдсан тохиолдлуудын хувьд ойрын болон дам хавьтлын иргэдээс илэрсэн бөгөөд нэг голомтот бүсээс халдварлан тархаж, хавьтлуудын давтан шинжилгээгээр вирус илэрч байна.
ВАКЦИНЫ ЭРГЭН ТОЙРОНД:
- АОК-оос эхний ээлжинд нэн шаардлагатай 20,000 тун вакцин захиалснаас, VeroCell вакцины 4040 тун вакцин ирж, аймгийн хэмжээнд вакцинжуулалтын ажлыг эхлүүлээд байна. Вакцинжуулалтад голомтот бүсэд ажиллаж байгаа эмч эмнэлгийн ажилтнууд болон тусгай үүрэг гүйцэтгэж буй цагдаа, онцгойгийн алба хаагч нарыг хамруулж эхэллээ. Мөн ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг вакцинжуулах ажлыг шат дараатайгаар зохион байгуулахаар төлөвлөж, бичил төлөвлөгөө ийнхүү хэрэгжиж эхлээд байна.
Эрдэнэбулган сумын хэмжээнд нийт вакцинжуулалтын 5 цэг ажиллаж, сумдад 19 цэг ажиллаж, төлөвлөгөөгөөр эхний 4040 тун вакциныг 3 хоногт хийх аж. Хоёр дахь ээлжний вакцин тээвэрлэлт ирэх 7 хоногт ирэх ба аймгийн хэмжээнд нийт иргэдийн 60 хувь буюу насанд хүрсэн бүх иргэдийг вакцинд хамруулахаар ажиллаж байна.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:11:17

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:11:17


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.