АНУ: Johnson & Johnson-ы вакцины хэрэглээг зогсоожээ

Aдмин / Гадаад мэдээ

Johnson & Johnson компанийн бүтээсэн коронавирусийн эсрэг вакциныг цусны бүлэгнэлийн эрсдэл үүсгэдэг байж болзошгүй шалтгаанаар дархлаажуулалтын хөтөлбөртөө ашиглахыг түр зогсоож байгааг АНУ-ын эрх баригчид мэдэгджээ. Мөн Европын Холбоо, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс ижил арга хэмжээг авсан байна.

Учир нь вакцин хийлгэсэн зургаан хүнд гаж нөлөө илэрсэн байна. Нэг өвчтөн нас барж, бусдынх нь биеийн байдал хүнд байгаа гэнэ. Зургаан тохиолдол нь 18-48 насны эмэгтэйчүүд бөгөөд вакцин тариулснаас нь хойш 6-13 хоногийн дараа цусны бүлэгнэлийн шинж тэмдэг илэрсэн байна.

Johnson & Johnson компанийн Жансен вакцин нь дэлхий дахинд хэрэглэж буй ихэнх вакцинаас ялгаатай нь хоёр тунгаар бус нэг удаагийн тунгаар хийдэг юм. Үүнээс гадна тээвэрлэх, хадгалах үйл явц илүү хялбар аж.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага нөхцөл байдлыг анхааралдаа авч, АНУ, Европын зохицуулах байгууллагуудын дүгнэлтийг хүлээж байгаагаа мэдэгдсэн байна.

АНУ-д 7 сая шахам хүн энэ вакциныг хийлгэсэн гэж Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх үндэсний төвөөс мэдээллээ. Вакцинжуулалтын бүх төвд энэхүү вакцины хэрэглээг нэн даруй зогсоохоор болсон бөгөөд засгийн газрын мэргэжилтнүүд гаж нөлөөний шалтгааныг судлахаар болжээ.

Эх сурвалж: ВВС


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 13:12:27

ZAP [202.9.40.50] 2021-05-05 13:12:27

Зочин [66.181.161.30] 2021-04-14 23:13:57

Зогсоосон тэр вакциныг нь авчихаач

jsjdjfjjfsda [66.181.161.91] 2021-04-14 11:25:11

ergvv americ johnsons baby chni neree soliod johnson &johnson bolson yum bishvv 2019 ond johnsons baby chni huuramch bvteegdehvvn hiij bsan ni togtoogdson bizde hvvhdiin bieiin tosig. iim kompaniar vakcin vildverlvvlj bdag arai2

Зочин [66.181.161.102] 2021-04-14 09:18:20

Астра- г ч , жонсоныг ч ингэж гоочлоод байгаа нь цуурхал - ардчилсан соёлт ертөнцийг гутаах гэсэн оролдлого , тэх тусам нь ...

Зочин [66.181.190.209] 2021-04-14 10:16:39

Shaa shaa.aziudiig aris unguur yalgavarladag soelt ertuntsduu och malaa


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.