АНУ ОХУ-д шинээр хориг арга хэмжээ авжээ

Aдмин / Гадаад мэдээ

МОСКВА. /TASS/. АНУ Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээ авсан нь Жо Байдены засаг захиргааны авч хэрэгжүүлж буй анхны өргөн хүрээг хамарсан хориг арга хэмжээ боллоо. Америкийн ерөнхийлөгч ОХУ-ын Төрийн тэргүүн Владимир Путинд биечлэн уулзахыг санал болгосноос хойш хоёр хоногийн дараа ийнхүү хориг арга хэмжээ авч байна.

Цагаан ордны мэдэгдэлд дурдсанаар, шинээр хориг арга хэмжээ авах болсон нь “SolarWinds” компанийн программыг хакердсан, мөн АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Москва хөндлөнгөөс оролцсон хэмээн буруутгаж буйтай холбоотой гэжээ. Ийнхүү буруутгасан мэдэгдлийг ОХУ-ын эрх баригчид удаа дараа няцаасан юм. Үүнээс гадна Крымтэй холбоотой хувь хүн болон хуулийн этгээдүүд хоригийн жагсаалтад багтжээ.

АНУ хориг арга хэмжээ авахыг эрмэлзэж буйг нь эрх баригчид зэмлэн буруушааж байгаа бөгөөд хариу арга хэмжээ авна хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков өмнө нь мэдэгдсэн юм.

Сангийн яамны авсан хоригууд

  • Вашингтон дахь ОХУ-ын Элчин сайдын яаманд ажилладаг 10 дипломат ажилтныг нутаг буцаахаар болжээ. Тэдний дунд Оросын тагнуулын албаны төлөөлөгчид байгаа гэж АНУ үзэж байна.
  • Сангийн яамнаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдэд Оросын өртэй холбоотой зарим гүйлгээнд хориг тавих, АНУ-ын эсрэг кибер орчинд хорон ажиллагаа явуулах Оросын тагнуулын байгууллагын хүчин чармайлтыг дэмжсэн технологийн компанийн эсрэг хориг арга хэмжээнүүд багтаж байгаа аж.
  • Тухайлбал, Төв банк, Үндэсний баялгийн сан, Сангийн яамнаас 2021 оны 6 дугаар сарын 14-нөөс хойш гаргасан бондыг шууд эзэмшихийг АНУ компаниуддаа хоригложээ.
  • Түүнчлэн кибер салбарт дайсагнасан ажиллагаа явуулах, АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцох зэрэг хэд хэдэн үйл ажиллагаа явуулсантай холбогдуулан Оросын хувь хүн, хуулийн этгээдүүдийн эсрэг шинээр хориг арга хэмжээ авах боломжтойг тусгасан гүйцэтгэх захирамжид Ж.Байден гарын үсэг зуржээ.
  • Мөн АНУ-ын Сангийн яам ерөнхийлөгчийн сонгуульд Орос хөндлөнгөөс оролцсон хэрэгт холбогдуулан 16 байгууллага, 16 хувь хүнд хориг арга хэмжээ авсан байна.

  • Тэдний дунд Ерөнхийлөгчийн Тамгын газрын тэргүүн дэд дарга Алексей Громов, сэтгүүлч Александр Малькевич, Тагнуулын ерөнхий газрын ажилтан асан Денис Тюрин, Орос, Украины улс төрийн зөвлөх Константин Килимник нар байжээ.
  • Крымтэй холбоотой 8 хувь хүн, хуулийн этгээдийн эсрэг авсан хориг арга хэмжээнд Засгийн газрын гишүүд багтжээ. Тодруулбал, “Мостотрест” компанийн ерөнхий захирал Леонид Рыженькин, "Ленпромтранспроект" компани, “Беркакит - Томмот - Якутск” чиглэлийн төмөр замын барилгын ХК багтсан байна.
  • ОХУ-ын бизнес эрхлэгч Евгений Пригожинтой хамтран ажиллаж буйтай холбогдуулан "Транс-Логистик", "Алкон", "Юнижет" компаниудыг хоригийн жагсаалтад оруулав.
  • Үүнээс гадна өөр хэд хэдэн компани, мэдээллийн агентлагуудад хязгаарлалтын арга хэмжээ үйлчлэх аж.

Хориг арга хэмжээ авах болсон шалтгаан

  • “SolarWinds” компанид үйлдэгдсэн кибер халдлагын ард Оросын тагнуулын байгууллага байсан гэж үзэж, шинэ хориг арга хэмжээ авжээ.
  • Түүнчлэн АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцсон хэмээн Оросыг дахин буруутгав.
  • Оросын эсрэг шинээр хориг арга хэмжээ авах боломжийг тусгасан захирамжид Ж.Байден гарын үсэг зуржээ. ОХУ-ын "засгийн газрын дайсагнасан үйл ажиллагаа" нь үндэсний аюулгүй байдал, гадаад бодлого, эдийн засагт аюул учруулж байгаа нь ийм арга хэмжээ авах шаардлагатайг харуулж байна гэж үзжээ.

www.montsame.mn


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 13:12:26

ZAP [202.9.40.50] 2021-05-05 13:12:26

Зочин [192.82.74.55] 2021-04-17 08:15:48

Пригожин бол оросын алуурчдыг бэлддэг томоохон хувийн дайны компанитай путины тогооч гэдгээрээ алдартай нөхөр

Зочин [202.126.90.38] 2021-04-16 23:42:42

Аугаа оросыг барахгүй дээ хятадыг чадахгүй байж

Хэл бичгийн дүрмээ мэддэггүйдээ ичээч, сэтгүүлчээ. [202.131.225.53] 2021-04-16 16:45:55

"авЧээ" гэж бичээчээ. Монгол хэлний дүрмээ давтаачээ, сэтгүүлчээ!

зочин [202.9.40.218] 2021-04-16 15:57:22

Энэ бүдэрч унаад явж чадахаа байсан өвгөн . Оросоор оролдож яахнав дээ..,Муурийн сахал махал гэдэг шиг л..,

Зочин [59.153.112.146] 2021-04-16 14:08:46

Кубын аюул шиг нөхцөлд хүрэх байх. Ямартай ч Оросын цэргүүд украйны хил дээр бэлэн байдалтай байна. Харин Натогийн цэргүүд балтийн тэнгисийн 3 улсын нутагт байна. Хоолой дээрээ хутга тавьчихсан сууж байгаа нь буулт хийнэ. Хэрвээ буулт хийхгүй байвал дайн гарна.

Hudlaa surjin horig bainga l tavih yum [202.55.188.36] 2021-04-16 13:35:26

Dandaa l horig tavih yumdaa. Orosod nuluuldug yum bolov uu?

Зочин [202.126.89.89] 2021-04-16 12:29:46

Zazo barag dain boloh ni todorhoi boloh geed bnu gui yu.

Иргэн [202.9.40.12] 2021-04-16 11:39:38

АНУ дэлхий дээ л атаман юм аа. Өөрт нь таалагдаагүй , ашиггүйг нь цааш нь харуулж бдаг орон шүү дээ. Европ бол АНУын л амыг харна. Оросууд тэдэнд ад үзэгдээд, Украйн одоо неофашист засаглалтай болсон болохоор дайраад бна. Крымын хойгийн ард түмэн нь өөрсдөө бүх нийтийн санал асуулгаар 97 % нь дэмжсэн тул Украйны төр засгаас салж тусгаар болсныг Оросууд эзэлж авсан юм шиг мэдээллийн гүтгэлэг дайралт улайм цайм хийгээд бх юм. АНУ ямарч ичгүүргүй, ардчиллын ул мөр ч үгүй улс боллоо. Дайн болж бж л задарсан нь зогсох шинжтэй.

Зочин [192.82.80.61] 2021-04-16 11:24:18

shizofrentei zunug uvgun jo-giin hiij baigaa ajil................

Зочин [192.82.80.61] 2021-04-16 11:14:05

songuuliin luivarchin _____ardchilsan namiin zunug chutgur jo biden............erguutej baina...........ard ni huuheldein ezed ni baigaa...........

лотос [64.119.21.70] 2021-04-16 10:41:57

эвтэй найртай байвал ард түмэн жаргалтай.эх дэлхий баясалтай.

Зочин [103.57.94.63] 2021-04-16 10:36:54

Oросууд уг нь манайд арай еер хандаж болно доо. Гаалийн тарифаа хенгелеед (одоо 40-70 хувийн татвартай) Эгийн голын цахилгаан станцыг хааж боохгvй гэх мэт. Жижиг хершее хегжvvлэхгvй шvv

зочин [66.181.161.93] 2021-04-16 09:27:48

Тураг ядархаар уулаа , хүн ядархаар нутаг усаа гэдэг шиг орсууд ядрах үедээ, хятад манайх хоёрыг түшсэн нь дээрдээ, ядахдаа хятад шиг хилийн гаалийн татвараа тэглж орхивол, монгол малын мах ядарч байгаа буриадууд, хил орчмын орсуудад хэрэг болно, европ уруу гарч байгаа хийн хоолой нь л орсуудын амьдралд дэм болж байна даа, ядахдаа орсууд бүдүүлэг, мунхагийн хажуугаар бага үндэстэнд халтай улс юм, монголоор дайруулах хийн хоолойныхоо мөнгийг социализмын үе шиг бодож МАН-н дарга нарыг загнаад хулихдах гээд байх вий дээ, 200 -аад жилийн өмнө бид орсуудыг улс шиг улс болгож өгсөн 1940-1990 он хүртэл МОНГОЛД болон Европын оронд байгаа цэргийн нь хоолны махыг 100 хувь үндсэндээ бараг үнэгүй бид даасан. Өөөрсдөө тэгэаэд манайхан дэлгүүрт идэх махгүй байдаг байсан. ОРСУУДЫГ ядахдаа европчууд бүдүүлэг хулхи болохоор нь тоохгүй юм даа.

Зочин [192.82.80.61] 2021-04-16 11:18:50

europ gej______fashist german uvuogiin ach zee nar ni orostoi ushurhuod baigaa yum...................ard ni usa ruu garsan saxon fashist..............britani saxon----------

зочин [122.201.24.187] 2021-04-16 08:46:25

Орос европ уруу гаргаж байгаа хийн хоолойн крантаа шууд хаа даварцан европууд

Зочин [192.82.80.61] 2021-04-16 11:22:01

europ oros 2 hen heniih ni heretsee baigaa yum...........usa luivarchid uorsduo europ ruu hii shahah bodoltoi.............deerees ni europ chini usa-iin utasan huuheldei..............

Зочин [192.82.68.248] 2021-04-16 08:07:37

Зөв

Иргэн [59.153.114.68] 2021-04-16 08:03:31

Удахгүй АНУ манай АН-тай адил болох нээ.

Зочин [192.82.80.61] 2021-04-16 11:23:07

1 teregnii duguinuud yum chini............

Зочин [66.181.190.138] 2021-04-16 09:45:19

АНУ сонгуулиа хакердуулаад байгаа юм бол хоцрогдол ялагдал мөн биз дээ


22 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
22 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.