Дэлхийн нийт хүн амын 5.6 хувь нь коронавирусийн эсрэг вакцин тариулжээ

Aдмин / Гадаад мэдээ

Дэлхийн хэмжээнд өнөөдрийн байдлаар "Ковид-19"-ийн эсрэг нийт 848 сая тун вакциныг дэлхийн 154 орны хүн амд хийгээд байгаа талаар Блүүмберг агентлаг мэдээлэв.

Энэ нь дэлхийн нийт хүн амын 5.6 хувийг коронавирусийн эсрэг вакцинд хамруулаад байна гэсэн үг юм. Сүүлийн мэдээгээр дэлхийн дахинд хоногт 17.9 сая тун вакциныг хүн амыг дархлаажуулсан байна.

Дэлхийн улс орнуудаас хамгийн олон иргэнээ дархлаажуулалтад хамруулсан орон нь АНУ. Тус улс коронавирусийн эсрэг нийт 198 сая тун вакциныг хүн амдаа хийгээд байгаа аж. Мөн Америкт өдөрт 3.35 сая тун вакцин хийгдэж байна. Өдөрт хийгдэж байгаа вакцины тун хэмжээ энэ түвшинд байвал нийт хүн амынхаа 75 хувийг дархлаажуулж хэвийн амьдралд шилжин ороход ахиад 3 сарын хугацаа л үлдэж байна гэж тооцоолж байна.

Энэ хооронд дэлхийн хэмжээнд коронавирусийн халдвар авсан хүний тоо өнгөрсөн хоногт 836 мянга гаруйгаар нэмэгдэж нийт 139 сая 665 мянгыг даваад байна. Өнгөрсөн 24 цагт халдварын улмаас нас барсан хүний тоо 13800 гаруйгаар нэмэгдэж нийт 1 сая 998 мянгад хүрлээ. Энэтхэгт өнгөрсөн хоногт халдварын батлагдсан тохиолдлын тоо 216 мянгаар нэмэгдэж нийт 14 сая 287 мянга гаруйд хүрээд байна. Тус улсад мөн хоногт бүртгэгдсэн нас баралт ч хамгийн өндөр байна. Өнгөрсөн хоногт л нийт 1183 хүн халдварын өвчлөл хүндэрч нас баржээ.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 13:12:25

ZAP [202.9.40.50] 2021-05-05 13:12:25

Зочин [192.82.80.61] 2021-04-16 14:22:15

Hilee ongoilgood______buh mongol hun_______USA ruu visa-gui bolson uedee tegj huts___________!!!!!!!!!!!!!

Зочин [192.82.80.61] 2021-04-16 14:20:32

USA-----------mongol-d hamaagui__________!!!!!!!!


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.