Авлигатай тэмцэх газар 68 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав

Aдмин / Хууль

Авлигатай тэмцэх газар 2021 оны 4 дүгээр сарын 12-16-ны өдрүүдэд төлөвлөгөөт хяналт шалгалтын дагуу 68 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгаж 2 албан тушаалтны мэдүүлгийг хянан шийдвэрлээд байна.

Одоогоор ажиллагаанд 66 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг хянагдаж байна.

НИЙТИЙН АЛБАНД ТОМИЛОГДОХ 116 ЭТГЭЭДИЙН УРЬДЧИЛСАН МЭДҮҮЛГИЙГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭВ

Авлигатай тэмцэх газар 2021 оны 4 дүгээр сарын 12-16-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 116 этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ.

Өнгөрсөн долоо хоногт 106 мэдүүлэг шинээр хүлээн авсан бөгөөд нийт 261 урьдчилсан мэдүүлгийг хянан үзжээ. Одоогоор ажиллагаанд 145 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн нөхцөл байдал, Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас өгч буй зөвлөмж, халдвар хамгааллын дэглэмийг сахин хэрэгжүүлэх, үйл ажиллагааны шуурхай байдлыг хангахтай холбогдуулан тухайн албан тушаалд нэр дэвшигчдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянасан тухай хариу албан бичгийн хувийг холбогдох байгууллагын эрх бүхий албан тушаалтны цахим хаягт урьдчилан хүргүүлэн, ажиллаж байна.


Сэтгэгдэл

egnfwox [82.147.220.206] 2021-05-31 13:10:03

Мэдээ.МН <a href="http://www.gc8f800kbw8ni2506x688w9kivn6s22hs.org/">aegnfwox</a> [url=http://www.gc8f800kbw8ni2506x688w9kivn6s22hs.org/]uegnfwox[/url] egnfwox http://www.gc8f800kbw8ni2506x688w9kivn6s22hs.org/

Зочин [192.82.90.79] 2021-04-21 22:38:01

Энэ АТГ гэгчийн тэмүжин гэгч этгээд бусдыг ямар ч шалтгаангүйгээр тэр тусмаа эмэгтэй захиралтай компанийг шалгах нэрээр дарамталж элдэв зүйлээр гаж зүйл тулгах гэж оролддог.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.