СЕХ: АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн хоёр хүний нэгийнх нь баримт бичгийг хүлээж авна

Aдмин / Улстөр

Ардчилсан намаас С.Эрдэнэ, Н.Алтанхуяг нарыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд тус тус нэр дэвшүүлсэн тул Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсгийг үндэслэн тэдний бүртгэлтэй холбоотой баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороо хүлээж авахаа түр хойшлуулсан билээ.

Үндсэн хуулийн гучин нэгдүгээр зүйлийн 2-т “Улсын Их Хуралд суудал бүхий нам дангаараа буюу хамтран Ерөнхийлөгчид тус бүр нэг хүний нэр дэвшүүлнэ” гэж заасан.

Иймд Сонгуулийн ерөнхий хорооноос Ардчилсан намыг Үндсэн хуулиа дээдлэн иргэний сонгох, сонгогдох эрхийг хүндэтгэж Монгол Улсын Ерөнхийлөгчид зөвхөн нэг хүнийг нэр дэвшүүлж баримт бичгийг нь хуульд заасан хугацаанд ирүүлэхийг мэдэгдсэн юм.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо бүрэн бүрэлдэхүүнээрээ шуурхай хуралдаж “Үйл ажиллагаандаа хууль дээдлэх, улс төрийн хувьд төвийг сахих, асуудлыг хамтран хэлэлцэж шийдвэрлэх, ил тод, шударга байх” гэсэн хуулийн зарчмыг баримтлан холбогдох шийдвэр гаргалаа.

Хуралдаанаас Сонгуулийн ерөнхий хорооны даргын 2021 оны А/27 тоот захирамжаар байгуулагдсан “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авах” үүрэг бүхий Ажлын хэсэгт Ардчилсан Намаас нэр дэвшүүлсэн хоёр нэр дэвшигчийн бүртгэлтэй холбоотой баримт бичгийг нягтлан шалгаж, зөвхөн нэг нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээж авах үүрэг өглөө.


Сэтгэгдэл

Зочин [202.126.88.137] 2021-05-06 04:54:54

Хоёуланг нь хүлээж аваад шийдвэрлэсэн хариугаа өгөх ёстой, хуультай, автобусны жолооч мэдэхгүй л дээ

Зочин [103.26.195.126] 2021-05-06 08:30:28

энэ чинь юун балай юм болоод байгаа юм бэ хоёр нам уу эсвэл нэг нам юм уу ингэж арчаагүй ёс суртхуунгүй байж болохгүй ямар хүмүүсээр төр бариулж байсан юм бэ АН ынхаан та нарт саналаа өгч байсан гэж бодхоор

Зочин [66.181.189.193] 2021-05-06 02:11:46

Сонголтгүй сонгууль гэдэг үнэн боллоо

Зочин [66.181.178.244] 2021-05-06 02:11:10

СӨХ-ний зөв

Зочин [66.181.160.123] 2021-05-05 22:37:50

Хуулиа баримталж АН аль нэг хүнээ гаргаж иртэл нь хүлээ.Хуулийн хугацаа дуусвал хэнийг нь ч бүү бүртгэ.

Зочин [66.181.176.86] 2021-05-05 22:37:13

СЕХ- ны зөв

Зочин [172.56.23.79] 2021-05-05 18:15:41

Ман угшилтай будлиан хөвөрч бна даа..

Zochin [202.131.232.117] 2021-05-06 00:00:46

Muu teneg malnuudaa luivarchid xulgaichid gedeg chin ilt medegdej baina ardchilaliin ner barisan xunii muug uzsen luivsrchid naad nam shig yumnaasaa negiigee songooch chadaxgui bol uxej dald or

зочин [202.9.47.9] 2021-05-05 15:30:51

Хүрэлсүх тамга хийж өгсөн

Зочин [66.181.161.105] 2021-05-05 14:54:45

МАН-хаан бүртгэхгүй байх нь яав хоншоор дутав уу, ард түмний уур хилэнгээс айв уу

Зочин [103.229.122.234] 2021-05-05 14:11:37

MAN Nam tatan buugdah bolzoloo 100% naidvartai hangalaa!!!!!!!

иргэн [66.181.161.121] 2021-05-05 14:02:37

СЕХ -ны ДАРГА ИЙМ ҮЙЛДЛЭЭРЭЭ ХҮРЭЛСҮХ ДАРГЫН НЭР ХҮНДИЙГ ЖИНХЭНЭ ШАВАРТАЙ ХУТГАЖ УДВАЛ ТОМООХОН ХЭРЭГ ТАРИХ НЬ ДЭЭ

иргэн [66.181.161.121] 2021-05-05 14:00:57

АЛТАНХУЯГ ГИШҮҮН АН НАМААС НЭР ДЭВШСЭН БАЙХАД ЯАГААД БҮРТГЭЖ АВДАГГҮЙ ЮМ БЭ???

Зочин [192.82.71.143] 2021-05-05 13:56:51

Нэр муутай шансгүйгээр нь Эрдэнийг дэвшүүлж сонголтгүй сонгууль хийх гэж Хүрэлсүх тооцоолсон

Зочин [49.0.142.237] 2021-05-05 14:04:22

яг үнэн

иргэн [202.9.46.59] 2021-05-05 13:52:44

МАН Алтанхуяг,Эрдэнэ гэсэн 2 нэр дэвшүүлээд байгаа юмуу ойлгохоо байлаа

Kkk [103.212.117.43] 2021-05-05 13:59:05

Зарим АН-ын гишүүд тэгээд бх юм. МАН тэгэхлээр агуу юм аа. Хүрэлсүхийг дээр нь Эрдэнэ, Алтанхуягийг нэр дэвшүүлж байдаг ккк

Зочин [202.126.88.158] 2021-05-05 13:52:13

Цахим санал хураалт гэж луйвар хийсэн эрдэнэ бүртгэх хууль байхгүй

ug [202.9.46.8] 2021-05-05 13:51:54

hoeulang n has

MAN [64.119.26.4] 2021-05-05 13:49:01

MAN shorongiin horigdol Erdene-iig ashiglaj baina.

MAXN [64.119.26.4] 2021-05-05 13:50:13

Hurulsuh udahgui Elbegdorj shig haragdana shuu, Elbegdorj ehendee bas l iim baisan

зочин [202.9.47.9] 2021-05-05 13:45:26

МАН дэндүү дээрэлхүү, дэндүү сагсуу байна даа

зочин [66.181.161.61] 2021-05-05 14:27:06

СЕХ буруу шийдвэр гаргасан байна. Та нар хэн нэгийг нь ажлын хэсгээрээ шалгаруулж бүртгэх эрхгүй. АН л нэг хүнээ гаргаж СЕХ-д өгөх ёстой. Хуулийн хугацаанд АН нэг хүнийхээ материалыг өгөхгүй бол бүртгэхгүй байх үүрэгтэй. Харин АН-ын хэн нь жинхэнэ, хэн нь хуурамч Дамбийжаа болохыг зөвхөн шүүх л тогтооно. Та нарын гараар могой бариулаад дараа нь хууль бус сонгууль болсон гэж эцэс төгсгөлгүй маргаан гаргах гэж байгаа юм АН-ынхан чинь

Иргэн [192.82.71.143] 2021-05-05 13:58:10

МИЕЭ ИНГЭЖ БАЙГААД УНАСАН гэдгийг МАН санаарай


24 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
24 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.