“Facebook” Д.Трампын хаягийг хаах шийдвэрийг хэвээр нь үлдээжээ

Aдмин / Гадаад мэдээ

ЛОНДОН. /BBC/. “Facebook”-н хяналтын зөвлөл Д.Трампын “Facebook”, “Instagram”-н хаягийг хаах шийдвэрийг хэвээр нь үлдээхээр болсон хэдий ч хэр хугацаагаар хаах талаар 6 сарын дотор эргэн харахыг компанид зөвлөжээ.

“Facebook”-с гадна “Google” компанид хамаардаг “YouTube” дүрс бичлэгийн үйлчилгээ үзүүлэгч компанийн Д.Трампын хуудаст тавьсан хязгаарлалт одоог хүртэл үйлчилж байгаа юм. Д.Трамп болон түүний багийнхан 1 дүгээр сарын 12-ноос хойш “YouTube”-д шинээр дүрс бичлэг байршуулах боломжгүй болжээ. Хүчирхийлэлд өдөөн турхирах эрсдэл багасвал Д.Трампын дүрс бичлэгээ байршуулах эрхэд тавьсан хязгаарлалтыг цуцална гэж “YouTube”-н Ерөнхий захирал Сьюзан Вожицки гуравдугаар сард мэдэгдсэн юм.

Үүнтэй холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп мэдэгдэхдээ, “Facebook”, “Twitter”, “Google” компаниуд миний хаягийг хаах шийдвэр гаргасан нь манай улсын хувьд “жинхэнэ гутамшиг” гэжээ.

“Манай улсын ард түмэн үүнийг тэвчихгүй. Авлигад автсан эдгээр нийгмийн сүлжээний компани улс төрийн үнэ цэнийг мэддэг байх ёстой бөгөөд дахин хэзээ ч сонгуулийн үйл явцыг сүйрүүлэхийг бид тэдэнд зөвшөөрөхгүй" хэмээн тэрбээр мөн мэдэгдсэн байна.

Вашингтонд нэгдүгээр сарын 6-нд эмх замбараагүй байдал дэгдсэнтэй холбоотойгоор “Facebook” төдийгүй өөр хэд хэдэн компани Д.Трампыг нийтлэл оруулах, дүрс бичлэг байршуулахыг нь хориглох шийдвэр гаргасан юм. “Facebook” компани Д.Трампын хаягийг нэгдүгээр сарын 20-нд бүрэн эрхийнх нь хугацааг дуусах хүртэл хаах гэж байсан ч удалгүй хугацааг нь сунгажээ.

Нийгмийн сүлжээний томоохон компаниудын Д.Трампт авсан алхмыг Бүгд Найрамдах намын гишүүд эрс шүүмжилсэн юм. Үүнтэй холбоотойгоор, Флоридад улс төрчдийн хаягийг хаахыг нийгмийн сүлжээнүүдэд хориглож, зөрчвөл торгууль ногдуулж болзошгүйг тусгасан хууль батлагдсан байна.

www.montsame.mn


Сэтгэгдэл

Зочин [66.181.177.122] 2021-05-06 10:50:12

монгол хүнээс хаалгахгүй байхаар зөвлөгөө ав ТРАМП аа

Зочин [202.9.46.2] 2021-05-06 04:54:59

Ардчиллын ард нөлөө бүхий хүмүүс байдаг.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.