Энэтхэгт өдөрт халдварын хамгийн олон тохиолдол илэрчээ

Aдмин / Гадаад мэдээ

ШИНЭ ДЕЛИ. /CNN/. Энэтхэгт сүүлийн 24 цагийн хугацаанд “COVID-19” халдварын 412 262 тохиолдол шинээр илэрсэн нь цар тахал дэгдсэнээс хойших хамгийн өндөр үзүүлэлт боллоо гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлэв.

Ингэснээр улсын хэмжээнд халдвар авсан хүний нийт тоо 21 077 410-т хүрсэн байна. Түүнчлэн пүрэв гарагт халдварын улмаас 3980 хүн нас барсан нь мөн л өмнө нь бүртгэгдэж байгаагүй үзүүлэлт болжээ.

Энэтхэгт халдвараар нас барсан тохиолдлын тоо сүүлийн есөн хоног дараалан 3000-аас олноор нэмэгдэж буй нь энэ бөгөөд өнөөдрийн байдлаар халдвар авсан 230 168 хүн нас барсан байна.

“COVID-19”-ийн хоёр дахь давлагаанд нэрвэгдээд буй тус улсад сүүлийн 30 хоногт 8.3 сая хүнээс халдвар илэрчээ. Мөн дөрөвдүгээр сарын 22-ноос хойш өдөр бүр халдварын 300 мянгаас дээш тохиолдол шинээр бүртгэгджээ.

www.montsame.mn


Сэтгэгдэл

Иргэн [192.82.91.203] 2021-05-07 00:53:30

Хүн амын тоотой харьцуулбал монголд энэтхэгээс хамаагүй илүү халдвар бүртгэгдэж, хамаагүй олон хүн нас барж байна.Тэр Оюун-Эрдэнэ гэгч нөхөр тоо мэддэг юмуу. Хааны олон хатан,түшмэд дагалтууд шиг шавааралдсан олон зөвлөхүүд нь наад Оюун-Эрдэнэдээ 3 сая болон 1 тэрбум 300 саяын хоорондох ялгаа энэтхэг монгол хоёрт нас барж байгаа хүмүүсийн тооны ялгааг сайн тайлбарлаад өгчихөөч.

Зочин [202.55.188.109] 2021-05-06 13:08:00

Manaih edniihees iluu baihad tooj baigaa h yum alga songuuli geed uheldeed baih yumaa. Japan,Korea,Chinad buh uildberuud ajilaad baidag birus tarhahgui. Manaih bol hul horiod baidag birus tarhalt delhiid N°1 yamar uchir bnaa!

Зочин [202.9.46.2] 2021-05-06 09:43:50

Дэлхийн бүх улс орнууд энэтхэг улсын эсрэг хилээ хаана хэрэгтэй


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.