Халдвар авснаасаа болж гэрийхэндээ гадуурхагдсан охин амиа хорлохыг завджээ

Aдмин / Хууль

Коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсоны дараа гэр бүлийнхэндээ гадуурхагдсан эмэгтэйг амиа хорлохоос нь сэргийлсэн талаар БЗД-ийн албан ёсны вэб сайтад мэдээлэл нийтлэгджээ.

Тодруулбал, Баянзүрх дүүрэг "Таныг сонсож байна Call center" 1900-1063 шууд утас ажиллуулж иргэдээ сонсож, эрүүл мэндийн зөвлөгөө үйлчилгээ үзүүлж байгаа ажээ. Энэхүү утсанд хэдхэн өдрийн өмнө 20 гаруй насны эмэгтэй холбогдож “Миний шинжилгээний хариу батлагдаж, эерэг гарсан. Энэ талаараа мэдээд гэрийнхэндээ хэлтэл гадуур тэнэж яваад халдвар аваад ирлээ хэмээн уурлаж, над руу ариутгах бодис цацаад байна. Манайх есөн давхарт байдаг. Би амиа хорлоно” хэмээн уйлан ярьсан байна. Дүүргийн онцгой комиссын зүгээс шуурхай ажиллаж, тухайн эмэгтэй эмнэлэгт хэвтүүлжээ.

Хэрвээ шуурхай арга хэмжээ аваагүй бол тухайн эмэгтэйн амь нас эрсдэх аюултай байсныг мөн мэдээлсэн байв.

Эрүүгийн хуулийн 14.1 дүгээр зүйлд хүнийг эрүүл мэндийн нөхцөл байдлаар ялгаварлан гадуурхахыг хориглосон заалт бий.

14.1 дүгээр зүйл.Ялгаварлан гадуурхах

1.Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол, бэлгийн, хүйсийн чиг баримжаа, эрүүл мэндийн нөхцөл байдлаар ялгаварлан гадуурхаж эрх, эрх чөлөөг нь хязгаарласан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2.Энэ гэмт хэргийг:

2.1.бүлэглэж;

2.2.хүч хэрэглэж;

2.3.албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж үйлдсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Түүнчлэн "Цар тахлын халдвараар өвчлөөд, эдгэрч гарсан хүмүүсээс найз нөхөд зайгаа барих, харьцахгүй байх буюу ялгаварлан гадуурхаж байна гэх гомдол их ирж байна. COVID-19-өөр өвчлөөд эдгэрсэн хүмүүс танд халдвар тараахгүй тул ялгаварлан гадуурхахгүй байхыг хүсье. Энэ өвчин таныг ч бас дайрч болзошгүй тул хэн нэгнийгээ ялгаварлаж болохгүй" гэдгийг Эрүүл мэндийн яамны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр хэлж байв.


Сэтгэгдэл

Зочин [64.119.21.157] 2021-05-07 12:43:38

yamar aimshigtai humuus ve, uuriihuu mah tsusnii tasarhaig ingej baigaam chin uruuliig bol shuud alah n ee, hunii mus chanar haachvaa.. uvchin heniig ch songoj tusdaggui shd.. bolovsrol medleg yu ch alga

Зочин [203.91.115.56] 2021-05-07 11:46:28

Хүн агаар дэлхийдээ эрх чөлөөтөй явах нь ямарч өвчин тахал үхлүүдээс илүү чухал шүү!! Учир нь Хүчин хүчирхийллийн шуламсиизм. Өнчин ядуус хохирогч иргэдэд Нүглийн нүх сүвэнд ганц хоромч тайван бөгөөд амьд явах бололцоо байхгүй!! Агаартай аль болох эрх чөлөөтөй яваж байгаад бусадтайгаа нийлж ард олонтойгоо зэвсэгт тэмцэл гавшгай чадмаг бэлдэж шуламсизмыг устгацгаая охин минь

Зочин [66.181.161.47] 2021-05-07 08:40:21

evchin helj irdegvi yum chvv ervvl mendiin yam Ulsiin ontsgoi komiss ard irgeddee zev oilgolt ogoochee neeh svr duuliantai oilgolt ogood baihaar irged aragvi chvvdee ta nar kovidaas bitgiii ai ene zvgeer edgedeg evchin ter zSag emch domchid naidhaas ilvv oorsodoo hariutslagtai baij neg negiigee hvndelj yavtsgay

Зочин [66.181.176.48] 2021-05-06 16:59:54

Хүний мөс чанар хаачихав аа Муухай байна дааа яаж нүүр рүү нь харж амьдарна аа

Zocnin [68.145.61.75] 2021-05-06 13:24:40

Sanaa ni zowj ulam hairlajturgen edgewh baital. Hatuu setgeltei yum. be

Зочин [66.181.185.87] 2021-05-06 13:05:13

Битгий сүржигнээд бай, гадуур гарч болохгүй гэсээр байтал уур тэвчээр барагдаж зэвүү хүртэл гадуур явдаг хүүхэд байтугай том хүн олон байна шүү. Манай хүүхэд хүртэл тэвчээр алдартай явж л байна. Наад аав ээж нь уурладаг зөв өө

Зочин [202.9.46.2] 2021-05-06 11:08:54

Иймэрхүү золбин тэнүүлчингүүдээс болж халдварын тархалт буурахгүй байна.

Зочин [202.179.21.229] 2021-05-06 15:13:09

Hurelsuh chi uy ih hatuu setgeltei hun bh chini

Зочин [66.181.177.122] 2021-05-06 10:49:32

хүмүүст буруу ойлголт суулгасан САРАНГЭРЛ ээж билүү тэр чинь л ихээр буруутай даа.

mal [124.158.83.22] 2021-05-06 10:36:35

haaguur zolibintoj yanhandaj yavaad tusaa ve kkk

Зочин [64.119.26.57] 2021-05-06 09:49:33

ОХИН МИНЬ ЖААХАН ХҮЛЭЭЦТЭЙ ХАНД. ҮХТЭЛ ҮР ХАРАМ ГЭДЭГ. ТЭГЖ БАЙГААД ЗӨӨЛРӨНӨ УХААРНА.

Зочин [202.9.40.89] 2021-05-06 09:13:56

Үхтэл үр гэж хүний сайхан сэтгэл хаашаа алга болчихвоо эргүүтсэн малнаас дор амьтад вэ хэлэх ч үг олдохгүй юм бна яаана даа энэ хүмүүсийг ингээд өөрсдөө сайхан амьдарна гэж бодож байгаа байх даа

Ээж [64.119.21.42] 2021-05-06 08:33:40

Ямар тэнэг шаарнууд вэ.Үр хүүхдээ хурдан эдгээж авахын тулд сэтгэл санаагаар дэмжиж анхаарах ёстой байтал хар малнууд вэ.

Зочин [202.9.40.157] 2021-05-06 08:18:24

Үхвэл үхээ. Ийм хүн бранкнууд устаж алга болох ёстой

Зочин [172.58.207.40] 2021-05-06 20:01:37

Муухай санаатай, гадаад үг хэрэглэх санаатай. Наад үг чинь дугуй хүрд мүрд мэтийг хэлдэг байх шүү. Таохи чинь тахианы тархитай ойроцоо байна даа.

Зочин [192.82.76.141] 2021-05-06 08:31:22

чи өөрийгөө хэлэв үү, бранк биш брак гэдэг юм, чам шиг мэдлэг боловсролгүй хүний мөсгүй юмнүүд сөнөх болтугай

иргэн [66.181.182.230] 2021-05-06 07:59:02

Үхэвч үр минь гэсэн Сайхан монгол чанар хаачсан вэ.арай ч дээ.!!!!!!ээж аавд нь хүний эрхийн хариуцалга хүлээлгэ.!!!!!!!өшөө ч их юм болох нь.!!!!!!!!""бидэнд хэнд ч ирэх өвчтн ард түмэн чт би та бид хүүхэдүүдээдээ анхааралдаа байцагааяа.!!!!!!!!!

Зочин [66.181.185.87] 2021-05-06 13:07:00

Тэнэгтээд бай шизо минь, наад гөлгөр чинь эх эцэгийнхээ үгэнд орохгүй гөлгөр царайлж тэнэж яваад өвчин авч ирсэн байна. Аав ээжийнх нь зөв шүү

Зочин [202.131.243.186] 2021-05-06 07:46:32

ЭДГЭРСЭН ХҮМҮҮСЭЭ ГАДУУРХАХ НЭГ Ч ШАЛТГААН БАЙХ ЁСГҮЙ, ӨВЧИН, ЦАР ТАХАЛ ХЭНД Ч ЯМАР Ч НӨХЦЛӨӨС ХАЛДАЖ БОЛНО ШҮҮ.

Зочин [192.82.74.113] 2021-05-06 07:43:11

Muuhai um dee. Aimaar um beee. Arai ygyi bailgyi de. Daana ch de. Daana ch. Mini dvv idgereed manaid hyreed ireerei

Зочин [66.181.161.47] 2021-05-07 08:30:19

ok

Зочин [66.181.183.155] 2021-05-06 07:41:46

Энд тэнд алцагнаж жарвагнаж яваад халдвар аваа биз. Эцэг эхийн гэрийнхнийх нь зөв өө

Зочин [64.119.21.157] 2021-05-07 12:44:52

gutamshigtai , medleggui, harangui, muhar susgeer amidardag humuus l yag cham shig baidag baih daa burhan niguulseg taniig, corona tuslaa l bol uhdeg uvchin bish shuu dee ug n

Зочин [202.126.88.210] 2021-05-06 07:48:21

Teneg uvchin zovlon chamaig toiroh boltugai

Зочин [66.181.161.35] 2021-05-06 07:47:53

ta naraar ene daranguilal duusaasai

Zochin [66.181.161.34] 2021-05-06 07:40:12

Ger buliihniig n huliin dahuu shiitge.arai ch dee huuhdee owchin heniig ch ylgahgui shuu de.bid oorsdoo ch owchin ,haanaad awsnaa mdhgui shuu de.ondroos unaad uhsen bol yu gej hudalaa yrih bsiin boloo.estoi teneg hunuus bnaa.delhii niiteeree ene owchintei temtsej bn shuu de.heleh ch ug algaa.....

Зочин [192.82.85.7] 2021-05-06 07:30:46

яана вэ....хүний мөс чанар танигдаад бхиймаа

Зочин [122.201.22.122] 2021-05-06 07:10:38

SPUTNIK -light_vaccine______Huuhduuded _____Hezee hiih ve________!!!!!!!!!!?????????????


28 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
28 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.