Элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр 35,629 шалгуулагч бүртгүүлжээ
2021 оны элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл 2021.05.05-ны 18:00 цагт орон даяар дууссан бөгөөд, Бүртгэлийн хугацаанд нийт 35,629 шалгуулагч бүртгүүлсэн байна.
Улаанбаатар хотод 13,877, Налайх, Багануурт нийт 622 шалгуулагч бүртгүүлжээ. Харин орон нутгийн хэмжээнд 21,130 хүн элсэлтийн ерөнхий шалгалт өгнө.
Аймгууд дундаас хамгийн олон шалгуулагчтай нь Хөвсгөл аймаг. Тус аймагт нийт 1,611 шалгуулагч их, дээд сургуульд элсэх эрхийн шалгалт өгнө. Харин Говьсүмбэр аймгаас 244 шалгуулагч бүртгүүлсэн байгаа нь орон нутгийн хэмжээнд хамгийн бага шалгуулагчтай аймаг болж байгаа юм.
Сэтгэгдэл