Улсын эмнэлгүүдэд эрүүл мэндийн шалтгаантай иргэдийг дархлаажуулна

Aдмин / Эрүүл мэнд

Нийслэлийн хэмжээнд “Ковид-19” халдварын эсрэг вакцинжуулалтыг зохион байгуулах хөтөлбөрийн хүрээнд харшил болон архаг суурь өвчтэй иргэдийг нарийн мэргэжлийн эмч нарын хяналтад дархлаажуулахаар болсон. Үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн яамнаас Улсын нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ), Улсын хоёрдугаар төв эмнэлэг (УХТЭ), Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ), Бүсийн оношилгоо, эмчилгээний төв болон аймгийн нэгдсэн эмнэлгүүдэд дархлаажуулалтын түр цэгийг байгууллаа. Эдгээрт архаг суурь өвчин, антибиотикийн харшил болон эрүүл мэндийн бусад шалтгаанаар дархлаажуулалтын цэгээс буцсан иргэдийн биеийн байдлыг үнэлж, туйлын эсрэг заалт биш тохиолдолд “Ковид-19” халдварын эсрэг вакцинд хамруулах юм.

Энэ дагуу өнөөдөр буюу тавдугаар сарын 10-наас эхлэн УНТЭ, УХТЭ, УГТЭ-т нийслэлийн дүүргүүдийг хуваарилж, иргэдийг вакцинд хамруулах ажлыг зохион байгуулна. Тодруулбал,

  • Улсын нэгдүгээр төв эмнэлэгт-Сүхбаатар, Хан-Уул, Багануур дүүргийн иргэд,
  • Улсын хоёрдугаар төв эмнэлэгт-Чингэлтэй, Баянзүрх, Налайх дүүргийн иргэд,
  • Улсын гуравдугаар төв эмнэлэгт-Баянгол, Сонгинохайрхан, Багахангай дүүргийн иргэдийг нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулж, дархлаажуулах юм.

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас тодорхой шалтгааны улмаас дархлаажуулалтад хамрагдаагүй иргэдийн судалгааг төв эмнэлгүүдэд хүргүүлсэн бөгөөд дүүргийн Эрүүл мэндийн төвүүд хамтран ажиллана. Тиймээс дээрх шалтгааны улмаас дархлаажуулалтад хамрагдаагүй иргэд хуваарийн дагуу төв эмнэлэгт очиж мэргэжлийн эмчид үзүүлэн дархлаажуулалтдаа хамрагдаарай.


Сэтгэгдэл

Oogii [202.9.46.84] 2021-05-11 12:12:53

Xujaa vaktsin xezee xiisen be. Odor sudar tsag xugatsaa

Oogii [202.9.46.84] 2021-05-11 01:23:11

Bi xiilgexgvi dandaa xudlaa yarina

Зочин [64.119.17.96] 2021-05-10 07:10:36

darhlaanii asuudaltai humuus bugd l hytad vaktsin hiilgesen.darhlaa togtohgui baih madlal ih......

Зочин [64.119.17.96] 2021-05-10 07:07:38

iim sul bietei,darhlaanii asuudaltai/uvchtei/ humuus ih b.gaa hytad vaktsind darhlaa uusehgui baih magadlal ih. ene talaar sudalj hiisen vaktsin oruulj irj iim humuusee darhlaajuulah heregtei bn.daraagiin darhlaajuulah vaktsindaa uuniig sain beltgej ertnees toog n gargaj vaktsinaa zahialj baih heregtei sanagdana.

Зочин [202.126.89.93] 2021-05-10 04:12:30

Яагаад ийм хогийн байдөг юм бэ?Эртхэн шийдэж болдоггүй байсан юм уу?Аргаа бараад хятад вакцин хийлгэсэн хүмүүс зөндөө байна ш дээ.Дампуу нам дагасан би чадна гэсэн удирдлагатай байхаар ийм л байх юм даа.

Зочин [66.181.181.140] 2021-05-10 07:42:09

Хятад вакцин хийж байна лээ


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.