Арван жил шооконд хэвтсэн Ху нам коммунизм гэсээр сэргэж, Монголын улс төр бужигнаж эхэллээ

Aдмин / Улстөр

Өнөөдрийн Монголын улстөр үйл явдал, бужигнаан ихтэй өрнөж байна. Сарын дараа гэхэд шинэ Ерөнхийлөгчийн нэрийг сонсохоор бид хүлээж байх нь. Ерөнхийлөгчийн сонгууль угтан МАН, МАХН нэгдэх гэрээнд гарын үсэг зурснаар Монгол Ардын намын 10 жилийн замнал энэ хүрээд дуусах шиг боллоо. Намынхаа нэрэнд заавал МАХН гэсэн товчлол дагаж явах юм гэсэн. Ингэснээр хуучин Ху нам эргэн сэргэж байна. Энэ нам айхавтар өөр үзэл баримтлалтай нам болж гарч ирэх нь.

Тав дахь Үндсэн хуулийг хийнэ гэж дарга нь зарлалаа. Дөнгөж сая Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэн баталсан биш үү гэж зарим нь гайхаж мэднэ. Тэдний зарласан тав дахь Үндсэн хууль бол өөрчлөх биш, цоо шинээр бичих хуулийн тухай ярьж байгаа юм. Үндсэн хуулийг ингэж өөрчлөх нь хувьсгалт өөрчлөлт хийх гэж байгаагаа хэлж байгаа хэрэг. 1992 онд АИХ-аар 1962 оны Үндсэн хуулийг агуулгаар нь шинэчлэн өөрчилсөн шиг огт өөр үзэл баримтлалтай хууль гаргах санаагаа ярьсан юм. Бүгд найрамдах засаглалтай, Орос шиг улс болж, уул уурхай, газрын баялгийг ард түмний мэдэлд өгнө гэлээ. Бид энэ замыг туулаад, даваад гараад ирсэн улс. Ард түмний мэдэлд өгнө гэдэг бол бүгдийг төр хурааж авахын нэр. Төр баялаг эзэмшинэ гэдэг хэдхэн дарга нарын гарт эд хөрөнгө, эрх мэдэл ирнэ. Социализмын үед ийм л байсан. Үүнийг даван туулж чөлөөт эдийн засагтай, ардчилсан улс болох гэж сүүлийн 30 гаруй жил монголчууд махаа идэн зүтгэж өдийг хүрсэн. Гэтэл өнөөдөр хүнлэг ардчилсан нийгэм байгуулна гэсэн үзэл бодлоосоо татгалзаж уул уурхайг бүхэлд нь төрд авсан, Ерөнхийлөгчийн засаглалтай Орос, Хятад шиг нэг хүний хатуу удирдлагатай улс болно гэж Н.Энхбаяр дарга зарлаж байх юм. Нэг муу нөхөн сонгууль гэх зэрэг яль шалихгүй юмаар ч тохирох хүчин биш гэдгээ ийнхүү хэлж “Бид энэ талаар бүрэн тохиролцож гарын үсгээ зурж баталгаажуулсан” гэж хэллээ. Тэгэхлээр У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болж энэ бүхнийг гүйцэлдүүлэх бололтой, тэгж ч тохирсон аж.

Ху нам ийнхүү дахин сэргэж, сэргэснээрээ Ерөнхийлөгчтэй болно гэж, Ерөнхийлөгчтэй болсноор Үндсэн хуулиа шинэчилнэ гэж зарлаж байна. МАН, МАХН нэгдэж У.Хүрэлсүх даргыгаа 100 хувь дэмжсэнээр Ерөнхийлөгчийн сунгаанд сойлоо. Одоо тэд бараг Ерөнхийлөгчтэй болчихлоо гэж баяраа тэмдэглэх нь холгүй сууж байгаа. Эрх баригч нам хүчтэй, бяр нь амтагдаж байгаа биз.

Ерөнхийлөгчийн сонгуульд хамгийн нөлөөтэй оролцох нам бол АН байлаа. Эрх баригч нэг намаас залхсан сонгогчид хамгийн түрүүнд АН-аас нэр дэвшигчийг дэмжих өндөр магадлалтай байв. Байв гэдгийн учир нь АН маань өнөөдөр хоёр гурав хуваагдчихсан, нэг малгай дор хоёр тусдаа нэр дэвшээд, хоёр тусдаа үйл ажиллагаа явуулж байна. АН-аас УИХ-д гарсан 13 гишүүн өөрийнхөө дэвшүүсэн хүнийг бүртгэсэнгүй гээд төв талбай дээрээ өлсгөлөн зарлаад хэвтчихсэн. АН-ынхан хэзээ ч хоорондоо эвлэрэхээргүй болоод салчихсан бололтой. Энэ бол хувь гишүүдийн дарга болж албан тушаалын өндөр сэнтийд суух гэсэн тачаадсан хүслээс үүдэлтэй салалт юм. Ардчилсан намын дүрмээр өнөөдөр намд элсээд маргааш нэр дэвших эрхгүй. Үүнийг дүрмээр хориглосон, намын дүрмийг ингэж уландаа гишгэж болохгүй гээд байгаа нь бас үнэний ортой. УИХ ын сонгуулиар бие дааж намыхаа нэр дэвшигчдийн эсрэг тэмцсэн Н.Алтанхуяг, С.Ганбаатар нарыг нэр дэвшүүлэхгүй гэж тэмцэж байгаа М.Тулгын намын зөв ч юм шиг.

СЕХ С.Эрдэнийг нэр дэвшигчээр бүртгэсэн. С.Эрдэнэ гэдэг хүн УИХ-ын сонгуулиар өөрөө тойргоосоо гарч чадаагүй, намаа унагасан гээд гай ихтэй ч АН-ыг аврахын төлөө чадлаараа зүтгэсэн гэж үнэлэх хүмүүс бий. Нөгөө талаар өөрт нь хамаатуулж шалгаж байгаа хэргийг бүрмөсөн хаалгах гэж У.Хүрэлсүхтэй далд наймаалцсан ч гэж хардагддаг. Ямартаа ч АН-ын өмнөөс сонгуульд нэр дэвших нь өөрт нь ч, намд нь ч хэрэгтэй. АН эрх баригч намд дээрэлхүүлсэн, хоорондоо хуваагдсан гээд хохирогчийн дүрээр гарч ирж байгаа нь санал авах бас нэгэн хувилбар юм. Гэтэл АН-ын УИХ-д суугаа, одоо талбай дээр өлсөөд хэвтэж буй 13 гишүүн намаасаа зэрэг гарна гэвэл яах вэ. Энэ тохиолдолд С.Эрдэнэ нэр дэвшихгүй болно гэсэн үг. Хуулинд УИХ-д суудалтай намууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх заалт бий. Гэх мэт нэг намд багтамгүй маш олон хувилбар, өөр өөр үйл явдал тэнд өрнөж байна. Дүрэм журам нь харшлахгүй бол уул нь Н.Алтанхуяг нэр дэвшвэл арай олон санал авах магадлалтай. Женко дэмжинэ, женко дэмжвэл У.Хүрэлсүхэд их халгаатай гэх мэт. Гэвч тэгсэнгүй. Энэ нь Монголын улс төрийн нөхцөл байдлыг хурцдуулсан зүйл болохоос хэтэрсэнгүй. Өдөр бүр улс төр хийн жагсаал цуглаан зохион байгуулж хүмүүсийг бужигнуулж, сонгуулийг хойшлуулах ч нөхцөл байдалд хүргэж мэдэх юм. Улс төрийн туршлага, хөрөнгө мөнгө бол энэ талынханд хангалттай бий. Яагаад гэвэл ард нь Ерөнхийлөгч зогсож байгаагаас тэр юм.Тэрнээс тэр УИХ-ын гишүүд бол юм үзээгүй нялзрай амьтад л даа. Хүмүүс ч энэ хэдэн гишүүдийг таагүй хүлээж авч байх шиг харагдаж байна. Ард түмний эрх ашиг хохирч байхад ган гэж дуугараагүй байж өөрсдийнхөө сандал суудлын төлөө ямар их шунал хүсэлтэй байх юм бэ гэцгээж байна.

Зөв хүн электорат эвслээс нэр дэвшсэн Д.Энхбат нэр цэвэр хүн. Соёлтой боловсролтой, элдэв муу нэргүй гээд дэмжигчид цөөнгүй байна. Юм хийдэггүй хүн нэр цэвэр байлгүй яахав гэсэн шүүмж нөгөө талаас ирж байгаа ч Д.Энхбатад олны ам нааштай байна.

Ийнхүү улс төрийн хүрээнд үйл явдлууд маш хурдан гэнэтийн гэмээр үргэлжилж байгаа ч бүгд л өмнөөс хоёр гурван хувилбараар бодож төлөвлөсөн улс төрийн нүүдлүүд юм. Өнөөдрийн байдлаар У.Хүрэлсүх, С.Эрдэнэ, Д.Энхбат нар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр СЕХ-нд бүртгүүллээ. Өрсөлдөөн энэ гурвын хооронд болж ч мэднэ, байдал өөрөөр эргэж өөр өөр хувилбарууд ч гарч мэднэ. Хуулийн хүрээнд тэгж өөрчлөгдөх боломж бий гэх хуульчид байна.

Өнөөдрийн байдлаар гурван нэр дэвшигч байгаа болохоор тэдний өрсөлдөөнийг харах гээд үзье. Нам нь болоод дэмжигчид нь У.Хүрэлсүхийг чигээрээ гарна гэж тооцож байгаа. Гол өрсөлдөгч АН-ын хуваагдал хагарал тэдэнд сайхан боломж юм. Тэгээд ч хот хөдөөгүй хүчирхэг суурь сүлжээтэй, хөрөнгө мөнгө, эрх мэдэл гээд бүх зүйл У.Хүрэлсүхэд байгаа болохоор маадгар сууж байгаа байх. Гэхдээ МАН түрүүчийн Ерөнхийлөгчийн сонгуулиар яг ийм байдлаас мултарснаа мартаагүй биз ээ. Тав дахь Үндсэн хуулийг батална, уул уурхай, баялгийг ард түмэнд өгнө, Орос шиг орон болно гээд сагсалзаж байгаа тэднээс МАН-ын хөрөнгөтнүүд жийрхэж л таараа. Монголын орчин үеийн бүх супер баячууд, тэрэн дотроо уул уурхайгаар баяжсан хүмүүс бол дан МАН-ын гишүүд байдаг. Энэ бол нууц юм биш. Тэгэхлээр “МАК, “Монполимент”, “Гацуурт”, “Алтай Холдинг”, “Хурд”, “Болд төмөр Ерөө гол“, “Аспайр майнинг” гээд газрын баялгаар хөрөнгөжсөн хүмүүс У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгч болгоод хөрөнгөө хураалгахыг хүсэхгүй нь лавтай. Мөн хүн ёсноос хасагдаж бүхий л шатандаа гадуурхагдаж байгаа М.Энхболдын пракц У.Хүрэлсүхээ дэмжээд гүйгээд байх нь хаашаа бол. Хэр их хүн байдаг юм, юу шалих вэ одоо бүгд У.Хүрэлсүхээ дагаад ханарчихсан байгаа гэцгээх ч юм байгаа байлгүй дээ.

АН-ын хуваагдал нэр дэвшигчийн ч саналыг хувааж таарна. Мөн энэ их хэрүүл тэмцэл улстөржилт энэ намд итгэх иргэдийн итгэлийг сулруулна. Тэгэхээр сонгууль хоёр үе шаттай болж, У.Хүрэлсүх, Д.Энхбат хоёр үлдэж мэднэ гэсэн таамаг түлхүү явж байна. Зөв хүн электорат эвслийн гол зорилго бол энэ юм.Хэрэв АН эхний шатанд хасагдвал энэ намын дэмжигч болон гишүүд нь бараг зуун хувь ХҮН-ын нэр дэвшигчид санал өгөх магадлал байгаа. Сонгогчид шинэ, нэр цэвэр гуравдахьч хүчний талаар байнга ярьдаг, хүсдэг ч сонгуулиар өнөө л хуучин хүмүүс гарч ирдэг. Хэрэв сонгогчдын гуравдахьч хүчнийг хүсэх хүсэл хэвээрээ төдийгүй олон жилийн хүсэл нь энэ жил давхцах юм бол Д.Энхбатад хоёр дахь шатны сонгууль туйлын хэрэгтэй юм. Сонгогчдын эрх баригч нэг намаас залхсан цаг үе ч яг сайхан таарч байгаа юм. Хэрэв одоо эрх баригч МАН-аас Ерөнхийлөгч сонгогдвол чилийсэн зургаан жил тэнд сууна. Энэ нам одоо зуун хувь төр барьж байгаа. Тэгэхлээр яг хуучин шиг нэг намын дарангуйлал дор ойрын долоон жил л лав үйл лайгаа эдлэх шинжтэй байна. Тэгэхлээр хуучин таван жилтэйгээ нийлээд арван хоёр жил нэг нам төр барих бол хүсмээр юм биш. Тэгээд тэр нам нь хөгжил цэцэглэлт ярьдаггүй, хураана, нийгэмчилнэ гэсэн үзэл бодолтой, зөвхөн өөрийн намын гишүүдээ л хүн гэж үздэг, бусад нам болон энгийн иргэдээ тоож хардаггүй нам засаглаж байгаа үед.

ӨДРИЙН СОНИН Д.ТУЯА

image


Сэтгэгдэл

зочин [202.179.21.249] 2021-05-14 22:07:35

энэ Хүрэлсүхииг ерөнхиилөгч болчихвии гэдгээс сүнсээ зайлтал айж байгаа маш олон хүмүүс байгаа Тэд Хүрэлсүхииг хангалттай их муулж гүтгэж харлуулж байгаа Энэ хүмүүс бол сүүлиин 30 жил өмч хувьчлал нэриин дор төриин өмчииг зүгээр авсан хүмүүс, лиценз нэртэй цаасаар уул уурхайн баялагаа зарж идэгсэд, төсвиин мөнгииг тендер нэрээр луйвардагчид,юм Яагаад гэвэл Хүрэлсүх лицензээр баяжигсадын луйвараар авсан ордуудыг буцаан төрд авсан Улсын үйлдвэриин газруудыг хяналтандаа авч үр ашигтай ажиллуулж луйварчидад биш ард түмэнд хувь хишигииг хүртээж чадсан булхай луйвар хиисэн хүмүүс шүүхээр шиитгэгдэж эхэлсэн , 30 жил ярьсан үйлдвэрүүдииг барьж байгуулж эхэлсэн гээд луйварчидыг байх суух газаргүй болгож дахиад сонгогдвол тэд хуулиин хариуцлага хүлээх магадлалтай болсон Тиим болохоор луйварчид Хүзэлсүхиин эсрэг санаа нэгтэйгээр тэмцэж байгаа Тэднии Хүрэлсүхииг муулах юм олдохгүй болохоор дарангуйлагч болох гэж байна коммунизмыг сэргээх нь гэж ард түмнииг итгүүлэхииг оролдож байна

ЗОЧИН [202.9.46.255] 2021-05-11 19:22:37

ТАРАА ТАРАА ХАНГАЛТТАЙ ГАЙ БОЛЛОО. ХОЁР ЗУУН МЯНГАН ДҮНХҮҮ ПИДДҮГ ТЭЖЭЭХ ГЭЖ ЗОВЖ БАЙНА Ш ДЭЭ. АЛГА БОЛ.

Зочин [103.26.194.150] 2021-05-11 13:24:31

odoo kommunizm sergene gej hudlaa buu yri.tiim ym boloh ch ugui.bolbol huviin umchiig demjij hugjuulsen.buh suguul emneleg tulburgui bolgovol bolj l bn

Зочин [202.9.40.91] 2021-05-11 12:30:13

Сонгууль хойшоооо

Тархиа ажиллуулаач. Монголд сонголт байгаа юм уу? [202.131.225.53] 2021-05-11 09:58:49

Дэлхийн улс төрийг судал, дүгнэ. Дэлхийд Орос, Хятад хоёр чангарч, баяжиж, хүчтэй болж, хараат бус бодлого явуулах боллоо. Бусад дэлхийтэй өрсөлдөж эхэллээ. Энэ үед Хятад, Оросын хооронд хавчуулагдсан Монголд сонголт үлдэж байна уу? АНУ болон Евродын Холбооноос дэмжлэг авах боломж байгаа юм уу? ЯГШДЭЭ! Ийм байхад Монголд ямар улс төрийн хүч засгийн эрхэнд байж чадмаар байна? Наад тархиныхаа шаригуудыг эргэлдүүлж үзээч!

Zochin [37.170.163.209] 2021-05-11 00:38:21

Хүрэлсүг Комунизмтайга Булшинд орох л үлдээ , залуучууд ухаалаг хандах цаг ирлээ, түмэн олон ч зөв сонголт хийхгүй бол Улсын бүх мөнгө Гадаадад гарна. Улс ядуурна 7 жилиын дараа доод цэгтээ тулаад Кимүүдийн хувилбар амилна

zochin [59.153.112.153] 2021-05-10 22:10:13

MAN d olon shan bolovsroltoi zaluuchuud bii.Tgd HURELSUHiin bolovsroliig hardaa.Tsergiin 1 jiliin kurs.daraa ichnee shig uomaar feed gj bichuulj bga Arai ch MUiin haan bolgoh gd bga uom bol bolovsroltoi hunee gargaachee.Ichmeer uomaa

del [202.55.188.86] 2021-05-10 21:49:10

монголд ийм ардчилал байсанаас байгааүй нь дээр

Зочин [202.9.47.6] 2021-05-10 21:14:39

yu ni hudlaa baigaa yum facebook eer Ardiin nam tuunii zasgiin gazaruudiig shuumjilj shuuhed duudagdsan humuus udur bur garch baina.Uzel bodoloo helj chadahgui bna gedeg chini bool bizdee.Ardiin nam 21 s 90 on hurtel niigmiig ayulaas hamgaalah yamiig hyanaltandaa bailgaj ard tumnii uzel bodoliig hyanaj bsan shdee.

зочин [124.44.184.129] 2021-05-10 20:39:46

Орос шиг улс болно гэв үү? Пээ, бүү үзэгд минь ээ... Оросыг дагаж 70 гаруй жил дампуурч, түүх соёлоо устгуулж, хамаг байдаг сэхээтэн, ухаантай мундаг хүмүүсээ үгүй болгуулж хороолгосон биз дээ? Яана аа, юу гээч болоод байна вэ?

Зочин [202.126.89.138] 2021-05-10 19:22:10

Комунист намын хүрэлсүг гарахгүй

Зочин [66.181.161.26] 2021-05-10 18:50:51

Коммунистууд байгаа. Батүүл саяхан талбай дээр 13 коммунист өлсгөлөн зарлаж байна гээд зарласан. Үүл баатар худлаа ярихгүй.

зочин [66.181.183.237] 2021-05-10 18:27:30

галзуу хүний өдрийн тэмдэглэл,

Иргэн [192.82.82.31] 2021-05-10 18:16:59

Хүмүүсийн тархи угаах гээд захиалгаар бичиж өгөх юм манайхан нэг хэрэг болох толгойг дан буруу гарын мөнгөний төлөө ашиглах юм харамсмаар

зочин [202.9.46.222] 2021-05-10 18:12:59

Социализм монголд байхгүй капталист хөрөнгөжсөн эздийн хөрөнгөө хамгаалах байгалийн баялагийг эзэмших далд үзэл бодлын эхлэл,

МГЛ [202.126.88.159] 2021-05-10 18:08:05

ХҮН ТӨРЛӨХТНИЙ НИЙГМИЙН ЭСРЭГ ХИЙСЭН ХУВЬСГАЛ,ЦУС НУЛИМЁАН ЗАМ ТАТУУЛСАН ХУВЬСГАЛ,

МГЛ ХҮН [202.126.88.159] 2021-05-10 17:52:49

ТУВААН АН-Д ШУРГАЛСАН МАН-ЫН ДАМБИЙЖААГИЙН ТООДГОР,МАН-ЫН ДАЛД ГАР ХААЧ ХҮРДЭГ.

можаритар сонгууль сонирхогч [66.181.160.81] 2021-05-10 16:34:58

энд бодит байдалын талаар зөрүү их байна хэрэв МАН хуучин шигээ булхиа хииж чадахгүй бол хүрэлсүх 20% Ч авахгүй энд тоо баримтад суурилсан анализ огт алга технократ бус хүн байна сүүлиин 2 сонгуулиар ХҮН 32 % ОРЧИМ санал АН 43:% ОРЧИМ санал авсан гэвч де факто МАН булхиадсан хоцрогдсон систем ашигласан яг холимогоор явсан бол ХҮН 9 Суудал АН 18 СУУДАЛ авсан товчидоо иим ТУЯА та тоонд жаахан боловсор ядаж ЯПОНЫ либерал намын дүгнэлт таамагииг сайн уншаарай сонгууль ер нь дайны тактиктай адил гэж ДЕ ГОЛЛЬ айлдсаныг санахтии

зочин [66.181.160.36] 2021-05-10 16:19:43

энэ баттулгын АНУ төлсөн нөгөө лобби бүлэг ажиллаа хийгээд эхэлсэн үү үгүй юу

Зочин [103.140.11.217] 2021-05-10 16:18:33

Коммунистууд төрд байгаа цагт бид хэзээ ч сайнаа үзэхгүй,

Иргэн [103.212.116.136] 2021-05-10 16:06:02

Коммунизм хэзээ ч сэргэхгүй ээ. Тэгээд ч Монголд коммунизм байгаагүй юм ш дээ. Юмаа мэдэж бич. Социализмын үр хөврөл л байсан юм.


21 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
21 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.