Өчигдөр зам тээврийн 173 осол бүртгэгджээ

Aдмин / Хууль

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдөр буюу өчигдөр нийт 251 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 173 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 4 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 2 хүний амь хохирсон байна.Хүний амь хохирсон хэргийг тодруулбал, мотоциклтой онхолдож 2 жолоочийн амь хохирсон. Хүн гэмтсэн ослын тухайд 4 явган зорчигч автомашинд мөргүүлж гэмтсэн байна.

Тодруулбал, 19:00 цагийн орчим Дорноговь аймаг, Хатанбулаг сумын нутаг дэвсгэрт шороон замд /сумын төвөөс 1 км зайд/ “Хажу” маркийн улсын дугааргүй мотоцикл онхолдож, улмаар жолооч нас баржээ.17:00 цагийн орчим Булган аймаг, Орхон сумын нутаг дэвсгэрт шороон замд /сумын төвөөс 20 км зайд/ “Даун” маркийн улсын дугааргүй мотоцикл онхолдож, улмаар жолооч амиа алджээ.

Үүнээс гадна алба хаагчид гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийслэлд 46, орон нутагт 15, Улсын хэмжээнд 61 зөрчлийг илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.Жолооч нарыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, явган зорчигчид зам тавьж өгч байх, явган зорчигч нар гарц, гарамтай хэсгээр зам гарах, мотоциклтой замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай хэрэглэх, хурд хэтрүүлэхгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.


Сэтгэгдэл

[66.181.176.84] 2021-05-11 08:48:11

пиво-г чөлөөтэй зарж байгаа шүү дээ. дуртай духнууд хэдэн авдараар нь гударч байгаад явж байгаа.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.