Голомт банкны Алтантүлхүүр хүүхдийн сан “Зүрх мартахгүй” төслийг хоёр дахь жилдээ дэмжин ажиллана
Голомт банкны Алтантүлхүүр хүүхдийн сан “Зүрх мартахгүй” төслийг хоёр дахь жилдээ үргэлжлүүлэн дэмжиж, албан ёсны хамтрагчаар ажиллах санамж бичгийг байгууллаа.
Арга хэмжээнд төслийг санаачлагч “Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн ерөнхий захирал Б.Болдсайхан, Голомт банкны ерөнхийлөгч Г.Ганболд нар оролцон хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурснаар Голомт банкны Алтантүлхүүр сан тус төсөлд санхүүгийн болон шаардлагатай бүхий л зүйлсээр дэмжин ажиллахаар боллоо.
Төрөлхийн зүрхний гажигтай хүүхэд багачуудыг эх орондоо оношлон мэс засал хийж, бяцхан зүрхнүүдэд амьдрал бэлэглэх зорилготой “Зүрх мартахгүй” төслийг “Улаанбаатар Сонгдо” эмнэлгээс өнгөрсөн оны тавдугаар сард санаачлан хэрэгжүүлж эхэлснээр нийт 170 бяцхан хүүхдэд зүрхний мэс засал хийж, амьдрал бэлэглээд байна. Голомт банкны Алтантүлхүүр хүүхдийн сан нийгмийн хариуцлагын хүрээнд өнгөрсөн жил тус төсөлд 120 сая төгрөг хандивлан 12 хүүхдийн хагалгааны зардлыг бүрэн хариуцсан бөгөөд энэ жилийн хувьд мөн 120 сая төгрөг хандивлан хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээ илэрхийлсэн юм.

“Зүрх мартахгүй” төслийн багийнхан үйл ажиллагаагаа улам өргөжин тэлж, улирал бүр алслагдсан аймаг сумдад очиж үнэ төлбөргүй үзлэг хийх, мөн 2027 он гэхэд нийт 1,000 хүүхдэд зүрхний мэс засал хийх зорилт тавин ажиллаж байна. Санамж бичиг байгуулах үеэр Голомт банк бусад төрийн болон хувийн хэвшлийн бүхий л аж ахуйн нэгж, байгууллагуудад хандан “Зүрх мартахгүй” төсөлд нэгдэж, бяцхан зүрхнүүдэд амьдрал бэлэглэхийг уриаллаа.
Бяцхан зүрхэнд амьдрал бэлэглэе!


































.png)



























Оюутолгойн сонсголын сүүлийн өдөр С.Баяр ирэх бололтой
Б.Жавхлан сайд улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй
Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээ
ОХУ: “Сүүдрийн флот”-ын 5 танкерийг дэлбэлсний хариу цохилтыг Украинд өгнө
О.Цогтгэрэл: Монгол Улс өнөөдөр хагас ардчилал, хагас зах зээлийн эдийн засагтай орон боллоо
ЕАЭЗХ-ны түр хэлэлцээрийг соёрхон баталснаар 5 улсын зах зээлд 367 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн гаалийн татваргүй нэвтэрнэ
Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь оролцлоо
ХААН Банк “Жендэрийн манлай байгууллага”-аар шалгарлаа
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон баталлаа
Б.Чойжилсүрэн: Цахилгаан эрчим хүчний хэрэглээний өсөлт өндөр байгаа тул нөөц чадал бүрдэхгүй байна