ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг Алтан гадас одонгоор шагналаа

Aдмин / Нүүр

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагналаа.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГТ:

“Хоёр улсын хоорондын найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж, Монгол Улс, Оросын Холбооны Улс дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тохиолдуулан ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Искандер Кубарович Азизовыг Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнасугай” гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Алтан гадас одон гардуулсныхаа дараа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовт баяр хүргэж, Монгол Улсад суух Элчин сайдаар 2013 онд томилогдсоноос хойш хоёр орны уламжлалт нөхөрсөг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд өндөр хувь нэмэр оруулан ажиллаж буйд нь талархал илэрхийлэв.

Цаашид хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэхэд дэд бүтцийн салбарын хамтын ажиллагаа, ялангуяа төмөр замын бүтээн байгуулалт, байгалийн хийн хоолойн төсөл онцгой ач холбогдолтой болохыг Монгол Улсын Ерөнхийлөгч онцлон тэмдэглэлээ.

Тухайлбал, Монгол Улсын баруун бүсийн таван аймгийг холбосон төмөр замын дэд бүтцийг Кызыл, Абаканы чиглэлд, мөн зүүн бүсийн төмөр замын дэд бүтцийг Бичигтийн боомт хүртэл барьж байгуулснаар Монгол Улс нь ОХУ-БНХАУ-ыг, цаашлаад Ази-Европыг холбосон транзит тээврийн коридор болон хөгжих өргөн боломжтой гэдгийг тодотгосон юм.

Монгол Улсын төрийн дээд шагнал Алтан гадас одон гардан авсан Элчин сайд И.К.Азизовт Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга ажлын өндөр амжилт хүслээ.


Сэтгэгдэл

Баяр хүргэе. Их юм хийсэн байх. [202.131.225.53] 2021-06-10 11:18:42

Зөвөө зөв. Баттулга Ерөнхийлөгчийн үед л Элчин сайд байсан юм чинь энэ хүний ажлыг мэдэж байгаагийн хувьд Баттулга Ерөнхийлөгч шагнах нь мэдээж. Элчин сайдад баяр хүргэе. Гэхдээ Оросын Элчин сайд санасан бодсон зүйлээ Монголд хэрэгжүүлж чадсан уу? Бодвол Монголд хэрэгтэй зүйлийг л төлөвлөсөн байсан байлгүйдээ. Чадаагүй бол энэ нь хэнээс болсон бэ?

зочин [202.9.46.183] 2021-06-09 15:42:02

наад элчингээсээ спутник вакцин оруулж ирэхийг асуугаачээ.

Зочин [122.201.24.40] 2021-06-09 14:31:40

баттулга буугаад энэ хзний хормой доор шургах нь дээ.

Зочин [176.59.144.99] 2021-06-09 11:54:29

МОНГОЛД ОРШИН СУУГАА ОРОСЫН ИРГЭД НЬ ЭНЭ ХҮНИЙ ТАЛААР ИХ АМ МУУТАЙ Л БАЙДГИЙН БАЙНА ЛЭЭ

Зочин [139.5.218.201] 2021-06-09 11:24:59

энэ юу ч хийгээгээгүй, Эгийн голын усан цахилгаан станцыг барихыг болиулсан этгээд.

Зочин [202.9.46.183] 2021-06-09 07:06:22

Спутник вакцин яаралтай оруулж ирнэ үү? Би хоёр дахь тунгаа хийлгэмээр байна.

Зочин [91.166.54.44] 2021-06-09 05:18:20

oros hytad 2 adgiin nohduud

Зочин [66.181.181.77] 2021-06-09 00:52:04

Вакцин олж авах гэж оросыг царайчилж суух юм. Манай шинжлэх ухааны академид үүрэлсэн хятадын тэжээвэр гөлөг эрдэмтэд нэртэй шаарнуудыг зайлуулаач. Монголоос орост очоод хятадуудаас авсан мөнгөөрөө оросын доктор хэмээх цаасыг худалдаж авсан уянгатай нөхөд олон бий. Овоо муу хятадууд ингэж монголыг оросоор хуурсан байдаг юм. Оросын докторууд хэзээч монголд вакцин хийж өгөх чадал байхгүй юм. Цаашид орос хятадад төгссөн нэртэй доктор цолтой цаасны эзэн болсон хүмүүсийг монголд хүлээн зөвшөөрөх аргагүй.

Зочин [203.91.115.50] 2021-06-08 22:55:52

Муу еврейн хоншоор их тохуутай жуумалзаж байх шив. Зайлаарай чи, манай орноос.

Зочин [192.82.80.69] 2021-06-08 18:40:56

энэ баттулга чинь арай одон медалийн үйлдвэртэй болчихсон юм биш биздээ солиотой юм шиг баахан төмөр баруун солгойгүй цацаад унах чинь

Зочин [202.126.89.45] 2021-06-08 16:27:12

РОЗДРАВЛЯЮ ВАС С БОЛЬШОЙ НАГРАДОЙ ВСЕГО ДОБРОГО!

Зочин [64.119.21.193] 2021-06-08 21:58:34

не подлизывайся


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.