Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон алгадуулжээ

Aдмин / Гадаад мэдээ

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон орон нутагт иргэдтэй уулзах үеэрээ нэгэн эрд алгадуулжээ.

Тэрбээр Францын зүүн өмнөд бүсийн Тайн Лэрмитаж тосгонд бизнес эрхлэгчид, оюутнуудтай цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийн талаар уулзалт зохион байгуулаад гарч явахдаа иргэдтэй мэндчилсэн байна.

Амны хаалт, нүдний шил зүүсэн нэг эрэгтэй гэнэт “Montjoie Saint Denis” гэх хаант засаглалыг дэмжигчдийн уриаг хашгираад, Макроныг алгаджээ. Дараа нь тэр “Макронизм сөнөтүгэй” хэмээн хашгирсан байна.

Ерөнхийлөгчийн бие хамгаалагчид даруй сайхь этгээдийг баривчилж, аюулгүй болгожээ. Энэ үйл явдлын дараа Ерөнхийлөгч Макрон “Маш гэнэтийн үйл явдал байлаа. Цаашдаа ийм явдал гарахаас сэргийлж, олон нийтийг хамарсан арга хэмжээнд хүчирхийллийг дэмжигч хүмүүсийг оролцуулахгүй байх хэрэгтэй. Тэдэнд ингэх эрх байхгүй” хэмээн хэлжээ. Энэ хэрэгтэй холбогдуулан хоёр хүнийг баривчлан шалгаж байгаа аж.

Сөрөг хүчнийхэн хүртэл уг экстремист үйлдлийг буруутгаж буйгаа илэрхийлсэн байна. Үндсэрхэг үзэлт, сөрөг хүчний Үндэсний хөдөлгөөн намын тэргүүн Марин Ле Пэн “Ардчилсан хэлэлцүүлэг хичнээн ширүүн байсан ч хүчирхийллийг тэвчих ёсгүй” хэмээгээд, Ерөнхийлөгч халдлагад өртсөнд харамсаж буйгаа илэрхийлжээ.

Макроны хувьд жирийн иргэдийн аж амьдралыг мэддэггүй, хэт баян цатгалан амьдардаг хэмээн байнга шүүмжлүүлдэг. Тэрбээр энэ шүүмжлэлийг дарахын тулд сүүлийн үед аль болох энгийн иргэдтэй уулзаж, ойр байхыг хичээж байгаа юм. Харин энэ нь эргээд түүний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна гэж хэвлэлүүд бичжээ.


Сэтгэгдэл

Зочин [203.91.115.54] 2021-06-10 06:34:04

Ишшш, энийг алгадах гээд байдаг. Тэд нар манай Хүрэлсүхийн төрийн ордон дотор Баярсайхан гишүүнийг шааж унагсан бичлэгийг үзвэл ч ухаан алдаж муурч унах юм байна даа. Хөөрхий юм үзээгүй Европчууд.

dfsdfd [193.148.18.78] 2021-06-10 03:53:10

sfsfsdfs

Teneg mongol [109.88.148.182] 2021-06-09 13:48:06

Gadnii humuus eh oron ard tumniihee tuluu ajildag.Mongoliin tur barigchid turiiin undur suudald ochij hulgai hiij uursduu bayajdag Mongoliin turiin 3 undurlug UIH iiin gishuud iig alga dahiad bagadana Unen neg udur yalj turiin hulgaich nariig eh ornoosoo urvasan geed tsaazaar avah ch bagadana

ss [43.242.243.3] 2021-06-09 13:47:40

goy shaasan, mundag

Зочин [202.126.90.5] 2021-06-09 05:34:05

Хүчирхийлэл, хүч хэрэглэхийг уриалагсдыг өөгшүүлж хэрхэвч болохгүй.

Зочин [122.201.24.40] 2021-06-09 05:04:36

саарал ордны үүдэнд хүмүүс зогсоод ИХ-н малуудад сануулга болгож өдөр бүр алгадаж албанд нв оруулж баймаар юм даа.

Зочин [64.119.23.136] 2021-06-09 06:31:27

Kkkkkk


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.