Саид Моллаей, Б.Ганхайч нар өнөөдөр барилдана
Унгар Улсын нийслэл Будапешт хотноо зохион байгуулагдаж буй жүдо бөхийн ДАШТ-ий дөрөв дэх өдрийн барилдаан өнөөдөр явагдана.
Энэ өдөр эрэгтэй -81 кг, эмэгтэй -63 кг-ын жингийн барилдаанууд явагдах бөгөөд Монгол Улсын шигшээ багаас Саид Моллаей, Б.Ганхайч нар зодоглоно.
- Эрэгтэй -81 кг
В хэсэгт багтсан Саид Моллаей эхний тойрогтоо гоц мөргөсөн бол хоёрдугаар тойрогтоо Египетийн Абделрахман Мохамед болон Монтенегрогийн Никола Гусич нарын хэн ялсантай нь барилдах юм.
- Эмэгтэй -63 кг
С хэсэгт багтсан Б.Ганхайч эхний тойрогтоо Олон улсын жүдо бөхийн холбооны дүрвэгсдийн багаас оролцож буй Муна Дахуктай учраа таарчээ.
Гурван өдрийн дараах байдлаар Монгол Улсаас гавьяат тамирчин М.Уранцэцэг, Ё.Басхүү нар хүрэл медаль хүртээд байна. Одоогоор Монгол Улс хоёр хүрэл медаль хүртсэн амжилттайгаар багийн дүнгээр есдүгээр байранд жагсч буй юм.
Сэтгэгдэл
Dorj [66.181.183.76] 2021-06-09 13:43:46
Ganhaichiig ahij ulsiin Neriin umnuus temtseend oruulahgui baih heregtei. Shigshee bagaas hasah heregtei.
Зочин [202.179.26.210] 2021-06-09 14:14:29
үнэн шүү,ингэж тэмцээнд оролцохгүй ээ,сул үлбэгэр ийм мал явуулж улс эх орноо доош хийхээ болимоор юм,2 шалны алчуур ажлаа хийчихлээ
Зочин [202.179.21.241] 2021-06-09 05:24:27
Mongold irj songuulid sanalaa og!!