Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө хүүхдүүдээ вакцинжуулъя

Aдмин / Эрүүл мэнд

Зургаан жилийн хугацаагаар Монгол Улсыг удирдах төрийн тэргүүнээ сонгох сонгуулийн үймээнд олон чухал асуудал дарагдан, бүх нийтийн анхаарлаас холдсон хэдэн өдрийг бид өнгөрүүллээ. Тухайлбал, халдварын тархалт дахин хурдацтай нэмэгдэж, халдвар авсан иргэд хаана хандахаа мэдэхгүй ноцтой байдалд тулж ирлээ. Гэвч иргэдийн энэ эмгэнэлт дүр төрхийг анзаарах сөхөө эрх баригчдын хэнд нь ч алга. Тэд сонгууль гэсэн “цар тахал”-аар өвчилж, COVID-19-ийгээ мартсан нь харамсалтай. Вакцинжуулалт эрчимтэй үргэлжилж байгаа ч тархалт буурсангүй. Өдөрт 1000 гаруй хүнээс халдвар илэрч, найман настай хүүхэд халдварын улмаас амиа алдсан нь манай улсад тархалт ямар түвшинд байгааг илтгээд өглөө. Гэсэн ч бид сэхээрсэнгүй.

Хоёр сар гаруй хугацааны дараа шинэ хичээлийн жил эхэллээ. Учир нь сурагчид эрт амарч байгаа учир наймдугаар сарын 15-наас хичээлийг эхлүүлнэ гэдгээ БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдэгдсэн юм. Гэтэл хүүхдүүд халдвар авах нь өдөр бүр нэмэгдэж, хоногт батлагдаж буй нийт тохиолдлын 30 орчим хувийг хүүхэд эзэлж байгааг ЭМЯ мэдээллийн цагаараа байнга сануулах болов. Тодруулбал, өчигдрийн байдлаар манай улсад 0-18 насны 15647 хүүхэд COVID-19 халдвар авчээ. Энэ талаар ЭМЯ-ны газрын дарга Л.Энхсайхан “Вакцинд хамрагдсан хүмүүсийн халдвар авах тохиолдол буурч, хамрагдаагүй хүмүүсийн өвчлөл нэмэгдсэн.

Вакцины бүрэн тунг хийлгээд 14 хоносны дараа халдвар авсан хүний тоо 0.5 хувийг эзэлж байгаа. Өнгөрсөн өдрүүдэд бүртгэгдсэн нийт халдварын 20 орчим хувийг хүүхдийн халдвар эзэлж байсан бол сүүлийн 14 хоност хүүхдийн халдвар авах тохиолдол нэмэгдэж, 27 хувьд хүрлээ” гэсэн юм.

“1.3 САЯ ХҮҮХДЭЭ ӨВТГӨХГҮЙН ТУЛД ВАКЦИН ХИЙЛГЭХЭЭС ӨӨР АРГАГҮЙ”

Энэ сарын 8-ны байдлаар вакцинд хамрагдах ёстой хүмүүсийн 90.7 хувь нь буюу 1875003 хүн нэгдүгээр тунгаа хийлгэсэн бол 1.5 сая гаруй хүн буюу 75.5 хувь нь хоёрдугаар тундаа хамрагдсан байна. Манай улсад насанд хүрсэн иргэдийн вакцинжуулалт эрчимтэй үргэлжилж байгаа ч хүүхдүүдээ вакцинжуулахгүйгээр бид халдвараас бүрэн сэргийлж чадахгүй. Энэ тухай “Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн ерөнхий захирал, зүрхний мэс заслын их эмч Б.Болдсайхан “Халдвар авч байгаа хүмүүсийн 50-60 хувь нь хүүхдээр дамжиж байгаа. 18 хүртэлх насны хүүхэд манай улсын хүн амын 30 хувийг эзэлдэг. Эдгээр хүүхэд вакцинд хамрагдаагүй учраас тэднээр дамжиж зарим хүн халдвар авч байна. Хоёр сая том хүн өөрсдөө вакцин хийлгэчихээд, талбай дээр тоглож байгаа жаахан хүүхдүүдийг яагаад вакцин хийж хамгаалдаггүй юм бэ. Хүүхдүүд эхнээсээ өвдөөд, үхээд эхэллээ. 1.3 сая хүүхдээ өвтгөхгүй, хүндрүүлэхгүй, үхүүлэхгүй гэж бодож байвал вакцин хийлгэхээс өөр аргагүй. Дэлхийн хамгийн шилдэг их сургуулиудын судалгааны төвд олон удаан судалгаа хийгээд батлагдсан вакцин хийлгэх нь чухал. Үүнээс хамгийн аюулгүй нь Pfizer юм” хэмээн байр сууриа илэрхийлэв. Харин Эрүүл мэндийн сайд С.Энхболд энэ сарын 2-нд мэдээлэл өгөхдөө “Засгийн газраас 2.5 сая тун Pfizer вакцины гэрээ хийсэн.

Одоогийн байдлаар 1185991 хүүхдийг вакцинжуулахаар төлөвлөөд судалгаа хийж байна. Европын холбоо болон Канад, АНУ-д 12-15 насны хүүхдүүдээ вакцинжуулалтад хамруулаад эхэлсэн. Тиймээс дараагийн Prizer вакцины татан авалтаар 12-17 насны хүүхдүүдийг вакцинжуулахаар төлөвлөж байна.

Хэрэв 12-17 насны 290 мянган хүүхдийг вакцинжуулах юм бол нийт хүн амынхаа 68.6 хувийг вакцинд бүрэн хамруулна гэсэн тооцоо гарсан. 0-17 насны хүүхэд халдвар авах нь нэмэгдэж байгаа нь хүүхдүүдийг дархлаажуулаагүйтэй холбоотой” гэж ярьсан юм. Гэвч Pfizer вакцины хэдэн тун хэзээ манай улсад орж ирж. хүүхдүүдийн вакцинжуулалт эхлэх талаар тодорхой мэдээлэл өгсөнгүй. Мөн долоо, наймдугаар сард вакцин ирвэл хүүхдүүдээ вакцинжуулах бүрэн боломжтой гэсэн хайнга мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр өгч байв. Харин ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа “Халдвар нэмэгдэж байгаа энэ үед COVID-19 тархахаас урьдчилан сэргийлэх чухал арга бол вакцин. Дэлхий нийтээр вакцины нөөц дээр тулгуурлаж, хүүхдийн дархлаажуулалтын ажлыг эхлүүлэх талаар судалгаа хийж байна” гэв.

Дархлаажуулалтаараа дэлхийд тэргүүлж байгаа Израиль улс ням гарагаас эхлэн 12-15 насны хүүхдүүдээ вакцинд хамруулж эхэллээ. Тус улс 16-гаас дээш насныхнаа амжилттай вакцинжуулж, хөл хорионы дэглэмээ цуцалсан ч халдварын тархалт нэмэгдээгүй юм. Үүнээс гадна Герман, Польш , Япон улс 12-оос дээш насныхнаа вакцинд хамруулж эхэлсэн бол Эстони улс ирэх намраас, Франц улс зургадугаар сарын 15-наас 12-оос дээш насныханд Pfizer вакциныг санал болгоод байна. Халдварын тархалт эрчимтэй нэмэгдсэн энэ үед хэвийн амьдралдаа хурдан шилжихийн тулд хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө хүүхдүүдээ вакцинд хамруулах нь Засгийн газрын нэн тэргүүний анхаарлаа хандуулах асуудал гэдгийг тодотгоё.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин Б.Должинжав


Сэтгэгдэл

Зочин [139.5.219.179] 2021-06-11 13:43:48

"... хөл хорионы дэглэмээ цуцалсан ч халдварын тархалт нэмэгдээгүй юм" гэж юу гэсэн ч үг юм.

Зочин [192.82.70.124] 2021-06-11 07:56:54

SPUTNIK light vaccine for kids________!!!!!!!!!!

ФРАЙЗЕР-Р ДАРХЛААЖУУЛАХ НЬ ЗӨВӨӨ [103.57.93.126] 2021-06-11 05:08:20

ЭЦЭГ ЭХЧҮҮД НЬ ЗӨВШӨӨРЧ БАЙГАА 12-17 НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙГ ВАКЦИНЖУУЛЖ ЭХЛЭХ НЬ МАШ ЗӨВ.... ЭС ТЭГВЭЭС 8 САРЫН 15, ЭСВЭЛ 9 САРЫН 01-ЭЭС ХИЧЭЭЛ ЭХЛЭНЭ ГЭДЭГ НЬ ХУДЛАА БОЛНО ШҮҮ. ҮҮНИЙГ ОЙЛГОЖ ХУРДАХ ЭХЛЭХ...

Зочин [66.181.161.122] 2021-06-11 06:29:07

Фрайзер цусанд бүлэн үүсгэж тархи зүрхний хялгасан судсыг гэмтээдэг гэж сэрэмжлүүлээд байхад юуных нь фрайзер хийх вэ??? Вакзинжуулалт нэртэй ковиджуулалтыг зогсоох хэрэгтэй.биш үү ковидоор далимдуулж үндэстнийг устгах бодлого явуулаад ч байгаа юмуу ??? Том гүрнүүдий бодлолт авталгүй өөрсдөө хэрэглээгээ хүнлэг болгож үндэсний дархлаагаа сэргээх нь вакцинаас илүү чахал байна.

Зочин [202.9.46.157] 2021-06-11 03:20:16

Спутник вакцины хоёр дахь тунгаа хийгээгүй байж юун хүүхэд вакцинжуулах вэ

ВАКЦИН [202.179.24.202] 2021-06-11 02:22:57

ЭЭ БУРХАН МИНЬ ,,, ХҮҮХДҮҮД Л БИШ ШҮҮ

Зочин [103.57.93.191] 2021-06-11 01:50:15

Хүүхдүүдийг вакцинаас хол байлга!!! Өмнөх нийгмийн үед хөдөө хээр эрсдэлтэй нөхцөлд ажил үүрэг гүйцэтгэж зун дараалан вакциндуулж байсан одоо бүгд үхээд өнгөрчээ. Ганц нэг зун вакцин хиййлгэсэн нь элгэндээ багахан хатууралтай үлдсэн ч тэр хүмүүс өдрийн од шиг цөөн байна. Вакцин бүхэн аврал биш. Тулсан үед нэг хоёр удаа хийлгэх нь байж болох ч түүнийг бурханы аврал шиг бүү бод. Тууварчид гоц халдвартын станцынхан тэдний экспедиц баг баргиадуудад.ажиллаж байсан одоо байхгүй болсон тэр хүмүүсийн өвчний түүх үхлийн шалтгаануудын судалгаа хийгдсэн юм харагдахгүй байна. Үндэсний ирээдүй болсон хүүхдүүдээ вакцинаас хол балга!!! Нэгэн үеийн эдийн засаг доройтох бага хэрэг. Улс үндэсний ирээдүйд хор учирвал түүнээс хэдэн мянга дахин аюултай. Хүүхдүүд суурь өвчингүй жингийн илүүдэл зэрэг бохирдолгүй эд нар байгалийн шалгаралдаа үлдсэн нь өлзийтэй.

Зочин [172.58.143.29] 2021-06-11 12:10:52

Zov demjij bna huuhduuded hor buu shah!

Зочин [103.57.93.191] 2021-06-11 02:17:45

Тэр үед булчин задрахын, шар чичрэгийн, тарваган тахлын гэх вакцинуудыг тэр ажил үүрэг гүйцэтгэгч нарт зун болгон хийдэг байв. Тэд нараас одоо миний мэдэхийн амьд үлдсан хүн байхгүй болжээ. Тамхи архинаас хол шарлаж байгаагүй ч элгээр өөд болсон ах дүү төрөл төрөгсөд маань ч тэдний дунд байгаа юм. Хүүхдүүдийг вакцинд хамруулана гэдэг чинь Үндэсний эсрэг бодлого биш үү!!!!

Зочин [202.126.90.64] 2021-06-11 00:42:49

Бүү яар яарвал даарна зун эхлээд сайхан дархлаагаа сэргээг хөдөө гадаа явж

Zochin [109.89.151.254] 2021-06-10 18:58:42

Zovxon Pfizeraar, zovxon 12-15 nasniixaniig, busad ulsiin jishgeer !

зочин [124.44.184.129] 2021-06-10 14:34:35

Хүүхдүүд, залуучуудад коронавирусын вакцин гээчийг тарьж болох уу? Энэ вакцин гээч нь нөхөн үржихүй, удамшил, генд нөлөөлөх үү? Монголчууд хятадын вакцины харх болсон уу? Халдвар яагаад буурахгүй нэмэгдээд байна вэ? Монгол хүн монголоороо үлдэж, энэ сайхан газар шороон дээрээ Монгол улс өнө мөнх орших болтугай.

hyam [64.119.24.105] 2021-06-10 13:50:45

bi ch hiilgeegui,bi sputnik hiilgemeer baina,bi sahar,daralt endertei,emneleg,erhiin emneleg toodoggui,bi eeriigee bolgoh gedeg dee,odoo vh hetsuu tsag irj dee

nyam [64.119.24.105] 2021-06-10 13:44:26

orosoos bakcin awahgui gej tomorson sangiin said Hurelbaatar,erenhii said baisan Hurelsuh buruutai,odoo orosuud gediigeed uyn tseehen mongolchuudig bodohtoi mantai baina sdee,ard tumnee toodoggui tertei baina gedeg emgenel um daa?????

Зочин [150.129.141.225] 2021-06-10 13:37:04

Huuhduuded esreg biytiin shinjilgee hiilged uzeh hregtei

Зочин [203.91.115.49] 2021-06-10 12:58:02

Хүүхдэдээ вакцин хийлгэхгүй ээ.хүүк ийн хэлснээр чөмгөө дундартал тэмцэнэ.

зочин [202.9.40.82] 2021-06-10 12:51:59

Манай тусдаа амьдардаг хүү маань , амт үнэр мэдэхгүй болчихлоо гэж 4 хоногын өмнө утсаар ярьлаа ..,Бид ч сандар ч цусаа шингэл ийм тийм юм хэргэлээд бай гээд хирэндээ л аидастай байв .., Шинж тэмдэг нь хамрын ханиадтай төстэй л юм байна гэнэ??? Өнөөдрөөс гайгүй болж байгаа юм шиг байна . Зохих газарт нь утсаар зөндөө хэлсэн байна .., Өөрийгөө сайн ажигла гэхээс өөр ямар ч тусламж үзүүлээгүй юм байна .., Хүн болгон адилгүй .., Короногоор бурхан болсон бүх хүний ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье???

зочин [202.9.40.82] 2021-06-10 12:31:17

Би эмч биш гэхдээ энэ үүсээд байгаа нөхцөл байдалийг дүгнэж цэгнэхтэйгээ байна .., Хүүхдэд вакцин хийнэ гэдэгт эсрэг байр сууртай байна .., Хүүхэд байгалаасаа бүх л юманд дасан зохицох инстинктэй байдаг гэдэг .., Болсон болоогүй вакцин гэдэг хорыг үр хүүхэддээ би л лав хийлгэхгүй??? Бүх нийтээр кампаничлаж туршилтын вакцин хийсэнээс хойш л , короно ихсэж мөн үхэл дагуулах болсон гэдэгийг эрүүл ухаантай хүн болгон мэднэ шүү .., Тэгээд ч биднийг нүд салгалгүй ажиглаж , яаж өөрийн болгох вэ гэж шүлсээ гоожуулж байдаг ХУЖАА нарын вакцин хийсэнийг би л лав дэмжихгүй .., Файзер хамгийн муу вакс гэдэг нь дэлхийд ил болсон???

Зочин [66.181.184.61] 2021-06-11 06:05:18

Эмч биш юм бол үхсэн бааасны их мэдэмхийрч байгаа юм вэ

Вакцинжуулах [64.119.26.231] 2021-06-10 12:30:11

Фрайзер вакцин 2.5 сая тун оруулж ирсэн гэсэн, энэ вакцинаар АНУ-д хүүхдүүдээ вакцинжуулж байгаа.... Бид хүүхдүүдээ хурдан дархлаажуулахгүй бол 8 сарын 15, 9 сарын 1-нд хичээл эхлэх нь худлаа болох байх.... Вакцинжуулалтаа хурдан эхлэх

Зочин [172.58.143.53] 2021-06-10 13:11:10

No ni no

Зочин [202.131.243.186] 2021-06-10 07:36:35

ОРОС УЛС ХҮҮХДҮҮДДЭЭ ЯМАР ВАКЦИН ХИЙЛГЭЖ БАЙГАА ВЭ, СУДАЛГАА БАЙНА УУ. СУДАЛГААГҮЙ, БАТАЛГААГҮЙ ВАКЦИН ҮР ХҮҮХДҮҮДДЭЭ ХИЙЛГЭХГҮЙ ШҮҮ.

Зочин [66.181.184.61] 2021-06-11 06:05:53

Орос үхлээ гэж.чи новш үхэх юм уу

Irgen [66.181.179.120] 2021-06-10 05:53:54

Emch nar korona tarhaltiig medhgui , tahal sudlaach nar l gadarlana sh de . vaktsinii tuershiltiin ur dun ni 2023 onii suuleer garma gej bhad , uursduu turshiltiin tuulai bolchiod odoo ur huuhediinhee eruul mendeer togluulahgui shu , togloomiin zasgiin gazaraa !!!!!!!

Зочин [192.82.70.124] 2021-06-10 05:36:29

SPUTNIK light________gej baigaa___________huuhded_______!!!!!! KoviVak gej baigaa ______gaj nuluogui______songodog argaar hiisen_______Chumakov-iin uildver__Oros___

Zochin [66.181.176.226] 2021-06-10 05:01:25

Heleh muu ug ch oldohgui ym

зочин [202.179.24.48] 2021-06-10 04:40:08

корона өөр омгийн хувилбар гараад байхад юун хичээл вэ.

Хэхэ [80.43.66.156] 2021-06-10 04:35:42

Ковид туссан ч 99.8% амьд гарна. Вакцин хүүхдэдээ хийлгэхгүй ээ

Zochin [64.119.21.193] 2021-06-10 04:23:45

Pfizer Vaktsin n orj irdeg l yum bol hiilgelgui yah vee,

zochin [202.9.40.180] 2021-06-10 03:57:08

Ядахдаа хүүхдүүддээ спутник хийлгэмээр байна.

zochin [202.179.21.194] 2021-06-10 03:25:06

Sputnikee hurdan oruulj irmeer um .Tomchuudaa duusgaagui baij huuhed bolood yavchihlaa .Galzuu hunii odriin temdeglel gegcheer omnuhoo duusgaach uschij samchaad baihiin ajlaa meddeggui malnuud ve

мммм [122.201.31.178] 2021-06-10 03:23:28

вакцин хиых гэлээ гээд сайд руу хутга бариад дайраад байсан иийм хүн олон байгаа бх даа

Зочин [66.181.183.173] 2021-06-10 02:42:59

Yuni tyrynd hilgylnee uwduuj bsanaas. Hilgylehgyi hymyys ni duugyi bai za. Tsag dere hilgylehgyi ged bsan hymyys ehend gyiged hilgyldeg shy.

Зочин [165.227.148.65] 2021-06-10 03:44:25

хужаа минь өөрөө хийлгэ,

Зочин [202.9.46.183] 2021-06-10 02:31:32

Спутник вакциныг яаралтай оруулж ирээчээ. Хоёр дахь тунгаа хийлгүүлэх хүсэлтэй олон мянган хүлээгээд байна.

Зочин [202.9.47.9] 2021-06-13 07:54:05

hvrelsvhee har mal mini chamaas bolj ene korono nemegdsen.chi arga hemjee av har mal mini esvel uuruu hurdan corona avaad vh gai bolson novsh


36 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
36 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.