МҮОХ-ны үйл ажиллагаа хэвийн явагдаж байна

Aдмин / Спорт

Монголын үндэсний олимпын хорооны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр нь 2021 оны зургаадугаар сарын 05-ны өдөр МҮОХ-ны тамгыг МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатарт албан ёсоор хүлээлгэн өглөө.

Уулзалтаар МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаярын санаачилгаар хэрэгжүүлж буй олимп, тивийн наадмуудад Монголын баг тамирчдаа амжилттай оролцуулах бэлтгэл ажлыг хангах, спорт холбоод, аймаг дүүргийн олимпын зөвлөлийн үйл ажиллагааг түлхүү дэмжих, МҮОХ-ны төв байранд иж бүрэн засвар хийх, олимпын музей, номын санг шинэчлэн байгуулах болон спорт-олимпизмийг түгээн дэлгэрүүлэх "Олимпизмийн шинэ эрин" төсөл, хөтөлбөр, үйл ажиллагааг үргэлжлүүлэн өрнүүлэхээр санал солилцов.

Ташрамд дурдахад “Токио-2020” олимпын наадамд Монголын баг тамирчдаа зохион байгуулж оролцуулах, олимпизмийн үзэл санааг сурталчлан таниулах, байгууллагын сайн засаглалыг хэрэгжүүлэх зэрэг МҮОХ-ны өдөр тутмын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.


Сэтгэгдэл

СПОРТ БА УЛСТӨР [202.179.24.202] 2021-06-11 04:22:37

ЕРДӨӨСӨӨ Л ИХ СПОРТЫГ УЛСТӨРЧДИЙН ГИШГҮҮР , ХУВИЙН КОМПАНИ БОЛГОДГОО Л ЗОГСООХ, БҮХ СПОРТ ХОЛБОО ЗААВАЛ НЭГ ЭЗЭНТЭЙ БАЙХЫН ЗАРИМ НЬ БҮҮ ХОЁР ГУРВАН ЭЗЭНТЭЙ. ЭЗДҮҮД НЬ АРААС НЬ ТУХИРААТАЙ . УЛСТӨРГҮЙ ОРШИН ТОГТОЖ ЧАДНА ШД. СПОРТЫН САЙН ДУРЫН ХОЛБООДУУД БИЗ ДЭЭ. ЧАДАХГҮЙ БОЛ ДАМПУУРНА Л БИЗ...

Тамирчин [202.126.89.152] 2021-06-11 00:41:56

Эр нэг эндэж. Түвшинбаяр тийм өөдгүй эр биш. Хамгийн гол нь Түмний нэгийн Чимэд багш шиг нэг хазгай гишгэчихлээ. Архи барьж далдаганаж давхидаг муусайн юмнуудаас хол яв. Архи гэдэг идээний дээжийг дөнгөж амсаж дээдэлж яв гэж захья. Наранбаатар ч өөдгүй эр юмдаа. Хамт ажиллаж байсан нөхрөө хазайсан дээр нь ОУОХ-ны нэр барьж худлаа сенсацлаад, санасандаа хүрч тамгыг нь авлаа. Эр хүний чанар ийм үед л танигддаг. Тамгаа өвөртлөөд зугатах юу байх вэ. Орон шоронгийн бузрыг уул овоондоо очиж ариулчихаад ирж, сейфнээсээ аваад өгөхийн хооронд...

Зочин [202.9.41.34] 2021-06-11 01:28:03

Түвшинбаяр өөдгүй эр. Эр нэг алдаагүй. Нилээн хэд алдаад байна. Ард түмний өмнө хэвлэлийн бага хурал хийгээд хийсэн хэрэгтээ уучлал гуйгаад албан тушаалаасаа сайн дураараа огцорсон бол манай ард түмэн ингэж их муу хэлэхгүй байлаа. Даанч тийм ухаан ухамсар зориг байсангүй

Зочин [192.82.67.138] 2021-06-10 15:50:38

Өөрийнхөө тэнэгийг харуулахаас өмнө өгчих байсан юмдаа, хоосон толгойт!! Алдаандаа гүн гүнзгий дүгнэлт хийж , олимпийн аварга гэхээсээ өмнө хүн гэх нэрийг эхлээд олж ав даа!!!

Зочин [59.153.113.186] 2021-06-10 05:14:14

Хахахаха

Зочин [112.72.8.146] 2021-06-11 02:14:09

Тэтгэвэрийн өвгөн одоо гэртээ харьсан нь дээр дээ зайлуул


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.