Германы хэрэгт хилсээр гүтгэгдэж шалгагдаж байсан Тагнуулын хурандаа Д.Цогтбаатарт Засгийн газрын нөөц сангаас нөхөн олговор олгохоор шийдвэрлэв

Aдмин / Хууль

ЕГ-ын Сөрөг тагнуулын газрын даргаар ажиллаж байсан хурандаа Д.Цогтбаатарыг 2013 онд ХБНГУ-ын иргэн Клойберыг хөнөөсөн, эхнэрээс нь их хэмжээний мөнгө, автомашиныг авсан хэмээн цагдан хорьж, ихээхэн дуулиан болж байлаа. Тэгвэл Нийслэлийн ХУД-ийн шүүхийн 2020.12.15-ны өдрийн 183/ШШ2020/03183 тоот шийдвэрээр түүнийг 2013 оны 6 дугаар сараас дээрх хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, мөрдөн байцаалтын бүхий л ажиллагааг хийсэн боловч Д.Цогтбаатар нь дээрх гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдоогүй тул түүнд хууль бусаар эрүүгийн хэрэг үүсгэж цагдан хорьж шалгасны улмаас учирсан хохирлыг Засгийн газрын нөөу сангаас барагдуулахаар шийдвэрлэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Иргэний хуулийн дагуу “иргэнийг хууль бусаар ял шийтгэсэн, баривчилсан, цагдан хорьсны улмаас учирсан хохирлыг мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн гэм бурууг үл харгалзан төр арилгах үүрэгтэй” байхаар заасан байдаг аж.


Сэтгэгдэл

Зочин [202.179.24.77] 2021-06-16 06:38:16

ККК, ӨНӨӨХ НЬ ПРОКУРОРЫН ДАРГА БОЛЦОН Ч ЯВЖ БАЙХ ШИГ ...

Аска [192.82.73.152] 2021-06-15 13:20:32

Төрөөс авна гэдэг чинь юу гэсэн үг вэ бид татвар төлөгч нар та нарын хийсэн гайг бид төлөх ёсгүй

Намхай [192.82.92.201] 2021-06-14 06:59:57

Цогтбаатар хурандаа мэргэжлийн тагнуулч, шударга хүн. Үнэн зөв нь тогтоогдсонд баяр хүргэе. Эх орныхоо төлөө ажиллаж байгаад хэлмэгдэх ямар л олиг байхав.

Татвар төлөгч [203.91.115.49] 2021-06-14 06:14:20

Өө хөөрхий энэ хэрэгт бас холбоотой байсан юм уу. Холбогдохгүй юм гэж байхгүй бантан зуурагч юм аа. Энэ нөхөр чинь шаал өөр хэргээр ял авсан гээ биздээ. Ял авсан юм бол яагаад татвар төлөгчдийн мөнгөөр төлбөр төлөх ёстой юм. Ямар хэргээр ял эдэлсэнийг нь нийтэд ил болгох хэрэгтэй

Малчин [103.26.195.172] 2021-06-14 05:50:31

Цогтбаатар ч гэмгүй гэдэг нь юу л бол.Хурцыг буруутан гэж харуулахын тулд гэмт хэрэгтнүүд улайрч байна

зочин [202.126.89.211] 2021-06-14 05:35:35

Хууль бусаар хэрэг нээсэн мөрдөн шалгасан хүмүүсээр нь төлүүлээч ээ. Яахаараа ард түний мөнгөнөөс хулгай хийж төлж бгаам бэ. Тэр хэдэн авилгач арчаагүй бууны нохойнууд төлөх ёстой шүү

зочин [202.9.40.166] 2021-06-14 05:31:14

ЦОГТБААТАР ӨӨРӨӨ НАМАЙГ ХИЛСЭЭР ӨС ХОНЗОНГИЙН СЭДЛЭЭР ХИЛС ХЭРЭГТ ТУЛГАЖ ЯЛЛЛАЖ БАЙГАА ЭТГЭЭД БОЛ ХУРЦ ГЭЖ ИЛ ТОД ЗАРЛАЖ ХЭВЛЭЛ СОНИНГООР ГАРЧ БАЙСАН. ХУРЦ ТЭГЭХЭЭР С.ЗОРИГИЙН АЛЛАГААР ЗОЛИОСОЛЖ ГЭМ ЗЭМГҮЙ ХОЁР ХҮНИЙГ ЦААЗ ЯЛ ӨГҮҮЛСЭН, ГАДНААС ХҮН ЯРГАЛЖ АВЧИРЧ ТАМЛАСАН ТӨДИЙГҮЙ ЭНЭ ХҮНИЙГ ХИЛСДҮҮЛЖЭЭ. ОДОО ТЭР ЭЛБЭГДОРЖИЙН ГАР ХӨЛ БОЛЖ ХҮН ЯРГАЛСАН ХУРЦААР ТЭР МӨНГИЙГ ГАРГУУЛЖ ШҮҮХ ХЭРЭГТЭЙ ЮМ БИШ ҮҮ? ТЭГЭЭД Ч ЭЛБЭГДОРЖ ГЭГЧИЙН ОЛГОСОН ОЛОН ШАГНАЛ ДОТРООС ТЭР ХУРЦ ГЭГЧИЙН ХОШУУЧ ГЕНЕРАЛ ГЭДЭГ ЦОЛЫГ НЬ ХУРААХ ХЭРЭГТЭЙ

Зочин [202.179.13.34] 2021-06-14 05:28:22

яацан тэнэг тогтолцоо вэ.ажлаа зөв хийж чадаагүй хуулийнхны бурууг татвар төлөгч нар яагаад үүрэх ёстой юм бэ.хуулийн хулгай гэдэг чинь жинхэнэээрээ энэ байна даа. УИХГишүүн Энхбаяраа яг энэ хуулийн хулгайг засахгүй л юм бол өөрийг нь УИХ - аас эргүүлэн татахаар таны нэр дэвшсэн 22-р тойрог дээр чинь үйл ажиллагаа зохион байнуулах болно шүү


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.