Э.Оюунболдын гаргасан гомдлын хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хаасан

Aдмин / Хууль

Сэргээшийн шинжилгээний сорьцыг өөрчилсөн байж болзошгүй гэх Э.Оюунболдын гаргасан гомдлын хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хаасан.

Мөн Авлигатай тэмцэх газраас хааж шийдвэрлэсэн прокурорын шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Тодруулбал,

1. Иргэн Э.Оюунболдоос 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр гаргасан “... Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн төрөлд барилдан тав болон түүнээс дээш давж шөвгөрсөн 16 бөхөөс сэргээшийн шинжилгээний сорьц авах ажлын хэсгийн нэр бүхий албан тушаалтнууд нь шинжилгээний сорьцыг өөрчлөх, Дэлхийн допингийн эсрэг агентлагийн итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний хариуг хууль бусаар өөрчилж, олон нийтэд худал мэдээлэл тарааж, төөрөгдөлд оруулах замаар албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан их хэмжээний хахууль авсан байж болзошгүй...” гэх гэмт хэргийн талаарх гомдлыг Авилгатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэс хүлээн авч шалгаад, 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна.

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир спортын газар, Монголын Үндэсний Олимпын хорооны хамтарсан тушаалаар байгуулагдсан Сэргээшийн шинжилгээ авах ажлын хэсэг болон Допингийн эсрэг үндэсний төвийн холбогдох албан тушаалтнууд нь сэргээшийн шинжилгээний дээж авч итгэмжлэгдсэн лабораторид хүргэх, ирсэн хариуг олон нийтэд мэдээлэхдээ холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн, мөн Дэлхийн допингийн эсрэг агентлагийн итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний хариуг хууль бусаар өөрчилсөн, олон нийтэд бодит бус мэдээлэл өгч, хахууль авсан гэх асуудал нь тус тус тогтоогдоогүй тул 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэжээ.

3. Авилгатай тэмцэх газраас дээрх хэргийг шалгах явцдаа БНСУ дахь Дэлхийн допингийн эсрэг агентлагийн итгэмжлэгдсэн лабораториос Үндэсний их баяр наадмын бөхийн төрөлд 2009-2019 онд шөвгөрсөн бөхчүүдээс авсан шинжилгээний дэлгэрэнгүй хариуг эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний хүрээнд гаргуулж авсан байна. Тус итгэмжлэгдсэн лабораторид хийгдсэн шинжилгээгээр 2009-2019 онд шөвгөрсөн бөхчүүдээс нийт 11 бөхийн сорьцод хориглосон жагсаалтад багтсан сэргээшийн төрлийн бодис илэрч, Дэлхийн допингийн эсрэг дүрэм, Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасны дагуу хариуцлага тооцсон байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад аливаа иргэн, хуулийн этгээдийг хохирогчоор тогтоогоогүй тул Монголын Үндэсний Бөхийн Холбоонд мэдэгдэх, прокурорын шийдвэрийг хүргүүлэх хууль зүйн боломжгүй болжээ.

Иргэн Э.Оюунболдын гаргасан гомдлын дагуу Авилгатай тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хааж шийдвэрлэсэн прокурорын шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэн хэвээр үлдээж шийдвэрлэсэн талаар Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, хууль цаазын тэргүүн зөвлөх Д.Баянжаргал мэдээлсэн байна.

Сэтгэгдэл

efobmnqycd [116.22.134.77] 2021-09-07 08:05:04

Мэдээ.МН [url=http://www.gnp1r37z0che9p4yy6v682w0asu40624s.org/]uefobmnqycd[/url] efobmnqycd http://www.gnp1r37z0che9p4yy6v682w0asu40624s.org/ aefobmnqycd

clxyljecti [175.148.67.70] 2021-08-08 00:00:36

Мэдээ.МН clxyljecti http://www.ge76c0flafz354800gz8z26c1hp238mhs.org/ [url=http://www.ge76c0flafz354800gz8z26c1hp238mhs.org/]uclxyljecti[/url] aclxyljecti

emctwmlpbf [221.202.168.254] 2021-07-30 23:47:01

Мэдээ.МН emctwmlpbf http://www.g752rbch01035zwv9f5r4l635akfg8y8s.org/ [url=http://www.g752rbch01035zwv9f5r4l635akfg8y8s.org/]uemctwmlpbf[/url] aemctwmlpbf

detszvegct [124.89.227.177] 2021-07-18 21:40:23

Мэдээ.МН detszvegct http://www.gu0yr2ou10j95n0r27vbw6un3p35v408s.org/ adetszvegct [url=http://www.gu0yr2ou10j95n0r27vbw6un3p35v408s.org/]udetszvegct[/url]

hnjfpsseh [119.194.64.93] 2021-07-09 05:22:02

Мэдээ.МН [url=http://www.ggo47n48vj6b931rvy1906x739iyy8vks.org/]uhnjfpsseh[/url] ahnjfpsseh hnjfpsseh http://www.ggo47n48vj6b931rvy1906x739iyy8vks.org/

jmcfnbfxsj [218.59.233.35] 2021-07-07 06:40:15

Мэдээ.МН [url=http://www.gm05ko9xs56nc0543ki3t243t98lk4gms.org/]ujmcfnbfxsj[/url] jmcfnbfxsj http://www.gm05ko9xs56nc0543ki3t243t98lk4gms.org/ ajmcfnbfxsj

зочин [66.181.181.56] 2021-06-14 22:15:51

Энэ залуугаар их оролдох юм даа. Дийлэхгүй болохоороо зарим нэг нь допинг хэрэглэж болно. Шинжилгээ хийх шаардлагагүй гээд яриад эхэллээ дээ. Увс нутгийн бѳхчүүдэд асуудал байгааг Нямдорж гэдэг нѳхѳр хаацайлаад, нуун дарагдуулаад байх шиг. Батсуурь 2 удаа түрүүлэх болгондоо хамар амнаас нь цус гоожоод байсныг монгол даяараа харсан даа!!!!!!

Зочин [122.201.24.193] 2021-06-14 17:28:55

Оюунболдын тухайд, найруулсан элдэв хор байсан байхыг үгүйсгэх аргагүй. Уг нь мухарлаж өгсөн бол хэн хэндээ, хуулийнханд ч дээр байсан юм даа.

Төв [122.201.22.19] 2021-06-14 14:58:12

Tsoliig ni huraah ni zov buur 4 oor torol zuiliin duping ilercheed baihad shu de unssn bihchuud ni yamar ch tsolond hureh baisiin bilee busdiigaa budaa bolgoson boh baina shu

del [202.55.188.103] 2021-06-14 14:28:11

цолыг нь үтэр түргэн хураагааж дахиж барилдуулаж хэрэггүй хүүк оюука 2 ийм юманд битгий оролц

Зочин [66.181.161.41] 2021-06-14 13:37:17

Юу гэх гээд байгааг чинь олон түмэн ойлгох уу , авлигач прокурорууд аа ?? Авлигаа булзааруулах гэж ингэж БАНТАГНАХАА боль , МАН мөнх биш гэдгийг бүү март ...

Зочин [202.126.90.141] 2021-06-14 11:47:34

Болно 2

Зочин [202.126.90.8] 2021-06-14 11:10:24

одоо тэгээд допинг хэрэглээд бай гэсэн үгүү авилгачдаа

13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.