УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Д.Цогтбаатар нар цахим хэлэлцүүлэгт оролцов

Aдмин / Хууль

Америкийн Нэгдсэн Улсын Конгрессийн Төлөөлөгчдийн Танхимын дэргэдэх Ардчиллын Түншлэл байгууллагаас зохион байгуулж буй “Хууль тогтоох байгууллагаас гүйцэтгэх засаглалд тавих хяналт шалгалтыг сайжруулах” сэдэвт цахим хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Д.Цогтбаатар нар оролцлоо.

Уг хэлэлцүүлэг энэ сарын 14-16-нд болж байгаа бөгөөд улс орнуудын хууль тогтоох байгууллага нь гүйцэтгэх засаглалдаа хэрхэн ханалт тавьж буй талаар тэргүүн туршлагаа солилцох зорилготой аж. Зохион байгуулагчид КОВИД-19 цар тахлын хүнд хэцүү энэ цаг үед хууль тогтоох байгууллагаас гүйцэтгэх засаглалын төсвийн зарцуулалтад хяналт тавих шаардлага үүсэж, цар тахлыг зогсооход оновчтой шийдвэр гаргахыг чухалчилж байв.

Хэлэлцүүлэгт парламентад олгогдсон эрх, үүрэг, хяналт шалгалт, Байнгын хороодын хяналт шалгалтын тэргүүлэх чиглэлийн талаар Бүгд Найрамдах Индонез Улс болон Монгол Улсын парламентын төлөөлөгч илтгэл тавив.

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар хэлсэн үгэндээ, Монгол Улсын гүйцэтгэх засаглалд хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх үүрэг бүхий УИХ-ын Тамгын газрын Хяналт шалгалт, үнэлгээний газар байгуулсан. Энэ нь УИХ, Байнгын хорооноос өгсөн чиглэлийн дагуу хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянан шалгах, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг зохион байгуулах, гүйцэтгэлийг хангах, Ерөнхий сайдын мэдээлэл, УИХ-ын гишүүний асуулга, асуултын хариуг нэгдсэн болон Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх ажлыг зохион байгуулах үндсэн чиг үүрэгтэй. Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын анхдагч хуулийн төслийг Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн агуулга, үзэл санаанд нийцүүлэн боловсруулж, батлуулахад санаачлага гарган ажиллаж байна" гэв.

Хэлэлцүүлэгт Афганистан, Гамби, Гана, Индонез, Кени, Либери, Монгол Улсын 20 гаруй парламентын төлөөлөгч оролцож байна.


Сэтгэгдэл

zochin [202.126.89.30] 2021-06-15 10:51:46

Amjilt husie.MANiin gaigui bolovsroltoi heltei zaluus.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.