ШУА-ийн Тэргүүлэгчдийн хурлаар “Хүндэтгэлийн их чуулган”-ыг хойшлууллаа

Aдмин / Технологи

ШУА-ийн тэргүүлэгчдийн ээлжит хурал өчигдөр боллоо. Тус хурлаар ШУА-ийн ээлжит их чуулганы тов тогтоох, ШУА-ийн дээд шагнал “Хубилай хаан” медальд нэр дэвшсэн эрдэмтдийн асуудлыг хэлэлцлээ.

ШУА-иас Монгол улсад шинжлэх ухааны академи байгуулагдсны 60 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд өнгөрсөн тавдугаар сарын 16-нд

/БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн Зарлиг 1961 оны тавдугаар сарын 16-ны өдөр гарч БНМАУ-ын Шинжлэх Ухааны Академийг байгуулсан байна/ “Хүндэтгэлийн их чуулган”-аа хуралдуулахаар төлөвлөж байсан ч “Ковид-19” цар тахалтай холбогдуулан хойшлогдоод байсан юм. Улмаар энэ сарын 24-нд Хүндэтгэлийн их чуулганаа хуралдуулах санал оруулсан боловч Тэргүүлэгчдийн хурлаас мөн л өнөөгийн цар тахлын байдлыг харгалзан хугацааг хойшлуулж 2021 оны гуравдугаар улиралд багтаан Хүндэтгэлийн их чуулганаа хуралдуулах шийдвэр гаргалаа.

ШУА байгуулагдсны 60 жилийн ойн хүрээнд ШУА-ийн дээд шагнал “Хубилай хаан” медалиар шагнуулахаар харьяа хүрээлэнгүүдээс эрдэмтэн судлаачдынхаа нэрсийг дэвшүүлжээ. Тус шагналд нэр дэвшигчдээс энэ удаа гадаадын нэг, дотоодын 4 эрдэмтний нэрийг тэргүүлэгч гишүүд дэмжлээ.

Тодруулбал, академич Д.Баатар, сансрын нисгэгч, доктор Ж.Гүррагчаа, ХХТХ-ийн захирал, доктор Л.Жаргалсайхан, Археологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч, доктор Б.Цогтбаатар, ОХУ-ын Дубнайн цөмийн шинжилгээний институтын профессор И.В.Пузынин нарыг Монгол улсын шинжлэх ухаан, технологийн хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлж ШУА байгуулагсдны 60 жилийн ойг тохиолдуулан ШУА-ийн дээд шагнал “Хубилай хаан” медалиар шагнахаар шийдвэрлэлээ.


Сэтгэгдэл

IRGEN [112.72.8.142] 2021-06-15 04:48:48

Хэргэм цол, шагнал олгодог л байгууллага. Үр дүн нь хаа байгаа нь тодорхой бус


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.