Хөвсгөл аймагт коронавирусний 50 тохиолдол батлагдаж 1 хүн нас барлаа

Aдмин / Орон нутаг

Хөвсгөл аймагт сүүлийн 24 цагт коронавирусний 50 тохиолдол батлагдаж 1 хүн нас барлаа гэдгийг Шуурхай штабаас мэдээллээ. Тодруулбал Мөрөн сум 29, Тариалан сум 5, Эрдэнэбулган 3, Галт сум 7, Хатгал тосгон 9, Арбулаг сум 1, Тосонцэнгэл сум 5 нийт 50 тохиолдол бүртгэгдэж нийт 465 тохиолдол болжээ.

Тариалан суманд 67 настай эмэгтэй нас барсан байна. Тэрбээр зүрх судасны архаг хүнд хэлбэрийн өвчтэйн улмаас дархлаажуулалтад хамрагдаагүй бөгөөд коронавирусны халдвараар давхар өвчилж амьсгалын дутагдалд орсны улмаас нас баржээ.

Нийт халдварыг насны байдлаар авч үзвэл 0-15 насны хүүхэд 96, 16-65 насны 263, 65 дээш насны 17 хүн өвчилсөн байна. Халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдэж байгаа энэ үед иргэд халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөж амны хаалтаа тогтмол зүүх, гараа ариутгаж, хүн хоорондын зай баримтлах, шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг Шуурхай штабаас зөвлөв.


Сэтгэгдэл

Зочин [103.80.210.183] 2021-06-18 05:06:43

аймаг улс даяараа үхээд эхэллээ. хүрэлсүгийн балаг дуусахгүй нь дээ. хаа хүрч зогсоххыг мэдэшгүй нь.

Иргэн [202.9.46.239] 2021-06-17 08:21:17

ХӨЛ ХОРИВОЛ АРД ТҮМЭНД МӨНГӨ ТАРААХ ХЭРЭГТЭЙ БОЛНО , ХАМАГ МӨНГӨӨ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ҮРЧИХСЭН , SORRY

Зочин [202.9.46.237] 2021-06-17 07:47:41

Тэнэг хүмүүс халдвар тусаад үхээд байгаа шдээ. Үнэн юм чинь

Зочин [103.80.210.183] 2021-06-18 05:07:16

тэнэг 76 яагаад үхэхгүй байнаа?

Зочин [202.179.24.70] 2021-06-17 07:33:06

Орон даяараа үхээд эхллээ.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.