"Бүх цэргийн наадмыг VI сарын 30-наас VII сарын 4-ний өдрүүдэд зохион байгуулах хүсэлтээ дахин гаргана"

Aдмин / Спорт

Монголын Үндэсний бөхийн холбооноос зургадугаар сарын 30-наас долдугаар сарын 4-ний өдрүүдэд “Бүх цэргийн наадам”-ыг зохион байгуулах хүсэлтийг нийслэлийн Онцгой комисст гаргана хэмээн мэдээлэв.

Уг мэдээлэлд,

"Монголын Үндэсний Бөхийн Холбоо нь Улсын Онцгой Комиссоос 2021 оны тавдугаар сарын 06-ны өдөр гаргасан “... 2021 оны тавдугаар сарын 10-ны өдрөөс зал танхимд зохиогдох уралдаан тэмцээнийг 30 хүртэлх хүний тоогоор хязгаарлана...” гэж заасны дагуу 128, 256 бөхийн барилдааныг Монгол бөхийн өргөөнд зохион байгуулах боломжгүй байсан.

МҮБХ, Батлан Хамгаалах Яамтай хамтран уламжлал ёсоор зохион байгуулдаг цэргийн цол, чимэг олгох “Бүх цэргийн наадам”-ыг хорио цээрийн үеийн дэглэмийн дагуу СХД-ийн 32 дугаар хороонд байрладаг БХЯ-ны “Таван толгой сургалтын бааз”-ын задгай талбайд зохион байгуулах саналыг Нийслэлийн Онцгой Комисст 2021 оны зургаадугаар сарын 09-ний өдөр хүргүүлж зохих зөвшөөрлийг хүсээд байна.

УОК 2021 оны зургаадугаар сарын 16-ны өдөр гаргасан шийдвэртээ “...Хорио цээрийн дэглэмийг улбар шар түвшингийн зэрэглэлд шилжүүлсэн тул нийтийг хамарсан уралдаан тэмцээнийг 2021 оны зургаадугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд зохион байгуулахгүй...” гэж заасан байна. Иймд МҮБХ хорио цээрийн дэглэм нэг шатаар буурах үед буюу 2021 оны зургаадугаар сарын 30-ны өдрөөс долдугаар сарын 04-ний өдрүүдэд “Бүх цэргийн наадам”-ыг зохион байгуулах хүсэлтээ дахин НОК-т гаргах болно.

Жич: БХЯ-наас “Бүх цэргийн наадам”-д барилдах бөхчүүд нь тухайн байгууллагадаа 6 сараас доошгүй хугацаанд нийгмийн даатгал төлж ажилласан байх шаардлага тавьж буйг бидэнд мэдэгдсэн болно" гэжээ.


Сэтгэгдэл

Зочин [192.82.77.206] 2021-06-17 13:07:46

malnuud yumaa kovid mash ih hetsuu bhad yun naadam erguunuud ee

иргэн [66.181.160.12] 2021-06-17 09:32:59

Бохийн холбооныхоон Нэг бол хэрэлдээд таардаггүй, эсвэл өвчин тараахаар уриалаад байдаг яадаг эсэргүүнүүд вэ

Иргэн [64.119.27.227] 2021-06-17 09:21:37

Ямар дуртай дух нь ингээд тэнэгтээд, зөнгөртөөд бдаг бнаа. Коронагаа тусаад шангаа хүртвэл таарах хог вэ яасан.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.