Отгонтэнгэр хайрхныг зорихгүй байхыг онцгойлон анхааруулж байна

Aдмин / Орон нутаг

Завхан аймагт сүүлийн өдрүүдэд коронавирусний халдварын тохиолдол эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан сум бүр нөхцөл байдалтайгаа холбогдуулан иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлаад байна.

Тухайлбал Отгон сумын Засаг даргын захирамжаар 06 сарын 30-ны өдөр хүртэл тус сумаас орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлажээ. Тиймээс Улаанбаатар хот болон бусад аймаг, орон нутгаас Отгонтэнгэр хайрхныг зорих иргэдийг хүлээж авахгүй хэмээн Отгон сумын Онцгой комисс, Шуурхай штабаас мэдээллээ.

-Харин Тэлмэн сумын хувьд нэг иргэний PCR шинжилгээний хариу эерэг гарч коронавирусний халдвар авсан нь батлагдаад байна. Үүнтэй холбоотой 06 дугаар сарын 16-ны 09 цагаас сумын хэмжээнд зургаа хоногийн хатуу хөл хорио тогтоожээ. Одоо тус суманд батлагдсан тохиолдлын ойрын болон дам харьцагчийг тодорхойлж, голомтыг тогтоохоор ажиллаж байна.

-Мөн Дөрвөлжин сумын тухайд 72 цагийн тэг зогсолтыг зарлаад буй. Учир нь тус суманд өчигдөр нийт 22 тохиолдол батлагдаад буй. Сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Баян айраг эксплорэйшн ХХК-ын кемпээс 12, сумын төвөөс 10 иргэний PCR шинжилгээний хариу эерэг гарчээ. Өнөөдрийн байдлаар коронавиусний халдвар авсан нь батлагдсан дээрх иргэдийг аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасаг руу шилжүүлээд байна. Одоо тус суманд батлагдсан тохиолдлын ойрын харьцагч иргэдээс түргэвчилсэн шинжилгээ авах ажил хийгдэж байна.

-Цэцэн-Уул сумын тухайд суманд зөөвөрлөгдөн ирсэн хоёр голомтоос үүсэлтэй батлагдсан халдварын тохиолдол нэмэгдээд байна. Өнөөдрийн байдлаар тус суманд батлагдсан найман тохиолдол байна. Сумын төв болон хөдөөгийн дөрвөн багт халдвар тархсан байж болзошгүй байгаа учир сорьц цуглуулж аймгийн Нэгдсэн эмнэлгийн вируслогийн лабораторид шинжилгээ хийлгэхээр илгээсээр байна. Батлагдсан тохиолдлуудын 300 гаруй харьцагч байна. Тус сум энэ сарын 9-ний өдрөөс сумын Засаг даргын захирамжаар сумаас орох гарах, дотор хөдөлгөөнийг бүрэн хааж, хатуу хөл хорио тогтоожээ.

-Улиастай сумын тухайд өнөөдөр 14 иргэн халдвар авсан нь шинжилгээгээр батлагдаад байна. Харин өчигдөр буюу 06-р сарын 16-ний өдрийн 00 цагаас өмнө Улиастай сумын 15 иргэнээс ковидын халдвар илэрчээ. Энэ өдрийн үдээс өмнө Сонгино, Их-уул, Улиастай, Тэлмэн, Дөрвөлжин сумдаас нийт 33 иргэн аймгийн хэмжээнд өчигдөр 78 хүн коронавирусний халдвар авсан нь батлагджээ гэж аймгийн Шуурхай штабаас тус тус мэдээлэв.


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.237] 2021-06-18 11:41:00

Жишээлбэл хөдөө гадаа аялахдаа хогоо ил задгай хаядаг ухамсаргүй соёлгүй хариуцлагагүй ард түмэнтэй улсад коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдэх нь аргагүй юм даа. Ард түмэн өөрсдөө хариуцлагагүй ухамсаргүй соёлгүй бүдүүлэг байгаа учраас халдварын тохиолдол нэмэгдэж байна. Халдварын тархалтанд өрөөлийг биш өөрсдийгөө буруутгаж сурья.

Зочин [103.80.210.183] 2021-06-18 13:19:24

наад маск чинь өөрөө байгальд маш их хортой өдөрт хүн бүр 2-3 маск хаялаа гэхэд 6-9сая маск байгльд хэдэн зуун жил устахгүй хэвтэж байна. энэ маск нь хуванцар байгааг тогтоосон резин нь баталж байгаа биз дээ.

Зочин [202.126.88.203] 2021-06-17 23:54:54

Хог тарихын нэмэр. Монголчууд машиндаа хогтой явахыг хийморьд муу гдг учир хогоо уулын хормойд н үлдээдэг юм

Зочин [103.80.210.183] 2021-06-18 11:19:23

хогоо хоолтой байхад нь чирч ирсэн юм чинь хоосон байхад нь нэг уутанд чихээд төв газарт хогонд хаяж болноо доо. хийморь нь сэргэдэггүй зомби л хийморь ярьж явах юм.

Irgen [192.82.77.230] 2021-06-17 23:14:10

Uuland ochij hormoid ni sogdoj adis avaad butsaj covid ymar hamaa bn.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.