Тяньжинд гацсан 943 чингэлгийг Замын-Үүд өртөөнд хүлээн авчээ

Aдмин / Хууль

Зам, тээврийн яамнаас мэдээлснээр, БНХАУ-ын Тяньжин боомтод саатаад байсан манай улсын импортын бараа, бүтээгдэхүүний 3162 чингэлгийн эхний ээлжийн 943 чингэлгийг Замын-Үүд өртөөнд хүлээн авчээ.

Тодруулбал, БНХАУ-ын ӨМӨЗО-ы хилийн Эрээн өртөөнөөс зургадугаар сарын 9-нөөс 17-ны өдрүүдэд буюу өнгөрсөн ес хоногийн хугацаанд импортын чингэлгийн 18 галт тэрэг хүлээн авсан байна. Энэ оны зургадугаар сарын 8-ныг хүртэл Тяньжин боомтоос хоногт импортын чингэлгийн 1 галт тэрэг хуваарийн дагуу тогтмол илгээдэг байсныг ийнхүү хоёр дахин нэмэгдүүлжээ.

Мөн Эрээн өртөөнөөс өнгөрсөн долоо хоногт автомашинаас вагонд шилжүүлэн ачсан 125 вагон ачаа орж ирснээс энэ сарын 16-нд 41, 17-нд 33 вагон орж ирсэн байна. Энэ нь өмнөх өдрүүдтэй харьцуулахад тээвэрлэлт хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт аж.


Сэтгэгдэл

zochin [103.26.193.226] 2021-06-22 15:50:41

koronogoos bolood buh achaa hoishlodood bgaa .

Зочин [139.5.216.223] 2021-06-22 02:46:07

Нэмэгдээд байхад хасагдсан гэж худлаа бичээд

Зочин [66.181.161.25] 2021-06-21 19:49:43

hudlaa medee oruulahaa bolih heregtei

зочин [124.158.65.89] 2021-06-21 17:33:37

3000 гаар ирдэг ачааг9000 доллар өгвөл контёйрчин ачууллаа гээд байх юм хаана хандах вэ

ир [122.201.22.26] 2021-06-21 16:10:02

худлаа хуцаал байхын ачаа ирэхгүй л байгаа шүү дээ вагон тавигдаагүй гээ л тэр тээвэр зуучинхан чинь асуухаар молиороод бна лээ ш дээ


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.