Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төслийн талаарх хэлэлцүүлгийг Монголын хуульчдын холбоотой хамтран зохион байгуулна

Aдмин / Хууль

Улсын Их Хурлын даргын 2021 оны 38 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг болон Монголын хуульчдын холбоо хамтран Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төслийн талаарх хэлэлцүүлгийг 2021 оны зургадугаар сарын 22-ны өдрийн 14.00 цагт Төрийн ордонд зохион байгуулна. Хэлэлцүүлэг танхим болон цахим хэлбэрээр явагдана.

Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын нэр бүхий 22 гишүүнээс 2019 оны гуравдугаар сарын 29-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл, Засгийн газраас 2019 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай, Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг нэгтгэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын даргын 2021 оны тавдугаар сарын 28-ны өдрийн “Ажлын хэсэг шинэчлэн батлах тухай” 38 дугаар захирамжаар байгуулсан. Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, ажлын хэсгийн гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Д.Өнөрболор, Б.Пүрэвдорж, Б.Энхбаяр нар ажиллаж байна.

Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төсөл нь Улсын Их Хурлын гишүүдийн өргөн мэдүүлсэн төсөл дээр суурилсан бөгөөд төслийн зорилт нь үндэсний аюулгүй байдал, санхүүгийн тогтвортой байдал, нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд хохирол учруулж болзошгүй, орчиндоо аюултай зарим төрлийн үйл ажиллагааг эрхлэх, байгалийн баялаг, төрийн нийтийн зориулалттай өмчийг ашиглахад эрх бүхий этгээдээс зөвшөөрөл олгох, олгосон зөвшөөрлийг сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, түүнчлэн зөвшөөрлийн ангилал, төрөл, тэдгээрийн нэгдсэн бүртгэл, Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглох үйл ажиллагааг тогтоохтой холбоотой нийтлэг харилцааг зохицуулахаар тусгагдсан.

Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төслийг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг танилцуулах бөгөөд энэ удаагийн хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүд, захиргааны чиглэлээр мэргэшсэн эрдэмтэн, судлаачдын төлөөлөл, хуульч, өмгөөлөгчид оролцоно.

Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төсөлтэй http://forum.parliament.mn/projects/11138 холбоосоор танилцана уу.


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.109] 2021-06-21 18:23:00

гэснээс гэр бүл цуцлуулах тал дээр санал бна. тохирохгүй бга хүмүүс байдал хүндэрч асуудал үүсэхээс нь өмнө эртхэн нэр цэвэр салах гээд өмгөөлөгчөөс зөвлөгөө авахад салах шалтгаан харагдахгүй байна гэх? заавал биенээ хүчирхийлж, эсвэл араар тавьж нууц амрагтай болох эсвэл бэлгийн чиг хандлага өөр, тохирохгүй байх хэрэгтэй болохын. хурдан төвөггүй салахын тулд нэг нь хүчирхийлэгч болж дэлбэртэл хүлээх юмуу араар нь тавих хэрэгтэй болохнээ. нэг гэрт багтахгүй бга хүмүүсийг хүчээр дарж байж хамт байлгаж байгаад тэсрээд хүчирхийлэл гарахаар нь нэгийг нь шоронд хорьж байж сая салгах бодлоготой юм уу хайшаа юм. яачихсан бодлого гэхээрээ хоёр хүн хоюулаа тохиролцоод салахаар шийдсэн байхад тэрнийг нь зүгээр цуцлаад өгөхгүй урт удаан хугацааны сунжирч заваарсан ажил болгодог бнаа. буцаж нийлэхээр бол тэр эвлэрүүлэхээр өөрсдө хүсэлт өгч ороод эвлэрнэ биз. саллаа гэхэд буцаад сууж болохгүй биш. яах гэж ингэж их төвөг чирэгдэл бодож олсон юм бол. цаг үрж ядсан хүмүүс бга юу.

Зочин [66.181.161.109] 2021-06-21 19:32:36

хүмүүсийн тодорхой хэсэг сэтгэл зүйн талаар нэг үеэ бодвол харьцангуй мэдлэгтэй болсон болохоор хоорондоо зохицоод учраа олоод амьдрах тал дээр хүчээр хуулиар хугацаа авч эвлэрүүлүүлээд байхааргүй л болсон бх. хэрэгтэйд нь өгдөг хэрэггүй гэсэн хүмүүсийг түвэг чирэгдэлгүй шууд салгаад өгдөг бвал цаг зав хэмнэсэн түвэг багатай юм да.

Зочин [66.181.161.109] 2021-06-21 18:41:59

хүүхдүүд тохирохгүй бгаа хүмүүсийн дунд фронт дээр амьдрал ямар таагүй байдгыг мэдэрч сурч өссөнөөс хэн нэгэнтэй нь тайван орчинд өөрийнхөөрөө амьдрахыг харж сурч өсвөл дээрсэн. харин тийм байдлыг бүрдүүлэхэд нөгөө талын тусламж дэмжлэгийг сайжруулахад л анхаарвал. нэгнээ хүчирхийлэгч болтол хамт амьдарчихаад дараа нь салахдаа дайсан болж салахаар чинь яаж эргүүлээд хүүхдээ туслуулж тэтгүүлэх вэ. ингэтэл нь хүчээр боож хамт амьдруулдаг бодлогоо л зогсоох хэрэгтэй. салалт буурсан гэх тоон үзүүлэлтийн хойноос хөөцөлдөх биш амьдралын чанарт нь л илүү анхаарвал хүнлэг юмсан.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.