Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан

Aдмин / Эрүүл мэнд

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Маргааш өдөр нутгийн төв хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Цаашдаа ихэнх нутгаар халж, нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно.


2021 оны 06 дугаар сарын 21-ний 20 цагаас 06 дугаар сарын 22-ны 20 цаг

хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зарим газраар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө төв болон говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Салхи нутгийн зүүн хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор болон Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр 1-6 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Эг Үүр, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх гол, Дарьгангын тал нутгаар 7-12 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 17-22 хэм, бусад нутгаар 12-17 хэм, өдөртөө Дархадын хотгор болон Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Эг Үүр Орхон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 17-22 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 21-26 хэм, Их нууруудын хотгор, Нууруудын хөндий, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 30-35 хэм, бусад нутгаар 25-30 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бороо орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 14-16 хэм, өдөртөө 20-22 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бороо орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө 11-13 хэм, өдөртөө 21-23 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо, өдөртөө бороо орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө 6-8 хэм, өдөртөө 17-19 хэм дулаан байна.


2021 оны 06 дугаар сарын 23-наас 06 дугаар сарын 27-ныг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

23-нд Монгол Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 24-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 25, 26-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 23,26-нд Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 19-24 хэм, Нууруудын хөндий болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 26-31 хэм дулаан байна.


Сэтгэгдэл

Зочин [103.80.210.183] 2021-06-21 16:52:45

гудамжаар баахан шалдан гуяа бэлэн амууд л явж байна. хүйтрээсэй.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.