“Brent” маркийн нефтийн үнэ 77 ам.доллар давжээ

Aдмин / Гадаад мэдээ

ЛОНДОН. /RIA Novosti/. Нэг торх “Brent” маркийн нефтийн үнэ 2018 оны 10 дугаар сарын 30-наас хойш анх удаа 77 ам.долларын босгыг давжээ.

Ийнхүү өссөний шалтгаан нь өчигдөр болох байсан “ОПЕК+” буюу Нефть экспортлогч улсуудын байгууллагын гишүүн орнууд болон гишүүн бус 11 орны төлөөлөгчдийн уулзалтыг цуцалсантай холбоотой юм.

Даваа гаргийн арилжааны явцад “Brent” маркийн нефтийн есдүгээр сарын фьючерс хэлцлийн үнэ нэг торх нь 1.14 хувиар өсөж, 77.04 ам.долларт хүрсэн бол “WTI” маркийн нефтийн наймдугаар сард нийлүүлэх гэрээний үнэ нэг торх нь 76.2 ам.доллар болж, 1.14 хувиар өсжээ.

Даваа гарагт “ОПЕК +” бүлгийн хуралдаан болох байсан боловч оролцогчид албан бус зөвлөгөөн хийсэн тул эхлэх цагаасаа хоцорсон байна. Улмаар хуралдааныг цуцалсан бөгөөд хэлэлцээний шинэ товыг хараахан шийдээгүй байна.

www.montsame.mn


Сэтгэгдэл

Зочин [150.129.140.147] 2021-07-07 01:00:18

77 долл бол өндөр үнэ бишээ 112 долл байхад монголд бензин 1600 төг болж байсан.

ЗОЧИН [202.126.89.193] 2021-07-06 02:04:11

НЕФТ ИМПОРТЛОГЧ КОМПАНИУДАД ҮНЭЭ НЭМЭХ БОЛГОНД ТАТВАРЫГ НЬ 2 ДАХИН НЭМЖ БАЙ ТЭГЖ БАЙЖ БОДИТ ҮНЭ ГАРЧ ИРНЭ ТҮҮНЭЭС ҮГСЭН ХУЙВАЛДАЖ ҮНЭЭ НЭМЖ БАЙГАА ЮМ ХЭРЭВ АШИГГҮЙ БИЗНЕС ЮМ БОЛ ТЭР КОМПАНИУД ЭНЭ БИЗНЕСЭЭ БОЛИНО Л БИЗ МОНГОЛЧУУДЫГ ТУЙЛДУУЛДАГ ТАТВАРЫН МӨНГӨНӨӨС ҮНЭ ТОГТВОРЖУУЛАХ НЭРЭЭР ХУЛГАЙЛДАГ УЛС ТӨРЧИДТЭЙ ХУЙВАЛДСАН НЭН ХЭДЭН КОМПАНИУДАД ДАРУУЛГА ХЭРЭГТЭЙ БАЙНА.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.